Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч А.*******,

Иргэний нэхэмжлэгч Ж.,

Гэрч Х.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307 00237 0294 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******-ний өдөр, *******т төрсөн, *******, , , , “” -д  ажилтай, , ээж, , , тоотод оршин суух хаягтай, ,

******* овогт *******ын ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг // ийн “” салбарын төлбөр төлөх хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.*******ийн нүүр хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: Би хоёр найзын хамт дэлгүүр ороод 00 орох гээд гараад ирсэн чинь манай найзын интернэт банк нь болохгүй байсан болохоор нь намайг шилжүүлчих гэсэн. Тэгээд кассад авсан бараагаа бичүүлэх гэж байхад согтуу ах 2 шил шар айраг авах  гээд зогсож байсан. Тэгээд тэр ахын юу нь болохгүй байсан юм мэдэхгүй, үйлчилгээний ажилтан нь та дараагийн хүндээ зам тавьж өг гээд шаардлага тавьж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөх гэтэл хальт маргалдаад тэгээд би нээх тоогоогүй.  Тэгээд хэсэг зогсож байгаад над руу хараалын үгс хэлж байсан. Миний тод санаж байгаагаар 4 нүдтэй, чи надтай ингэж харьцахгүй шүү “П” гэх зэргээр хараасан. Тэрнээс болоод байдал хурцадмал түвшинд очиж маргалдсан. Тухайн үед шилтэй шар айргаа аваад давшлаад байхаар нь би тэр өдөр жаахан бухимдалтай, гэнэтийн огцом уураасаа болоод ноцолдоод, барьцалдаж аваад татаж унагаагаад нүүрэн тус газар нь өшиглөсөн” гэв.

Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед найзуудтайгаа баяр тэмдэглээд ид байсан. найзыгаа дуудаад гэртээ харих гэж явж байсан. Замдаа сүлжээний дэлгүүр ороод ундаа, шар айраг авах гэтэл шүүгдэгч Б.*******тай таараад муудалцаад тийм юм болсон. Би өөрөө нүдний шил зүүдэг болохоор хүнийг 4 нүдтэйгээр нь дуудахгүй ээ” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч: “...Энэ болрын хагалгаанд 5.546.000 төгрөгийг сангаас гаргасан. Хамгийн өндөр үнэлгээтэй зардал гэвэл болор 1.200.000 төгрөгөөр хийлгэсэн байсан. 5.546.000 төгрөг нь оношныхоо гүйлгээгээр бодогдож байгаа мөнгө. Нийт эмнэлэгт гарсан зардал энэ мөнгө. Энэ дээр нэмээд эмнэлэг өөрөө хувьсах зардлаа бодно. Ямар эмч хэдэн цаг ажилласан юм, хэдэн хувийг өгнө гэсэн юм,  цаана нь сувилагч нь хэдэн төгрөг авах юм, тог цахилгааныг хэдэн төгрөгөөр тооцсон эсэх, хоногийн төлбөр хэд байсан гээд хувьсах зардалдаа орно. Энэ нь оношоороо бодогдож байгаа, бүх эмнэлгүүдэд адилхан гарч байгаа эмнэлгийн бүлгийн хувьсах зардал юм. 5.736.000 төгрөгтөө орж байгаа” гэв.

 

Гэрч Х.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шөнийн ээлжийн гараатай байсан. Энэ хоёр хүн ар араасаа орж ирээд зэрэг кассад бичүүлж таараад хоёулаа уучихсан байсан. Энэ ах /хохирогч А.*******/ тэнд сууж байгаа ахтай /шүүгдэгч Б.*******/ мөргөлдөөд, тэгээд цохисон. Тэгээд тийм юм болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ид найзуудтайгаа байж байгаад манай найз шөнө 02 цагийн үед над дээр ирж намайг авсан. Бид 2 хамт буцаж яваад нд байх рүү ундаа ус авах гээд орсон. Тэгээд ундаа усаа аваад касс дээр иртэл өндөр согтуу залуу хааж зогсоод байсан. Би тэр залуутай муудалцсан. Тэгээд юмаа аваад гарах гээд явж байтал үүдэнд нэг залуу нь намайг татаж унагаад нүүр рүү өшиглөсөн. Хамт явсан найз ороод ирсэн. Би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Би гомдолтой байна. Энэ явдлаас болж миний баруун нүд тухайн цаг хугацаанд буюу Б.******* гэгчид зодуулж, гэмтэл авсны дараа хэсэг юм харж чадахаа байсан. Тэгээд би “Болор мэлмий” эмнэлэгт нүдний торлог ховхролын мэс засал хийлгэж, нүдний болор солиулж хараа орж юм хардаг болсон. Тэр үед ер нь толгой болон хамар хугарснаасаа болж байнга өвдөж байсан. Би Болор мэлмий эмнэлэгт 1.408.000 төгрөгөөр уян зөөлөн болор солиулсан, 6.046.0000 төгрөгөөр торлог ховхролын мэс засал хийлгэсэн, 35.000 төгрөгөөр анхны үзлэг хийлгэсэн, 25.000 төгрөгөөр зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн, 50.000 төгрөгөөр нүдний болрын хэмжилт хийлгэсэн, “Орбита” нүдний эмнэлгээс 15.000 төгрөгөөр нүдний дусаагуур худалдаж авсан, 80.000 төгрөгөөр хагалгааны өмнөх шинжилгээ хийлгэсэн. Хагалгааны мөнгө болох 6.046.000 төгрөгөөс 5.546.000 төгрөгийг улсаас хөнгөлж, үлдэгдэл болох 500.000 төгрөгийг би өөрөө бэлнээр төлсөн. Ингээд нийтдээ 2.063.050 төгрөг болж байна. Үүнээс гадна бензин шатахуун, эм тариа авсан боловч надад гаргаж өгөх ямар нэг баримтууд байхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. А.******* нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.736.000 /таван сая долоон зуун гучин зургаан мянга/ төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 03 цаг өнгөрч байхад найз залуу А.*******ийн хамт ны нутаг дэвсгэрт байрлах GS25 лүү орж тамхи, асаагуур, пиво аваад бичүүлчхээд би түрүүлж гараад машиндаа байж байсан юм. Тэгтэл А.******* гарж ирэхгүй удаад байхаар нь хойноос нь яваад очтол дотор бусдад зодуулчихсан байдалтай газар суучихсан хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгэхэд түүний хажууд нэг өндөр хүрэн ногоон өнгийн нимгэн куртик шиг хувцастай зогсож байснаа хажуудаа зогсож байсан хоёр найзыгаа дагуулаад дэлгүүрээс гараад яваад өгчихсөн. Ингээд би араас “хөөе сая энд юу болчхов” гэтэл шууд машиндаа суучихсан. А.*******өөс асуухад надад “энд байсан гурван залуу л намайг зодчих шиг боллоо, би бас юу болоод өнгөрснийг сайн санахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бол ажиллаагүй гэртээ  амарсан.  Харин 13-ны өглөө 07 цагт ажил дээрээ ирж ажилласан. Би өглөө ажил дээрээ ирэхэд манай ажлын кассны хажууд шалан дээр цус байсан. Тэгэхээр нь би ажиллаж байсан Мандахбаяр гэх залуугаас асуутал “шөнө нэг юм болсон”, гээд надад өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би ажлынхаа хяналтын камерыг шүүсэн. Би хяналтын камерыг хурдлуулан шүүсэн. Хяналтын камер шүүж байх явцад зодоон болоод байх шиг байхаар нь би бичлэгээ зогсоож хэвийн хурдаар үзэхэд “эхлээд 3  залуу дэлгүүрт орж ирээд бие засах өрөөний урд зогсож байсан, тэгтэл араас нь нэг махлаг эмэгтэй хүн нэг хүнтэй орж ирсэн. Тэгээд эмэгтэй 2 хүн пиво аваад касс дээр бичүүлж байх шиг байсан. Тэгтэл түрүүлж орж ирсэн гэх 3 залуугийн нэг хар өнгийн малгайтай цамц өмссөн залуу нь касс дээр пиво бичүүлж байсан хүнийг шууд цамцнаас нь татаад нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгээд тэр хүмүүс гараад явсан. Нүүр рүүгээ өвдөглүүлсэн гэх ахтай хамт нэг махлах эмэгтэй хүн байсан. Би түүнээс хойш бичлэгийг үзээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Гэрч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би хэдэн цаг болж байсан гэдгийг санахгүй байна. Тухайн өдөр би ээлжтэй хонож байсан. Намайг ажиллаж байхад шөнө /хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна/ Мандахбаяр бид 2 касс дээр зогсож байхад нэг танихгүй ах, нэг эмэгтэй хүнтэй ирээд пиво аваад бичүүлсэн. Тэгтэл араас нь 3 залуу юм аваад бичүүлэх гэж байтал нөгөө ах замыг нь хаагаад зогсоод байсан. 3 залуугийн нэгийг нь би өмнө таарч байсан. Тэр залууг ******* гэдэг. Би танихгүй ахад “та дараагийн хүндээ зай тавиад өг” гэтэл шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгтэл араас нь юм бичүүлэх гэж байсан ******* гэх залуу тухайн ахыг татаж унагаад нүүр рүү нь нэг өшиглөөд гараад явсан. Тэгээд араас нь танихгүй ах гараад явсан” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө найз Төгөлдөр, Гандөл нарын хамт 02 цагийн үед ийн замд гаръя салбар руу орсон. Тухайн үед манай 2 найз эхлээд орсон. Тэгээд 5 орчим минутын дараа би араас нь орж бие засах өрөө рүү орсон. Би бие засах өрөөнөөс гарч ирээд кассны хажууд зогсож байхад манай 2 найз касс дээр хүрээд ирсэн. Тухайн үед манай 2 найзын интернет банк болохгүй байсан гээд би тооцоо хийхээр болсон. Намайг тооцоо хийх гээд касс дээр ирэхэд А.******* нэрийг нь дараа нь мэдсэн/ гэх хүн касс дээр зогсож байсан. Тухайн үед би согтуу байсан ба ******* мөн адил согтуу байсан. Тэгээд оочир дарааллаас болж би *******тэй маргалдсан. Тухайн үед яг юу гэж хэлсэн гэдгийг бол санахгүй зайна. Би *******ийг түрүүлээд тооцоо хийчих гэтэл над руу уурлаад намайг “дөрвөн нүдтэй гөлөг минь надтай ингэж ярихгүй” гээд над руу өөрийн пивоо далайхад би *******ийг татаж газар унагаад нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Би дахин зодож цохиогүй. Тэгээд би тооцоогоо хийгээд гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 340 дугаартай дүгнэлтэд: Арсландоржийн *******ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Өмнө нь нүдэнд ямар төрлийн гэмтэл болон мэс засал хийлгэсэн нь тодорхой бус тул нүдэнд учирсан гэмтлийг тодорхойлох боломжгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 403 дугаартай дүгнэлтэд: “...Тухайн үед Арсландоржийн *******ийн биед баруун нүдний болрын мултрал, торлогийн ховхрол, хамар ясны хугарал, баруун нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх болрын мултрал гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Торлогийн ховхрол гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.10-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт үлэмж хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний болрын мултрал, хамар ясны хугарал, баруун нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 33-34, 119-155 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-10 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ыг гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи Эс 25 // ийн “” салбарын төлбөр төлөх хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.*******ийн нүүр хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: Хохирогч А.*******ийн өгсөн: “...Би гомдолтой байна. Энэ явдлаас болж миний баруун нүд тухайн цаг хугацаанд буюу Б.******* гэгчид зодуулж, гэмтэл авсны дараа хэсэг юм харж чадахаа байсан. Тэгээд би “Болор мэлмий” эмнэлэгт нүдний торлог ховхролын мэс засал хийлгэж, нүдний болор солиулж хараа орж юм хардаг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Х.гийн өгсөн: “...Тэгтэл А.******* гарж ирэхгүй удаад байхаар нь хойноос нь яваад очтол дотор бусдад зодуулчихсан байдалтай газар суучихсан хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгэхэд түүний хажууд нэг өндөр хүрэн ногоон өнгийн нимгэн куртик шиг хувцастай зогсож байснаа хажуудаа зогсож байсан хоёр найзыгаа дагуулаад дэлгүүрээс гараад яваад өгчихсөн...” гэх мэдүүлэг, гэрч Х.ын өгсөн: “...Тэгтэл түрүүлж орж ирсэн гэх 3 залуугийн нэг хар өнгийн малгайтай цамц өмссөн залуу нь касс дээр пиво бичүүлж байсан хүнийг шууд цамцнаас нь татаад нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгээд тэр хүмүүс гараад явсан. Нүүр рүүгээ өвдөглүүлсэн гэх ахтай хамт нэг махлах эмэгтэй хүн байсан. Би түүнээс хойш бичлэгийг үзээгүй” гэх мэдүүлэг, гэрч Х.*******гийн өгсөн: “...Тухайн үед би хэдэн цаг болж байсан гэдгийг санахгүй байна. “...Би танихгүй ахад “та дараагийн хүндээ зай тавиад өг” гэтэл шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгтэл араас нь юм бичүүлэх гэж байсан ******* гэх залуу тухайн ахыг татаж унагаад нүүр рүү нь нэг өшиглөөд гараад явсан. Тэгээд араас нь танихгүй ах гараад явсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Тэгээд оочир дарааллаас болж би *******тэй маргалдсан. Тухайн үед яг юу гэж хэлсэн гэдгийг бол санахгүй зайна. Тухайн үед би *******ийг түрүүлээд тооцоо хийчих гэтэл над руу уурлаад намайг “дөрвөн нүдтэй гөлөг минь надтай ингэж ярихгүй” гээд над руу өөрийн пивоо далайхад би *******ийг татаж газар унагаад нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Би дахин зодож цохиогүй.” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 403 дугаартай дүгнэлтэд: “...Тухайн үед Арсландоржийн *******ийн биед баруун нүдний болрын мултрал, торлогийн ховхрол, хамар ясны хугарал, баруун нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх болрын мултрал гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Торлогийн ховхрол гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.10-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт үлэмж хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад баруун нүдний болрын мултрал, хамар ясны хугарал, баруун нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үед хохирогчийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг татаж унагаасан үедээ түүний нүүрэн тус газар өшиглөж зодсон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 403 дугаартай дүгнэлтэд хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхэд    хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралтай иргэний нэхэмжлэгчийн 5.736.000 /таван сая долоон зуун гучин зургаан мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогчийн 3.113.000 /гурван сая нэг зуун арван гурван мянга/ төгрөгийн шаардлагыг тус тус гаргасныг шүүгдэгч Б.******* нь шүүхийн шатанд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн бөгөөд хэрэгт авагдсан хохиролтой холбоотой бичгэн баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс нийт 7.399.000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд 5.736.000 /таван сая долоон зуун гучин зургаан мянга/ төгрөгийг, хохирогч Ц.*******өд бичгэн баримтаар тогтоогдсон хохиролд 1.663.000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүхээс шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”  гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т  зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах, хохирогчид 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, цаашид төлөх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийг 5 /тав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  зүйлгүй,  битүүмжилсэн  хөрөнгөгүй,  эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн   хуулийн   тусгай  ангийн   11.4   дүгээр   зүйлийн  1   дэх   хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******аас 1.663.000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчид олгосугай.

 

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 5.736.000 /таван сая долоон зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                     

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД