| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0053/э |
| Дугаар | 2017/ШЦТ/75 |
| Огноо | 2017-03-13 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Л.Ганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа,
Шүүгдэгч Б.Б*******л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******н Б*******лд холбогдох 201722000002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Б*******л нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг Хар горхин гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтэйгээр иргэн Т.Г*******ыг хутгалж хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн хөлөнд дөрвөн шарх, баруун хөлөнд нэг шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б*******л 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг Хар горхин гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтэйгээр иргэн Т.Г*******ыг хутгалж хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн хөлөнд дөрвөн шарх, баруун хөлөнд нэг шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Б*******лийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14-өөс 15 цагийн үед самар түүж байгаад би түрүүлээд хоол хийхээр отог дээрээ ирсэн юм. Намайг хоолоо хийх гээд бэлдэж байхад Бат-Эрдэнэ, Магжий, Г******* гурав түүсэн самраа Цагаан-Үүр сумын төв дээр аваачиж буулгачихаад ирсэн. Тэд нарыг ирээд удаагүй байхад Т.Г*******, Хавтгай, Батзориг гурав ирсэн. Тэгээд манай отогынхон бүгдээрээ ирээд байж байхад Магжий 0.5 литрийн 1 шил архи гаргаж ирсэн, уг архийг бид нар бүгдээрээ тойруулж уусан. Архи уугаад дуусахад Г*******, Магжий, Хавтгай, Батзориг, Бат-Эрдэнэ нар самар түүхээр явсан, харин хохирогч Т.Г******* бид хоёр үлдсэн. Т.Г******* бид хоёр үлдээд хоёулаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан, уг архийг ууж байгаад би тасарчихсан байна лээ. Нэг ухаан ороод харахад Т.Г******* та намайг хоёрын хооронд ингэж тамлаж байхаар нэг мөсөн гүйцээчихгүй яасан юм бэ гэж байсан, тэгэхээр нь би юу болов, яав ийв гээд харахад Г*******ын биенээс цус гарчихсан байсан. Тэгээд би юу хийснээ ойлгосон. Миний хувьд Т.Г*******ын хэвлий рүү нэг удаа хутгалснаа л санаж байна. Тэгээд би түргэн дуудъя гээд отгоосоо гарахад Магжий, Бат-Эрдэнэ хоёр түргэн болон цагдаа дуудчихлаа гэсээр ирж байсан....” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Г*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016.12.24-ний өглөө 10 цагийн үед самар түүхээр Түмэндэмбэрэл, Батзориг, Б*******л нарын хамт яваад самраа түүж үлдээчихээд өдөр 14 цагийн орчимд бид 4 отог дээрээ очсон. Тэгээд бид 4 хоол хийж идэх болоод Б*******л ах буузны мах татаж, гурил зуурсан. Тэгээд хоолоо хийх гэж байхад манай отогт хамт байсан Төмөрчөдөр, Д.Г*******, Бат-Эрдэнэ 3 сумын төвөөс гарч ирсэн. Тэгээд хоолоо хийж идэцгээж байх явцдаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи бүгд хувааж уусан. Хоолоо идэж дуусаад бид 6 гарч Б*******л ах хоцорсон. Бид 6 машин дээр очоод машинаа асаах гэж байхад Б*******л ах намайг дуудсан. Тэгэхээр нь би урц руу орсон. Тэгтэл Б*******л ах намайг чи яагаад ийм сонин байгаа юм гэж хэлээд зүүн талын гуя руу хутгаар хатгасан. Тэгээд би болиулах санаатай ноцолдсон. Ноцолдож байх хугацаандаа миний хөл рүү хатгаад байх шиг байсан. Тэгээд дээр гараад цээж рүү хутгаа тулгаад байхаар нь яах гээд байна, тоглоод байгаа юм уу та гээд гарыг нь доошлуулахад хүчрэгдэхгүй цавьны дээд талд хутга нь хүрсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд манай хэд түргэн дуудаад урдаас нь явъя гээд машин руу оруулж байхад нь би сэргэсэн. Тэгээд машин асахгүй болохоор буцааж урцанд оруулаад гэдсээр боогоод хэвтүүлсэн. Б*******л ах миний хажууд сууж байхдаа одоо би өнгөрсөн гээд гараад явсан, араас нь Батзориг явсан, бусад 4 нь намайг сахиж байсан. Өглөө эмнэлгийн машинтай эмч цагдаа нар ирсэн. Эмч надад анхны тусламж үзүүлсэн, хэсгийн төлөөлөгч Б*******л ахыг баривчилж, тэр өдрөө сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирж оройдоо хагалгаанд орсон. ...тухайн үед Б*******л намайг ямар шалтгааны улмаас хутгалсныг би мэдэхгүй байна. ....эмчилгээнд 1.500.000 төгрөгийн зардал гарсан байгаа. ...би эмчилгээний болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч М.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12-р сарын 09-ний өдөр бид 7 нэг отог болон самарт явж Уялган багийн Дээрхийн гол Хар горхин гэх газарт буудалж тэндээ самар түүж, 2016.12.20-ны өдөр Д.Г*******, Г.Бат-Эрдэнэ, М.Төмөрчөдөр нар сайруулсан 14 шуудай самраа машинаар төв рүү тээвэрлэж оруулаад сумын төвд 4 хоноод 2016.12.24-ний 15 цагийн орчимд бид 4 дээр ирсэн. Тэгээд тэр гурвыг ирэхэд Б.Бат-Эрдэнэ, М.Түмэндэмбэрэл, Т.Г******* бид нар бууз хийж байсан. Тэгээд хоолоо идэж байхдаа Б.Б*******л, М.Төмөрчөдөрөөс миний захисан архийг гаргаж өгөөч гэхэд М.Төмөрчөдөр Ерөөл нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөд бид нар хувааж уусан, архи дуусахаар нь дахин 0.5 литртэй Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж архиа дуусгаад бид 6 самар ачихаар машин руугаа гарсан. Тэгэхэд Б.Б*******л цай чанаад ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Б.Б*******л Т.Г*******ыг дуудсан. Тэгээд Т.Г******* ороод хэсэг хугацааны дараа Т.Г******* аллаа, авраарай гэж хашгирлаа гэж Бат-Эрдэнэ хэлээд түрүүлээд орсон. Тэгээд Г.Бат-Эрдэнэ Б*******л Т.Г*******ыг хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар араас нь гүйж Т.Г*******ын ямар болсныг харсан. Тэгээд бид нар Т.Г*******ын гэдсийг бинт тавьж боогоод цай өгсөн. Тэгээд Төмөрчөдөр, Бат-Эрдэнэ 2 дээд талын отог руу утсаар ярихаар явсан. Тэгээд ирэхдээ хүмүүстэй утсаар холбогдлоо, эмнэлгийн тэрэг наашаа гарах гэж байна гэж хэлсэн. Тэгтэл Б.Б*******л хутга аваад өөрийгөө ална гээд гарахаар нь би цуг гарч хутгыг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,
Гэрч М.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Г*******, Г.Бат-Эрдэнэ, М.Төмөрчөдөр нар нь сайруулсан 14 шуудай самраа машинаар төв рүү тээвэрлэж оруулаад сумын төвд 4 хоноод 2016.12.24-ний өдөр 15 цагийн орчимд бид 4 дээр ирсэн. Тэгээд тэр гурвыг ирэхэд Б.Б*******л, М.Батзориг, Т.Г******* бид нар бууз хийж байсан. Тэгээд хоолоо идэж байхад Б.Б*******л М.Төмөрчөдөрөөс миний захьсан архийг гаргаж өгөөч гэхэд М.Төмөрчөдөр Ерөөл нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөд бид нар хувааж уусан, тэр архи дуусахаар нь дахин 0.5 литрийн Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж, архиа ууж дуусаад бид 6 самар ачихаар машин руугаа гарсан. Тэгэхэд Б.Б*******л цай чанахаар ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Б.Б*******л Т.Г*******ыг дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Т.Г******* аллаа гэж хашгирах шиг болсон. Тэгэхэд Г.Бат-Эрдэнэ бид нараас түрүүлж очоод байрлуу ороход Б.Б*******л зөрөөд гарсан. Тэгээд Г.Бат-Эрдэнэ байр руу ороод гарч ирэхдээ Т.Г*******ыг хутгалсан байна гэж хэлээд Б.Б*******лийг нэг удаа цохисон. Тэгээд бид нар орж Т.Г*******ын гэдсийг бинт тавьж боосон. Тэгээд Төмөрчөдөр утсаар эгчид нь мэдэгдсэн, Б.Б*******л хутга аваад өөрийгөө ална гээд байхаар нь Батзориг хутгыг салгаж авсан, бид нар Т.Г*******ыг машиндаа суулгаад сумын төв явах гээд машинтайгаа хөдөлсөн, тэгэхэд машин 10 орчим метр газар яваад унтарчихаад асахаа байсан, тэгэхээр нь дээд талд байрлаж байсан отог руу Төмөрчөдөр, Бат-Эрдэнэ нар очиж түргэн дуудахаар явсан. Тэгээд Б*******л амиа хорлоно гээд байхаар нь Батзориг дагаад явсан. ...би энэ хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
Гэрч М.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016.12.20-ны өдөр Д.Г*******, Г.Бат-Эрдэнэ 2-ын хамт сумын төв ороод 2016.12.24-ний өдөр 14-15 цагийн орчимд Д.Г*******, Г.Бат-Эрдэнэ бид гурав байрлаж байсан отог дээрээ очсон. Тэгээд бид гурвыг очиход Б.Б*******л, М.Батзориг, М.Түмэндэмбэрэл, Т.Г******* нар бууз хийж байсан. Тэгээд би ачаагаа буулгаад хоолоо идэж байхад Ерөөл нэртэй 0.75 литрийн архи бид нар хувааж уусан, тэр архи дуусаад бид нар дахин 0.5 литртэй Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж, архиа ууж дуусаад бид нар самар ачихаар машин руугаа гарсан, тэгэхэд Б.Б*******л оройн хоол бэлдэхээр ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Б.Б*******л нь Т.Г*******ыг дуудсан. Тэгээд Т.Г*******ыг дотогшоо орсон эсэхийг анзаараагүй байсан, харин машин асахгүй ноцолдож байх явцад байрлаж байсан байранд хүн хашгирах чимээ гарсан, тэгэхэд Г.Бат-Эрдэнэ бид нараас түрүүлж очоод байрлуу ороход Б.Б*******л зөрөөд гарсан.Тэгээд Г.Бат-Эрдэнэ ороод Т.Г*******ыг хутгалсан байна гэж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,
Гэрч Г.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Г*******, М.Төмөрчөдөр нарын хамт сайруулсан 14 шуудай самраа машинаар төв рүү тээвэрлэж оруулаад сумын төвд 4 хоноод 2016.12.24-ний өдөр 15 цагийн орчимд бид 3 отог дээрээ очсон. Тэгээд бид гурвыг очиход Б.Б*******л, М.Батзориг, Т.Г*******, М.Түмэндэмбэрэл нар бууз хийж байсан. Тэгээд хоолоо идэж байхдаа Б.Б*******л М.Төмөрчөдөрөөс миний захисан архийг гаргаж өгөөч гэхэд Ерөөл нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөд бид нар хувааж уусан, тэр архи дуусахаар нь дахин 0.5 литртэй Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж, архиа ууж дуусаад бид 6 самар ачихаар машин руугаа гарсан. Б.Б*******л оройн хоол цай бэлдэхээр ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Т.Г******* аллаа гэж хашгирах шиг болохоор нь би түрүүлж гүйгээд урц руу ороход Б.Б*******л зөрөөд гарсан. Тэгтэл Т.Г******* гэдэс нь гарчихсан орон дээрээ зогсож байсан. Тэгээд бид нар орж Т.Г*******ын гэдсийг бинт тавьж боосон. Тэгээд Төмөрчөдөр бид 2 дээд талд байсан отог дээр очиж утсаар эгч Сарантуяад мэдэгдэж, түргэн дуудсан. Б.Б*******л хутга аваад өөрийгөө ална гээд байхаар нь Батзориг хутгыг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
Гэрч Д.Г*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би энэ хоёрыг юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Бид нар хоол ундаа идээд 2 шил архиа ууж дуусчихаад самартаа гарах гээд машинаа асааж байхад Г*******ыг Б*******л дуудсан. Тэгээд Г******* ороод удаа ч үгүй аллаа гээд хашгирсан. Энэ үед Бат-Эрдэнэ түрүүлж орсон. Б*******л зөрөөд гарч ирсэн. Б*******л, Г******* хоёрын зодолдсон асуудал богинохон хугацааны дотор болж өнгөрсөн. Намайг урцанд ороход Г*******ын гэдэс нь гарчихсан, цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. ...Энэ 2 хоорондоо муудалцаад байдаггүй хамтдаа л хоол унд хийгээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 тоот дүгнэлтэд:
1. Т.Г*******ын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Т.Г*******ын биед хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн хөлөнд дөрвөн шарх, баруун хөлөнд нэг шарх бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Баруун, зүүн хөлөнд учирсан шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэвлийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Б*******лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б*******лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 95 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Т.Г******* нь эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлын тооцоог бүрэн хийх боломжгүй байна. Шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Т.Г******* нь үлдсэн 700.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 201722000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.5 см урттай, ажлын хэсэг нь 16 см урттай, 8 см урттай углуурга төмөртэй, ажлын хэсгийн доод талд АК-17 СССР гэсэн бичвэртэй, хүрэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
М.ЭРДЭНЭ-ОЧИР