Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

     Улсын яллагч Э.Уламбаяр,

  Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Холбогдох хэргийн талаар:

              Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “““““““ сумын Мандал 1 дүгээр багийн 7-5 тоотод “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар өөрийн ээж Ч.Х-тай маргалдаж уурласан үедээ Д.Р хүнд өвчний учир биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж түүний нүүрэн тус газар хутгаар зүсэж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ***********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 11-ний шөнө “““““““ сумын Мандал 1 дүгээр багийн 7-5 тоотод “хорин мянган төгрөг өгсөнгүй” гэх шалтгаанаар өөрийн ээж Ч.Хтай маргалдаж, уурласан үедээ тухайн цаг үед хамт байсан хүнд өвчтэй биеэ хамгаалах чадваргүй Д.Рийн бие эрх чөлөөнд халдаж эрүү хэсгийг хутгаар зүсэж биед нь эрүү, зүүн хацар, зүүн чихийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт  буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ийн өгсөн: ...би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн өгсөн: “...Би Д.Р хэрхэн яаж хохирсон талаар мэдээгүй байж байгаад Эрдэнэбулган сумаас манай дүү Д.Лхагвасүрэн хэлэхдээ Р.н ах зодуулаад эмнэлэгт хэвтэж байгаа юм байна та очиж уулзаад ир гэж хэлэхээр нь би  “““““““ суманд ирсэн. Миний дүү Д.Р.н 2022 оны 10 сард харвалт өгөөд ухаангүй олон хоног болоод ухаан орсон одоо үг ярьж чадахгүй, босож чадахгүй байнга хэвтэрт асаргаанд байдаг. Одоо хамт амьдарч байгаа Хулан гэдэг хүн асарч байна. .. Би Д.М гэдэг хүнийг танихгүй урд өмнө сонсож байгаагүй. Хэвтэрт байдаг биеэ хамгаалж чадахгүй хүнийг гэмтээсэн болохоор гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл юу байхав дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

              Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “... Эрүүгийн ***********дугаартай хэргийн хохирогч Д.а овогтой Р.н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ яаралтай тусламж гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 638,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

              Гэрч Ч.Хгийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны орой би гэртээ “““““““ сумын Мандал 1 дүгээр багийн хонхорын 7-5 тоотод унтах гээд хэвтэж байсан миний төрсөн хүү М.э “үүдээ ээж” гэхээр нь би үүдээ онгойлгож өгсөн манай хүү М.э архи уусан согтуу орж ирээд надаас 20.000 төгрөг нэхэхээр нь надад 15.000 төгрөг байна гэж хэлээд гаргаж өгсөн чинь 20.000 төгрөг гаргаж өгсөнгүй гээд намайг писда, гичий гэж хараагаад орноос татаж газар шалан дээр унагаагаад дээрээс хөлөөрөө цээж, нуруу руу дэвссэн. Би ухаан алдсан байсан. Гэнэт сэргээд боссон манай гэрт хөгжлийн бэрхшээлтэй надтай хамт амьдардаг Д.Р.н  гэдэг хүн асаргаанд хэвтэрт байдаг юм тэгсэн тэрний маань ор хэсэг тэр чигтэй цус болсон байхаар гайхаад сандраад гэрээсээ гараад эмнэлэг рүү гүйж очоод эмчид хэлээд эмчийг дагуулаад гэртээ ирсэн. Манай хүү намайг ухаан алдсан хойгуур хэвтэрт байдаг Р.нгийн зүү эрүү хэсгийг заазуураар зүсээд ярсан их цус алдсан байсан. М.э намайг ухаан ороод босож ирэхэд гэрт байхгүй гараад явсан байсан. Эмч нар Р.нг яаралтай эмнэлэгт авчирч анхны тусламж үзүүлсэн. Р.н бид хоёр танилцаад 10 жил болж байна. Хоёулаа хамтран амьдардаггүй, хоёр өөр газар ирж очин байдаг л юм. Манай хүү М.э эрхэлсэн тодорхой ажилгүй надтай хамт хоёулаа л амьдарч байна. Ааш зангийн хувьд даруухан томоотой л байдаг байсан. Нэг зам тээврийн осолд ороод толгойдоо гэмтэл аваад олон оёдол тавиулсанаас хойш яг цоо эрүүл хүн гэхэд хэцүү мэдрэлийн бага зэрэг асуудалтай болсон. Архи дарс сүүлийн үед их уудаг болсон. .. Д.Р.н 2022 онд биеийн зүүн хэсэг тал харвалт өгөөд хэвтэрт орсон ярьж, бичиж чадахгүй байнга асаргаанд байдаг хүн байгаа юм. Д.Рийн биеийн байдал зүсэгдсэн шархандаа оёдол тавиулсан одоо “““““““ сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээнд байгаа. Би хүү М.ийг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 10-ны орой ирээд буцаад гарсан одоо сураггүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33,35 тал/,

Гэрч М.Дулмаагийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цаг 07 минутад манай эмнэлэг дээр нэг эмэгтэй хүн ирээд манай нөхөр Д.Р.н өөрийгөө хутгалсан маш их хэмжээний цус алдаад байна гэхээр нь би дуудлагаа бичиж аваад дахин асуугаад хүн хутгалсан юм уу өөрийгөө хутгалсан юм уу  гэж хэлсэн өөрийгөө гэж хэлж байсан. Тухайн өдөр ойрын дуудлаганд гарч байсан жижүүр эмч Мягмарцэцэгт утсаар мэдэгдээд дараа нь 04 цаг 09 минутад “““““““ сумын цагдаад мэдэгдсэн. Би тухайн дуудлага өгсөн айлд дуудлагын эмчийн хамт очиход маш их цус алдсан байнга хэвтэрт байдаг болохоор ор, гудас хөнжил их цус болсон байсан. Гэрт хоёр жоохон хүүхэд орон дээр хэвтэж байсан мөн дуудлага өгсөн хүн бид нараас  түрүүлээд ирсэн өөр хүн байхгүй байсан.. Дуудлагын дагуу цус тогтоох зориулалттай Векасол тариа хийсэн мөн аналигин, демдрол тариагаар хийсэн, мөн натри витамин С хийж судсаар залгасан. Амин үзүүлэлт тогтворгүй цус их алдсан болохоор анхны тусламжаа үзүүлээд эмнэлэг рүү тээвэрлэсэн.  Дуудлагын дагуу өвчтөн дээр очиход гар болон ойр хавиар хутга мэсний зүйл байгаагүй дуудлага өгсөн Хулан гэдэг хүн ярихдаа манай хүүхэд орж ирээд намайг цохиж унагаагаад Р.нг зүсээд гараад явсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Гэрч Н.Мягмарцэцэгийн өгсөн: “..Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны орой ойрын дуудлаганд жижүүрт гарч байсан шөнө 04 цаг 07 минутын үед манай эрүүл мэндийн төвөөс жижүүр сувилагч  70386003 дугаараас  өөрийгөө зүссэн цус их алдсан хүн  гэртээ байна  гэсэн дуудлага  ирээд дуудлагын  дагуу эмнэлэг  дээр ирээд  багаж  хэрэгслээ  аваад  ээлжийн  сувилагчийн  хамт  тухайн айлд очсон. Дуудлагын дагуу очиход иргэн хэвтэрт байдаг орон дээр хэвтсэн зүүн доошоо эрүү хэсгийн яс хүртэл, мөн чихнээс эрүүний яс хүртэл зүсэгдсэн байдалтай  цус нь гараад нөжирсөн байдалтай хэвтэж байсан. Гэрт нь орон дээр хоёр  бага насны хүүхэд хэвтэж байсан мөн дуудлага өгсөн эхнэр болох хүн байсан өөр хүн байгаагүй. Өвчтөн байнга хэвтэрт асаргаанд байдаг болохоор өөрөө зүсэх боломжгүй өөр хүн зүссэн байсан. Дараа нь эхнэр Хулан гэдэг хүн манай хүүхэд намайг цохиж унагаагаад дараа нь хутгаар зүссэн байсан би ухаан алдаад сэрж ирээд хараад  сандраад эмнэлэгт очиж хэлсэн гэж ярьж байсан. Намайг ирэхэд өөр хүн гэрт байгаагүй хэвтрийн өвчтөн, 2 хүүхэд байсан. Д.Рийн биеийн байдал хүнд байгаа цус их алдсан  болохоор  даралт их унаж  байгаа мөн  эрүү хэсгийн зүсэгдсэн  шарханд 25 оёдол тавьсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу яаралтайгаар тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай: “...Д.Рийн биед эрүү, зүүн хацар, зүүн чихийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь иртэй  зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаандаа  үүсгэгджээ. Д.Рийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “ ...Хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн “““““““ сумын 1 дүгээр баг “Гахайн хонхор” -ын 07-05 тоот, хашаан дотор байх 5*5 хэмжээтэй цагаан өнгийн тоосгон байшинд болсон байх ба байшингийн урд талын модон хаалгаар ороход шал хэсэгтээ шар өнгийн хулдаатай ертөнцийн зүгээр байшингийн хойд захад зуух тавьсан, мөн гал тогооны модон шүүгээ тавьсан, хана хэсэг тойруулсан 3 хивстэй мөн хоймор хэсэгт 2 ширхэг, модон, хээтэй, улаан өнгийн авдар байв. Мөн гэрийн урд болон үүд хэсэгт 2 хүн хэвтэх зориулалттай ор байх ба хохирогч нь хойд талын модон орон дээр хэвтэж байсан ба тухайн орны даавуу, дэр хөнжил, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба үзлэгийг цааш хийхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй учир үзлэгийг дуусгаж нийт 5 кадр гэрэл зургийг авч танилцуулан гарын үсэг зуруулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 тал/,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “””””””””” багийн засаг даргын: “...Тус багийн иргэн Д””н Р.н  нь тус багийн үндсэн иргэн мөн бөгөөд ам бүл ганцаараа амьдардаг. Д””” Р.н нь өөрийгөө илэрхийлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон тул өөрийн төрсөн ах болох Д.Д өөрийн бие төлөөлөгчөө болгох хүсэлтэй байна...” гэх тодорхойлолт /хх-ийн 19 тал/,

Хөвсгөл аймгийн “““““““ сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт  /хх-ийн 73-74 тал/,

 

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн оношилгоо, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-79 тал/,

          Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 31/249  дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 25-26 тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаартай тогтоол / хх-ийн 104 тал/,

Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “....Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ний орой би найзууд болох Мягмарсүрэн, Очироо хоёртой хоёр шил архи уусан. Би тухайн үед нилээд их архи уугаад тасарсан байна лээ. Тэгээд оройны 23 цагийн үед би Мягмарсүрэн, Очироо хоёроос салаад гэртээ харьж унтах гээд явсан. Гэртээ ороод би Р.нтэй маргалдсан юм шиг байгаа юм, тэгэхдээ юунаас болж маргалдсан гэдгээ сайн санахгүй байна. Маргалдаж байгаад би хаанаас заазуур авсан гэдгээ санахгүй байна. Бодуул ширээн байсан байх нэг заазуур аваад Р.нгийн зүүн хацар хэсгийг нь зүссэн. Би тухайн үед  тасарсан юу ч мэдэхгүй байгаа юм.  Заазуураар зүссэн  гэдгээ  харин санаад байгаа юм. ..Би тухайн үед согтуу байсан болохоор тэр заазуурыг хаанаас аваад хаана хаясан гэдгээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний  шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн “““““““ сумын Мандал 01 дүгээр багийн 7-5 тоотод  архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас өөрийн ээж болох н.Хулантай маргалдаж уурласан үедээ н.Р.нгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн болох нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон. .. Шүүгдэгч Д.М өөрийгөө хамгаалах чадваргүй болох иргэн н.Р.нг нүүрэн тус газар хутгаар зүссэн болох нь тогтоогдсон ба тухайн үед түүний эрүү, зүүн хацар, зүүн чихний хамарсан зүсэгдсэн шарх буюу хацарт зулгарал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэм буруугийн санаатай хэлбэрээр хор уршгийн хувьд шалтгаант холбоотой байна гэж үзэж байна. .. хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмтлийн зэрэгт тогтоох журамд заасны дагуу хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-т заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл гэж үзэж нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.М.э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Ч.Х, М.Дулмаа, Н.Мягмарцэцэг нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 31/249  дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Чичин” багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 11-ний шөнө “““““““ сумын Мандал 1 дүгээр багийн 7-5 тоотод “хорин мянган төгрөг өгсөнгүй” гэх шалтгаанаар өөрийн ээж Ч.Хтай маргалдаж, уурласан үедээ тухайн цаг үед хамт байсан  хүнд өвчтэй, биеэ хамгаалах чадваргүй Д.Рийн эрүү хэсгийг хутгаар зүсэж биед нь эрүү, зүүн хацар, зүүн чихийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон  тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр “...Д.Рийн биед  эрүү, зүүн хацар, зүүн чихийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Д.М-ийн хутгаар зүссэн гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.М хохирогч Д.Р-ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М.э нь хохирогч Д.Р үг ярьж чадахгүй, босож чадахгүй, байнгын хэвтэрт байдгыг нь мэдсээр байж түүнийг хутгаар эрүү, зүүн талын нүүр хэсгийг зүсэж хохирогчийн биед нь эрүү, зүүн хацар, зүүн чихийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хутгаар зүсүүлсний улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

              Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Рийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй,  хэрэгт: “ ..Д.М нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/ авагдсан байх тул шүүгдэгч Д.М энэ шийтгэх тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 638.000 төгрөгийг шүүгдэгч Д.М-ээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 638.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.М-ээс 638.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргаагүй, хэргийн зүйлчлэлээр маргаагүй байх тул дээрх зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.М хувийн байдал буюу хоёр удаагийн ял шийтгэлтэй. Нэг удаа тэнсэх хариуцлага хүлээж байсан. Мөн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэмтэл учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй. Мөн ээж, хохирогчийн хамт амьдардаг тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна гэж үзэж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгч Д.М өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Би ээжтэйгээ цуг байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.М-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж байх боловч шүүгдэгч Д.М-ийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхэд  шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал: шүүгдэгч Д.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн  хор уршиг, өмнөх гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу зэргийг  харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  6 /зургаа/ сарын   хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх,  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтаар шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч Д.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь  цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч ... овогт Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Д.М-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Мэс 638.000 /зургаан зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд  олгосугай.

           7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д төлөх төлбөргүй,  хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   А.ДӨЛГӨӨН