| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч, хохирогч *******ийн өмгөөлөгч
Шүүгдэгч, хохирогч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч, хохирогч *******
Шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* тай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, хохирогч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, а боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 сарын 26-ны өдрийн 247 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч, хохирогч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 сарын1-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн,7 настай, эрэгтэй, а боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын , оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 75 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, тус шүүхийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 2тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД:/.
Шүүгдэгч ******* ******* нь архи ууж согтуурсан үедээ 202 оны сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын “******“ гэх газарт байх Монгол гэрт *******тай маргалдан харилцан зодолдож түүний нуруу, хэвлий тус хэсэгт хутгалж түүний биед баруун далны доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлий, элэгний-р сегментийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлий, а аарцгийн хөндийн цус хуралдалт, баруун, зүүн сарвуунд шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч ******* ******* нь архи ууж согтуурсан үедээ 202 оны сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын “******“ гэх газарт байх Монгол гэрт Б.*******тэй маргалдан харилцан зодолдож түүний цээж хэсэгт хөлөөрөө дэвсэж, цохих, зүүн хөлийн шилбийг хутгалж түүний биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шилбэний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр архи уугаад бид хоёр маргалдаад ийм зүйл болсон. Уг нь бид хоёр маргалдаад байдаггүй юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би аймгаас ирэх хүнд 2 шил архи захисан. Нэг шил архиа тухайн айлдаа уугаад үлдсэн нэг шил архиа гэр рүүгээ аваад явцгаасан. Гэртээ очоод архиныхаа талыг нь уусан. Би архи авсан айл руугаа дахин очоод аймаг руу архи захих талаар хэлэхэд үгүй гэхээр нь буцаж гэр рүүгээ ирсэн. Тэр үед үлдээсэн тал шил архи маань байхгүй байсан. Би *******эд “архи яасан юм бэ. Ядаж архины шил нь байх ёстой биз дээ” гэж хэлэхэд “би мэдэхгүй, байхгүй” гэж хэлсэн. Ингээд би телевизийн удирдлагаа янзлах гээд сууж байхад ******* тамхи ороогоод татах гэж байхдаа “чи яагаад бэлэн тамхи татдаг юм бэ” гэхээр нь “би чамд өчигдөр өгсөн биз дээ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. ******* миний ард ирээд зогсох шиг болоход миний араас нэг юм хатгасан. Би цээж хэсгээрээ дээшээ өлийхөд цээж хэсэгт дахин хатгасан. Удалгүй урд болон ард талаас минь нойтон оргиод цус гарч эхэлсэн. Би эргэж хараад *******ийн гартаа барьсан хутгыг авах гээд хутганаас нь барихад хутгаа татаад миний гар зүсэгдсэн. ******* намайг ална гээд утасны цэнэглэгчээр хоолойг минь боосон. Би сүүлдээ тэнхээгүй болоод намайг албал алаг гэж бодоод ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. ******* орон дээрээ очоод хэвтээд унтчихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн ******* нь иргэн *******ын биед хүнд гэмтэл учруулсан, ******* нь мөн *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул хоёулаа буруутай гэж үзэж байна. Хүний биед мэс хүргэсэн учир буруутай гэв.
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн төвөөс ертөнцийн зүгээр урагш 70 орчим км зайд буюу “******” гэх газарт гэх айлд *******ын хамтаар туслах малчин хийдэг бөгөөд болсон хэргийн хувьд гэвэл 202 оны сарын 2-ны өдөр малын эзэн ыг дагаж аймгийн төвд очоод нэг хоноод буюу 202 оны сарын 24-ний өдөр буцаад ирэхэд ******* нь надад байсан 20 мянган төгрөгийг аваад архи захисан юм. Ингээд гэртээ ирээд ******* бид хоёрыг дуудаад захисан “Хамаг Монгол” гэх шошготой 2 шил архи, тамхи зэргийг өгөөд өөрөө аймгаас архи авчирсан гээд хамт байдаг гэх ахын хамтаар нэг шил архи уугаад дуусгаж байсан юм. Тэгээд тэдний гэрт ******* нь захисан 2 шил архиныхаа нэгийг задлаад уугаад дуусаж байхад үлдсэн нэг шил архийг манай гэрт очиж хоол идэнгээ ууна гээд 19 цагийн орчимд гэрт ирсэн бөгөөд өдрийн хийсэн хоолыг халааж идээд 1 шил архиа задлаад хоорондоо юм ярьж ууцгаасан. Архи дуусах үед , ах хоёр гэр лүүгээ явлаа гээд гэрээс гарч явсан ба түүний араас удалгүй ******* нь гэрээс гарч гадаа байсан мотоциклыг унаад тэр хоёрын араас явсан юм. Ингээд миний хувьд гэртээ ганцаараа үлдээд байж байхад удалгүй ******* гэрт орж ирээд уурлаад надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би түүнд хандан “чи хүүхэн шиг яагаад гоншигноод байгаа юм бэ” гэж хэлэхэд уурлаад миний өөдөөс ирж намайг заамдаж газарт унагаад дээрээс нулимаад “чамайг ална” гээд дээрээс цээжний зүүн хэсэгт гараараа цохиж байснаа босоод цээжин дээр хөлөөрөө дэвсээд хоолны шүүгээний шургуулганд байсан цагаан өнгийн иштэй хутгыг аваад миний зүүн хөлний шилбэ хэсэгт 1 удаа хатгасан” гэжээ. /хх-ийн1-2 тал/
******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...202 оны сарын 24-ний өдөр би саахалт айлын туслах малчин аймгийн төвөөс ирж байсан учир түүний гар утас руу залгаж архи захисан юм. Ингээд тухайн өдрийн 17 цагийн орчимд гэж бодож байна хамт туслах малчин хийдэг ******* буюу // хамтаар гэрт нь очиход мөн хамт туслах малчин хийдэг той нэг шил архи уусан бололтой дуусч байсан ба харин надад захисан архи гээд “Их Монгол” гэх шошготой 0.75 литрийн 2 шил архи өгөхөөр нь нэгийг нь задлаад бид дөрөв тэдний гэрт уусан бөгөөд үлдсэн 1 шил архийг манай гэрт очиж уухаар болж манай гэрт 21 цагийн орчимд ирээд хоорондоо юм ярьж ууцгаасан бөгөөд а зэрэг үлдээгээд 22 цаг өнгөрч байхад , хоёр гэрлүүгээ явж миний хувьд *******ийн хамтаар үлдэж үлдсэн архиа ууж дуусгаад , хоёрын гэрт очоод архинд яваад өгчих гэж гуйгаад явахгүй болохоор нь буцаад гэртээ ирсэн юм. Тэгээд намайг гэрт орж ирэхэд ******* гэрийн хойд орон дээр суугаад тамхи ороох гэж байгаа бололтой байхаар нь би түүнд бэлэн тамхи өгөхөд миний өөдөөс “чи бэлэн тамхи татлаа” гээд уурлаад байхаар нь миний хувьд мөн хэрүүлийн шинжтэй үг хэлээд маргалдсан юм. Ингээд миний өөдөөс ирээд намайг заамдаж орон дээр дарахаар нь би түүнийг хөлөөрөө жийж босгоход газарт унаад босч ирээд өөдөөс хэрэлдэж байгаад хаанаас ч юм хутга гаргаад миний хэвлий хэсэг рүү хутгалж мөн нуруу орчимд ахин хутгалсан бөгөөд тэр үед би гарт нь байсан хутгыг нь булааж авах гэж байгаад зүүн гарын ядам хурууг зүссэн юм” гэжээ. /хх-ийн 5-7 тал/
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...202 оны сарын 24-ний өдөр хөдөө гэр лүүгээ явах гэж байхад саахалт айлын малчин ******* миний гар утас руу залгаад 2 шил архи захисан бөгөөд миний хувьд өөрөө тал шил архитай 17 цаг өнгөрч байхад очсон юм. Ингээд гэрт ирээд авчирсан тал шил архиа хүргэн дүү ын хамтаар ууж байхад саахалт айлын туслах малчин *******, ******* хоёр удалгүй араас орж ирсэн ба миний хувьд *******ын захисан 2 шил архийг нь өгөхөд ямар ч байсан миний авчирсан тал шил архийг дуусгаад мөн *******ын хувьд авсан 2 шил архиныхаа нэгийг нь задлаад талдаа оруулаагүй байхад бид дөрөв *******, ******* хоёрын гэр лүү явцгаасан юм. Ингээд гэрт нь очоод тал шил архиа ууж байгаад сүүлийн нэг шил архийг задлаад ууж байхдаа миний хувьд хүргэн дүү ын хамтаар гэр лүүгээ явсан юм. Ингээд би дүү ын хамтаар гэрт унтаж амраад маргааш өглөө нь буюу 202 оны сарын 25-ны өглөө босоод *******, ******* хоёрын гэр лүү харахад гэрийнх нь гадаа мотоцикл нь байсан ба малдаа яваагүй шинжтэй байхаар нь өдрийн 12 цагийн орчимд гэрт нь очиход гэрийн баруун орон дээр *******, хойд орон дээр ******* хэвтэж байсан ба гэрийнх нь шалан дээр их хэмжээний цус гоожсон байдалтай байхаар нь тэр хоёр юу болсон талаар нь асуухад “бие биенээ хутгалсан” гээд байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн” гэжээ. /хх-ийн 42-4 тал/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Ш. бид хоёрыг гэрт ороод өөрсдийнхөө орон дээр унтаж амрах гээд байж байхад араас ******* нь буцаж орж ирээд уурлаад нэлээд үг хаяж байгаад “та нарыг харна” гэж хэлээд гэрийн хаалга саваад гарсан. Маргааш нь буюу 202 оны сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Ш. гэрт нь очоод буцаад ирэхдээ “нөгөө хоёр чинь гэртээ бөөн цус болсон байна“ гээд сандарсан байдалтай ирэхээр нь түүний хамтаар буцаад гэрт нь очиход гэрийн баруун орон дээр *******, хойд орон дээр ******* дээш харсан байдалтай хэвлий хэсэгт хутганы шархтай хэвтэж байсан ба гэрийнх нь шалан дээр их хэмжээний цус гоожсон байдалтай байхаар нь тэр хоёроос юу болсон талаар нь асуухад “бие, биенээ хутгалсан” гээд байсан” гэжээ. /хх-ийн 45-47 тал/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны сарын1-ны өдрийн 596 тай дүгнэлтэд:
1. *******ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 56-57 тал/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны сарын1-ны өдрийн 601 тай дүгнэлтэд:
1. *******ын биед баруун далны доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлий, элэгний-р сегментийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлий, а аарцгийн хөндийн цус хуралдалт, баруун зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
. Дээрх баруун далны доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт, хэвлий, элэгний-р сегментийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлий, а аарцгийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун, зүүн сарвууны шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 61-6 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/
- Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-1 тал/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-2 тал/
- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-85 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд: Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар иштэй 1 см урт хутга 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч, хохирогч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч-хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч, хохирогч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ 202 оны сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын “******“ гэх газарт гэртээ хохирогч *******тай маргалдан харилцан зодолдож түүний нуруу, хэвлий хэсэгт 2 удаа хутгалж түүний биед “баруун далны доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлий, элэгний-р сегментийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлий, а аарцгийн хөндийн цус хуралдалт, баруун, зүүн сарвуунд шарх” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч, хохирогч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ 202 оны сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын “******“ гэх газарт гэртээ хохирогч Б.*******тэй маргалдан харилцан зодолдож түүний цээж хэсэгт хөлөөрөө дэвсэж, цохих, зүүн хөлийн шилбийг хутгалж түүний биед “цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шилбэний хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч *******, хохирогч *******, гэрч Ш., Д. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны сарын1-ний өдрийн 596 тоот, 202 оны сарын1-ний өдрийн 601 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь харилцан зодолдож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг тус тус үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгч, хохирогч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Шүүгдэгч-хохирогч *******, шүүгдэгч-хохирогч ******* нар нь хоёулаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч, хохирогч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч, хохирогч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүхээс шүүгдэгч, хохирогч *******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч, хохирогч *******ыг хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч, хохирогч *******ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...*******эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байгаа боловч шүүгдэгч, хохирогч ******* нь согтуурсан үедээ 2 удаагийн үйлдлээр шүүгдэгч, хохирогч *******ын нуруу, хэвлий хэсэгт тус тус хутгалж түүний биед “баруун далны доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлий, элэгний-р сегментийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлий, а аарцгийн хөндийн цус хуралдалт, баруун, зүүн сарвуунд шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан тул шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан шийтгэл оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, түүний хувийн байдал, прокурорын шүүхийн хэлэлцүүлэгт сонсгосон ял, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, прокурорын шүүхийн хэлэлцүүлэгт сонсгосон ял, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч-хохирогч *******, шүүгдэгч-хохирогч ******* нар нь бие биенээсээ эрүүл мэндэд учирсан хохирол, хүний сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлуудыг тус тус нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч-хохирогч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар иштэй 1 см урт хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч ******* тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 зүйлийн 1-4,6.6,6.7,6.8,6. зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******эд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар иштэй 1 см урт хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,8.2 зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ПАГМА
Г.НАМУУНТУЯА