| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, , ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 04 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн Дашбалбар сумын ************** гэх газарт бэлчээрт байсан иргэн үхрийг хураах явцдаа олон тооны буюу 2 тооны үхрийг хулгайлж 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ: “... Би 2023 оны 03 дугаар сарын байдлаар 25 тооны үхрийг хүргэн ах т харуулж маллуулж байсан. Ингээд 2023 оны 03 дугаар сарын дунд үеэр шуурга болж миний 22 тооны үхэр шуурганд уруудаж алга болсон, эрэл хайгуул болоод олохгүй байна гэж манай хүргэн ах надад хэлсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын эхэн үеэр “” гэх газарт манай үхэр байгаа талаар мэдсэн. Ингээд би үхэртээ явах санаатай байж байхад Дашбалбар сумын төвд хөрш айлын ******* нь таарахаар нь би “үхэр маань гэх газарт байна гэнэ, тийшээ явах гэсэн чинь цас ихтэй машин явахгүй байна” гэж хэлсэн чинь ******* нь “би таны үхэрт морьтой яваад ирье” гээд гуйсан. Улмаар *******ийг хөрш айл болохоор нь тэгдээ гэж хэлсэн. Үүнээс хойш 5, 6 орчим хоногийн дараа ахын үхэрт ******* нь 14 үхэр нийлүүлсэн байсан. Миний уруудуулсан 22 тооны үхрээс 2 үхэр нь Дашбалбар сумын 3 дугаар багийн “” гэх газарт үхрээсээ салаад очсон байсныг мэдэж байсан. ******* 20 тооны үхэр тууж ирэхээс 14 тооны үхэр тууж ирж 6 тооны үхэр дутуу авчирсан. Би *******той уулзаж яагаад 6 тооны үхэр дутсан талаар асуухад хар зүсмийн үнээ ахын баруун талд эцэж ядраад явахгүй болохоор нь үлдээсэн, хар эрээн зүсмийн бүдүүн үнээ сумын төв дээр ирээд хоноод маргааш нь алга болсон, бусад үхрийг бол мэдэхгүй, анх “” гэх газраас олж авахад байгаагүй гэж хэлээд байсан. 2023 оны 06 дугаар сард ... ахын эхнэр эгчтэй би сумын төвд тааралдаад би эгчид хандаж “дүү нь шуурганаар баруун чих цуулбар, зүүн чих онь имтэй хэдэн тооны үхэр алдаад олохгүй байгаа” гэж хэлсэн чинь эгч “тийм имтэй 2 тооны үхэр манай үхэртэй хамт байсан тэгээд саяхан гэх хүнд ******* зарсан” гэж хэлсэн. Ингээд би *******оос үхэр худалдаж авсан гэх хүнтэй уулзаж “миний 2 тооны үхрийг ******* чамд зарсан байна, гэж хэлсэн чинь нь “тийм зүстэй 2 тооны үхрийг ******* надад зарсан” гэж хэлсэн. Ингэж миний алдсан 5 үхрээс 2 тооны үхэр нь олдсон. Иймд *******оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... Харин миний улаан зүсмийн 2 тооны үхрийг өөр айлд аваачиж нууж байгаад бусдад зарагдсан асуудлыг хууль хяналтын байгууллага нь шийдэх байлгүй дээ...Сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-18 тал/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь шуурганд уруудсан үхрээ голын урд байгааг мэдээд явах гэхэд нь ******* нь “ үхрийг чинь голын урдаас авч ирье” гэж хэлж яваад 2 үхрийг нь авч үлдээд дараа нь д зарсан гэж ойлгосон...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ******* мөнгөгүй байна гэж хэлдэг байсан. Ингээд байн байн ******* над руу залгаад байхаар нь би 500,000 төгрөг, дараа нь 700,000 төгрөг *******ийн өгсөн 5411...... гэх данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш сар өдрийг нь санахгүй байна. Би ******* руу залгаад “мөнгөө авъя, аль эсвэл үхрээ өг” гэж хэлсэн чинь ******* нь “манайд телевизийнхэн ирээд байна, манай үхэр гэх айлын үхэрт байгаа чи очоод авчих” гэж хэлсэн, ингээд би ахын гэрт очоод эхнэр эгчтэй уулзаад “та *******ой ярьдаа, *******ийн үхэр нь танай үхэрт байгаа гээд байна, та *******ой ярих уу” гэж хэлж эгчийг *******ой яриулсан, тэр хоёр хоорондоо юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна. Ингээд би гэх хүний хүүхдээр нь үхрээс нь улаан зүсмийн шүдлэн үнээ, улаан зүсмийн бяруу машин дээр ачуулаад би дээрх 2 тооны үхрийг аваад гэртээ буулгасан. Би тухайн үед дээрх асуудлыг сонсоод *******ой ярих гэхэд ******* огт утсаа авахгүй байсан.... би *******ийн гэрт нь очиж *******ийн хүүтэй нь уулзаад, дараа нь *******ийн эхнэртэй нь яриад “ын эхнэр нь танай өгсөн үхрийг миний үхэр гэж хэлээд надаар мөнгөө төлүүлж авсан, тийм болохоор та нар надаас авсан 1,200,000 төгрөгөө өг, аль эсвэл орны малыг өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхэд *******ийн эхнэр нь “та мөнгөнийхөө оронд хонь ав” гэж хэлээд надад 4 тооны ямаа, 9 тооны хонь өгсөн. Одоо миний хувьд *******оос авах авлага байхгүй...” гэжээ. /хх-ийн 25-27 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-75 тал/
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого /хх-ийн 86-87 тал/
- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 04 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн Дашбалбар сумын ********* гэх газарт бэлчээрт байсан хохирогч үхрийг хураах явцдаа олон тооны буюу 2 тооны үхрийг хулгайлж 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч , гэрч Д., Ж., Б., , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцэнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч т 1,850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч т мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлыг *******оос гаргуулж авсан” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ