Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

 

 

2024      01         12                                           2024/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч А.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн О-т холбогдох эрүүгийн 2325000000577 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Булган аймгийн 0 сумын 0 дүгээр багийн “ххх” гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй, Ш овогтой А-ийн О- /РД:хх0000000/.                                              

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О- нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газар нутгийн ойд хууль бусаар 2.47 куб метр шинэс мод бэлтгэж байгаль орчинд 1,985,724 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 2.47 метр куб шинэс модыг 00-00 ХХХ улсын дугаартай Портер маркийн бага оврын А-ааны машинд А-иж Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй гэдгийг мэднэ... Н- гэж хүний хөрөө юм. Байцаагч хөрөөгөө аваад ир гэхээр нь түр аваад өгье гэж хэлээд авчираад өгсөн. Машин минийх...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг сумын засаг даргаас тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон бөгөөд би яг ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...Манай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий тахилт нэртэй газар байдаг. ..Надаас тус багийн иргэн А.О- нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

- Гэрч Б.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн А.О- нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, мод, модон материалын гарал үүслийн гэрчилээгүйгээр тээвэрлэж явсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...Хөрөө, сүх байхгүй байсан, хүнээс гуйж авсан гэсэн ...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газраас галын түлшний зориулалтаар мод бэлтгэж, Орхон аймгийн Шанд багт айлд буулгахаар явж байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,

 

-Гэрч Б.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хороололд байрлах Хөлөг авто засварын газар 2012 оноос 2023 оны 06 дугаар сарын хүртэлх хугацаанд засварчингаар ажиллаж байсан бөгөөд миний санаж байгаагаар 6-7 жилийн өмнө А.О- өөрийн тээврийн хэрэгслийг надаар янзлуулж байхад нь анх танилцаж нэг нутгийнх гэдгээ мэдсэн юм... А.О- ах урьд өмнө надад түлээний мод өгч байсан үйлдэл байхгүй. Би ямар ч санаа зорилгогүй мотор янзалсан төлбөрт бэлэн мөнгө өгч чадахгүй болохоор нь түлээний мод дөхүүлээд өгчих гэж хэлсэн, ахыг хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэнэ гэдгийг нь мэдээгүй. Би одоог хүртэл мотор янзалсан төлбөрөө аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8х/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14х/,

 

- Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 43 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тухай тогтоол /хх-ийн 13-17х/,

 

-Орхон аймгийн сум дундын Ойн ангийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай: “...2.47 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг 1,985,724 төгрөг, ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41х/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 339 дугаартай: “...Солонгос улсад 1997 онд үйлдвэрлэсэн 2013 онд Монгол Улсад орж ирсэн hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл 2,500,000 төгрөг..., бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг 60,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-52х/,

 

- 00-00 ХХХ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 78х/,

 

- Шүүгдэгч А.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, А- холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч А.О-ыг хууль бусаар мод бэлтгэх, тэвээрлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах...” гэсэн санал гаргасан, 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.О- нь Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газар 2.47 куб метр шинэс мод бэлтгэж, бэлтгэсэн шинэс модоо өөрийн өмчлөлийн 00-00 ХХХ улсын дугаартай Портер маркийн бага оврын А-ааны машинд А-иж Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.О-ын үйлдлийн улмаас байгаль экологид 1,985,724 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-гийн “...Манай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий тахилт нэртэй газар байдаг. ..Надаас тус багийн иргэн А.О- нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Т-ын “...Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн А.О- нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, мод, модон материалын гарал үүслийн гэрчилээгүйгээр тээвэрлэж явсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...Хөрөө, сүх байхгүй байсан, хүнээс гуйж авсан гэсэн...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газраас галын түлшний зориулалтаар мод бэлтгэж, Орхон аймгийн Шанд багт айлд буулгахаар явж байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 43 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тухай тогтоол, Орхон аймгйн сум дундын Ойн ангийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 339 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд заагдснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.

 

Тээвэрлэсэн гэдэг нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэхдээ сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол сум дүүргийн, эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн байхыг ойлгоно.

 

Гэтэл шүүгдэгч А.О- нь мод бэлтгэх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авалгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн байна. 

 

            Шүүгдэгч А.О- нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, байгаль экологид 1,985,724 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч А.О- нь  зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.О-ын буруутай үйлдлээс байгаль экологид 1,985,724 төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 5,957,172 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч А.О-оос 5,957,172 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.О-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэгт анх удаа холбогдсон зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т 1 сарын хугацаагаар Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” саналтай гэв.

 

Шүүгдэгч А.О-ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.О-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т 1 сарын хугацаагаар Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт 1,985,724 төгрөгний үнэтэй, 43 ширхэг 2,47 метр куб шинэс мод, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн зүйлүүдийг улсын орлогод оруулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин хөдөлгүүртэй цагаан өнгийн цахилгаан хөрөө нь Н- гэж хүнийх гэх тул уг хөрөөг шүүгдэгчид буцаан олгож, хөрөө нь 60,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул 60,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

     Шүүгдэгч А.О- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ш овогтой А-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Булган аймаг Бугат сумын нутаг дэсвгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч А.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч А.О-оос 5,957,172 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор 1,985,724 төгрөгний үнэтэй, 43 ширхэг 2,47 метр куб шинэс мод, 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 ХХХ улсын дугаартай Хьюндай портер-1 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц 43 ширхэг 2,47 метр куб шинэс мод, 00-00 ХХХ улсын дугаартай Хьюндай портер-1 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин хөдөлгүүртэй цагаан өнгийн цахилгаан хөрөөг шүүгдэгч А.О-т буцаан олгож, хөрөөний үнэ 60,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.НАРМАНДАХ