| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03502/и |
| Дугаар | 183/ШШ2020/02375 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2020/02375
| 2020 09 08 | 183/ШШ2020/02376 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Д.Чимэд-Осорын гудамж, 0 тоотод байрлах “Э” ХХК /РД:0000/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ЧӨЧ 25 байрны 0 тоотод оршин суух Тайж овогт Ж Х /РД:ШБ000000/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 17 дугаар байрны 35 тоотод оршин суух Жа овогт С.М/РД:ШЖ0000000000/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содном гудамж, 54 дүгээр байрны 0 тоотод оршин суух Б овогт С-ийн Т /РД:ШБ0000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 байрлах НШШГГхолбогдох
эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргассан шаардлагадаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/000 дүгээр шүүгчийн захирамжаар “Г ХХК, С.Ж, С.М нараас 686.492.355 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Содномын гудамж, 54 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, С.Т-ын өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 72.000.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 8/2 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 156.240.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам 8/2 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 65.100.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сум, 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлах нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй, амралт, аялал жуулчлалын зориулалттай 5 га газрыг 250.000.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлах нэгж талбарын 00000000000 дугаарт бүртгэлтэй, чацаргана, жимс жимсгэнэ тархи зориулалттай 0.8 га газрыг 168.000.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 0 дугаар байрны 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 104.100.000 төгрөгөөр тус тус үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байрлалтай бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй орон сууцнууд 100-150 сая төгрөгийн зах зээлийн ханштай, Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь 520-600 сая төгрөгийн хагштай, Сонгинохайрхан дүүрэгт байрлах манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байрлалтай адил үл хөдлөх эд хөрөнгүүд нь 320-400 сая төгрөгийн ханштай байна. Мөн Төв аймагт байрлах газар дээр тог татаж, байшингийн суурь цутгаж, худаг гарган, хашаа барьсан зэргийг үнэлгээндээ оруулаагүйгээс зах зээлийн үнэлгээ бодитой тогтоогдсонгүй гэж үзэж байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг үнэлсэн “С”ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар “Г ”ХХК, С.Ж, С.М, нараас 686.492.355 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлахн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүсгэж, С.М, С.Жаргалсайхан нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг 00000000/01, 0000000/02, 0000000/03, 000000/04, 0000000000/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч болон өмчлөгч нарт төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/0, 4/0 тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Г ”ХХК, С.М, С.Т нараас үнийн санал ирүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/17808, 4/17807 тоот албан бичгүүдээр С.Ж, Ж.Х, “Э”ХХК-д үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “С”ХХК-ийг томилоход Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 144 м.кв талбайтай, эмнэлгийн ажилтны сууцны зориулалттай үл хөдлөхийг 000000/0 тоот тогтоолоор хурааж, 156.240.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 8/2 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаартай, 60 м.кв талбайтай, эмнэлгийн ажилтны сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0000000/04 тоот тогтоолоор хурааж, 65.100.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 17 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 55.55 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000000/05 дугаар тогтоолоор хурааж, 104.100.000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содномын гудамж, 54 дүгээр байрны 09 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 16290919/03 дугаар тогтоолоор хурааж, 72.000.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сум, 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 54.70 м.кв талбайтай ажлын байрыг 16290919/01 дугаар тогтоолоор хурааж, 12.100.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Өгөөмөрт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 127.85 м.кв талбайтай ажлын байрыг 16290919/01 дүгээр тогтоолоор хурааж, 23.700.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сум, 0 дүгээрб аг, Өгөөмөрт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, 33.52 м.кв талбайтай ажлын байрыг 0/01 дүгээр тогтоолоор хурааж, 7.500.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, нэгж талбарын 0 дугаар бүхий, амралт, аялал жуучлалын зориулалттай 5 га газрыг 0/02 дугаар тогтоолоор хурааж, 250.000.000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, улсын бүртгэлийн Г-0 дугаартай, нэгж талбарын 0 дугаар бүхий жимс, жимсгэнэ тархи зориулалттай 0.8 га газрыг 0/02 дугаар тогтоолоор хурааж, 168.000.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үнэлгээг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, төлбөр авагч Хас банкинд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4/0, 4/0 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Г, Д.М, гэрч Д.Д нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нар нь хариуцагч НШШГГ холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2018/14773 дугаар шүүгчийн захирамжаар С.М-ын нэхэмжлэлтэй НШШГГcхолбогдох иргэний хэргийг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2018/00000 дугаар шүүгчийн захирамжаар “Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГхолбогдох иргэний хэргийг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2018/000 дүгээр шүүгчийн захирамжаар Ж.Хгийн нэхэмжлэлтэй, НШШГГхолбогдох иргэний хэргийг тус тус С.Т-ын нэхэмжлэлтэй, НШШГГ холбогдох иргэний хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нар нь хариуцагч НШШГГ холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж шүүх үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар “Г ”ХХК, С.Ж, С.М, нараас 692.870.055 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Сонгиохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байрлалтай, 144 м.кв талбайтай, эмнэлгийн ажилтны сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байрлалтай, 60 м.кв талбайтай, эмнэлгийн ажилтны сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 0 тоот хаягт байрлалтай, 39 м.кв талбайтай, нийтийн орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Содномын гудамж, 54 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 41.1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 02 тоот хаягт байрлалтай, 55.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-100000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сум, 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 54.70 м.кв талбайтай ажлын байр, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлалтай,127.85 м.кв талбайтай ажлын байр, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлалтай,33.52 м.кв талбайтай ажлын байр, улсын бүртгэлийн Г-00000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай эзэмших газар, улсын бүртгэлийн Г-0000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газруудыг битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0/0, 0/02, 0/03, 0/04, 0/05 тоот тогтоолуудаар эд хөрөнгийг хураажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгүүдэд үнэлгээ тогтоохоор “С”ХХК-ийг шинжээчээр томилжээ.
“С”ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох С.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Содномын гудамж, 0 дүгээр байрны 0тоот хаягт байрлах 41.1 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 72.000.000 төгрөгийн үнэтэй,
С.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18130, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий эмнэлгийн ажилтны зориулалттай сууцыг 65.100.000 төгрөгийн үнэтэй,
С.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18130, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий эмнэлгийн ажилтны зориулалттай сууцыг 146.500.000 төгрөгийн үнэтэй,
С.Ж-ны болон Ж.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 17 тоотод байрлах 55.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 104.100.000 төгрөгийн үнэтэй,
“Э”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 127.85 м.кв талбай бүхий ажлын байрыг 23.700.000 төгрөгийн үнэтэй,
“Э”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 33.52 м.кв талбай бүхий ажлын байрыг 7.500.000 төгрөгийн үнэтэй,
“Э”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 54.70 м.кв талбай бүхий ажлын байрыг 12.100.000 төгрөгийн үнэтэй,
“Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газрыг 250.000.000 төгрөгийн үнэтэй,
“Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-00000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай газрыг 168.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоожээ.
Улмаар төлбөр төлөгч “Г ”ХХК, С.Ж, С.М, төлбөр авагч Х ХХК нарт үнэлгээний талаар мэдэгдэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/29, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/30, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/26, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/27, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/28, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/08, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/07, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/09, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/10 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолууд гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тогтоон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгч “Г ”ХХК, С.Ж, С.М нарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/312 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нар нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газруудыг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн бөгөөд “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газар, “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай газруудад тог татаж, байшингийн суурь цутгаж, худаг гарган, хашаа барьсан зэргийг үнэлгээндээ оруулаагүйгээс зах зээлийн үнэлгээ бодитой болж чадаагүй гэсэн үндэслэлээр эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь “С”ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох С.Түвшинбурамын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Содномын гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 41.1 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц, С.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 18130, Сонсголонгийн зам 8/2 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий эмнэлгийн ажилтны зориулалттай сууц, С.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 18130, Сонсголонгийн зам 0 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий эмнэлгийн ажилтны зориулалттай сууц, С.Ж-ны болон Ж.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 0 тоотод байрлах 55.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, “Э”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 127.85 м.кв талбай бүхий ажлын байр, “Э”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 33.52 м.кв талбай бүхий ажлын байр, “Э”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Өгөөмөрт байрлах 54.70 м.кв талбай бүхий ажлын байрыг тус тус зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд дээрх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Харин “С ”ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газар, “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай газруудын зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл “С”ХХК-ийн шинжээч нь дээрх газруудын зах зээлийн үнийг тогтоохдоо тухайн газарт инженерийн шугам байхгүй, хашаа, хамгаалалт, бусад барилга байгууламж байгаа гэж дурдаж өгсөн боловч энэ нь газрын үнэ цэнэд хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнээгүй байх бөгөөд “Э”ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газарт гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлж, 250 кВА чадалтай 35/0.4 кВ-ын трансформатор бүхий АТП суурилуулж, цахилгааны шугам сүлжээнд холбуулсан, гүний худаг ухуулсан, байшингийн суурийн байгууламж цутгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын төсөв, УБЦТС ХК-ийн техникийн нөхцөл, 35 кВ-ын ЦДАШ, Дэд өртөөний ажлын зураг төлсөл боловсруулах гэрээ, 35 кВ-ын ЦДШ, АДС байгуулах ажлын гэрээ, худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, усны химийн шинжилгээний тодорхойлолт, гэрэл зургууд зэргээр нотлогдож байна.
Иймд “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-00000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газар, “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай газруудад ямар инженер, цахилгааны шугам сүлжээ, хашаа хамгаалалт, гүний худаг, байшингийн суурийн байгууламж, бусад барилга байгууламж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, газрын хамт нэг мөр үнэлэх нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтооход чухал ач холбогдолтой байна.
Иймд нэхэмжлэгч “Э”ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай эзэмшлийн газрыг 250.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай эзэмшлийн газрыг 168.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэл хангагдаж байгаа үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э”ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газрыг 250.000.000 төгрөгөөр, “Э”ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын 0 дүгээр баг, Баяндавааны ард байрлалтай, 0.8 га чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай газрыг 168.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Түвшинбурам, С.М, Ж.Х нарын эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э”ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э”ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР