| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-02-17 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
2024 01 17 2024/ШЦТ/18
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга
шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Баттулга,
шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д*******ц, Б.*******ь нарт холбогдох эрүүгийн 2315000000289 дугаартай, 13/2024/0019/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******гийн Д*******ц, Булган аймгийн ******* суманд 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймаг ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД:*******1/.
Монгол Улсын иргэн, ******* Баттулгын *******ь, Булган аймгийн ******* суманд 199 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, Булган аймаг ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын ойгоос 2023 оны 10 дугаар сарын 1-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 99 ширхэг буюу нийт 13,95 м3 хуурай шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн Б.ын эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан гэр гэртээ авч ирсний улмаас байгаль экологид ,, төгрөгийн шууд хохирол учруулсан /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20.1.38.31 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун жаран найман төгрөг, гучин нэгэн мөнгө/ хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000289 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын ойгоос 2023 оны 10 дугаар сарын 1-ны өдөр зохих зөвшөөрөл гүйгээр 99 ширхэг буюу нийт 13,95 м3 хуурай шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн Б.ын эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан гэр гэртээ авч ирсний улмаас байгаль экологид .. төгрөгийн шууд хохирол учруулсан /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20.1.38.31 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун жаран найман төгрөг, гучин нэгэн мөнгө/ хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д*******цын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
3. Иргэний нэхэмжлэгч Х.ын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр байгаль хамгаалагч Я.ын хамт ******* 3 дугаар багийн нутагт түлшний модны гүйцэтгэлийн ажлаар явж байсан чинь ******* 3 дугаар баг ******* гэх газарт иргэд мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хавиар ойрхон байдаг гэх айлаар орж уулзахад иргэн Д*******ц, *******ь нар мод бэлтгэн тээвэрлээд байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д*******ц, *******ь хоёрын хаваржаа дээр очиход гэр гэрийнхээ гадаа мод бэлтгээд хураачихсан байсан. Тэгэхээр нь би дээрх хүмүүстэй уулзаад асуухад мод бэлтгэх эрхийн бичиг авч амжаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-37 дахь тал/,
4. Иргэний нэхэмжлэгч Б.ын өгсөн: “...Би энэ 2 хүнийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 10-д гарчихсан байсан *******ь манайд ирээд та машинаа өгөөч модонд яваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ийн өөрийнх нь машины мотор нь цохиод явахгүй болсныг мэдэж байсан болохоор өөрийнхөө машиныг *******ьд өгөөд явуулсан... Миний тээврийн хэрэгсэл ногоон өнгийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний өөрийн нэр дээр байдаг. Би энэ тээврийн хэрэгслээ 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өвөлжөөн дээрээ юм хийж байгаад уруу газар тавиад орхичихсон байсан чинь алдаад жалга руу оруулаад мөргүүлсэн. Одоо явах боломжгүй болсон урд хэсэг нь чихэгдэж баруун зүүн талын хаалга эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
5.Гэрч Б.гийн өгсөн: “...Намайг өвсөнд явж байх үед энэ хоёр хүн /*******ь, Д*******ц/ нь манай ******* багийн ******* гэх газраас мод авч байсан. Би яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Гэхдээ энэ жил бороо их ороод хадлан орой авсан. Тийм болохоор 2023 оны 10 дугаар сарын дундуур байх гэж бодож байна. Би ямар мод бэлтгэж байсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цагаалаад ачиж яваад байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 43 дахь тал/,
.Гэрч Я.ын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр байгаль орчин хяналтын улсын байцаагч Х.ын хамт ******* 3 дугаар багийн нутагт түлшний модны гүйцэтгэлийн ажлаар явж байсан чинь ******* 3 дугаар баг ******* гэх газарт иргэд мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хавиар ойрхон байдаг гэх айлаар орж уулзахад иргэн Д*******ц, *******ь нар нь мод бэлтгэн тээвэрлээд явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д*******ц, *******ь хоёрын хаваржаа дээр очиход гэр гэрийнхээ гадаа мод бэлтгээд хураачихсан байсан... Д*******ц гэх хүнтэй би 2023 оны 10 дугаар сарын дундуур сумын төвийн дэлгүүрт таарсан. Тэгээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг авмаар байна гэж асуухаар нь би хөдөө явах гэж байна чи ажлын цагаар мод бэлтгэх эрхийн бичгээ аваад модондоо яваарай гэж хэлсэн. Тухайн үед ажлын цаг дуусчихсан, 19 цаг болж байсан байх. Би Д*******ц гэх хүнд модоо авч бай дараа нь мод бэлтгэх эрхийн бичиг ээ авчих гэж огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-4 дахь тал/,
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,
8. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 7-14 дэх тал/,
9. Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №3989 дугаартай дүгнэлт:“.... Иргэн Б.*******ийн хууль бусаар бэлтгэсэн гэх Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нь газар нутгийн байршлын хувьд 3 дугаар мужлалд хамаарч байна. Уг 49 ширхэг мод нь Нарсны овгийн Сибирь шинэс болох нь тогтоогдов. Мөн шинжилгээнд ирсэн модны тайрдасны чийг 11.% байгаа тул хуурай мод байна. Мөрдөгчийн ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад 49 ширхэг модыг 1 метр 05 см-ээс 1 метр 8 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/17 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 3,271*914.954 /гурван сая хоёр зуун наян нэг мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-3 дэх тал/,
10. Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №3990 дугаартай дүгнэлт: “...Иргэн П.Д*******цын хууль бусаар бэлтгэсэн гэх Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нь газар нутгийн байршлын хувьд 3 дугаар мужлалд хамаарч байна. Уг 50 ширхэг мод нь Нарсны овгийн Сибирь шинэс болох нь тогтоогдов.Мөн шинжилгээнд ирсэн модны тайрдасны чийг 11.% байгаа тул хуурай мод байна. Мөрдөгчийн ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад 50 ширхэг модыг 1 метр 32 см-ээс 1 метр 74 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/17 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 3,450,207.81 /гурван сая дөрвөн зуун тавин мянга хоёр зуун долоо/ төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дахь тал/, бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Х., Б., гэрч Б., Я. нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын ойгоос 2023 оны 10 дугаар сарын 1-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 99 ширхэг буюу нийт 13,95 м3 хуурай шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн Б.ын эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан гэр гэртээ авч ирсний улмаас байгаль экологид .. төгрөгийн шууд хохирол учруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20.1.38.31 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун жаран найман төгрөг, гучин нэгэн мөнгө/ хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж тайрч бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зөвшөөрөлгүйгээр бүлэглэж хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд нийт .. төгрөгийн шууд хохирол учирсан нь Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай №33 дугаартай дүгнэлт, Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай №34 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 20.1.38.31 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байх тул шүүгдэгч нараас хохирол, нөхөн төлбөрийн төгрөгийг хувь тэнцүүлэн 10.083.184 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө:
Шүүгдэгч П.Д*******ц нь 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 8.083.184 төгрөгийг,
Шүүгдэгч Б.*******ь нь 4.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх .083.184 төгрөгийг тус тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарыг бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 14-151 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ь нь Булган аймаг ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч П.Д*******цын хувьд хавтаст хэргийн 147, 152-173 дугаар талд авагдсан Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д*******ц нь Булган аймаг ******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэр, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн болон хөрөнгө орлогын байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тэдний оршин суугаа хаяг болох Булган аймгийн ******* сумын нутгаас гадагш гарахыг тус бүр хязгаарлахыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга: Энэ гэмт хэргийн ялын санкцын хувьд зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн хоёр л ялтай. Мал маллаж амьдардаг хүмүүсийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжихэд үнэхээр хэцүү бэрхшээлтэй асуудал юм. Ялангуяа урт хөлийн мал бол шөнөдөө гэрийнхээ ойролцоо бэлчээд байдаггүй, хол газар явж бэлчдэг. Түүнээс биш сумын төв, аймгийн төв, хот хүрээнд амьдардаг хүмүүст хэрэгжих боломжтой ял шүү гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй байна. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулж өгнө үү гэх саналыг талууд тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын зарим хэсгийн нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Hyundai Fronteir маркийн 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өмчлөгч Намнан овогт Банзрагчийн /РД:ГА72081172/-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас 900.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.
Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 99 ширхэг буюу 13.95 метр куб шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн эд мөрийн баримтаар хураагдсан 80,000 төгрөгийн /наян мянга/ үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Урал загварын цахилгаан хөрөөг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3., 3.7, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн Д*******ц, ******* Баттулгын *******ь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх зааснаар шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарыг оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 20.1.38.31 төгрөгийн хохирлоос шүүгдэгч П.Д*******цаас 8.083.184 / найман сая наян гурван мянга нэг зуун наян дөрөв/ Б.*******иас .083.184 / зургаан сая наян гурван мянга нэг зуун наян дөрвөн төгрөг/ тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, улсын дугаартай Hyundai Fronteir загварын 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өмчлөгч Намнан овогт Банзрагчийн /РД:ГА72081172/-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч П.Д*******ц, Б.*******ь нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 900.000 / есөн зуун мянган төгрөгийг гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон 99 ширхэг буюу 13.95 метр куб шинэс мод зэргийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80,000 төгрөгийн /наян мянга/ үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Урал загварын цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ