Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн 2315003580262 дугаартай, 163/2024/0015/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ******* *******ийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг ******* гол гэх газар болох тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.496 м3 шинэс төрлийн нойтон мод бэлтгэж байгаль экологид 1.202.762 төгрөгийн шууд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003580262 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг ******* гол гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.496 м3 шинэс төрлийн модыг “Мон Урал” гэх бичиглэлтэй цахилгаан хөрөөгөөр огтлон бэлтгэж, ойн санд 1.202.762 төгрөгийн шууд, 3.608.256 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. А.*******ын хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг ******* гол гэдэг нэртэй газар байх ба Улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат газрын бүсэд хамаарагддаг, өвс ургамал, ой модоор хүрээлэгдсэн уулын орой хэсэг байв. Хэргийн газрын үзлэгт оролцогч А.*******ыг оролцуулж, хөрөөөдөж бэлтгэсэн модны хожуулыг өөрөөр нь заалгаж хожуул модны диаметр, хожуулын өндрийг хэмжиж үзлэгийг хийхээр тогтов. ******* нь нэг босоо мод унагаж хөрөөдсөн мөн газарт унасан байсан дөрвөн метр орчим урттай хоёр модыг тайрч бэлтгэсэн гэх тайлбарыг гаргаж байв. Уг хууль бусаар мод бэлтгэсэн гэх газрын солбилцолын цэгийг GPSMAP 64S GAPMIN загварын багажаар шалгаж үзэхэд N4941.883, E104.14.361 гэж зааж байв. 1 гэж дугаарласан хожуул модны диаметр 51 см, өндөр нь 60 см хэмжээтэй босоо мод байх ба уг модны үзүүр хэсэг нь хугарч газарт унасан ул мөртэй байх ба унагасан босоо модны үзүүр хэсгийн модыг 1А гэж тэмдэглэн диаметрийг хэмжиж үзэхэд 37 см хэмжээтэй, гол хэсгээрээ хугарч унасан шинэс төрлийн хуурай мод байв гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 73-80 дахь тал/,

2. Хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, YD-95 загварын хэмжээ 156сс, хүч 18HP/KW8, Эргэлт 18000r/min, ногоон өнгөтэй, зүүн талдаа ногоон өнгөтэй маниултай, баруун тал ногоон, дээд талдаа шар өнгийн тагтай, мөнгөлөг дэвсгэр дээр “Мон Урал” гэх бичиглэлтэй цахилгаан хөрөө байв гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

3. ...Шинэс төрлийн 18 ширхэг 1.5 метрийн хэмжээгээр тайрч бэлтгэсэн хуурай модонд үзлэг хийж хэмжихээр тогтов. Шинэс төрлийн модны бүдүүн үзүүр 29-49 см хэмжээтэй, нарийн үзүүр 29-40 см хэмжээтэй, модны урт 149-150 см хэмжээтэй байв гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 81-104 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.*******гийн өгсөн: *******ыг анх ууланд мод бэлтгэж байхад нь уулзсан. Булган аймгийн ******* сумын *******бүрэн багийн нутаг ******* гол гэх газар нь Зэд Хантай бүтээлийн нурууны дархан цаазат хамгаалалтын газрын хамгаалалтад байдаг бөгөөд ******* нь тус газраас хууль бусаар мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлэх саналтай гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

5. Гэрч Г.*******-ын өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутгаар байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн хамтаар эргүүл шалгалт хийж явахад Дархан цаазат газрын хамгаалалтад байдаг ******* сумын *******бүрэн багийн ******* гол гэх газарт хөрөө дугарч байсан. Очиж шалгахад ******* гэгч нь дархан цаазат газраас нэг босоо мод хөрөөдөж, мөн унианги моднуудыг хөрөөдөж бэлтгэж байсныг таслан зогсоосон. Тэгээд бэлтгэсэн модыг нь ******* сумын цагдаагийн байранд авчирч хураалгасан. Тухайн үед очиход ******* нь өөрийн аав Адьяасүрэнгийн хамт байсан бөгөөд Адьяасүрэн нь мод бэлтгээгүй хажууд нь зогсож байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

6. Гэрч Д.ын өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутгаар ******* сумын хэв журмын цагдаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нарын хамтаар эргүүл хийж явахад Дархан цаазат газрын хамгаалалтад байдаг ******* сумын *******бүрэн багийн ******* гол гэх газарт хөрөө дугарч, мод хөрөөдөх чимээ сонсогдсон. Тэгэхээр нь очиж шалгахад ******* гэгч нь дархан цаазат газраас хууль бусаар мод бэлтгэж, уг бэлтгэсэн модоо хөрөөдөж бэлтгэж байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. …******* нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орж хууль бусаар мод бэлтгэсэн байсан. …Шинэс төрлийн 18 ширхэг, 1.5 метрээр тайрч бэлтгэсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

7. Гэрч Г.гийн өгсөн: ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эхнэрийнхээ хамт ирж гоожин бичүүлж авсан. Тэгээд тухайн хугацаандаа түлээндээ яваагүй гэсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уул руу түлээний модонд явахдаа хэлээгүй явсан байсан. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахад тусгай хамгаалалттай газар руу орж болохгүйг сануулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

8. Гэрч Б.*******гийн өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би хүү *******т хань болоод Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байдаг ******* гол гэх газар руу модонд явсан. Тэгээд мод авах байсан газар болох ******* голын шатдаг амны адаг гэх газарт очсон. Тэгээд тэнд түлээний мод байхгүй болохоор нь би хүүгийн хамт цааш явж мод хайсан. Би машин барьж яваагүй болохоор ойр орчимд байгаа зүйлийг хараагүй. Замаасаа салаад дээшээ замгүй газраар явсаар байгаад уулын орой хэсэгт очиж машинаа тавиад уулын хяр дээр гарч үзэхэд нэг хуурай орой нь хугархай модыг манай хүү ******* хөрөөдөж унагасан. Тэгээд ойр орчимд нь байсан 10 орчим метр урттай унасан унианги мод байсныг манай хүү ******* тайрч бэлтгэж хөрөөдсөн. …Би тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэж болохгүйг мэднэ. Хэрэв мэдсэн бол хэлэх байсан. Би машин барьж яваагүй болохоор замаа хараагүй мөн тухайн үед бороо орж манантай байсан учраас самбар, шон, харуулын байшин зэргийг хараагүй. Хэрэв харсан бол мод бэлтгэж болохгүйг хэлэх байсан. …******* нь 18 ширхэг модыг 1.5 метрийн урттай бэлтгэсэн. Тухайн үед эмээгийнх нь модгүй байсан учир эмээгийндээ мод бэлтгэж өгч байсан байх. Тухайн бэлтгэсэн модоо тээвэрлээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

9. Гэрч О.гийн өгсөн: Би 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4 хоногийн хугацаатайгаар 20 метр куб шинэс төрлийн түлээний модны гоожинг цэвэрлэгээний ажлаар Булган аймгийн ******* сумын байгаль хамгаалагч гээс 22-075799 дугаартай мод бэлтгэх эрхийг бичгийг бичүүлж авсан. Тэгээд тухайн өдрүүдэд бороо ороогүй учир хадландаа яваад дээрх эрхийн бичгийнхээ хугацаанд модонд явж чадаагүй. Намайг гоожинг сунгуулаарай гэсэн боловч би сунгуулж чадаагүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

10. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №1001593 дугаартай: 54-09 ОРБ улсын дугаартай Dyna загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 3.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

11. Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн: А.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг шинэс төрлийн модыг Булган аймгийн ******* сумын Цагдаагийн хэсгийн байрны хашаанд битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

12. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №ТХҮ-ОРХ/8202 дугаартай: БНХАУ-д үйлдвэрлэсэн YD-95 загварын шинэвтэр цахилгаан хөрөөний зах зээлийн үнийг 150.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-66 дахь тал/,

13. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний 3644 дугаартай: Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг "******* гол” гэх газраас бэлтгэсэн моднууд нь Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Нарсны овгийн - (Pinacese), Сибирь шинэс- Larix sibirica Ledeb байна. Шинжилгээнд ирүүлсэн модны тайрдас нь 9.9%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. Мөрдөгчийн тогтоолд явуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг харахад хэрэглээний бөөрөнхий модоор бэлтгэсэн байх боломжтой. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 1.202.752 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

14. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн 3644 дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 2.496 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1.202.752 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 3.608.256 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/,

15. Яллагдагч А.*******ын өгсөн: Би Булган аймгийн ******* сумын ойн байцаагч гэх хүнээс гоожин /түлээний модны зөвшөөрөл/ бичүүлж авсан ба надад ******* голын шатдаг амны адаг гэх газар гоожин бичиж өгсөн. Тэгээд би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* голын Шатдаг амны адаг гэх газар өөрийн аав *******гийн хамт очсон. Тэнд очиход түлээний мод байхгүй болохоор нь цаашаа баруун голын амыг өгсөөд мод бэлтгэсэн. Тэгээд байж байх Зэд хантайн байцаагч *******, цагдаа *******- нар ирсэн. Тэгээд тусгай хамгаалалтай газраас мод бэлтгэсэн байна гэж хэлж байсан. Би тусгай хамгаалалттай газар гэдгийг нь бол мэдэхгүй байсан. Тусгай хамгаалалттай газар гэсэн тэмдэг бол байгаагүй гэхдээ мод бэлтгэж байхад цагдаа *******-, байгаль орчны байцаагч ******* нар ирээд чи тусгай хамгаалалттай газарт мод бэлтгэсэн байна гэж хэлэхэд нь би мэдсэн. Тухайн үед газарт унасан байсан хоёр ширхэг унианги мод тайрч бэлдсэн мөн нэг ширхэг тал нь хугараад унасан байсан тал мод унагасан. Тухайн модны дээд хэсэг нь хугараад унасан байсан юм. Би модоо ачиж амжаагүй тал модыг хөрөөдөж байхад байгаль орчны байцаагч, цагдаа ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-133 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.*******, гэрч Г.*******-, Д., Г., Б.*******, О. нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг ******* гол гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.496 м3 шинэс төрлийн хуурай модыг цахилгаан хөрөө ашиглан огтлон бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч А.******* нь эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээ хийх зориулалтаар 22-075779 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч зөвшөөрөлд заасан хугацааг хэтрүүлж, уг зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна

“Ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг ойлгоно.

Шүүгдэгч А.*******ын мод бэлтгэх арга, технологийг зөрчиж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хилийн заагийг Монгол Улсын Их хурлын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолын 5 дугаар хавсралтаар тогтоосон бөгөөд уг хилийн заагт Булган аймгийн ******* сумын ******* бүрэн 3 дугаар багийн нутаг ******* гол гэх газар нь хамаарч байгаа нь хэргийн газрын үзлэгийн: “... мод бэлтгэсэн газрын байршлыг тогтоохоор “Gapmin GPS”-ээр цэг авахад “N490.41.883, Е1040.14.361” цэгийг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3644 дугаартай дүгнэлт, Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 01/987 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүгдэгч А.*******ын мод бэлтгэх зөвшөөрөлд зааснаас өөр газар, өөр цаг хугацаанд, өөр аргаар буюу Булган аймгийн ******* сумын ******* бүрэн 3 дугаар багийн нутаг ******* гол гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.202.762 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3644 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 3.608.256 төгрөгийн /хавтаст хэргийн 55 дахь тал/ шууд бус хохирол учирсан байна.

Уг хохирлыг шүүгдэгч А.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зэд-Хантай бүтээл Дархан цаазат газрын төрийн сангийн 100040913001 тоот дансанд тушаасан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж, Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.” гэж, 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:”, 7.2.3 дахь заалтад.”иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч А.*******ын төлсөн 3.608.256 төгрөгийн хохирол буюу нөхөн төлбөрийг Зэд-Хантай бүтээл Дархан цаазат газрын төрийн сангийн 100040913001 тоот данснаас буцаан гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ын улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан байгаль экологид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 113-121 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Ө.Шүрэнцэцэг, Ө.Чинбаяр, Б.Бүжин, Ө.Билгүүн, Ө.Намуун нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн бор өнгийн цахилгаан хөрөөг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байна.

Шүүгдэгч А.*******, гэрч Г.*******-, Б.*******, Д., Б.Адьяасүрэн нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй буюу модыг тээврийн хэрэгсэлд ачаагүй, тээвэрлээгүй болох нь тогтоогдож байх тул 54-09 ОРБ улсын дугаартай Dyna загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Онч-Энх банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг буюу 2.496 м3 шинэс төрлийн нойтон модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 150.000 төгрөгийн үнэлгээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.*******т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.*******аас Байгаль экологид учруулсан хохиролд Зэд-хантай Бүтээл Дархан цаазат газрын төрийн сангийн 100040913001 тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкаар төлсөн 3.608.300 /гурван сая зургаан найман мянга гурван зуу/ төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

7. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Б.******* нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон 18 /арван найм/ ширхэг 2.496 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

10. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ