| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2315003480257 дугаартай, 163/2024/0021/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн *******-******* суманд 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн *******-******* сумын ******* 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдаж байсан, 39 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт О.*******ын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ түүний HUAWEI Y7 загварын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж утсыг нь өөрт шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003480257 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт О.*******тай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ түүний HUAWEI Y7 загварын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж утсыг нь өөрт шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч О.*******ын өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал урьд нь надтай хамт Хялганат тосгонд ногоон дээр ажиллаж байсан ******* гэх залуу ирсэн. Манайд орж ирээд утсаа өгчих нэг ярчихъя гэж хэлээд миний утсыг авч гараад тэр чигтээ орж ирэхгүй алга болсон. Тэгээд би ******* гэх хүнийг хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хүн миний гар утсыг хаана хийснээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Миний утсыг утсаар яръчихаад өгье гэж худлаа яриад аваад явсан. Хохирол гэж 200.000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн. Би тэр мөнгөөр нь гар утас авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
2. Гэрч Г.*******ны өгсөн: Манай нөхөр *******ыг гэртээ байж байхад нь хамт ажиллаж байсан гэх өөрийгөө Отгонбаяр гэж танилцуулсан хүн ирээд манай нөхрөөс утсаараа яриулаач гэж хэлээд утсыг нь аваад буцааж өгөлгүй тэр чигээрээ явж алга болсон. … Тэр залуутай уулзаад Сэлэнгэ аймагт ногооны талбай дээр хамт ажиллаж байгаад нөхөр бид хоёр 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймаг руу буцах гэж байхад гомдол барагдуулж байна гээд 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр тэр өгсөн мөнгөөр нь гар утас авсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
3. Гэрч Т.ын өгсөн: Тухайн өдөр ******* гэх хүн орж ирээд гар утсаа өгч байгаач цагдаад дуудлага өгөх гэсэн юм гэхээр нь би утсаа өгтөл миний утсаар дуудлага өгсөн. Тэгж ярихдаа хөдөө хамт ажиллаж байсан залуу манай гэрээр ороод гарахдаа миний утсыг хулгайлчихлаа гэж дуудлага өгсөн. Тэгээд манайхаас гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
4. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №ОРХ/7809 дугаартай: HUAWEI Y7 загварын гар утас 180.000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал),
5. Таньж олуулах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн: Хохирогч О.*******аас таны гэрээс таны гар утсыг авсан гэх хүнийг зааж өгнө үү гээд ******* овогтой Отгонбаяр, ******* овогтой ******* нарын зургийг харуулахад ******* овогтой *******гийн зургийг зааж байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
6. Яллагдагч М.*******гийн өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* ахтай хамт архи уусан. Тэгээд нэлээн согтсон байсан. Тухайн үед би ******* ахын гар утсаар нь яръя гээд авснаа санаад байгаа юм цаашаа юу болсныг санахгүй байна. Тэгээд 2-3 хоногийн дараа ******* ах ажил дээр ирээд чи миний гар утсыг аваад явсан, миний гар утас чамд байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би намайг эрүүл байхад бол гар утас тань байхгүй байсан, би согтуу байхдаа энд тэнд хаячихсан юм шиг байна гэх хэлсэн. Тэгэхэд ******* ах нь утас авах гэж байгаа нэмэрлээрэй гэхээр нь би 200.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч М.*******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байх сууринаас оролцсон болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.*******, гэрч Г.*******на нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч М.*******гийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч М.******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт О.*******ын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ түүний HUAWEI Y7 загварын гар утсыг утсаар яръчихаад өгье гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн гар утсыг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Шүүгдэгч М.******* бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчид нийт 168.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.*******т 180.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 200.000 төгрөгийг хохирогчийн эхнэр болох Т.*******ны дансаар шилжүүлж, хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.*******ны өгсөн мэдүүлгээр /хэргийн 19-20 дахь талд/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч О.******* нь гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.*******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 59, 62-64, 67-77 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар, тэнсэж, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авагдсаныг хүчингүй болгож ял оногдуулах тухай шүүгчийн захирамж зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.******* нь ам бүл ганцаараа, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.*******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн ялын саналыг дэмжиж оролцсон болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, шүүгдэгч М.*******д 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/239 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд дээрх хязгаарлалтыг зөрчиж тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ХМШЗ/32 дугаартай захирамжаар тэнсэж, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авагдсаныг хүчингүй болгож 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Дээрх ялаас шүүгдэгч М.******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 73 хоногийг эдэлж, одоо 1 жил, 3 сар, 17 хоногийн үлдэгдэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 2 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоож, тус хорих ял дээр түүний өмнөх 2021/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 17 /арван долоо/ хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоов.
Тус хэрэгт шүүгдэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 28 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорих нь зүйтэй.
Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч О.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 640 /зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 2 /хоёр/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоож, тус хорих ял дээр түүний өмнөх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 17 /арван долоо/ хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.
7. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч О.******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ