| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2315003720287 дугаартай, 163/2024/0020/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Орхон аймгийн *******-Өндөр суманд 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Үйлдвэрийн 5-507 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Булган аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-д манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд серийн 23-034487 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг гэх газрын ойгоос 9 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 6.2 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэж, - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2.987.610 төгрөгийн шууд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315003720287 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд серийн 23-034487 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг гэх газрын ойгоос 9 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 6.2 м3 шинэс төрлийн мод зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэж, - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 2.987.610 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт байв. ...01 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 30 см, өндөр нь 65 см, 02 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 39 см, өндөр нь 74 см, 03 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 30 см, өндөр нь 49 см, 04 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 34 см, өндөр нь 68 см, 05 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 31 см, өндөр нь 67 см, 06 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 39 см, өндөр нь 43 см, 07 гэж дугаарласан модны хожуулын диаметр нь 49 см, өндөр нь 66 см байв. … гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
2. ...Үзлэгээр нийт 68 ширхэг мод байх ба өргөн, нарийн тал, уртыг хэмжиж шинэс төрлийн 1.9 метрийн урттай 67 ширхэг чийгтэй модыг үзлэг хийж хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авах гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 48-71 дэх тал/,
3. Хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, суурь нь шар, бензиний банк хэсэг нь хар өнгийн цайвар ягаан өнгийн таг бүхий хөрөөний бариул байхгүй, хуучин YAMAHA гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөө байв гэх хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
4. Уг тээврийн хэрэгсэл нь Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн 1988 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орж ирсэн, цагаан өнгийн том оврын ачааны - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл байна. Асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 83-86 дахь тал/,
5. Иргэний нэхэмжлэгч Ж.ийн өгсөн: Булган аймгийн Хангал сумын Урт 2 дугаар багийн нутагт ойгоос зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэх гомдол мэдээлэлд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Хэн гэж ямар хүмүүс мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
6. Иргэний нэхэмжлэгч Ц.ын өгсөн: ******* нь миний эзэмшлийн Зил-131 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж ярилцаад авсан. Тэгээд одоогоор худалдаж аваагүй мөнгө төгрөгөө өгөөгүй. Нэрээ шилжүүлээгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. …Би хадлан эхлэх үеэр буюу 2023 оны 09 дүгээр сард ЗИЛ-131 загварын - дугаартай тээврийн хэрэгслээ өгсөн. Хуурайшилтын үе өнгөрөөд модны ажил эхлэхээр худалдаж авах мөнгө төгрөгөө өгч авалцахаар ярилцаж тохирсон. Гомдол санал бол байхгүй. Би өөрийн эзэмшлийн “Зил-131” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй. …Миний бие *******д Зил-131 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслээ 8 сая 800 мянган төгрөгөөр зарахаар ярилцаж тохирсон байсан. Би "Ашид билгүүн" ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр гарсан тээврийн хэрэгслийг 8 сая төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрч байна. Тус тээврийн хэрэгсэл нь рам нь хугархай, хойд дугуйнууд нь муу, хажуу талаараа жаахан муудсан байгаа. Мөн ачаа буюу модон кузов нь хугарал ихтэй байгаа тэр болгоныг нь шинжээч харж байгаад үнэлсэн байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 164 дэх тал/,
7. Гэрч П.ын өгсөн: …Түлээний модны эрхийн бичгийн хувьд иргэдийн хүсэлтийн дагуу гоожингийн төлбөрийг тушаалгаж мөнгө тушаасан баримтыг үндэслэж түлээний модны гоожинг бичиж өгдөг. Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* гэдэг иргэн ирж цэвэрлэгээний ажлаар 20 куб метр түлээний мод бэлтгэхээр мөнгө тушаасан баримтаа авчирч гоожин бичүүлж авсан. Хуурай, унианг, гишүүн хожуул, дорцоов зэрэг модонд зөвшөөрөл өгч байгаа. Босоо мод унагахгүй гэсэн бодлого барьж тухайн гоожинг олгодог. Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг "" нэртэй газраас цэвэрлэгээний ажлаар түлээний модоо бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичигт тусгагдсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
8. Гэрч С.гийн өгсөн: Саяхан хадам дүү ******* нь модны гоожин авсан модонд хамт яваад өгөөч гэхээр нь хамт Хангал сумын гэдэг газар руу модонд хамт явсан. Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байхад манай хадам дүү Б.******* ирж хамт модонд яваад өгөөч гэхээр нь би хамт Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг гэдэг газар руу модонд явсан. Ууланд очоод Б.******* 9 мод хөрөөдөж, 1.9 метрээр тайрч бэлтгэсэн. 1.9 метрээр тайрсан моднуудыг Б.*******тэй хамт ачилцаж өгсөн. Тухайн моднуудыг тоолж ачихад 67 ширхэг мод байсан. ….Намайг асуухад гоожин байгаа гэж хэлсэн. Эрхийн бичгийг бол тухайн үед хараагүй. Хэд хоногийн дараа ******* хайж байгаад мод ачиж байсан тээврийн хэрэгслийн урд хайрцагнаас гаргаж ирэхэд нь харсан. ******* надад хэлэхдээ өөрийн гэсэн машингүй болохоор хүний машин гуйж гуйгаад явах байтал машин нь эвдрээд тухайн цаг хугацаандаа модондоо явж чадаагүй гэж хэлсэн. Тэгээд сүүлд Тогтох гэж хүний машиныг аваад явсан гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Түүний 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр дахин гэрчээр өгсөн: …Манай хадам дүү ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрийн хугацаанд түлээний гоожин авч түлээнд явах гэсэн боловч бороо ороод мод бэлтгэх газар буюу Хангал сумын "" гэдэг газарт ууландаа шавар ихтэй машин явах боломжгүй байсан байсан болохоор тухайн хугацаандаа явж чадаагүй байж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр явсан, мөн тухайн мод бэлтгэх эрхийн бичиг дээрээ Орхон аймаг руу ахуйн зориулалтаар түлээний мод бэлтгэж явах гэсэн боловч миний жолоодож явсан машин мод хийсэн газар луу очиж яваад эвдэрсэн. Би Зил-131 загварын 81-67 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Мөнх- Эрдэнэ бид хоёр хамт 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гоожинтойгоо хамт гарал үүслийн гэрчилгээ авч гэдэг газарт очиж мод бэлтгэхээр - , 81-67 БӨТ улсын дугаартай хоёр машинтай явсан боловч миний унаж явсан 81-67 БӨТ улсын дугаартай машины маань асалт плад шатаж асахгүй болж ууланд мод бэлтгэж чадаагүй, тэгээд Мөнх-Эрдэнийн унаж явсан - улсын дугаартай машинаар явах гэсэн боловч эвдэрсэн машинаа чирч Хялганат тосгон руу авч явсан ба түүнээс болж Орхон аймаг руу түлээний мод ачиж яваагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
9. Гэрч Б.ийн өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалт хийх хугацаанд тус тосгон руу орох замд ******* нь - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр шинэс төрлийн 1.9 метрийн урттайгаар тайрч ачсан 67 ширхэг модыг Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг гэдэг газраас ачиж тээвэрлэж явсныг шалгасан. Тэгтэл тухайн үед үзүүлэх гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учраас тухайн мод ачсан тээврийн хэрэгслийг цагдаагийн тасгийн хашаанд саатуулан тээврийн хэрэгслийг журамласан. Тухайн үед Мөнх-Эрдэнийг шалгахад ачиж явсан модны ямар нэгэн гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Мөнх-Эрдэнийг зогсоон шалгах үед гэх хүн хамт явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
10. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 3761 дугаартай: Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар нь Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Шинжилгээд ирүүлсэн тайрдас нь Pinacese LindI-Нарсны овгийн Larix sibirica - Сибир шинэс болох нь тогтоогдов. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор Humid check Pro загварын модны чийг тодорхойлох багажаар үзэхэд 12.3%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. Мод тайрагдах үеийн чийгшлийг тодорхойлох боломжгүй. 67 ширхэг модыг 1.9 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. …экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 2.987.610,12 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99-105 дахь тал/,
11. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.ын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн 3761 дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 6.2м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 2.987.610 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 8.962.830 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109 дэх тал/,
12. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ- ОРА/1001515 дугаартай: …Бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 80.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 115-117 дахь тал/,
13. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ОРА/Ю01565 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан - улсын дугаартай ЗИЛ-131 загварын авто машины зах зээлийн үнийг 8.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 124-129 дэх тал/,
. Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн: Ц.ын эзэмшлийн - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл болон 67 ширхэг 1.9 метрээр тайрч бэлтгэсэн шинэс төрлийн модыг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 79-86 тал/,
15. Яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: Миний бэлтгэсэн моднууд нь босоо ургаа мод байсан. Гэхдээ доод үндэс хэсгээрээ өмхрөөд унах гэж байсан моднууд учир би тайрч өөрийн хэрэгцээний түлээний модонд бэлтгэсэн. Би тухайн газраас 9 ширхэг босоо мод унагааж 67 ширхэг хувааж ачсан. Би тухайн газраас мод тайрч бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр ганцаараа тайрч бэлтгэсэн. Тэгээд ганцаараа ачиж чадахгүй байсан тул хүргэн ах гийн хамтаар ачиж, хамт тээвэрлэж явсан. Би гэх хүний эзэмшлийн - улсын дугаартай Зил 131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар ярьж тохирсон байсан. Мөнгийг төлж өөрийн эзэмшилд аваагүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 190-192 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж., Ц., гэрч П., С., Б. нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд серийн 23-034487 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацааг хэтрүүлж мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг гэх газрын ойгоос 9 ширхэг босоо шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, 6.2 м3 хэрэглээний зориулалттай модыг тухайн өдрөө - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт заасан цаг хугацаанаас өөр цаг хугацаанд мод бэлтгэх арга, огтлолтын төрлийг зөрчиж ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Б.******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт заасан цаг хугацаанаас өөр цаг хугацаанд мод бэлтгэх арга, огтлолтын төрлийг зөрчиж 2023 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг гэх газрын ойгоос 9 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 6.2 м3 хэрэглээний зориулалттай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд 2.987.610,12 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 3761 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 8.962.830 төгрөгийн /хавтаст хэргийн 109 дэх тал/ шууд бус хохирол учирсан бөгөөд уг хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд оруулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 195-201 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Үйлдвэрийн 5-507 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 03166963 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Ц.ын өмчлөлийн - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилж, мэргэжлийн байгууллагаар тус тус үнэлгээг тогтоолгосон байна.
Гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.
Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж үнийн дүнгээс байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлж, илүү гарсан үнийн дүнг улсын орлого болгуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусдын өмчлөлийнх болон бусдад шилжсэн бол үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж олсон 67 ширхэг буюу 6.2 м3 хуурай шинэс төрлийн модыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Ц.аас худалдан авч 2023 оны 12 дугаар сард 8.200.000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэгч Ц. нь мэдүүлэгтээ худалдан авахаар тохиролцсон ч мөнгө төгрөгийг өгөөгүй талаар мэдүүлсэн, яллагдагчаар Б.******* 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...мөнгийг төлж өөрийн нэр дээр аваагүй...” гэж мэдүүлсэн ба - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл нь Ц.ын өмчлөл, эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ц., шүүгдэгч Б.******* нарын өгсөн мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, үнийг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4 дэх хэсгийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******эс Байгаль экологид учруулсан хохирол 8.962.830 /найман сая есөн зуун жаран хоёр мянга найман зуун гуч/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8.000.000 /найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Ц.т үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 /найман сая/ төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 67 /жаран долоо/ ширхэг 6.2 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, үнийг тус тус улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Б.*******эс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Ж., Ц. нар нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ