| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/0187/Э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 506
П.Т, Б.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Багшбаяр,
шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн П.Т, Б.А нарт холбогдох эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
2/;
П.Т нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.Атай маргалдан түүнийг зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Б.Ань 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас:
П.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,
Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн П.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Данигай овгийн Пүрэвийн Туулыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг футболк, хар өнгийн хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Прокурор О.Багшбаяр эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...П.Т нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүургийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.Атай маргалдан түүнийг зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,
Б.Ань 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1259А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Овоо овгийн Болдын Анарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй,
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн Данигай овгийн Пүрэвийн Туулд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэн,
З. Шүүгдэгч Данигай овгийн Пүрэвийн Туулыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч П.Тд 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан тус тус шийдвэрлэсэн байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан байна.
Шүүгдэгч П.Тыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн нөхөр Б.Атай маргалдан түүнийг зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт нь хутгалсны улмаас Б.Аын сарвууны 2, 3, 4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу талд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч Б.Аын биед учирсан гэмтэлд шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай "хүндэвтэр", 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3807 дугаартай "хүндэвтэр", 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр "хүнд" 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр "гэмтлийн хүнд зэрэгт" хамаарна гэх дүгнэлтүүд, "...Б.Аын зүүн плеврийн хөндийд цусан хураан үүссэн байсныг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр соруулж авсан, ...нэвтрээгүй шархны үед цээжний хөндийд цусан хураа үүсэхгүй" гэх үндэслэлээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т "...цээж хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна" гэх үндэслэлээр дүгнэсэн боловч "Фрэндшип наран" оношлогооны төвийн зүслэгт компьютерт томографийи шинжилгээ "баруун плеврийн хөндийд хий шингэнгүй, 2 уушгины талбайд нэвчдэст өөрчлөлтгүй" гэх баримт, Гэмтэл согог судлалын үндэсний тевийн өвчний түүх, 2018 оны 5 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна гэжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу цугларсан удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын дүгнэлтүүд, шинжээч эмч нарын мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үүнд:
Шинжээчийн №800 дугаартай дүгнэлт:
“Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018.5.29-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Б.Аын биөд цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмгэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт... хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь цээжний зүүн ар доод хэсэгт далны шугамаар 8, 9-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн арьсан доогуур, 6 цагийн чигт 15 см гүн хавж орсон байна" гэх дүгнэлт /1 хх 30-32/.
Шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл нарын 2018.12.4-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт: “2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томограммын шинжилгээ /2018.5.21/ ГССҮТ-н 05855 тоот өвчний түүхийн 2018.5.24-ний зүүн плеврийн хөндийд хатгалт хийж, шингэн цус соруулж авсан зэрэг оношлогоо эмчилгээнээс батлагдаж байна. Б.Ат учирсан гэмтлүүдэд шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, шарханд анхдагч цэгцлэлт хийх, цээжний зүүн хөндийд хатгалт хийх, зүүн гарын нугалагч шөрмөс залгах мэс засал зэрзг эмчилгээнүүд хийсэн байна. Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх нь 2.3.1-т зааснаар эрүул мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хундэвтэр зэрэгт хамаарна.”
Шинжээчийн 1168 дугаартай дүгнэлт “Шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл нарын 2018.12.4-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл учирсан нь цээжний хөндийн томограммын шинжилгээ (2018.5.21), ГССҮТ-ийн 05885 тоот өвчний түүхийн 2018.5.21-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулж авснаар нотлогдож байх ба цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэнийг нотлох шинж юм. Цээжний хөндийд цусан хураа үүссэн тохиолдолд нэвтэрсэн шарх гэж үзнэ. Цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсныг нотолж байна. Уушгийг хатгаж гэмтээгээгүй тохиолдолд цээжний хөндийд хий хураахгүй байж болно. Б.Аын зүүн преврийн хөндийд цусан хураа үүссэн байх тул 2018.5.24-ний өдөр зүүн преврийн хөндийд хатгалт хийж 20 мл шингэн цус соруулж авсан байна. Арьс булчинд хавсан, цээжний хөндийд нэвтрээгүй шархны үед цээжний хөндийд цусан хураа үүсэхгүй. Анх шархыг шалгах үед цээжний хөндийд нэвтэрснийг оношилж чадаашүй байж болох ч цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шархтай байсныг нотолж байна. Иймд шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Э.Сарангэрэл нарын 2015.12.4-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлтэнд "Дээрх цээжний зүүн ар хэсгийг цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэсэн нь үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /2 хх 228/,
Шинжээч Ц.Ганболдын "...Цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томографийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ГССҮТ-ийн 05385 дугаартай өвчний түүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зүүн плеврийн хөндийд хатгалт хийж шингэн цус соруулж авсан зэрэг оношлогоо эмчилгээгээр ГССҮТ-ийн хүлээн авахад Бямбахүү гэдэг эмч үзээд 15 см орж, 15 цагийн чиглэлд хавж орсон гэсэн, ГССҮТ-ийн цээж хэвлийн тасгийн эмч Батдэлгэрэх гэдэг эмч 2018 оны 5 дугаар сарын 21-нд үзээд 6-7 см гүн гэж бичсэн байна..." гэх мэдүүлэг /1 хх 227-223/,
Шинжээч Т.Номинцэцэгийн “...Б.Аын биед үзлэг хийсэн ГССҮТ-ийн өвчний түүхэнд 15 см гүн шархтай гэж анхны үзлэгт бичсэн байсан учир өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан. Цээжний хөндийд нэвтэрсэн шархны гүний хэмжээнээс хамаарч гэмтлийн зэргийг тогтоогдоггүй. Цээжний хөндийд нэвтэрсэн шархтай тохиолдолд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.11-д зааснаар цээжний хөндийн эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгзэр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /1 хх 143-144/,
Шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цусан хураа гэмтэн нь 2018.05.21-ний өдрийн цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээ, ГССҮТ-ийн 05885 дугаартай өвчний түүхийн 2018.05.24-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулан авснаар тогтоогдож байх бөгөөд цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн болохыг нотолж байна. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэн үед цээжний хөндийд цусан хураа үүснэ. Б.Аын зүүн плеврийн хөндийд цусан хураа үүссэн байсан тул 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр плеврийн хөндийд хатгалт хийж 20 мл соруулж авсан байна..." гэх мэдүүлэг /2 хх 238/,
Анхан шатны шүүх хуралд оролцсон шинжээч эмч У.Амартүвшин “...Б.Аын биед 20 мл шингэн хурсан байсан, уг хурсан шингэн нь цээжинд нэвтэрснийг илтгэнэ, нөгөөтэйгүүр уг шингэнийг цээжнээс соруулж авахгүй бол амь насанд аюултай байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмаар амь насанд аюултайхүнд гэмтэл гэж үзнэ...” гэж мэдүүлдэг. Шинжээч Л.Амгалангийн "...ГССҮТ-ийн дүрс оношлогооны эмч 2019.5.19-ний өдөр
цээжийг гэрэлд харахад хий шингэнгүй байна гэсэн байна. 2018.5.18-ны өдрийн цээжний
зурагт онц өөрчлөлт байхгүй байсан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цээжний КТГ-ийн шинжилгээгээр арын хаалттай байсан. Үүнийг цээжний хөндийд хатгалт хийж шалгаж үзэх ёстой. Хатгахад 20 грамм орчим цус гарсан байгаа нь цээжний хөндийд нэвтэрсэн шархыг илэрхийлж байна. Тиймээс Б.Аын цээжний хөндийд нэвтэрсэн шархтай нь тогтоогдож байна..." гэх мэдүүлэг /2 хх 241/,
Мөн Б.Ахохирогчоор өгсөн "...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эхнэрийн дүүгийн хүүхдийн үсний найранд оролцож тараад эхнэр бид 2 хадам аавыг гэртээ оруулаад хоол унд хийж өгөөд шимийн архи аягалж өгөөд юм ярьж байгаад 19 цаг өнгөрч байхад хажуу хаалганд байдаг аавынд ороод аавын өвдөгний хагалгааны асуудлыг нь ярилцаж байгаад эхнэр над руу залгасныг мэдээгүй нэг харсан чинь эхнэрээс яасан бэ? утсаа аваач хүү уйлаад байна, би халуураад байх шиг байна эмэнд гармаар байна гэсэн. Тэгэхэд цаг харсан чинь 23 болж байсан. Тэгээд би гэртээ орсон чинь бага хүүг хадам аав өвөр дээрээ суулгасан уйлсан, эхнэр намайг алга болчихлоо гээд жаахан ууртай байсан. Тэгээд эхнэр ...алга болчихлоо, утсаа авсангүй" гэснээс болж маргалдсан. Тэгээд бид 2 өмнөх амьдралыг сөхөөд .,.би эхнэрээ салсан нөхрийнхөө зургийг хадгалдаг биз дээ гэж хэлсэн чинь эхнэр улам уурлаад гал тогооны тавиур дээрээс хутга аваад эргэхэд нь арайч хутгалахгүй байлгүй дээ гэж бодсон чинь хутгатай гараараа зүүн суга руу цохих шиг болсон. Дахиад хутга бариад дайрахаар нь хүүхдээ тэвэрсэн байсан учраас зүүн гараараа хаасан чинь хуруу эсгэсэн ангайсан байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө суугаад унасан..." гэх мэдүүлсэн /1 хх 214-215/,
Гэрч Б.Пүрэв, Б.Хөвсгөл, Л.Алтанцэцэг нар нь хэргийн болсон үйл баримтын талаар "...Анарын нуруун тус газарт нь эхнэр нь хутгаар гэмтээсэн орц болон гэрийн шалаар их хэмжээний цус алдсан байдалтай байсан...” талаар мэдүүлсэн байдаг.
Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч Б.Аын цээж болон гарнаас цус их хэмжээгээр гарч, шал болон гэрийн эд зүйл нь цусаар бохирлогдон, мөн эд мөрийн баримтаар хураан авсан футволк нь нилэнхүйдээ цусаар бохирлогдсон нь тогтоогдсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн "...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №6463 дугаартай “Б.Аын биед зүүн сарвууны 3-р нугалагч шөрмөсний бүрэн тасрал, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу талд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл иь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлтэнд үндэслэн шүүгдэгч П.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Түүнчлэн шүүх шүүгдэгчид урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлж өөрчлөхдөө мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаар шийдвэртээ тайлбарлаагүй байна.
Шүүгдэгч Б.Аын хувьд анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:
2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн ч хохирогч П.Т нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн нь хэрэг болсон тухайн цаг хугацаанаас хойш 5 сарын дараа шинжилгээ өгч шинжээчийн дүгнэлт гарсан гэжээ.
Шинжээчийн 12262 дугаартай “П.Тын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт,
Шинжээч эмч Б.Долгормаагийн "...П.Тын биед учирсан сорви гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Сорви гэмтэл нь яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах вэ? гэвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдан шарх үүссэн үед эдгэрэл нь сорви болж үлддэг. Шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж эдгэрдэг тул хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэлд хэмжээ хамааралгүй..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Аын “...Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө суугаад унасан..." гэх мэдүүлэг, хохирогч П.Тын "...2018 оны 5 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед ... хэрэлдэж байгаад миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад цохисон. Тухайн үед хэд цохисныг нь мэдэхтүй байна. 4-5 удаа цохисон. Тэгээд намайг өшиглөөд унагаасан..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн биед хөнгөн гэмтэл үүссэн, гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн болох нь эргэлзээгүйгээр тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн ч хохирогч нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээ хийлгэн дүгнэлт гарсан байна гэж үндэслэлгүй дүгнэсэн нь ойлгомжгүй, прокурорын яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Үүнээс үзвэл шүүхийн шийтгэх тоггоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх" шаардлагыг хангаагүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин П.Т, Б.Аын гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг бүхэлд нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтийг үнэлэх бүрэн эрхтэй. Хэдийгээр 4 шинжээчийн дүгнэлтээс 1 нь хүндэвтэр, 4 нь хүнд зэргийн гэмтэлтэй гэх дүгнэлт гарсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, тэр тусмаа өвчний түүхийг шүүх маш сайн нягталж, судалж үзээд хүнд гэмтэл гэж дүгнэхэд эргэлзээтэй байна гэж эрх хэмжээнийхээ хүрээнд зөв үнэлсэн гэж үзэж байна. Хүнд гэмтэл учраагүй гэх дараах нотлох баримтууд байна.
Нэгдүгээрт: Өвчтөний түүх байна. Өвчний түүх нь хуулбар болон эх хувиараа хэрэгт авагдсан байгаа.
Хоёрдугаарт: Өвчний түүхийг судлаад үзэхэд Б.Ань эмнэлэгт ирэхдээ 2 төрлийн гэмтэлтэй ирсэн. Прокуророос Б.Аын цээжний гэмтэлд шинжээч эмч дүгнэлт хийгээгүй гэж байна. Гэтэл гарын гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд тооцогдоод, цээжний хавсан гүн шархаараа гэмтлийн хөнгөн, эсхүл хүндэвтэр зэрэгт орж байгаа юм. Түүнээс дан ганц гарын гэмтэлд дүгнэлт хийгээд, цээжний гэмтлийг орхигдуулсан зүйл байхгүй. Мөн өвчний түүхээс харахад Б.Ань гар сарвууны тасагт эмчлэгдээд гарсан. Тэгэхээр үндсэн онош нь гарын сарвууны шөрмөсний гэмтэл гэх оношоор эмчлүүлж, эмнэлгээс гарах хуудас бөглөн эмчлэгдээд гарсан. Б.Аын гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарах эргэлзээ төрүүлэхүйц 2 баримт байна.
Нэгдүгээрт: “Friendship Naran” оношилгооны төвийн компьютер оношилгооны хариу. Үүнийг шинжээч нар ч анзаараагүй. Энэ нь юу гэхээр Б.Ань зүүн талдаа хутгалуулсан буюу зүүн талын флеврийн хөндий, арын байрлалтай, 2,7 см-ийн зузаантай 8х39 холимог нягтралтай шингэнтэй гэж байгаа юм. Арын байрлалд гэдэг нь босоод зогсож байгаа үед хананд гэсэн үг. Баруун талдаа шингэнгүй гэдэг нь цонхоор авч үзвэл цонхны тавцан дээр юу ч байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр зүүн талдаа шингэн байсан бол шингэнтэй байна гэж хэмжээг нь бичих байсан. Гэтэл цээжний хананд хавж орсон шарх учраас тэнд нь зузаарч нягтрал үүссэнийг компьютераар харж оношийг эмч нар уншихдаа нэвтэрсэн гэж ойлгосон байсан. Шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж “цээжний хөндийд нэвтэрсэн юм бол юу юу орох вэ. Дан ганц шингэн хуримтлагдах уу, хий орох уу” гэхэд “хий ордог” гэсэн. “Тэгвэл цээжний хөндийд хий хуримтлагдсан зүйл байна уу” гэхэд “байхгүй” гэсэн. Хэрэв цээжний хөндийд нэвтэрсэн бол хий хамгийн түрүүнд орж байж нэвтэрсэн шарх болдог. Тэгэхээр шинжээч эмч нар компьютерын хариуг буруу уншсан байна. Мөн эмчлэгч эмч Даваажаргал анхан шатны шүүх хуралдаанд оролцоход нь “Та Б.Ат ямар онош тавьсан бэ, цээжний хөндийн ямар гэмтэл байсан бэ” гэж асуухад “цээжний хөндийд нэвтэрсэн шарх байгаагүй, гүн шарх байсан. Гүн шархыг нь оросоор гүн шарх гэж тэмдэглэсэн” гэж мэдүүлсэн. Мөн өвчний түүхийн хуудаснууд тасралтгүй бичигдэх ёстой. Гэтэл дунд нь хоосон цагаан хуудас гараад ирсэн. Түүн дээр Батдэлгэрэх эмч зүүн флеврийн хөндийд функц хийсэн тухай гэж тэмдэглэл хийсэн байсан. Энэ тэмдэглэлд “20 см шингэн авлаа” гэж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр үүнийг үндэслэж шинжээч нар нэвтэрсэн шарх гэж үзсэн. Хэрэг прокурорт буцсаны дараа Батдэлгэрэх эмчээс мэдүүлэг авахад “энэ нь гүн шарх байсан. Нэвтэрсэн гэж үзвэл өөр шинж тэмдэг илэрнэ” гэж мэдүүлсэн. Мөн “яагаад хуудас хийчихсэн юм бэ” гэж асуухад “мэдэхгүй. Нэг хуудсан дээр л бичсэн юм байлгүй” гэсэн санахгүй ч юм шиг мэдүүлэг өгсөн. Энэ нь эргэлзээтэй байдлыг бий болгосон учраас шинжээч эмч нар ийм дүгнэлт гаргасан байх гэж шүүх дүгнэсэн. Мөн бид дан компьютер гэж туйлширч байна. Гэтэл цээжний хөндийд шингэн хуримтлагдсан эсэхийг шалгадаг рентген аппрат бий. Б.Аыг 18-ны өдөр хэвтэхэд нь рентгенд харахад цээжний хөндийд юу ч байгаагүй учир хэвийн гээд биччихсэн байсан. Дараа нь 21-ний өдөр 2 дахь удаагаа цээжийг нь рентгенд харсан. Ингэхэд 2 флеврт сул шингэнгүй гэж бичсэн байсан. Мөн 21-ний өдөр үзлэг хийгээд цээжний хөндийд шингэнгүй гэж тэмдэглэсэн байсан. Гэтэл гэнэт 24-ний өдөр өвчний түүхийн үргэлжлэл биш цагаан хуудас гарч ирээд дээр нь шингэнтэй гээд биччихсэн байсан. Тэгэхээр үүнийг субъектив талдаа байхыг үгүйсгэхгүй. Иймээс шүүх хүнд гэмтэл гэж үзэх эргэлзээтэй юм байна. Тэгээд 15 см байсан бол шууд л цээжний хөндийд нэвтэрч тэр дороо шинж тэмдэг илрэх байсан гэж дүгнэлт өгсөн. Харин футболкных гэдгийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Хувцсан дээр юу гэж гэмтлийн зэрэг тогтоохов. Тэр нь техникийн шинжтэй алдаа байсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...24-ний өдрийн флеврийн хөндийн шингэн соруулж авсан гэх баримтыг тодруулахаар Батдэлгэрэх эмч, анхны шарханд цэгцлэлт хийсэн Бямбахүү эмч нарыг гэрчээр асуулгахаар хэрэг прокурорт буцаж байсан. Үүний дагуу Бямбахүү эмчээс мэдүүлэг авахад “би зоонд хийж шалгахад нэвтрээгүй шарх байсан. Хатгагдсан шархыг би цэгцлэлт хийгээд гар сарвууны тасаг буюу хүндэвтэр гэмтлийн тасагт хэвтүүлсэн” гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Батдэлгэрэх эмчийг гэрчээр асуухад “энэ нь нэвтрээгүй шарх. Гадна талын шархнаас нь шингэн соруулсан юм” гэж мэдүүлдэг. Тэгэхээр анхны цэгцлэлт хийсэн эмч болон эмчлэгч эмч нарын мэдүүлэг 3 шинжээчийн дүгнэлтээс зөрж байна аль нь зөв бэ гэхэд шүүх хуралдааны явцад шинжээч эмч өмгөөлөгч Э.Ганбатын хэлснээр “цаад гялтан нэвтрээгүй байсан” гэсэн. Мөн анхны онош нь хатгагдсан шарх гэж оросоор бичигдсэн байсан. Түүнчлэн өвчний түүхийн сүүлийн хуудсанд эмнэлгээс гарах үеийн онош нь хатгагдсан шарх гэдгээрээ бичигдсэн байгаа. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эргэлзээ бүхий байсан 2 нотлох баримтыг үйлдсэн эмч нарын мэдүүлгээр үгүйсгэсэн тул П.Тд ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн хувийн байдлын талаар нэмж хэлэхэд Б.А, П.Т нар нь 2 хүүхэдтэй, гэр бүлийн харилцаатай хүмүүс. Энэхүү харилцаа нь ч хэвийн үргэлжлээд явж байгаа тул бие биедээ гомдол, саналгүй гэсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх прокуророос:
шүүгдэгч П.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,
шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ.
Хохирогч Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан талаар цээжний хөндийн томограммын шинжилгээ (2018.5.21), ГССҮТ-ийн 05885 тоот өвчний түүхийн 2018.5.24-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулж авсан тухай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 30-32/, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 202-204/, хамтарсан шинжээчдийн багаар хийсэн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1168 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хх 226-228/-үүд гарсан, тус шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийнхээ талаар шинжээч Ц.Ганболд /1 хх 227-229/, Т.Номинцэцэг /1 хх 143-144/, шинжээч Ж.Ганцэнгэл /2 хх 238/, У.Амартүвшин /3 хх 76/, Л.Амгалан /2 хх 241/ нар тайлбарлан мэдүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүхийн П.Тын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай Б.Аын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн байх боловч энэхүү дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 30-32/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй талаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 202-204/, хамтарсан шинжээчдийн багийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1168 дугаар шинжээчийн дүгнэлт / 2 хх 226-228/ зэргээр 6463 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй талаар гарсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар томилогдсон тусгай мэдлэг, мэргэжил бүхий шинжээчдийн дүгнэлтүүдийг анхан шатны шүүх “..."Фрэндшип наран" оношлогооны төвийн зүслэгт компьютерт томографийн шинжилгээ "баруун плеврийн хөндийд хий шингэнгүй, 2 уушгины талбайд нэвчдэст өөрчлөлтгүй" гэх баримт, Гэмтэл согог судлалын үндэсний тевийн өвчний түүх, 2018 оны 5 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Тухайлбал анхан шатны шүүхийн Б.Аын биед учирсан хүнд гэмтлийг хүндэвтэр гэмтэл болгон хөнгөрүүлэх үндэслэл болсон:
2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Фрэндшип наран" оношлогооны төвийн зүслэгт компьютерт томографийн шинжилгээг нь шинжээч нар өөрөөр үнэлсэн байх бөгөөд тус шинжилгээний “...зүүн талын плеврийн хөндийд арын байрлалтай 2,7 см зузаантай, +8+39HU холимог нягтралтай шингэнтэй...” /1 хх 185/ гэсэн нь Б.Аын биед цээжний хөндийд шингэн байгааг нотолж байгаа талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан, шинжээч эмч нар мэдүүлсэн,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй талаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 30-32/, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 202-204/, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1168 дугаар шинжээчийн нийт 3 дүгнэлт / 2 хх 226-228/-ийнхээ талаар 5 шинжээч мэдүүлэг өгсөн байхад ганцхан 6463 дугаар дүгнэлтийг үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, шүүхийн үнэлсэн нэг нотлох баримт нь үнэхээр бусад олон баримтуудаасаа илт зөрүүтэй байхад нэг нотлох баримтаа үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүх хуралдаанаас үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлжээ.
Иймд П.Тын үйлдлийг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Мөн Б.Аын “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” үйлдлийг нотолж буй гэж прокуророос шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо заагаагүй, дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “...хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг агуулгыг тусгана...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгана...” гэж заасанд нийцээгүй байна.
Иймд шийтгэх тогтоолд бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Т, Б.Ат холбогдох 1806044831409 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.Т, Б.Аурьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ