| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321003800397 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 679 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр ******* тоот хашаандаа эхнэр хардан зодож түүний биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, 2 гарын шуу, 2 хөлийн гуя, зүүн ташаа, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр бид хоёр хайрганд явж, пиво уусан. Голын эрэг дээрээс хоёр машин хайрга ачиж гэртээ ирэх үед эхнэр маань амарч байсан ба найзын хамт бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би согтоод гэртээ орж унтаж байгаад гарч ирэх үед машин дотор , хоёр үнсэлцээд сууж байсан. Би тухайн үйл явдлыг хараад уурлаж ийг машинаас үсдэж буулган ганц хоёр удаа алгадаж, өшиглөөд гэртээ орж унтсан...” гэв.
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчимд манай нөхөр найз болох тэй хамт ******* сумын ******* дугаар баг *******ы тоот гэртээ архи уугаад хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өглөө 09 цагийн орчим , хоёр дахин дэлгүүр яваад 2,******* литрийн савлагаатай пиво авчирч уусан. Тэгээд тэр пиво нь дуусаад 11 цагийн орчим бид 3 дэлгүүр рүү хамт яваад дахин 2,******* литрийн пиво авсан. Гэрийн гадаад очоод манай нөхөр машинаас түрүүлж буугаад гэр рүүгээ орсон. Гэр рүү орчхоод *******-10 минут болоод гарч ирээд намайг машинаас үсдэж чирч буулгаад газарт унагаагаад дээрээс хөлөөрөө өшиглөөд дэвсээд нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нөхрийн найз боль гээд байх шиг байсан. Тэгээд юу болсон юм бүү мэд найз нь явчихсан, манай нөхөр гэртээ ороод унтчихсан байсан. Би нөхөр ******* зодуулаад хоёр гурван удаа бөглөрөх гээд хачин болоод хашаан дотроо газар хэвтчихсэн байсан. Манай хүүхдийн хичээл 12 цаг өнгөрөөгөөд тардаг бөгөөд манай хүүхэд ирээд намайг сэрээсэн. Би ухаан алдчихсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 17/
Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр найз тай уулзаад хайрга дөхүүлж өгчхөөд өдөр 12 цагийн орчим тай хамт голын эрэг дээр 2,******* литрийн савтай пиво хоёрыг хувааж уусан. Пиво ууж дуусаад тай гадуур явж байгаад 0,7******* литрийн нэг шил архи аваад гэрт нь 18-19 цагийн орчим очиж уусан. Тэгээд архи дуусаад дахин нэг шил 0,7******* литрийн архи аваад бид хоёр хувааж уугаад тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өглөө 07 цаг өнгөрөөж босоод байж байгаад дэлгүүр онгойхоор нь 2,******* литрийн пиво авч түүний эхнэр бид 3 хувааж уусан. Тэгээд пиво дуусахаар нь дэлгүүрээс дахин 2,******* литрийн пиво авч уугаад дуусгасан. ...Үүний дараа дахин нэг шил архи аваад гэрт ирэхэд эхнэр ээ надтай хардаад зодсон. Намайг болиулахад над руу дайраад байхаар нь би хаяад яваад өгсөн. Гараараа нүүр хэсэгт нь алгадаад, хөлөөрөө өшиглөөд байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Би ямар ч байсан дунд нь орж салгаж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Шүүгдэгч З. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр найз тэй хамт гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр найз , эхнэр нарын хамт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд эхнэр манай найз тэй машин дотор заваараад байж байхаар нь эхнэрээ зодсон. Би эхнэр ийг машин дотор байхад нь үсдэж буулгаж, унасных нь дараа нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3*******/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *******78 тоот дүгнэлтэд:
1. Б.ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, 2 гарын шуу, 2 хөлийн гуя, зүүн ташаа, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 2*******-26/
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 04-0*******/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/
- Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-44/
- Шүүгдэгч З. хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 4*******-*******0/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр *******ы тоотод эхнэр бусадтай хардан зодож түүний биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, 2 гарын шуу, 2 хөлийн гуя, зүүн ташаа, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч З. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч Т. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *******78 тоот “...Б.ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, 2 гарын шуу, 2 хөлийн гуя, зүүн ташаа, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* болон 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З. үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэж тэмдэглүүлсэн байна. Хохирогч Б. нь нөхөр сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь сэтгэл санааны хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ******* дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******11 дүгээр зүйлийн *******11.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,7*******0,000 /**************0,000x*******=2,7*******0,000/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.т олгохоор тогтоож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З. 1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******11 дүгээр зүйлийн *******11.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,7*******0,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.т олгосугай.
6. Хохирогч Б. нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА