| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03480/и |
| Дугаар | 183/ШШ2020/02542 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/02542
| 2020 09 22 | 183/ШШ2020/02542 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгат, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Б овогт Т-ийн Д/РД:ЧП00000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........................ тоотод оршин суух Бодонгууд овогт Д-ийн М /РД:0000000д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Д.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2003 онд Д.М-тай танилцаж, 2004 оны зунаас хамтран амьдарсан. Бид 2004 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний гэр бүлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний ихэр хүүхдүүд болох Д.Б, Д.Б нар 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, бага хүү Д.Б 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байгаад 2013 оноос тусдаа амьдрах болсон. Миний бие өөр хүнтэй амьдарч нэг хүүхэдтэй болсон бөгөөд улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Д.М-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, миний бие тэтгэлэг өгөх хүсэлтэй байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Д.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2003 онд танилцаж, 2004 оноос хамтран амьдарч байгаад 2005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ихэр хүү Д.Б, Д.Б, 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бага хүү Д.Б нар төрсөн. 2013 оноос бид хоёрын харьцаа муудаж эхэлсэн, улмаар Т.Д нь өөр хүнтэй явалдаж амьдрах болсон тул салсан. Түүнээс хойш хамт амьдраагүй бөгөөд эвлэрүүлэн зуулчлалд хандсан боловч эвлэрэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ хугацаанд Т.Днь өөр хүнтэй амьдарч нэг хүүхэдтэй болсон, миний бие өөр хүнтэй 2 жил амьдраад больсон. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гурван хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Д.М нар 2004 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ихэр хүү Д.Б, Д.Б, 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Д.Б нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон, нэхэмжлэгч Т.Днь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдүүдийн саналыг харгалзан хүү Д.Баттүшиг, Д.Бг, Д.Б нарыг эх Д.М-ын асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Д.Б, Д.Бг, Д.Б нарыг эцэг Т.Д нь тэжээн тэтгэх үндэстэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Т-ийн Д, Б овогт Д-ийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Баттүшиг, Д.Батхишиг, 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Батхүслэн нарыг эх Д.Мөнхжаргалын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Д.Д.Б, Д.Бг нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Д.Б-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Т.Днь тэжээн тэтгэсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Дөлгөөнтамирт олгосугай.
6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР