| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2019/03763/и |
| Дугаар | 183/ШШ2020/01244 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2020/01244
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Ө. П /РД:УК00000000/, Х овогт Г. У /РД:УЗ00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү П.Н-ийг эх Г.У-ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн бүртгэлийн Y-0000000000 дугаартай Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, яармаг 000 дугаар гудамж 000 дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай 37.53 м.кв нэг өрөө орон сууцыг Ө.П бүхэлд нь Г.У үлдээж, өмчлөгчөөс хасагдахаар, Г.У дээрх хөрөнгийн ногдох хэсэг Ө.П хэсгийг 2018.01.26-нд төрсөн хүү П.Н 18 нас хүртэлх хүүхдийн тэтгэлэгт тооцож цаашид хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн, эвлэрлийн гэрээг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаасаа татгалзсан хариуцагч Г.У татгалзлыг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан тус тус 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ