Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтлөн,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Э. /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2303007580021 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 02-нд Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Орхон аймгийн ******* сумын ******* *******ын *******од оршин суух хаягтай боловч одоогоор  Сонгинохайрхан дүүргийн ******* ******* тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ФД*******/, ******* овогт *******ын .  

Шүүгдэгч Э. нь Баянгол дүүргийн 05 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын туслах зам, “” эмийн сангийн урд  замд 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчим “Toyota Axio” маркийн УАУ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 нас 11 хоногтой насанд хүрээгүй хохирогч г мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны доод булууны далд, ташуу, зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э. нь 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 05 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын туслах зам, “” эмийн сангийн урд  замд “Toyota Axio” маркийн УАУ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 нас 11 хоногтой насанд хүрээгүй хохирогч г мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны доод булууны далд, ташуу, зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

Насанд хүрээгүй хохирогч гийн “2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын орчим гэртээ харихаар явж байсан. Би зүүн дөрвөн зам орчимд сургалтын төвд Англи хэлний сургалтад явж байгаад орой 23 цаг өнгөрч байхад тараад гэртээ харихаар явсан юм. Тэгээд 10-р хорооллын автобусны буудал дээр өөрийн сууж явсан автомашинаас буугаад урдаас хойд зүгт гэртээ орохоор явганаар алхсан. Тэгээд 10-р хорооллын туслах замыг урдаасаа хойд зүгт гарах үед миний баруун гар талаас буюу уг туслах замаар зүүнээс баруун зүгт явж байсан цагаан өнгийн суудлын автомашинд мөргүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч, гийн “Би энэ “Toyota Corolla Axio” маркийн УАУ улсын дугаартай автомашиныг 2022 оны 8 дугаар сард Орхон аймгаас хувь хүнээс худалдан авч байсан юм. Түүнээс хойш би өөрийн хувийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би ажил дээрээ очоогүй гадуур ажил хөөцөлдөж байгаад орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг КТМС-ийн зүүн талд байрлах найз Одонтуяагийн гэрт нь очсон. Тэндээ шимийн буюу Монгол архи 200 грамм орчим уугаад гэртээ харих үедээ дуудлагын жолооч дуудсан юм. Тэр дуудлагын жолооч 23 цагт ирлээ гэхээр нь гарч ирээд өөрийн автомашиныг жолоодуулаад гэртээ харихаар явсан. Тэр жолооч эрэгтэй жижиг биетэй 20 орчим настай болов уу гэмээр хүн байсан. Тэгээд тэр хүн миний автомашиныг жолоодоод Баянгол дүүргийн нутаг 10-р хорооллын хойд туслах зам руу зүүнээс нь ороод баруун зүгт явж байх үед гэнэт огцом тоормос гишгэхээр нь харсан чинь нэг цагаан куртиктэй охин замын урд хэсгээс буюу зүүн гар талаас гүйгээд ороод ирсэн. Би тэр үед жолоочийн хойд суудалд сууж явсан юм. Тэр огцом тоормос гишгэх үед нөгөө явган зорчигчийг мөргөсөн юм шиг байна лээ. Тэгээд автомашинаас буугаад харахад нэг эмэгтэй хүн замын баруун талд газарт хэвтэж байсан. Миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-23 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 14833 дугаартай “гийн биед баруун хөлийн шаант ясны доод булууны далд, ташуу, зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ж.Ганзоригийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 650980 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-49 дэх тал),

Яллагдагч Э.ын “...Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө дуудлагын жолоочийн ажилдаа гарсан ажлаа хийгээд явж байсан. Тэр орой 23 цагийн орчим Сансарын 805 орчмоос “Toyota Corolla Axio” маркийн автомашиныг 10-р хороолол руу хүргэж өгөхөөр жолоодоод явсан. Тэгээд 10-р хорооллын хойд туслах замаар зүүнээс баруун зүгт явж байтал “” эмийн сангийн урдуур явж байтал зорчих хэсгийн урд талаас нэг эмэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэр хүний хараад тоормос гишгэсэн боловч зогсолгүй нөгөө явган зорчигчийг мөргөж унагаасан. Тэгээд автомашины зогсоогоод буугаад очиход мөргүүлсэн хүн маань миний хөл өвдөөд байна гээд байхаар нь өөрийн жолоодож явсан автомашиндаа суулгаж аваад гэмтлийн эмнэлэг явсан. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлсийг үнэн зөвөөр өгсөн байгаа. Одоогоор би төлбөр барагдуулаагүй байгаа. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Э. нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 нас 11 хоногтой насанд хүрээгүй хохирогч г мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ясны доод булууны далд, ташуу, зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нарын Тээврийн цагдаагийн хэлтсийн мөрдөн шалгах хэлтэс гаргасан “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болох 7.800.000 төгрөгийг авсан...гомдол саналгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 91 дэх тал),  Мөн “миний бие Баяраа овогтой нь сэтгэл санааны хохирол болох мөнгөн дүнг нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал)-д авагдсан баримтууд болон шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдол саналгүй” гэж мэдэгдсэн зэргийг харгалзаж энэ хэрэгт шүүгдэгч Э.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Э.ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э. нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.ын “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Э.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Э.ын “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

5. Хэрэгт Э. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ