Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч А.*******-******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******-*******д холбогдох эрүүгийн 2205033672047 дугаартай хэргийг 2023 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******992 оны *******2 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* овогт *******ийн *******-******* (Регистрийн дугаар: У3 92*******22850).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А.*******-******* нь 2022 оны *******0 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нэхий плаза” их дэлгүүрийн 4 давхраас хохирогч М.ийн өмчлөлийн Самсунг А52 загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд “найзтайгаа яриад өгье” гэж төөрөгдөлд оруулан хуурч аван 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.*******-******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.*******-******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэргийн тал дээр маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны *******0 дугаар сарын 06-ны өдөр хорооллын эцэст байдаг Нэхий плаза дээр очиж 4 дүгээр давхарт байдаг хүнд юм өгөх гэж орсон. Тэгтэл цамц захиалсан гээд оёдолчин дотор сууж байсан *******аа гэх залуу сууж байснаа надаас гар утсаа өгөөч нэг найзтайгаа ярих гэсэн юм гэхээр нь би өөрийн Самсунг А52 маркийн гар утсыг өгсөн. Тэгтэл нөгөө залуу өрөөнөөс гараад миний утсаар хүн лүү залгаж ярьж байгаад алга болчихсон. Би тэр үед гайхаад утас руугаа залгасан чинь миний утсыг авахгүй байсан. Тэр хүний утасны дугаар нь 99466456 гэсэн дугаар байсан. Миний алдсан гар утасны ард Хаан банкны карт байсан, тэр картаас *******60,000 төгрөг уншуулж авсан байсан. Би гар утсаа *******,300,000 төгрөгөөр авч байсан. Миний утас ямар нэгэн сэв зураасгүй 357265990253880, 3577378*******0253880 гэсэн имей кодтой утас байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******4-*******5 дугаар хуудас),

Хохирогч М.ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн *******0 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн 2022 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрийн №БГ2-22-*******693 дугаартай: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгийг хуулбарласан ******* ширхэг CD (Си Ди)-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...09 секундэд сэжигтэн этгээд нь тухайн АТМ рүү виза карт хийж буйг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав. *******7 секундэд сэжигтэй этгээд нь иргэн М.ийн виза картын нууц үгийг хийж буйг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав. 59 секундэд сэжигтэй этгээд нь АТМ-ээс *******60,000 төгрөг авах гэж буйг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав. 0******* минут ******* секундэд сэжигтэй этгээд нь АТМ-ээс виза карт авч иргэн М.ийн гар утасны ард байрлах өнгөгүй силконон гэр лүү хийж буйг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав. 0******* минут 24 секундэд сэжигтэй этгээд нь АТМ-ээс бэлэн мөнгө авч буйг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав. Р2022*******006*******95258820 гэж дугаарласан файл руу ороход сэжигтэй этгээдийн царайг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав. Р2022*******006*******953306970 гэж дугаарласан файл руу ороход сэжигтэй этгээдийн царайг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн харуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-35 дугаар хуудас),

Шүүгдэгч А.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед Нэхий плазад ажилладаг байсан оёдолчин эмэгтэйг таньдаг учраас өөртөө Монгол цамц оёулсан бөгөөд 2022 оны *******0 дугаар сарын 06-ны өдөр очиж үзэхээр болсон. Тэгээд тухайн үед оёдолчин дээр очоод оёдолчинтой яриа өрнүүлээд байж байтал гэх эмэгтэй хүүхэдтэйгээ ирээд хамт яриа өрнүүлсэн. Тэгтэл оёдолчин эмэгтэй дарс гаргаж ирээд гурвуулаа энийг хуваагаад уучихъя гэж хэлээд хамт уусан. Улмаар бид гурав ярьж байгаад архи уухаар болоод намайг дэлгүүр гараад нэг шил архи аваад ир гээд Хаан банкны картаа өгөөд гаргасан бөгөөд дэлгүүр ороод 500 граммын Соёрхол гэх нэртэй архи, ундаа гэх мэт зүйлсийг аваад буцаад Нэхий плаза руу орсон. Тэгээд авсан архиа ууж дуусгачхаад байж байтал ахиад тэр хоёр нэг шил архи уучихъя гээд надад картаа өгөөд гаргасан. Тухайн үедээ би эд хандан гар утсаар чинь найз руугаа ярьчихъя гэж хэлээд гар утас болон картыг нь аваад тэр чигтээ эргэж ирэлгүйгээр яваад өгсөн. Улмаар ийн Хаан банкны картыг ашиглан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Имарт худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Хаан банкны АТМ-ээс *******60,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн тухайн өдрөө гар утсыг нь ломбарданд 300,000 төгрөгөөр барьцаалан зээл авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 5******* дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-65 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.*******-******* нь 2022 оны *******0 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхий плаза” их дэлгүүрийн 4 давхраас М.ийн өмчлөлийн Самсунг А52 загварын гар утсыг “найзтайгаа яриад өгье” гэж хуурч аван буцааж өгөлгүйгээр авч явж 500,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн М.ийн эзэмшлийн Хаан банкны картыг ашиглан түүний данснаас *******60,000 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримт хохирогч М.ийн мэдүүлэг, түүний эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утасны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч А.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Шүүгдэгч А.*******-******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч М.эд “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний гар утсыг авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч А.*******-******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.*******-Эрдэнийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******-******* нь хохирогч М.ийн эзэмшлийн Хаан банкны картыг ашиглан түүний данснаас *******60,000 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд прокурор энэ талаар “шүүгдэгч А.*******-Эрдэнийн дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хулгайлах зөрчлийн шинжтэй тул уг зүйл, хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хулгайлах гэмт хэргийн шинжийг тодорхойлж, уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн ******* дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан бөгөөд бага хэмжээний хохирол гэж 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч А.*******-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.эд 660,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.*******-******* нь хохирогчид нийт *******,*******00,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч М. “******* овогтой *******-******* гэдэг хүнээс *******,*******00,000 төгрөг авсан нь үнэн. Иймээс миний бие хохиролгүй, гомдолгүй болно” гэсэн хүсэлт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч А.*******-Эрдэнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.*******-******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч А.*******-*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгч “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******-Эрдэнийг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч А.*******-******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******* ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.*******-******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.******* дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******-Эрдэнийг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч А.*******-Эрдэнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******-******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ******* ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.*******-******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА