Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

 

 

 

 

 

 

 

    2024          01           03                                    2024/ШЦТ/24   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баян дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч А.*******, Г.*******, О.Ууганбаатар,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баян дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын *******, овогт ын Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн 230501478******* тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Мон Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 16-ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, халх, 29 настай, бүрэн дунд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар аймгийн 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21-59 тоотод оршин суух хаягтай, толгой төмөр замд гал тэрэгний найруулагч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт  *******гийн ******* /РД:/,

 

Мон Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, халх, 26 настай, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, толгой төмөр зам ХХК-нд дохиочин ажилтай, ам бүл 1, аймгийн сумын 4 дүгээр баг, 5 дугаар гудамжны 21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогтой *******ын ******* /РД:/,

 

Мон Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, бүрэн дунд боловсролтой, төмөр замын өртөөний найруулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг. Залуучууд 1 дүгээр байрны 103-51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогтой ын Ууганбаатар /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.******* нь Г.*******, О.Ууганбаатар нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.******* нь О.Ууганбаатар, А.******* нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

 

Шүүгдэгч О.Ууганбаатар нь Г.*******, А.******* нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ууганбаатар мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Вокзалаас дээшээ алхаж явж байгаад салсан эхнэр болон ******* нар хоорондоо тэврэлдсэн байхад нь хэзээ нэгэн цагт ийм байдалтай таарах вий гэсэн чинь ийм байдалтай таарах юмаа гэж хэлсэн. Түүнээс болж маргалдаж хамраа хугалуулж мэс ажилбарт орсон. Хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “...Би гэх эмэгтэйтээ хамт амьдраад 9-н жил болсон бөгөөд 2 хүүхдийн хамт амьдардаг байсан ба гэр бүлийн маргааны улмаас 2022 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Этүгэн гэх нэртэй зочид буудлын караоке-ны урдуур алхаж байхдаа салсан эхнэр Х. тухайн газрын гадаа нь үл таних 1 эрэгтэйг тэврээд зогсож байхаас гадна хажууд нь үл таних 3 залуугийн хамт зогсож байхаар нь би “чамайг би хэзээ нэгэн цагт ингэж тааралдана гэж мэдэж байсан юм” гэж хэлэхэд ******* гэдэг нэртэй залуу нь над дээр ирээд 1 удаа толгойгоороо миний дух руу мөргөн намайг газар унагаахад араас нь Ууганбаатар, ******* гэх нэртэй 2 залуу ирээд нийлж байгаад намайг зодсон. Тухайн үед би газар унахдаа нүүрээ дарж зодуулж байсан болохоор хэн хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Миний хамар хугарч нүүр хэсэг зулгарч, зүүн хөл болон бие зовиуртай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн: “...Би Б.******* гэх хүнтэй 2013 оноос хойш хамтран амьдарч эхлээд дундаасаа 2 хүүхэдтэй болсон. 2023 оны 3 дугаар сараас эхлэн гэр бүлийн маргааны асуудлаас болж тусдаа амьдрах болсон ба тухайн үед манай 2 хүүхэд манай ээж аавын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдарч эхэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* гэх нэртэй хамт ажилладаг залуу өглөөний 07 цагт “бид хэд ажлаасаа буугаад Улаанбаатар хотод ирсэн байна, уулзъя” гэж хэлсэн. Тухайн үед би хичээлтэй байсан болохоор 16 цагийн үед Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Этүгэн зочид буудлын Б1 давхар буюу подвальд байрлах караокед ороод Эдэн гэх нэртэй 0.7 литрийн архинаас 50 грамм орчимын хундаганд 2 удаа хийж уугаад 17 цагийн орчим *******, Ууганбаатар, ******* гэх хүмүүстэй хамт тамхи татахаар тухайн газраас гадагш гараад тамхиа татаж дуусаад би гэртээ харихаар болж найз *******тай гар барин нуруу хэсгээр нь 2 гараараа тэвэрч байхад манай салсан нөхөр болох ******* нь хүрч ирээд “би чамайг ингэж явна гэж мэдээд байсан юм. Чи ийм байхгүй юу” гэж хэлээд *******т хандаж “чи энд юу хийж байгаа юм?” гээд дайрч зандрахад Ууганбаатар намайг өмөөрч “бид нар хоорондоо найзууд, чи яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм бэ?” гээд *******тай хэрэлдэж байгаад хоорондоо зодолдож эхэлсэн. Тухайн үед хоорондоо яаж зодолдсоныг би сайн харж чадаагүй.

Ямартай ч ******* *******ийн нүүрний баруун хацар луу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохиход *******, Ууганбаатар нар араас нь орж ирэн *******ын нүүр лүү гараа атгаж байгаад цохиход ******* газар унахад *******, Ууганбаатар, ******* нар 2-3 удаа нүүр лүү нь цохиж байхад би “одоо боль” гээд салган *******ыг тухайн газраас холдуулж байхад Ууганбаатар *******тай ярилцаад зогсож байсан. Тэгээд би эргэж очоод “салсан байтлаа яагаад ингээд байдаг юм бэ? би хамт ажилладаг хүмүүстэйгээ явж байна, чи одоо яв” гэж хэлэхэд ******* “би одоо тайвширч байгаад явна” гэж хэлээд явахгүй байсан. Тэгээд Ууганбаатар *******д хандан “одоо болъё бид хэд явлаа” гэж хэлээд салж явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

 

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70, 86, 94 дүгээр хуудас/,

            - үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 71, 84, 92 дугаар хуудас/,

            - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 72, 83, 90 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь Г.*******, О.Ууганбаатар нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.******* нь О.Ууганбаатар, А.******* нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

 

Шүүгдэгч О.Ууганбаатар нь Г.*******, А.******* нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.*******, Г.*******, О.Ууганбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч А.*******, Г.*******, О.Ууганбаатар нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   - Шүүгдэгч А.******* нь Г.*******, О.Ууганбаатар нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

 

хохирогч Б.*******ын өгсөн: “...******* гэдэг нэртэй залуу нь над дээр ирээд 1 удаа толгойгоороо миний дух руу мөргөн намайг газар унагаахад араас нь Ууганбаатар, ******* гэх нэртэй 2 залуу ирээд нийлж байгаад намайг зодсон. Тухайн үед би газар унахдаа нүүрээ дарж зодуулж байсан болохоор хэн хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,

 

гэрч Х.ийн өгсөн: “...******* *******ийн нүүрний баруун хацар луу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохиход *******, Ууганбаатар нар араас нь орж ирэн *******ын нүүр лүү гараа атгаж байгаад цохиход ******* газар унахад *******, Ууганбаатар, ******* нар 2-3 удаа нүүр лүү нь цохиж байхад би “одоо боль” гээд салган *******ыг тухайн газраас холдуулж байхад Ууганбаатар *******тай ярилцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Г.******* нь О.Ууганбаатар, А.******* нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Б.*******ын өгсөн: “...******* гэдэг нэртэй залуу нь над дээр ирээд 1 удаа толгойгоороо миний дух руу мөргөн намайг газар унагаахад араас нь Ууганбаатар, ******* гэх нэртэй 2 залуу ирээд нийлж байгаад намайг зодсон. Тухайн үед би газар унахдаа нүүрээ дарж зодуулж байсан болохоор хэн хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,

 

гэрч Х.ийн өгсөн: “...******* *******ийн нүүрний баруун хацар луу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохиход *******, Ууганбаатар нар араас нь орж ирэн *******ын нүүр лүү гараа атгаж байгаад цохиход ******* газар унахад *******, Ууганбаатар, ******* нар 2-3 удаа нүүр лүү нь цохиж байхад би “одоо боль” гээд салган *******ыг тухайн газраас холдуулж байхад Ууганбаатар *******тай ярилцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Шүүгдэгч О.Ууганбаатар нь Г.*******, А.******* нартай бүлэглэн 04 дүгээр сарын 11-ний өдөр Баян дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Этүгэн” зочид буудлын гадаа хохирогч Б.*******ын биед "эхнэртэйгээ хардаж хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар биед халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Б.*******ын өгсөн: “...******* гэдэг нэртэй залуу нь над дээр ирээд 1 удаа толгойгоороо миний дух руу мөргөн намайг газар унагаахад араас нь Ууганбаатар, ******* гэх нэртэй 2 залуу ирээд нийлж байгаад намайг зодсон. Тухайн үед би газар унахдаа нүүрээ дарж зодуулж байсан болохоор хэн хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,

 

гэрч Х.ийн өгсөн: “...******* *******ийн нүүрний баруун хацар луу нь зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохиход *******, Ууганбаатар нар араас нь орж ирэн *******ын нүүр лүү гараа атгаж байгаад цохиход ******* газар унахад *******, Ууганбаатар, ******* нар 2-3 удаа нүүр лүү нь цохиж байхад би “одоо боль” гээд салган *******ыг тухайн газраас холдуулж байхад Ууганбаатар *******тай ярилцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун нугалаас, баруун хацар, эрүүнд зулгаралт, шулуун гэдэсний амсарт цус хуралт, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.*******, Г.*******, О.Ууганбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаанд хохирогч Б.******* нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Г.*******, О.Ууганбаатар нарт тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч А.*******: “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал,

   Шүүгдэгч Г.*******: “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал,

   Шүүгдэгч О.Ууганбаатар: “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******т 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаатарт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Мон Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын *******, овогт ын Ууганбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаатарт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.*******, Г.*******, О.Ууганбаатар нарт оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.******* нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******, Г.*******, О.Ууганбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ