Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

     2024          01          03                                    2023/ШЦТ/28  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 230300646******* тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгчин мэргэжилтэй, ******* ******* ******* каргонд шууданч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, зээлийн 3 дугаар гудамж 113 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 02 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо гэмтлийн эмнэлгийн хойд замд Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалт болон 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч И.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч И.ын өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад гэртээ харих зорилгоор явж байхдаа замдаа дэлгүүрээс 2 лаазтай пиво аваад замдаа ууж явсаар байгаад дуусгасан. Манай ажил хороололд байдаг юм. Гэмтлийн эмнэлгийн хойд замд автобусны буудлын хажуугийн явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд явж, эхний зам буюу баруунаас зүүн тийш чиглэлд явах замыг нь хөндлөн гараад тусгаарлах зурвасыг нь гатлаад зүүнээс баруун тийш явах урсгалд нь ороход зүүнээс машин ирж байсан боловч би зогсчих байх гэж бодоод явж байтал намайг 2 дугаар эгнээнд орох үед машин ирээд мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Гэмтэл дээр сэрсэн. Гэмтлийн эмнэлэг намайг аарцаг хугарсан гэсэн. Хэвтэрт 2 сар байна гэж хэлж гэсэн. Осол гарах үед би ганцаараа явж байсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан гэж бодож байна. Машинд хэдүүлээ явж байсныг мэдэхгүй байна. Тухайн явган хүний гарц нь зохицуулдаггүй гэрэл дохиогүй гарц байсан. Би өдөр бүр тэр гарцаар гадаг юм.

Одоогоор мөнгө өгсөн зүйлгүй. Тооцоо бүрэн гараагүй байна. Тооцоог гаргаж өгнө. Эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Ажилгүй болсон бүтэн 2 сар хэвтэрт байна гэсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.И.ын биед баруун умдаг, суудал ясны хугарал, зүүн чихний ар, зүүн хацарт шарх, дух, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай 1. Toyota Рrius-30 маркийн улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны хүчний их гэрлийн зөрүү их холын тусгалын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд салхиний шил баруун хэсгээрээ бяцарч цацарч хагарсан, капод зүүн хойд хэсгээрээ бага зэрэг хонхойсон, баруун зүүн ойрын гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Урд салхиний шил зүүн хэсгээрээ бяцарч цацарч хагарсан, капод зүүн хойд хэсгээрээ хонхойсон, баруун зүүн ойрын гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. 3.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS системтэй. 4.Тоормосны системийг тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад хэвийн ажиллаж байлаа. 5.Toyota Prius-30 маркын 65-58 УБЦ улсын дугаартай автомашин нь 2021 онд Сонгинохайрхан ТХҮзлэгийн төвд, 2022 онд хамрагдаагүй, 2023 оны 1 дүгээр сарын 24-нд Тайни касли Техникийн хяналтын үзлэгийн төвөөр орж тэнцсэн байна. 6.ТХҮ-ийн хугацаа дуусаагүй байсан байна. 7.Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн: 1. Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" болон "16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч И. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 7.Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 8.Ахлах мөрдөгч Ү.Оюун-Эрдэнэ би, магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж баримт бичгийг магадлагаанд хавсаргав...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

            - Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,

            - Хохирогч И.ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 50-58 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,      

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 02 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо гэмтлийн эмнэлгийн хойд замд Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалт болон 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч И.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 02 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо гэмтлийн эмнэлгийн хойд замд Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалт болон 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч И.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч И.ын өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад гэртээ харих зорилгоор явж байхдаа замдаа дэлгүүрээс 2 лаазтай пиво аваад замдаа ууж явсаар байгаад дуусгасан. Манай ажил хороололд байдаг юм. Гэмтлийн эмнэлгийн хойд замд автобусны буудлын хажуугийн явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд явж, эхний зам буюу баруунаас зүүн тийш чиглэлд явах замыг нь хөндлөн гараад тусгаарлах зурвасыг нь гатлаад зүүнээс баруун тийш явах урсгалд нь ороход зүүнээс машин ирж байсан боловч би зогсчих байх гэж бодоод явж байтал намайг 2 дугаар эгнээнд орох үед машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1.И.ын биед баруун умдаг, суудал ясны хугарал, зүүн чихний ар, зүүн хацарт шарх, дух, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай 1. Toyota Рrius-30 маркийн улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны хүчний их гэрлийн зөрүү их холын тусгалын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд салхиний шил баруун хэсгээрээ бяцарч цацарч хагарсан, капод зүүн хойд хэсгээрээ бага зэрэг хонхойсон, баруун зүүн ойрын гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Урд салхиний шил зүүн хэсгээрээ бяцарч цацарч хагарсан, капод зүүн хойд хэсгээрээ хонхойсон, баруун зүүн ойрын гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. 3.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS системтэй. 4.Тоормосны системийг тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад хэвийн ажиллаж байлаа. 5.Toyota Prius-30 маркын 65-58 УБЦ улсын дугаартай автомашин нь 2021 онд Сонгинохайрхан ТХҮзлэгийн төвд, 2022 онд хамрагдаагүй, 2023 оны 1 дүгээр сарын 24-нд Тайни касли Техникийн хяналтын үзлэгийн төвөөр орж тэнцсэн байна. 6.ТХҮ-ийн хугацаа дуусаагүй байсан байна. 7.Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн: 1. Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" болон "16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч И. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 7.Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 8.Ахлах мөрдөгч Ү.Оюун-Эрдэнэ би, магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж баримт бичгийг магадлагаанд хавсаргав...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/, хохирогч И.ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 50-58 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч И.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хүндэвтэр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэг нь гуравдугаарт зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 7,150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч И.од, 120,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******од 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******од оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******оос 7,150,000 төгрөг гаргуулж хохирогч И.од, 120,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ