Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

   2024          01           03                                    2023/ШЦТ/24   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,                

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоо,

иргэний нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 230300706******* тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 0 дугаар сарын 03-ны өдөр, Сэлэнгэ аймагт терсен, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-д үйлчлэгч, ам бүл , нөхөр 3 хүүхдийн хамт ******* дүүргийн дугаар хороо 119 дүгээр байрны 3 тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******гийн ******* /РД:МЖ7900301/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 10 дугаарр хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын хойд туслах замын CU дэлгүүрийн урд хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн 19-4 УНМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хорооллын доторх замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зорчиж явган зорчигч Ж. /64 настай эмэгтэй/, Б.******* /6 настай эрэгтэй/ нарыг мөргөсний улмаас Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ж.гийн амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүнсний 4 ороод хойд 2 замын уулзвараар хүнсээ цуглуулах гээд ганцаараа явсан. Тэндээс юмаа аваад МТ колонк эргээд туслах замаар зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Эхлээд хурд сааруулагч дээр хурд сааруулагч таарсан. Дараа нь явган хүний гарц дээр ирээд хурд сааруулагч таараад явж байсан. Гэтэл хааз нь дээр гишгэхэд юм тулаад байхаар нь хөлөөрөө холдуулах гээд харахад шалны ирзээн бага зэрэг урагшилсан байхаар нь баруун хөлөөрөө тэгшлээд явж байхад хүн хараад тооромз гишгээд мөргөсөн. Утсаа хайж байгаад байж байхад миний машины урд нэг хүн зогсож байсан. Сандраад гараад хартал нэг хүн газар хэвтэж байсан. Тэгээд буцаж машиндаа ороод утсаа аваад 103 дуудлага өгөх гэтэл утсаа аваагүй дараа нь 102 дугаар руу залгахад утсаа аваад дуудлага хүлээн авлаа гэсэн. Дахин 103 руу залгахад дуудлага хүлээн авсан гэсэн. Тэгээд нөгөө хүн дээр очтол нөгөө хүн бөөлжиж байсан. Хажууд нь байсан хүнээс машинаас оо цаас аваад өгөөч гээд авхуулаад бөөлжсөнийг нь арчаад толгойг нь түшээд байж байхад түргэний машин ирсэн. Би цагдаа хүлээгээд машиндаа байж байхад удалгүй цагдаа ирээд надаас мэдүүлэг авч осолын газарт хэмжилт хийж намайг эмнэлэг яв гэсэн. Тэр хооронд хадам дүү маань ирээд эмнэлэгт очсон... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоо мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн хэлсэн таарч байна. Тухайн өдөр дүү маань над руу яриад аав, ээж хоёр осолд орсон гэсэн. Тэгээд эмнэлэг авч явсан гэсэн. Тухайн үед би нээх хүнд байгаа гэж бодоогүй очиход байдал бишдсэн байсныг мэдсэн. 1 хорооллын замаар яриад очиход ээжийг маань хагалгаанд оруулах гээд бэлдсэн байсан. Амьд гарах магадлал хувь гэж эмч хэлээд бүх баримт дээр гарын үсэг зураад хагалгаанд оруулсан. Эхний хагалгааг амжилттай давж гараад дахин хагалгаа хийсний дараа өөр газарт цус хуралт байна гээд давтан хагалгаанд орно гээд эмч нар хэлээд хагалгаанд орох эсэхийг нь маргааш шийднэ гээд маргааш нь хагалгаанд ороход амьд магадлалын талаар  хэлээгүй, бидний эцсийн арга хэмжээ чадах бүх зүйлээ хийнэ гэсэн. 2 дугаар хагалгааны явцад амь эрсдээгүй гарч ирээд хагалааны маргааш нь биеийн температур болон зүрхний цохилт нь унаад гаднаас эм тариа захиад тэр шөнийг давуул нааштай байх гэсэн тэр өдрийг мөн давж гарсан. Маргааш нь зүрхний цохилт нь буцаж сэргэсэн. 2 өдөр тийм байдалтай өнгөрөөд буцаж сэргэж ирээд 7 дахь хоног дээрээ гар хөл нь хөдөлгөөн ороод баярлаж байхад эмч дуудах хүмүүсээ дууд найдваргүй гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирол гэж маш хүнд зүйл байна. Оршуулгын зардал болон эмнэлгээс гарсан бүх зардлыг барагдуулсан. Эд хөрөнгийн биш сэтгэл санааны хохиролтой байна. Сэтгэл санааны хохирол гэж байдаг бол тэрийг барагдуулж өгөөч...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Манай хүн дайруулаад ухаан алдсан би түр ухаан алдсан. Эмнэлэгт хэрхэн очсоноо мэдээгүй. Буцаж ирэхгүйгээс хойш өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоогийн өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал над руу манай дүү Энхтуул утсаар залгаад аав, ээж хоёр гэр лүүгээ орох гэж яваад машинд мөргүүлээд ээж ухаангүй гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн байна гэж надад хэлсэн. Талийгаач нь 199 оны 02 сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Эцэг эхээс 4 үүлээ айлийн бага хүүхэд байсан. Манай аав ээж хоёр хамт амьдраад 4-46 жил болж байгаа. Манай ээж 4 хүүхэдтэй 1 хүү 3 охинтой байсан. Дээд боловсролтой гедрогиологич мэргэжилтэй. Зан аашийн хувьд нийтэч, нийгмийн идэвхитэй, бүх хүмүүсийн холбогч гүүр байсан. Хүн ялгаж харьцдаггүй, хүний ажил бүтэж байвал өөрийн ажил бүтнэ гэсэн зорилготой гэр бүл хамт олон найз нөхөддөө нэр хүндтэй, үр ач зээ нартаа маш халамжтай байнгын холбоо барьж байдаг. Манай аавын асран хамгаалагч нь байсан. Манай аав 4- жилийн өмнө толгойдоо гэмтэл аваад ажил хийх чадваргүй болчихсон байсан манай ээж асарч халамжилдаг байсан.

Жолоочийн зүгээс талийгаачийн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байх үед нь 4 сая төгрөг өгсөн. Хайрт ээжийгээ алдсан болохоор маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: “...Би 2023 оны 10 сарын 14-ний өдөр эхнэр гийн хамт Содон хороололд байдаг хүргэнийхээ гэрт оччихоод өдөр 17 цагийн орчимд ******* дүүргийн -р хороо 10-р хороолол 11-48 тоотод байрлах гэрлүүгээ харих гээд 10-р хорооллын автобусны буудал дээр автобуснаас буугаад 10-р хорооллын арын туслах замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй би эхнэрийнхээ урд талд нь миний араас манай эхнэр алхаад зам хөндлөн гарч явсан тухайн үед машин хараагүй явж байтал гэнэт миний баруун талаас машин мөргөөд би газар унасан. Босоод хартал манай эхнэр машины урд талд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд манай эхнэр бөөлжиж байсан би тухайн үед шоконд ороод юу болсныг санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би гомдолтой байна, эрүүл мэндтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна. Би 2 удаа таталт өгсөн миний сэтгэл санаа хүнд байна. Ой тогтоолт их муудсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.гийн өгсөн:

“...БГД-ийн 10-р хороо 10-р хорооллын зам дээр 2023 оны 10 сарын 14-ний өдөр 17 цаг 40 минутын орчим Toyota Prius маркийн 19-4 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Ж., Б.******* нарыг мөргөж гэмтээсний улмаас Ж. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж., Б.******* нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.30.400 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.*******аас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1313 дугаартай “...1.Б.ийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлэн эдийн няцрал, дух, баруун тохой, баруун шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хоёр зулайн хуйх, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .Цаашид ерөнхий хөдөлмөрийнчадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1319 дугаартай “...1. Ж.гийн биед дагз ясны шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. .Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-4 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Ж.гийн биед дагз, суурь ясны шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавал, тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. .Цогцост хийсэн 2023.10.2-ны 11:20 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. 6.Цус нь 1-р бүлгийн харъяалалтай байна. 7.Цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай 1.Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, их бүрдлийн хувьд : Урд под парын гэрлийн ламп хоёулаа асахгүй, дуут дохио /сигнал/ ажиллахгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Уг тээврийн харагдал нь еренхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд под парын гэрлийн ламп хоёулаа асахгүй, дуут дохио (сигнал) ажиллахгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. 3.Дээрхи эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл гэж үзэж байна. 4.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.8кН, баруун талдаа 2.8кН зөрүү нь 0,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 6.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. .Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед автомашины жин хурдаас замын гадаргуугаас хамаарч зам дээр тасалдсан мөр үүснэ. 6.Уг тээврийн хэрэгсэл нь 2021.06.0, үзлэгт орж тэнцсэн байна. 2022.06.20-нд үзлэгт орж тэнцсэн байна. 7.Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илээргүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-7 дугаар хуудас/,

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай 1. Жолооч Б.******* нь ЗХД-ийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Б.*******, Ж. нар нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч нь ЗХД-н 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Гэж заасан байдаг. 7.Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 8.Мөрдөгч Б.Балжинням би, магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж №22-019С дугаартай баримт бичгийг магадлагаанд хавсаргав...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн -6 дугаар хуудас/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-0 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,

            - жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын хойд туслах замын CU дэлгүүрийн урд хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн 19-4 УНМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хорооллын доторх замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зорчиж явган зорчигч Ж. /64 настай эмэгтэй/, Б.******* /6 настай эрэгтэй/ нарыг мөргөсний улмаас Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ж.гийн амь нас хохироосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн нотлогдож байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын хойд туслах замын CU дэлгүүрийн урд хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн 19-4 УНМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хорооллын доторх замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зорчиж явган зорчигч Ж. /64 настай эмэгтэй/, Б.******* /6 настай эрэгтэй/ нарыг мөргөсний улмаас Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ж.гийн амь нас хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоогийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал над руу манай дүү Энхтуул утсаар залгаад аав, ээж хоёр гэр лүүгээ орох гэж яваад машинд мөргүүлээд ээж ухаангүй гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Б.ийн: “...Би 2023 оны 10 сарын 14-ний өдөр эхнэр гийн хамт Содон хороололд байдаг хүргэнийхээ гэрт оччихоод өдөр 17 цагийн орчимд ******* дүүргийн -р хороо 10-р хороолол 11-48 тоотод байрлах гэрлүүгээ харих гээд 10-р хорооллын автобусны буудал дээр автобуснаас буугаад 10-р хорооллын арын туслах замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй би эхнэрийнхээ урд талд нь миний араас манай эхнэр алхаад зам хөндлөн гарч явсан тухайн үед машин хараагүй явж байтал гэнэт миний баруун талаас машин мөргөөд би газар унасан. Босоод хартал манай эхнэр машины урд талд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд манай эхнэр бөөлжиж байсан би тухайн үед шоконд ороод юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Д.гийн: “...хохирогч Ж., Б.******* нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.30.400 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1313 дугаартай “...1.Б.ийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлэн эдийн няцрал, дух, баруун тохой, баруун шилбэ, баруун өвдөгт зулгаралт, хоёр зулайн хуйх, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .Цаашид ерөнхий хөдөлмөрийнчадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1319 дугаартай “...1. Ж.гийн биед дагз ясны шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. .Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-4 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...1. Ж.гийн биед дагз, суурь ясны шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн зулай, чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавал, тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. .Цогцост хийсэн 2023.10.2-ны 11:20 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. 6.Цус нь 1-р бүлгийн харъяалалтай байна. 7.Цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/ зэрэг нь шүүгдэгч Б.*******ын хийсэн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагаварыг нотлож байна.

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай 1.Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, их бүрдлийн хувьд : Урд под парын гэрлийн ламп хоёулаа асахгүй, дуут дохио /сигнал/ ажиллахгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Уг тээврийн харагдал нь еренхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд под парын гэрлийн ламп хоёулаа асахгүй, дуут дохио (сигнал) ажиллахгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. 3.Дээрхи эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл гэж үзэж байна. 4.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.8кН, баруун талдаа 2.8кН зөрүү нь 0,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 6.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. .Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед автомашины жин хурдаас замын гадаргуугаас хамаарч зам дээр тасалдсан мөр үүснэ. 6.Уг тээврийн хэрэгсэл нь 2021.06.0, үзлэгт орж тэнцсэн байна. 2022.06.20-нд үзлэгт орж тэнцсэн байна. 7.Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илээргүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-7 дугаар хуудас/,

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай 1. Жолооч Б.******* нь ЗХД-ийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Б.*******, Ж. нар нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч нь ЗХД-н 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Гэж заасан байдаг. 7.Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 8.Мөрдөгч Б.Балжинням би, магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж №22-019С дугаартай баримт бичгийг магадлагаанд хавсаргав...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн -6 дугаар хуудас/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-0 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд зэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн нотлон тогтоож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ... тогтоохоор заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 0,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 82,00,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоод, 4,30,400 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэлээ.   

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат: “...Энэ гэмт хэрэг нь санамсар болгоомгүй нөхцөл байдлаар үйлдэгдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөр төлсөн үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харалзан үзэж тэнсэн харгалзаж өгнө үү...” гэх санал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоо: “...Ээж маань хэдий тэтгэврийн насанд хүрч тэтгэвэрт гарсан ч 4 хүүхдээ болон нөхрөө тэжээж явж байсан. Бид нар сэтгэл санааны хохирол гэдгийг ямар хэцүү гэдгийг биеэрээ мэдэж ойлгож байгаа. Шүүгдэгч санамсар болгоомжгүйн улмаас үйлдсэн. Өсвөр насны 3 хүүхэдтэй тул энэ хүүхдүүдийн амьдралд хар толбо үлдээхийг хүсэхгүй байна. Хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүх хуралд оролцсон оролцогч нарын санал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидийг хэрэгт хадгалан, шүүгдэгчийн жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 08 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11. дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,00,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантогоод, 4,30,400 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ