Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

   202          01           03                                    202/ШЦТ/2*******   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 230503353******* тоот дугаартай хэргийг 2023 оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1*******66 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Холбооны техникч инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-д харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-- тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:АВ660*******1*******1*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн хашаанд хохирогч Д.ийг ээлж хүлээлцэх цагаас хоцорч ирлээ гэж уурлан, хоорондоо маргалдаж, улмаар Г.******* нь хохирогч Д.ийн толгойн тус газар нь гараараа цохих, цээж, гар хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:  “...2023 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр 0******* цаг 30 минутад ээлжийн манаач ээлжээ хүлээлцэх үедээ маргасан. Манай хүний нөөцийн дарга ногоон байгууламжид бие зассан байна цэвэрлүүлээрэй гэсэн. Би ажил хүлээлцэх үедээ хэлсэн. Ногоон байгууламжийг цэвэрлүүлээрэй гэсэн чинь миний урдаас чи муу юу вэ гөлөг гээд байсан. Тэгээд улаан өнгөтэй автобус байсан. Автобусны хундокторыг хүлээлцэх гэсэн чинь намайг пизда чи дарга болсон юм уу гэсэн. Намайг өөрөө хавсраад унагаасан, пизда лалар гээд байсан, тэгээд уур хүрээд өшиглөсөн. Тэгээд босож ирээд тэгээд автобусны хундоктер хүлээлцсэн дээр гарын үсэг зурчих гэсэн. Би болохгүй болохоор нь нэг цохисон тэгээд эр улсууд ийм юм байлгүй яах вэ гээд салсан... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.ийн өгсөн: “...2023 оны ******* дүгээр сарын 05-ны өглөө 0******* цаг 30 минутанд ажил дээрээ ээлж солилцох гээд хоцроод ирэхэд ээлж хүлээлцэх гэж байсан ******* нь хоцорч ирлээ гэж уурлан гэнэт толгой хэсэг рүү цохин газарт унагаж өшиглөсөн. Ингээд намайг татаж босгоод манаач нарын өрөө рүү ээлжээ хүлээлцье гээд хамт явсан. Ингээд манаачийн өрөө лүү ороход гэнэт гараараа миний нүүр хэсэг болон нүд руу цохисон. Тэгээд би болиоч гэхэд салаад ******* гэр лүүгээ яваад би жижүүрийн үүргээ гүйцэтгээд маргааш өглөө нь бие өвдөөд нүд юм харж чадахгүй байхаар нь  цагдаагийн газар өргөдлөө өгөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 011 дугаартай “...1.Д.ийн биед баруун гарын эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3..Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хээг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-2 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь 2023 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн хашаанд хохирогч Д.ийг ээлж хүлээлцэх цагаас хоцорч ирлээ гэж уурлан, хоорондоо маргалдаж, улмаар Г.******* нь хохирогч Д.ийн толгойн тус газар нь гараараа цохих, цээж, гар хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Г.******* нь 2023 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн хашаанд хохирогч Д.ийг ээлж хүлээлцэх цагаас хоцорч ирлээ гэж уурлан, хоорондоо маргалдаж, улмаар Г.******* нь хохирогч Д.ийн толгойн тус газар нь гараараа цохих, цээж, гар хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Д.ийн өгсөн: “...2023 оны ******* дүгээр сарын 05-ны өглөө 0******* цаг 30 минутанд ажил дээрээ ээлж солилцох гээд хоцроод ирэхэд ээлж хүлээлцэх гэж байсан ******* нь хоцорч ирлээ гэж уурлан гэнэт толгой хэсэг рүү цохин газарт унагаж өшиглөсөн. Ингээд намайг татаж босгоод манаач нарын өрөө рүү ээлжээ хүлээлцье гээд хамт явсан. Ингээд манаачийн өрөө лүү ороход гэнэт гараараа миний нүүр хэсэг болон нүд руу цохисон. Тэгээд би болиоч гэхэд салаад ******* гэр лүүгээ яваад би жижүүрийн үүргээ гүйцэтгээд маргааш өглөө нь бие өвдөөд нүд юм харж чадахгүй байхаарнь  цагдаагийн газар өргөдлөө өгөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 011 дугаартай “...1.Д.ийн биед баруун гарын эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3..Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хээг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-2 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хөнгөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа талаарх мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 2,750,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.ид олгож шийдвэрлэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч Г.*******: “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.*******, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар Г.*******ид оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баатарцогтоос 2,750,000 төгрөг гаргуулж хохирогч Д.ид олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ