| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Л.Төгсжаргал,
хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр (ҮД2859),
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат (ҮД0053) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310024221202 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Б.А нь Монгол Улсын иргэн, 19** оны 08 дугаар сарын 01-нд Баянхонгор аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, Т ХХК-д геодезийн инженер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Б.А нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Б” хорооллын ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.А-тай “жирэмсэн эхнэрээ зодлоо” гэх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг угаалтуур мөргүүлэх, гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, уруул, зүүн сарвуунд шарх, хоёр зовхи, зүүн хацар, чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, хоёр тохой, ууц, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Б” хорооллын ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.А-тай “жирэмсэн эхнэрээ зодлоо” гэх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг угаалтуур мөргүүлэх, индүүгээр цохих зэргээр эрүүл мэндэд нь халдах үедээ Б.А-ын эд хөрөнгө болох индүүг эвдлэх, хаалгыг нь цөмлөх, Samsung А50 маркийн гар утасны дэлгэцийг нь хагалах зэргээр эд хөрөнгөд нь халдаж, бусдад 439,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
III. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг индүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
1.Шүүгдэгч Б овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.А-ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг индүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА