Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/02750

 

2020    10          12             183/ШШ2020/02750

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........................ тоотод оршин суух М овогт О-ийн Мягмарсүрэн /РД:.............../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул ........................тоотод оршин суух Б овогт Г-ын Т /РД:................/-д холбогдох,

хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О /ШТЭҮД:000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:  Миний бие 2010 онд Г.Т-ой танилцаж, улмаар 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн юм. Бидний хамтран амьдрах хугацаанд 0000 оны 0дүгээр сарын 0-нд хүү Т.Бтөрсөн.  Хариуцагч Г.Тнь гэртээ ирэхгүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, өөр хүнтэй амьдрах болсон учир цаашид  хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 3 дугаар сард салж тусдаа амьдарч байна. Одоогоор хүү маань  ээж О.М миний асрамжид өсөж  торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Г.Тнь гэрлэлтээ батлуулахаас татгалзсаар өнөөг хүрсэн билээ. Иймд бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй учир хүү Т.Билгүүнийг миний асрамжид үлдээж, эцэг Г.Төрболдоос хууль, журмын дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Г.Тшүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Т О.М-тэй 2013 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан. 2013 оны 09 дүгээр сарын 10-нд бидний дундаас хүү Т.Б төрсөн, одоо 7 настай. Бид таарч тохирохгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, хүүг хэний асрамжид үлдээх талаар тохиролцолгүй маргалдаж байна. Би хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байгаа ба  миний төрсөн аав, ээж хоёр бидний хамтран амьдрах хугацаанд биднийг дэмжиж ирсэн. /ипотекийн зээлээр 3 өрөө орон сууцанд тусад нь гаргаж, хүүг маань өсгөсөн/ Одоо ч надад нэмэр болж байдаг, хүүхэд харж асрах  боломжтой нь хүүхдээ цаашид сэтгэл санааны дарамт багатай, хүчирхийлэлгүй орчинд өсгөх боломжтой гэж үзэж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний  саналыг харгалзан үзнэ гэсний дагуу хүүхдийн саналыг авч, түүний дагуу асрамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.М-гийн хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай хүсэлтэд дараах тайлбар гаргаж байна. Үүнд: 1. Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдийн асрамжийн талаар түүний саналыг авсан тул маргах зүйлгүй. 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг тогтоохыг хүсэж байна. 3. Хүүхэд хэдийгээр эхийн асрамжид үлдэж байгаа боловч хүүхдийг хүчирхийлэхгүй байх баталгаагүй гэр бүл тул Төв аймгийн Хүүхэд хамгааллын төвд хандаж “Хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн бүртгэл”-д албан ёсоор бүртгүүлж, хяналт тавина гэдгийг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. 4. Миний бие хойшлуулшгүй чухал хувийн ажилтай болсон тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Л.Д-гт  мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг нэхэмжлэгч дэмжиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Г.Т-од холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

          Зохигчид 2010 онд танилцаж, улмаар 2012 оноос хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас0000 оны 0 дүгээр сарын 10-ны өдөр хүү Т.Бтөрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.

          Зохигчид хоорондын үл ойлголцол, зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2020 оны 3 сараас тусдаа амьдрах болсон байх ба нэхэмжлэгч О.М нь хэн аль нь тус тусын амьдралтай болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр хүү Т.Б-нийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардсан бол хариуцагч Г.Т-оос нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

           Иймд бага насны хүүхдэд эхийн хайр  халамж нэн чухал байдаг бөгөөд зохигчийн тайлбар болон хүү Т.Б-ний эхийн асрамжид үлдэнэ гэсэн саналыг  тус тус харгалзан  0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү Т.Б-нийг эх О.М-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

          Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Г.Т-оос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, хүү Т.Билгүүнд олгох нь зүйтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь  хуульд нийцнэ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү  Т.Билгүүнийг эх О.М-гийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.Б-нийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Тнь тэжээн тэтгэсүгэй.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-оос 101.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР