Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000385 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт иргэн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. ахад өмнө нь 500,000 төгрөг, 1 дүгээр сарын 10-даар үлдсэн 430,000 төгрөгийг нь төлж барагдуулсан...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байхад саахалт айлын хүн над руу утсаар залгаж “хонь чинь манай хоньтой нийлчихлээ” гэхээр нь би тухайн айлд очиж өөрийн хонийг ялгаж аваад байж байхад нутгийн дүү бага зэрэг архи уусан байдалтай ирэхээр нь өврөөсөө нэг шил архи гаргаж бид 2 хонь нийлсэн айлд ороод архиа хувааж уусан. Тэгээд архи дуусах үед айлын эзэн нь “аймаг явлаа та 2 одоо гэр рүүгээ харь” гэхээр нь хамт гэрээс нь гараад баруун талд байх хөрш ахын гэрт очсон. ахынд байж байхад саахалт айлын гэх залуу орж ирсэн. Би архиндаа нэлээн согтсон байсан учир өмнө нь намайг цагдаагийн байгууллагад үхэр хулгайлсан гэх хэргээр шалгуулсанд нь гомдож, уурлаад ******* хандан “чи ахыгаа цагдаад өгсөн, би чиний үхрийг хулгайлаагүй, чи битгий давар” гэх зэргээр хэлж гар сарвайх үед уурлаж миний нүүр болон толгой руу цохиход би согтсон байсан учир газарт унах үед тухайн айлын эзэн болон нар бид хоёрыг салгасан. Тэгээд би цаашаа санахгүй байна. ...Би тухайн үед ахын гэрт архи уучихсан сууж байхад ...миний толгой болон нүүр рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. Би ыг цохиж чадаагүй. ...Би энэ асуудлаас болж хөдөөнөөс аймгийн төвд ирж бензин тос, шатахуун, хоол унд, эмчилгээ гээд нийт 930,000 төгрөг зарлагдсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр адуундаа яваад гэртээ ирэхэд манай хөрш ах, ах нар орж ирээд архи уусан. Тэгээд бид нар сууж байхад аймгийн төвөөс шуудан ирээд манай гадаа зогсож жолооч нь орж ирээд ууттай юм “хүн ирж авнаа” гээд орхиод явсан. Тэгээд сууж байхад гаднаас хөрш айлын орж ирээд шуудан юм орхисон уу гэхээр нь би  орхисон гэж хэлээд байж байхад ах ******* хандан чи намайг цагдаад өгдөг хэн бэ гээд босож ирээд хэлэхэд та согтуу байна, дараа больё гэхэд манай хониноос 50 хонь дутсан чи авсан уу гэхэд уурлаж тай барьцалдаж нүүр рүү нь цохихоор нь би салгаад ыг ахын хамт гэрээсээ явуулсан. Тэгээд удалгүй би ахыг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төвөөс манай ээж надад гутал бас бус юм шуудангаар явуулахад тухайн шуудан манай саахалт айл болох ахынд буулгасан гэж ярихаар нь би эд зүйлээ ахын гэрээс очиж авах санаатай 16 цагийн орчимд хоёр бага хүүхдийн хамт машинтайгаа очсон. ...Тэгээд би машинаас буугаад гэр рүү орох гэхэд хажуугаас ах надад хандан энэ гөлөг намайг цагдаад өгсөн. Хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх гэж хэлээд миний өөдөөс ирээд намайг цохихоор нь би өөрийгөө хамгаалж та болио согтуу байна, эрүүл дээрээ бол гэх зэргээр хэлэхэд болихгүй байсан. Мөн хажууд зогсож байсан д чи ахыг надаас салгаад ав гэхэд ирээд ахыг  салгасан. Тэгээд салаад байж байхад эргэж над руу дайраад байхаар нь би цааш нь түлхэхэд газарт унасан. Мөн эргэж босож ирээд над руу агсраад байхаар нь би ахиж газар унагаагаад дээрээс нь нүүр болон толгой руу нь цохиход чи намайг цохидог нохойн гөлгөө, чи эндээс зайлаарай гэж хэлэхээр нь би д хандан энийг надаас салгаад ав гэж хэлээд би машиндаа суугаад гэр рүүгээ хөдөлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 611 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн эгэмний дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний доод хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

- Шүүгдэгч *******ын жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44-49/

- Хохирогч хохирол төлбөр нэхэмжилсэн баримт /хх-ийн 50-51/

- Шүүгдэгч *******аас хохирогчид 500,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 63/ болон шүүгдэгчээс шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн хохирогчид үлдэгдэл хохирол төлбөр болох 430,000 төгрөг төлсөн 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт хохирогч нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч П., гэрч О. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 611 тоот “... биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн эгэмний дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний доод хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “шүүгдэгчээс хохирол төлбөрт 930,000 төгрөг авсан тул гомдол санал байхгүй,  нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 930,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 930,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА