Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 516

 

                                                                                   

Ц.Л, Т.П, Б.А

М.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Цэрэндорж,  

яллагдагч Ц.Л, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

яллагдагч Т.П, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,  

яллагдагч М.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/590 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Л, Т.П, Б.АМ.Бнарт холбогдох эрүүгийн 1805048141138 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              

/,

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх;

 

Яллагдагч Ц.Л, Б.А, М.Бнар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гангүүр ХХК-ийн хашаанаас иргэн Ж.Энхтөрийн Норд маркийн чирэгч загварын 08-57 УНГ, Норд маркийн самосвал загварын 19-96 УНҮ улсын дугаартай, Норд маркийн самосвал загварын 09-17 УНГ улсын дугаартай, Зоомилион маркийн /25тн/ автокран загварын 28-42 УНТ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,736,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, Б.А, М.Бнар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Мэргэн Хангал конкрит ХХК-ийн хашаанаас иргэн Б.Хишигмаагийн Хово маркийн миксер загварын 19-08 УНЭ, 33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.734.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, М.Бнар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эс Ти Эй ХХК-ийн хашаанаас иргэн Я.Отгонбаярын Хово маркийн миксер загварын 21-84 УБЗ, 22-04 УБЗ, 22-05 УБЗ, 22-09 УБЗ нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,326,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, М.Бнар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МIRС ХХК-ийн хашаан дотор байсан Хово маркийн миксер загварын 73-67 УНЕ улсын дугаартай иргэн Л.Бат-Эрдэнийн автомашины 2 ширхэг аккумулятор, Дэйвү маркийн Помп загварын 53-27 УНӨ улсын дугаартай иргэн Б.Сайнжаргалын автомашины 2 ширхэг аккумулятор, Исүзү маркийн миксер загварын 45-28 УНП улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, Хьюндай маркийн миксер загварын 64-20 УНМ улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, Хьюндай маркийн миксер загварын 80-59 УБЛ улсын дугаартай иргэн Г.Жаргалсайханы 2 ширхэг аккумулятор, Киа маркийн миксер загварын 45-07 УНС улсын дугаартай иргэн Г.Түмэнжаргалын автомашины 2 ширхэг аккумулятор буюу нийт 6 автомашины 12 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,706,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, Б.А, М.Бнар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МIRС ХХК-ийн хашаан дотор байсан иргэн Э.Ганбатын Хово маркийн миксер загварын 58-69 УНӨ улсын дугаартай автомашин, Ц.Батмөнхийн Хово маркийн самосвал загварын 38-63 УБР улсын дугаартай нийт 2 автомашины 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 708.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, Т.П нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ийн орчимд байрлах 1-23 тоот хашаанд байсан иргэн Э.Нямдоржийн эзэмшлийн 91-98 УБД улсын дугаартай Камаз маркийн кран загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, Т.П нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах JDL зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, Т.П нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшлийн 1-9 тоот хашаанд байсан 64-24 УНГ, 96-73 УБЛ улсын дугаартай иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Норд маркийн бенз загварын тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

яллагдагч Ц.Л, Т.П нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор трейд ХХК-ийн хашаанд байсан тус компаний эзэмшлийн Бэйбэн Эн Ди 5254 Миксер загварын 33-01 УБҮ, 33-41 УБҮ, 33-16 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 792.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумулятор, 72.000 төгрөгийн ком багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 864.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:  

Б.А, М.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Л, Т.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Прокуророос яллагдагч Ц.Л, Б.А, М.Б, Т.П нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлжээ. ...яллагдагч Ц.Л, Б.А, М.Б, Т.П нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй...” гэж үзээд шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлан явуулж, тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэж үнэлэлт дүгнэлт өгсөн болно.

Гэтэл шүүх хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягталж үзээгүй төдийгүй яллагдагч Ц.Л, Б.А, М.Б, Т.П нарын дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ байгууллагын хашаанд байрлуулсан автомашины эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэсэн ойлголтод хамруулан ойлгож, үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр даалгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд яллагдагч Ц.Л, Б.А, М.Б, Т.П нарын байгууллагын хашаанд байрлуулсан автомашины эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй тогтоогдож байгаа боловч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг “агуулах сав”-нд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй юм.

“Агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно гэж тайлбарласан байхад шүүх “байгууллагын хашааг” тус ойлголтод хамруулан ойлгосон нь хууль зүйн буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана... “ гэж тус тус заасныг зөрчсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагч Ц.Л, Б.А, М.Б, Т.П нар компаний хашаанд байрлуулсан автомашинаас эд хөрөнгийг хулгайлан авч өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлж, тэдгээрт захиран зарцуулах эрх үүссэнээр хулгайлах гэмт хэрэг төгссөн болно.

Тус хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж автомашин ашиглаж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдоггүй.

Гэтэл компаний хашаанд байрлуулсан автомашинаас эд хөрөнгийг хулгайлж, өөрсдөө хашаанаас зөөж гарган ойролцоох замаас такси барьж явсан үйлдлүүдийг машин механизм хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

“Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн /орсон нэмэлт өөрчлөлтөөр/ 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй”....гэж хуульчлан батлагджээ.

Гэтэл шүүхээс дээрх зохицуулалтыг дурдаагүй зөвхөн прокурор эс зөвшөөрвөл гэж орхигдуулсан нь хэргийн оролцогч, яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй...”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “...мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах...” гэж заасан хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзнэ .

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/590 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

 

Яллагдагч Т.Пн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн тухайд гэвэл Т.П нь гэм буруугийн асуудал дээр маргадаг. Зөвхөн гэрчийн мэдүүлгээр яллагдаж байгаа. Иймд тодорхой гэрчүүдийг оролцуулж хавтас хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Ц.Лы өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. ...” гэв.

 

Яллагдагч Б.Аийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

Яллагдагч М.Бы өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

Яллагдагч Ц.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч Т.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж дүгнэв.

 

Яллагдагч Ц.Л, Б.А, М.Бнар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө “Гангүүр” ХХК-ийн хашаанаас нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг, 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Мэргэн Хангал конкрит” ХХК-ийн хашаанаас нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг, 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих “МIRС” ХХК-ийн хашаан дотор байсан нийт 2 автомашины 4 ширхэг аккумуляторыг,

яллагдагч Ц.Л, М.Бнар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “ Эс Ти Эй” ХХК-ийн хашаанаас нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг,  2017 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө “МIRС” ХХК-ийн хашаан дотор байсан нийт 6 автомашины 12 ширхэг аккумуляторыг,

яллагдагч Ц.Л, Т.П нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “Мах маркет” ХХК-ийн орчимд байрлах 1-23 тоот хашаанд байсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг, 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “JDL” зочид буудлын гадна байрлуулсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг, 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дэвшлийн 1-9 тоот хашаанд байсан тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумуляторыг, 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Молор трейд” ХХК-ийн хашаанд байсан тээврийн хэрэгслүүдийн 6 ширхэг аккумулятор, 72.000 төгрөгийн ком багажийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шөнийн цагаар харуул хамгаалалттай үйлдвэрийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд зохих мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Ц.Л, Т.П, Б.АМ.Бнарт холбогдох эрүүгийн 1805048141138 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Харин прокурорын “...хэргийг прокурорт буцаасан шийдвэртээ яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гомдол гаргах эрхийг заалгүйгээр хязгаарласан...” талаархи эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй”....гэж нэмэлт өөрчлөлт оруулан хуульчилсан байхад анхан шатны шүүх зөвхөн прокурорын эсэргүүцэл бичих эрхтэй талаар заасан нь буруу байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                           

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/590 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтын “...шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй...” гэснийг “...Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийн “...шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх...” талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                 

                        

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

                           ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ