Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000140024 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* ******* савлагч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 14-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: /                                                              

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 7-14 тоотод 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд согтуугаар хохирогч гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн гуянд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд согтуугаар ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 7-14 тоотод хохирогч гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн гуянд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед нөхөр бид 2 Ивээлийн 6 дугаар байранд амьдардаг гэрт 3-4 шил 0,75 литрийн хэмжээтэй архийг олуулаа хувааж уусан. Тэгээд өдөр манай хүүхдүүд хичээл сургуульдаа явах болохоор нь нөхөр бид  2 гэртээ ирсэн. Хүүхдүүд хичээл сургуульдаа явсны дараа хүү  бид 3 гэртээ байж байхад 17-18 цагийн үед , , 2 эмэгтэй орж ирээд 2 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. ...Би тухайн үед хоол хийх гээд ******* гаргачихсан гартаа хутга бариад зогсож байхад манай нөхөр намайг элдэв муухай үгээр доромжлоод хараагаад байхаар нь архины халуундаа уурлаад хөл рүү нь гартаа барьж байсан хутгаараа нэг удаа хатгачихсан. Тэгээд удаагүй байж байхад түргэн ирээд манай нөхрийг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Д.ын “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр СМУ-ын 6 дугаар байранд хэдэн уудаг нөхдүүд болон эхнэртэйгээ хамт архи уусан. Тухайн үедээ хэн хэнтэй архи уусан талаараа санахгүй байна. Тухайн айлд олуулаа архи ууж байхад хажуу айл нь цагдаа дуудна гээд байхаар нь манай гэр рүү тал нь очоод үргэлжлүүлээд уусан. Тэгээд эхнэр бид 2 гэр бүлийн дотоод асуудлаас болж хоорондоо маргахад манай гэрт байсан хүмүүс бүгдээрээ гараад явчихсан. Тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор нэг нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Манай эхнэр ******* гаргачихсан, гартаа хүрэн шаргал өнгийн нарийн хутга барьж байгаад миний доороос хатгаад авах шиг болсон. Тэгээд миний хөлөөс цус гараад манараад унаад өгсөн. Тэрнээс хойш миний ухаан санаа орж гараад зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн, оёдол тавиулсан байсан. Миний зүүн гуяны дотор талд хутгаар хатгасан байсан. Тухайн үед цус их алдсан болохоор цус сэлбэх эмчилгээ хийлгэсэн. Намайг хутгалах болсон шалтгаан гэвэл бид 2 гэр бүлийн дотоод асуудлаар маргаад хоорондоо хэрэлдэж, манай эхнэр уурандаа намайг хутгалсан байх. Тэрнээс өөр шалтаг шалтгаан байхгүй... гэх мэдүүлэг, гэрч “...Тэгээд тухайн эрэгтэйг үзэхэд гуя цавь орчимд хутгалсан шархтай байхаар нь хүлээн авах тасагт авчирсан. Намайг ороход юу ч дуугарахгүй хоёулаа согтуу байсан. Тэгснээ эхнэр нь наад чинь жүжиглэж байгаа, согтуу байна, өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. Тэгэхэд гаднаас хоёр эгч нь орж ирээд чи юу яриад байгаа юм, өөрөө хутгалчхаад гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 19 цагийн үед эгч , нар залгаад дүү ыг эхнэр нь хутгалчихсан байна, эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд тай уулзахад эхнэр нь хутгалсан гэж өөрөө хэлж байсан. Өөр хүн байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.ийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 18-19 цагийн үед СМУ хороололд амьдардаг нэрийг нь сайн мэдэхгүй, зүс мэдэх залуу гэрт орж ирээд ын гэр рүү орсон чинь эхнэр нь ахыг хутгалчихсан цагдаа, эмнэлэг дуудчихсан байна гээд халамцуу орж ирээд гарсан. Тэгэхээр нь төрсөн дүү г дуудаад гэр рүү нь хамт очиход цагдаа нар ирчихсэн, ыг түргэн аваад явсан байсан. ...Манай дүүгийн эхнэр орж уулзаад юу болсон талаар асуухад эхнэр нь хутгалчихсан гэж  өөрөө хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 тоот “...Д.ын биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА