Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар  2024/ШЦТ/38

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч Б.***********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210026931642 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 22 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Тоёота Приус центрт засварчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *********** 14 дүгээр гудамжны 511 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД: ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн саатуулах 12 дугаар журмын хашаанд хохирогч А.***********тэй маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, баруун ташаан толгойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Б.***********: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А.*********** гээд залуугийн ард явж байсан, тэр үед би журмын хашааны хаалга онгойлгож, хаадаг ажил хийдэг байсан, хохирогч залуу ***********тай муудалцаад цохилцсон байсан, би захирлын хамт салгаад ***********г хашаандаа оруулж ирсэн, гэтэл *********** гэдэг залуу өөрөө хүрч ирээд надад цохиулсан, шанаанд нь нэг удаа цохисон, нэг удаа өшиглөсөн, тухайн үед яах гээд байгаа юм бэ гэхэд өөрөө хашаа руу дайрч орж ирсэн, тухайн үед манай захирал болон бусад бүх хүн байсан, цагдаа дуудсан, тэнд манай хашаанд путик байдаг, тэр путикэнд бид нарыг манай захирал оруулсан, цагдаа иртэл байлгасан. А.***********ийн биед гэмтэл учирсныг анзаараагүй, цээжээрээ нүцгэн байсан, үүрч унагаасан зүйл байхгүй....” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хамар руу өшиглөсөн залуу нь Лхагва гэх хүнтэй хамт байсан *********** гэх залуу. *********** нь Б.***********г бодвол 1, 2 насаар ах гэмээр арай туранхай намхан. ...*********** хавирч унагаагаад нүүр рүү өшиглөсөн. ...Тэр залуу араас нь хүзүү хэсгийг боогоод нуруун дээрээ үүрээд газар руу миний биеийн баруун хэсгээр газар руу хүчтэй савж унагаагаад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөх үед би ухаан балартаж газар хэвтэх үед манай эхнэр тэр залууг надаас холдуулж салгасан...” /хавтас хэргийн 42-43 дэх тал/ гэсэн, 

 

Гэрч П.Баасанжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*********** гэх залуу нөхрийн араас хоолойноос боогоод хавирч унагаахад нүүр үү өшиглөсөн гэхээр би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөхөр тухайн үед Б.*********** гэх хүнд зодуулсны улмаас хамраас нь цус гарч хамар нь мурийсан...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Б.***********тай маргалдаж байсан залуу миний нүүр рүү цохихоор нь тухайн хүнийг зөрүүлээд нүүр рүү гараараа цохисон. ...Би дундуур нь орж салгах гэж байгаад тэр залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь түлхээд газар унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн...” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14452 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.***********ийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, баруун ташаан толгойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 26 дахь тал/,  

- Шүүгдэгч Б.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.*********** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн саатуулах журмын 12 дугаар хашаанд хохирогч А.***********тэй маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа цохих, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, баруун ташаан толгойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч А.***********ийн: “...Миний хамар руу өшиглөсөн залуу нь Лхагва гэх хүнтэй хамт байсан *********** гэх залуу. *********** нь Б.***********г бодвол 1, 2 насаар ах гэмээр арай туранхай намхан. ...*********** хавирч унагаагаад нүүр рүү өшиглөсөн. ...Тэр залуу араас нь хүзүү хэсгийг боогоод нуруун дээрээ үүрээд газар руу миний биеийн баруун хэсгээр газар руу хүчтэй савж унагаагаад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөх үед би ухаан балартаж газар хэвтэх үед манай эхнэр тэр залууг надаас холдуулж салгасан...” /хавтас хэргийн 42-43 дэх тал/ гэсэн, 

Гэрч П.Баасанжаргалын: “...*********** гэх залуу нөхрийн араас хоолойноос боогоод хавирч унагаахад нүүр үү өшиглөсөн гэхээр би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөхөр тухайн үед Б.*********** гэх хүнд зодуулсны улмаас хамраас нь цус гарч хамар нь мурийсан...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.***********ын: “...Б.***********тай маргалдаж байсан залуу миний нүүр рүү цохихоор нь тухайн хүнийг зөрүүлээд нүүр рүү гараараа цохисон. ...Би дундуур нь орж салгах гэж байгаад тэр залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь түлхээд газар унагаагаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн...” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 14452 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.***********ийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, баруун ташаан толгойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.***********ийн эрүүл мэндэд учирсан хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, баруун ташаан толгойн зулгарал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.***********ын түүнийг цохисон, өшиглөсөн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.***********ын хохирогч А.***********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, баруун ташаан толгойн зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлын талаар баримт гаргаагүй боловч хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул хохирогч А.*********** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн 2210026931642  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийн ***********ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.***********д шийтгэсэн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210026931642  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.*********** гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР