Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0016

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нарыг оролцуулан Л.А*******ийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Тус шүүхэд Л.А*******ийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.А*******эд холбогдох захиргааны хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1. Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.А******* нь нэхэмжлэгч Л.А*******ийн гаргасан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн газрын даргын албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах, жирэмсний болон амаржсаны амралт эдэлж дууссан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2. Хариуцагч нь Л.А*******ийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хэрэг эрхлэхийн даргаар томилох саналыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.

3. Хариуцагч нь Л.А*******ийг хэрэг эрхлэхийн даргаар томилж, өмнөх 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна.

4. Л.А*******ийн жирэмсний болон амаржсаны амралт эдэлж дууссан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хэрэг эрхлэхийн даргаар томилох хүртэлх хугацааны цалин хөлсийг бодож олгохыг, мөн уг хөлснөөс тооцож түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

5. Нэхэмжлэгч Л.А******* нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авсан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн хугацаатай холбоотой баримтуудыг хүсэлтийн хамт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргэхийг хүлээн зөвшөөрч байна.

6. Энэхүү эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд хүчин төгөлдөр болмогц талууд сайн дураар биелүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А******* нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн газрын даргын албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах, жирэмсний болон амаржсаны амралт эдэлж дууссан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Л.А*******ийн жирэмсний болон амаржсаны амралт эдэлж дууссан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хэрэг эрхлэхийн даргаар томилох хүртэлх хугацааны цалин хөлсийг бодож олгохыг, уг цалин, хөлснөөс тооцож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нэхэмжлэгч нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хэрэг эрхлэхийн даргаар томилох тухай хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авсан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн хугацаатай холбоотой баримтуудыг хүсэлтийн хамт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргэхээр харилцан тохиролцож улмаар уг гэрээ хүчин төгөлдөр болмогц талууд сайн дураар биелүүлэхээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд нэхэмжлэгч, хариуцагч нь эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна, 68.3-т Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нарын харилцан тохиролцож бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.А*******ийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн газрын даргын албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах, жирэмсний болон амаржсаны амралт эдэлж дууссан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нарын харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-г баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА