| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч: С.Батгэрэл,
шүүгдэгч/хохирогч: Н.П, М.Б нар /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.П, М.Б нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа евро хашаа үйлдвэрлэдэг, ам бүл 4, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Өрмийн мастер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө Сонгинохайран дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй баарны гадна хохирогч М.Бтэй маргалдаж газар унаган тэлээгээр цохиж биед нь зүүн гарын алга, бугуйнд шарх, цээжинд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө Сонгинохайран дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй баарны гадна хохирогч Н.Птэй маргалдаж биеийг нь шилээр зүсэж биед нь зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун бугалгад зүсэгдсэн шарх, баруун шуу, хэвлий, зүүн тохионд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө Сонгинохайран дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй баарны гадна хохирогч М.Бтэй маргалдаж газар унаган тэлээгээр цохиж биед нь зүүн гарын алга, бугуйнд шарх, цээжинд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ныг шилжих шөнө Сонгинохайран дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй баарны гадна хохирогч Н.Птэй маргалдаж биеийг нь шилээр зүсэж биед нь зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун бугалгад зүсэгдсэн шарх, баруун шуу, хэвлий, зүүн тохионд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
-Хохирогч М.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны орой найз Хишигбилэг, Алтансүх нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд орсон. Тухайн үед Хишигбилэг бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Алтансүх автотээврийн хэрэгсэл жолоодож явж байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн бааранд үйлчлүүлж байсан үл таних 4-5 хүн хэрүүл маргаан үүсгээд байсан, тэгээд манай найз болох Мягмарсүрэн нь тус бааранд зөөгч хийдэг тул салгах гэж очиход хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан. Тэгэхээр нь найз Алтансүх, Хишигбилэг бид гурав ярилцах гээд гараад очиход хоёр нь хувцсаа тайлчихсан, цээж нүцгэн зогсож байсан. Нэг мэдэхэд миний нүүр ам цус болчихсон замын эсрэг талд зогсож байсан. Н.П гэх залуу намайг хөөж байгаад машины хажууд газар унагааж тэлээгээр цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
-Хохирогч Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн үед найз Ч.Энхсайхан, ажлын ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд орсон юм. Тухайн бааранд бүжиглэж байхад гадагшаа гарч байгаа харагдахаар нь би дагаад араас нь гарсан юм. Тэгээд нэг давхарын хаалгаар гадагш гараад ахыг тамхи татаж байхад очсон. Түүнээс хойш хэсэг хугацаанд ухаан балартаад нэг сэрэхэд цагаан майк, хар өнгийн цамцтай залуутай ноцолдож байсан бөгөөд нөгөө залуу нь гартаа хагархай шил барьчихсан байсан санагдаж байна. Миний цээж болон хэвлий, зүүн гарын шуу, баруун гарын булчин хэсгийг зүссэн. Тэгэхээр нь би нөгөө залуугаас салж босоод хамт явж байсан 2 залууг нь хөөж байсан санагдаж байна. Тэгээд гүйцэхгүй буцаад ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Тэр үед миний хэвлий, цээж, баруун гарын булчин, зүүн гарны шуунаас тохой хүртэл мөн зүүн мөрний гадна хэсэгт шилээр зүсчихсэн. Өөр биед нь халдаж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 25-ны орой найз ********, Хишигбилэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд орсон. ********, Хишигбилэг хоёр хэдэн шил пиво авч уугаад сууж байх үед тухайн бааранд үйлчлүүлж байсан 3-4 залуу бааранд байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн үед бааранд зөөгч хийж байсан залуу болиулах гээд очиход маргалдаад байхаар нь бид нар очиж болиулах гэхэд Пүрвээ гэж дууддаг залуу ********ийг гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд бид хэд гараад зогсож байхад араас гарч ирсэн ба Пүрвээ гэж дуудаг залуу тэлээгээ гаргаж ирээд ********ийг хэд хэдэн удаа цохисон. Хишигбилэг бид хоёр цагдаагийн алба хаагч дагуулаад ирэхэд ********ий хувцас хунар нь битүү цус болчихсон байсан. Нөгөө Пүрвээ гэх залуугийн гар болон хэвлий хэсэг нь зүсэгдсэн цус гараад байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12357 дугаартай:
“...1.М.Бий биед зүүн гарын алга, бугуйд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтглийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалдант тогтонги нөлөөлөхгүй
5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...
гэх дүгнэлт/хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12284 дугаартай:
“...1.Н.Пгийн биед зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун бугалгад зүсэгдсэн шарх, баруун шуу, хэвлий, зүүн тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/
-Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч Н.П нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн зардал гарсан шүүгдэгч М.Бээс гаргуулж өгнө үү, мөн хохирогч М.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн зардал гарсан 138,000 төгрөгийг Н.Пгээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91, 85-86 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч М.Бий яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул болсон асуудлыг одоог хүртэл санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ухаан санаагаа алдчихдаг, гэхдээ унахгүй яваад байдаг. Би Н.Пгийн хэвлий хэсэг рүү шилээр зүссэн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Шүүгдэгч Н.Пгийн яллагдагчаар өгсөн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг М.Б архины шил хагалж байгаад миний зүүн бугалга, зүүн шуу, хэвлий хэсэгт зүссэн. Би ********ийг тэлээгээр цохисон /хавтаст хэргийн 42 дахь тал/...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч/хохирогч Н.П шүүхийн хэлэлцүүлэгт: “...9 дүгээр сарын 26-ны өдөр ажлын газрынхаа ах болон найзтай баар орж 4-5 шил пиво уугаад жоохон бүжиглэж байсан. ах хүнтэй муудалцсан юм шиг байсан, би хүнтэй муудалцаагүй. Нэг харахад ах байхгүй болчихсон байхаар нь гараад харахад тамхи татаад зогсож байсан. Би ********ээс 300,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч/хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хишигбилэг найзтайгаа хамт нэг шил архи уусан. Тэгээд баар руу орсон юм шиг байсан. Тэрнээс хойш сайн санахгүй байгаа, цагдаа ирсэн талаар санаж байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.П, М.Б нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12357 дугаартай, шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12284 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Шүүгдэгч, хохирогч Н.П, М.Б нар нь бие биедээ халдаж зодолдож байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Б, Н.П нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч, хохирогч М.Б, Н.П нар нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Харин Иргэний нэхэмжлэгчээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үйлчлүүлсэн зардал болох 209,000 төгрөгийг /хавтаст хэргийн 90-91/ нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Бээс 209,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 209,000 төгрөгийг М.Бээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь гэм буруу болон зүйлчлэл дээр маргадаггүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Б, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч/хохирогч нар: “...Хэлэх зүйл байхгүй...” гэцгээв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Н.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн/, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдлийн арга барил, учруулсан хохирол хор уршгийн шинжийг тус тус харгалзан шүүгдэгч М.Б, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б, Н.П нар нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, М.Б, Н.П нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Н.П, шүүгдэгч ******* ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,
2. Шүүгдэгч М.Б, Н.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар М.Б, Н.П нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Б, Н.П нарт анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бээс 209,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, М.Б, Н.П нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА