Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02842

 

 

    2020         10             21

                      183/ШШ2020/02842

                    

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  ................ оршин суух Д овогт Б-ын А /РД.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. оршин суух Х овогт Д-ын З /РД:......../-т холбогдох

          гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2008 онд нөхөр Д.Загджавтай танилцаж, 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний  хамтран амьдрах хугацаанд 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүү З.Т төрсөн. Д.З нь намайг жирэмсэн байх хугацаанд өөр хүнтэй хамт амьдарч байгааг нь мэдээд хүүгээ төрсний дараагаас бид хамт амьдрах боломжгүй болж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү З.Т маань миний асрамжид өсч торнисон. Одоо Д.Загджав нь тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү З.Т-г миний асрамжид үлдээж, эцэг Д.З-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно гэв.

 

            Хариуцагч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэмж төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдээ ээж дээр нь асран халамжлуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Д.З-т мэдэгдсэн боловч тэрээр  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Б.М, Д.З нар нь 2008 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 0 дугаар сарын 0ны өдөр хүү З.Т төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

         Хариуцагч Д.З нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал үүсэж, улмаар  2011 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, энэхүү хугацаанд хариуцагч Д.З нь өөр хүнтэй амьдрах болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

    Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.   

    Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү З.Т-г эх Б.М-ийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү З.Т-г эцэг Д.З нь тэжээн тэтгэх үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.М-ийн гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2020 оны 10 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч хариуцагч Д.З-т 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт Б-ын А, Х овогт Д-ын З нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү З.Т-г эх Б.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү З.Т-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.З   нь тэжээн тэтгэсүгэй.

 

          5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.З-аас улсын тэмдэгтийн хураамжинд 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

           6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

           

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР