Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар үхэр овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321003600375 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын монтёр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Цахар үхэр овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, “ ” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлийн улмаас зүүн нүдний алимын суулт үүссэн” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа ойлгож байна” гэв. 

Хохирогч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 сарын 08-ны өдөр сум 3 дугаар баг “ ” гэх газар мал хараад нутагладаг найз гэрт нэг шил архи хамт уусан. Ингээд айл нүүлгэхээр явсан бөгөөд би гэрт нь ганцаараа унтаж байсан. Тэгтэл орой 18 цагийн орчимд гаднаас *******, , , мөн танихгүй залуугийн хамт согтуу орж ирээд намайг сэрээсэн. Би босоод юм ярьж байтал ******* намайг Дундговийн хүмүүсийн адуу малыг бэлчээр дээр авчирсан гээд над руу агсраад байсан. Тэгснээ шууд л намайг ******* зодоод эхэлсэн бөгөөд араас нь , мөн танихгүй залуу 2 нийлээд гурвуулаа зодож эхэлсэн. Би өөдөөс нь зодолдож чадалгүй хэвтээд өгсөн. Миний дээрээс толгой нүүргүй өшиглөж, цохиод байсан. Намайг тухайн 3 залуу зодож байхад хараад зогсож байсан, салгаагүй. Мөн гадаа чирч гаргаад зодсон бөгөөд ойр орчмын айлын хүмүүс хараад манай эгч руу ярьж хэлсэн байсан. Тухайн хүмүүс намайг машиндаа суулгаад манай гэрийн гадаа очиж дахин намайг зодсон. Тэгснээ буцаж гадаа очиж дахин зодож байгаад тэнд орхиод явсан бөгөөд намайг 3-4 цаг гурвуулаа нийлж зодсон. Би зодуулснаас болж хамаг бие хөндүүр болж нүүр ам битүү цус болж босч чадахгүй байсан болохоор унтаад өгсөн. Шөнө эгч ирээд намайг аймаг авч явсан. ...Би зодуулснаасаа болж уруул сэтэрсэн, баруун нүдний дээд, доод зовхи сэтэрсэн, нүүр битүү хөхөрч хавдсан мөн хөл, гар нуруу, шалбарч зулгарсан ба эмнэлэгт үзүүлээд урууландаа 5, хөмсгөндөө 4 оёдол тавиулсан. Би 3 жилийн өмнө мориноос унаад эрүүндээ хуванцар шанаа хийлгэж байсан бөгөөд эрүү хөндүүр болсон. ...биедээ гэмтэл авч 2-3 сар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн бөгөөд дахин эмчилгээ хийлгэж хамрын хагалгаанд орно. Мөн толгойн судсанд цүлхэнтэй болсон гэж хэлсэн. Цаашид нэлээн эмчилгээ хийлгэнэ. ...Би гомдолтой байгаа бөгөөд сэтгэл санаа болон эмчилгээнд гарсан зардал мөн цаашид гарах хохирлоо нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 16-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн орчимд найз хамт гэх ахын гэрийн гадна ирэхэд Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирсэн. Машины хажууд зогсчихсон мөн ******* гэдэг залуу ахын нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж байгаа харагдахаар нь машинаас бууж очоод *******г салгаж аваад зайтай болгосон. ...******* ахыг “ална, хядна” гэх мэтээр хашхираад байхаар нь ахыг авч явах гэсэн чинь явуулахгүй агсраад байхаар нь бид 2 машиндаа суугаад ахыг үлдээгээд эгчид нь хэл хүргэхээр явсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн орчимд гэх айлын гадна ирэхэд Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******, , , бас нэг залуу байсан. гэх залуутай ******* зодолдож байсан тэр үед танихгүй залуу нь салгах гээд голоор нь ороод зогсож байсан. ...бид хоёрыг ирэхэд ******* ахыг зодчихсон, нь машин дотроо сууж байсан. ... нь машин налаад зогсож байсан. ...танихгүй залуу нь салгах гээд зогсож байсан. ... *******г нь салгаад зайтай авч явсан. ...Тэр үед ахыг авч явах гэсэн чинь ******* нь өгч явуулахгүй “ална, хядна” гээд бахираад байхаар нь бид гэрт очиж эгчид нь хэлэх гэсэн хаалттай байхаар нь би гэртээ очиж эгч рүү залгаж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 25-26/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт ирээд 04-ний өдөр хөдөө дүү х руу явсан. Ингээд хөдөө байж байгаад 08-ны өдөр 17 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. Тэгээд малаа өгчихөөд байтал 18 цагийн орчимд дүү хөрш айлын хүн болох гэх залуугийн эхнэр нь над руу залгаад “бид хэд гэх айлын хажуугаар өнгөрч явахад гадаа нь 2, 3 хүмүүс хүн зодолдоод байхаар нь очиход ******* гэх залуу өөр хүмүүсийн хамт танай зодож байна. Тэгэхээр нь "болиоч" гэхэд "та нар аа авах гэж ирж байна уу, би одоо ална, хутгална” гээд байхаар нь салгаж чадаагүй. Та цагдаа дуудаад хурдан ирэхгүй бол болохгүй. бөөн цус нөж болгоод чирээд зодоод болихгүй байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа орой 22 цагийн орчимд хөдөө гэх айлынд очиход орон дээр хэвтчихсэн, нүүр ам нь нул цус болчихсон, хөл, гар нь хөх няц, арьс нь зулгарсан байдалтай байсан. Би ******* гэх залууг ойр орчмоор нь хайхад олдоогүй, би аваад аймаг руу авчирсан. ...Дүү А. эмнэлэгт үзүүлээд уруул болон баруун нүдний доод хэсэгт оёдол тавиулсан мөн нүүр ам нь хөхөрч хавдсан, гар хөлийн арьс зулгарсан бөгөөд газраар чирж, зодсон, нилээн их цус алдсан байсан..." гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд үхрээ хураагаад ирэхэд манай гэрийн гадна хар өнгийн машин ирээд зогссон. Дотроос нь фудволктой залуу бууж ирээд агсраад хүнтэй муудалцаад байсан. Тухайн үед нь гэдэг залуу манай дүү гэрт унтаж байсан. сэрээгээд гэрээс гаргаад муудалцаж байгаад хар машинд суулгаад аваад явсан. ...Би гэрийн хаалга хаах гээд очиход гэдэг хүний хамраас цус гарсан байсан. Хэдийд нь зодолдсоныг хараагүй...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сум 3 дүгээр баг “Шар өндөр” гэх газарт мал маллаж амьдардаг. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үдээс хойш байх нутгийн танил дүү нар болох *******, , нар нь аймгаас манай гэрт ирсэн бөгөөд удалгүй гээд залуу ирсэн. Бид хэд пиво ууцгаасан ба би гийн охинд нь бэлгийн байц өгөх байсан юм. Миний нэг байц нутгийн гэх залуугийн адуунд байсан тул уг байцыг д өгөхөөр болж бид хэд адуунаас нь барих гээд *******, , , нарын хамт явсан. Тэгээд манай гэрээс урагш 10 км орчимд байх гэрт очиход байгаагүй. Тэднийхээс баруун урд дээр нь байх гэрт очиход байхгүй, харин орон дээр нь унтаж байсан. Бид хэд шагайж харчихаад байхгүй байна гээд машиндаа суугаад хөдлөх гэсэн согтуу байдалтай гарч ирээд "Та нар байж бай, би шээчихье” гэх шиг болсон. Тэгээд , ******* хоёр юм яриад байсан бөгөөд нь баруун аймгийн хүний адуу хардаг юм. Тэгээд л , ******* хоёр юм ярьж байгаад энэ ярианаасаа болж хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн. Нэг нэгнээ цохиод байхаар нь , бид гурав очиж салгасан. Тэгэнгүүтээ би машиндаа ороод унтсан. ...Би унтаж байгаад сэрэхэд манай хэд адуугаа хөөгөөд ирчихсэн ямар адуу барих юм бэ заагаад өгөөч гэж байсан бөгөөд байхгүй байсан. ...Миний мэдэхээр бол анх *******, нар нь гадаа зодолдоход , , ******* нар нь бүлэглэж зодсон зүйл байхгүй. Харин , ******* нар нь харилцан зодолдоод байсан. Мөн намайг унтсанаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор , ******* нар нь зодолдсоны дараа биед нь ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Салгаж байхад хамар хавиас нь бага зэрэг цус гарсан харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 29-30/

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг сэрсэн эмэгтэй хүн бахираад байхаар нь машинаас гарсан чинь 2 эмэгтэй хүн ирчихсэн, ах, ******* хоёр барьцалдчихсан, ахын нүд нь хавдсан хамраас нь цус гарсан байдалтай, , нар нь голоор ороод салгаж байсан. Тухайн хоёр хүүхэн нь “та хэд муудлаа” гээд байсан бөгөөд удаагүй яваад өгсөн. Түүний дараа ахыг хүргэж өгнө гээд явсан. ******* гэр рүү нь оруулаад өгье гээд орсон. Тэгснээ удаагүй гэр дотроос ******* бахирсан. Тэгэхээр нь гэр рүү ороход гартаа нарийн төмөр барьчихсан ******* төмөртэй гарыг нь барьчихсан байсан. Төмрийг нь хаяулахад ******* нь ахыг чирээд гэрээс нь гаргасан. Үүний дараа гадаа гарч энэ хоёр барьцалдаж байгаад буцаад бид хэд ахын гэрийн гадаа ирж *******, , гурав үлдээд би адууны хашаа руу явсан...” гэжээ. /хх-ийн 31-32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* тухайн айл руу шагайж үзээд хүнгүй байна гээд бид машинтайгаа явах гэсэн чинь нэг ах согтуу байдалтай гараад ирсэн. Тэгснээ “Та хэд байж бай, би шээгээдэхье” гэсэн. *******тэй юм яриад байж байснаа эхлээд *******г цохих шиг болсон. Тэгэхэд зөрүүлээд цохисон бөгөөд хоорондоо барьцалдаад зодолдсон. Тэгэхээр нь би гүйж очоод голоор нь орж салгахад болихгүй хоорондоо зодолдоод байсан. Тэгтэл хоёр эмэгтэй ирээд хэсэг юм ярьж байгаад удаагүй яваад өгсөн. ...Ингээд бид хэд гэх ахыг гэр рүү нь хүргэж өгнө гээд явсан бөгөөд гэрт нь очоод ******* гэр рүү нь оруулаад өгье гээд орсон. Тэгснээ удаагүй гэр дотроос ******* бахирсан. Тэгэхээр нь гэр рүү нь ороход гэх ах гартаа нарийн төмөр барьчихсан, ******* төмөртэй гарыг нь барьчихсан байсан. Төмрийг нь хаяулахад ******* нь ахыг чирээд гэрээс гаргасан. Үүний дараа гадаа гарч энэ хоёр барьцалдаж хэрэлдэж байгаад буцаад бид хэд гэх ахын гэрийн гадаа ирж *******, , бид гурав үлдээд нөгөө хэд маань адууны хашаа руу яваад өгсөн. Тэгсэн *******, нар нь дахиад нэг нэгнээ цохих шиг болохоор нь голоор нь орж салгаад нүүр гарыг нь угаалгаад гэр рүү орж унтуулсан...” гэжээ. /хх-ийн 33-34/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн 511 тоот дүгнэлтэд:

1. А. биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 40-42/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 975 тоот дүгнэлтэд:

1. А. биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын суулт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

2. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлийн улмаас зүүн нүдний алимын суулт үүссэн нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 511 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийг гаргах үед зүүн нүдний алимын суулт нь оношлогдоогүй байжээ” гэжээ. /хх-ийн 51-52/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ... ах д охин шүдлэн өгнө гээд барьж өгөхөөр Үеийн худаг гэх газар руу ах, , , Батхонгор, бид хэд явсан. Тэгээд очиход Үеийн худаг гэх газарт байх ахын гэр рүү ороход ах байхгүй, харин ах орон дээр нь унтаж байсан. Ингээд гэрээс гараад хөдлөх гэсэн чинь ах архи уусан байдалтай гарч ирээд ... намайг цохих гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь хэд хэдэн удаа цохисон бөгөөд бид хоёр харилцан барьцалдаад зодолдсон. Тэгээд байж байтал ахын нүүр амнаас нь цус гарсан бөгөөд эгч, эгч нар ирээд бид хоёрыг салгаад намайг машин руугаа авч явсан. ... ах манай машинд суугаад гэр рүү нь очсон. Тэгэхэд гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ орсон бөгөөд араас нь би дүү хамт орсон. Тэгтэл хаалганы үзүүртэй тээглүүр бариад намайг хатгах гээд дайрахаар нь би булааж аваад 2, 3 удаа нүүр рүү нь цохиж гэрээс нь чирч гаргасан. ...Би зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө...” гэжээ. /хх-ийн 67-68/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/

*******н оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 83-86, 93/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Цахар үхэр овогт ******* ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохих, газар чирэх зэргээр зодож түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын суулт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******н “... ах архи уусан байдалтай гарч ирээд ... намайг цохих гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь хэд хэдэн удаа цохисон бөгөөд бид хоёр харилцан барьцалдаад зодолдсон. Тэгээд байж байтал ахын нүүр амнаас нь цус гарсан бөгөөд эгч, эгч нар ирээд бид хоёрыг салгаад намайг машин руугаа авч явсан. ... ах манай машинд суугаад гэр рүү нь очсон. Тэгэхэд гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ орсон бөгөөд араас нь би дүү хамт орсон. Тэгтэл хаалганы үзүүртэй тээглүүр бариад намайг хатгах гээд дайрахаар нь би булааж аваад 2, 3 удаа нүүр рүү нь цохиж гэрээс нь чирч гаргасан. ...Би зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А. “...шууд л намайг ******* зодоод эхэлсэн бөгөөд ...миний дээрээс толгой нүүргүй өшиглөж, цохиод байсан. Намайг тухайн 3 залуу зодож байхад хараад зогсож байсан, салгаагүй. Мөн гадаа чирч гаргаад зодсон бөгөөд ойр орчмын айлын хүмүүс хараад манай эгч руу ярьж хэлсэн байсан. ...Би зодуулснаас болж хамаг бие хөндүүр болж нүүр ам битүү цус болж босч чадахгүй байсан болохоор унтаад өгсөн. Шөнө эгч ирээд намайг аймаг авч явсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн орчимд найз хамт гэх ахын гэрийн гадна ирэхэд Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирсэн. Машины хажууд зогсчихсон мөн ******* гэдэг залуу ахын нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж байгаа харагдахаар нь машинаас бууж очоод *******г салгаж аваад зайтай болгосон. ...******* ахыг “ална, хядна” гэх мэтээр хашхираад байхаар нь ахыг авч явах гэсэн чинь явуулахгүй агсраад байхаар нь бид 2 машиндаа суугаад ахыг үлдээгээд эгчид нь хэл хүргэхээр явсан...” гэх, гэрч С. “... гэх айлын гадна ирэхэд Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******, , , бас нэг залуу байсан. гэх залуутай ******* зодолдож байсан тэр үед танихгүй залуу нь салгах гээд голоор нь ороод зогсож байсан. ...бид хоёрыг ирэхэд ******* ахыг зодчихсон, нь машин дотроо сууж байсан. ... нь машин налаад зогсож байсан. ...танихгүй залуу нь салгах гээд зогсож байсан. ... *******г нь салгаад зайтай авч явсан...” гэх, гэрч гийн “... гэх залуугийн эхнэр нь над руу залгаад “бид хэд гэх айлын хажуугаар өнгөрч явахад гадаа нь 2, 3 хүмүүс хүн зодоод байхаар нь очиход ******* гэх залуу өөр хүмүүсийн хамт танай зодож байна. Тэгэхээр нь "болиоч" гэхэд "та нар аа авах гэж ирж байна уу, би одоо ална, хутгална” гээд байхаар нь салгаж чадаагүй. Та цагдаа дуудаад хурдан ирэхгүй бол болохгүй. бөөн цус нөж болгоод чирээд зодоод болихгүй байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа орой 22 цагийн орчимд хөдөө гэх айлынд очиход орон дээр хэвтчихсэн, нүүр ам нь нул цус болчихсон, хөл, гар нь хөх няц, арьс нь зулгарсан байдалтай байсан. Би ******* гэх залууг ойр орчмоор нь хайхад олдоогүй, би аваад аймаг руу авчирсан...” гэх, гэрч Б.гийн “..., ******* хоёр юм ярьж байгаад энэ ярианаасаа болж хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн. Нэг нэгнээ цохиод байхаар нь , бид гурав очиж салгасан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн 511 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 975 тоот дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч , Э., нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч А. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 975 тоот “...А. биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын суулт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлийн улмаас зүүн нүдний алимын суулт үүссэн нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн 511 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******н хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрт 3,300,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А. нь эмчилгээний болон замын зардалд нийт 2,097,986 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Гэвч хохирогч А. нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хохирогч А. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цахар үхэр овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч А. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч А.д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА