Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321000000411 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Барга овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь ухаа зүсмийн наран саран тамгатай морийг уналга хэлбэрээр ашиглан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн адуун сүрэгт нийлсэн байсан иргэн 1 тооны адууг Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг “” гэх газраас хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 10 дугаар баг дээр малын “А” данстай ба миний дансанд 23 тооны адуу тоолуулсан байгаа. Би өөрийн адуугаа эхнэрийн хамаатан ******* сумын 1 дүгээр багт байдаг гэх хүнээр харж маллуулдаг. ын хамаатан гэх залуу миний хүрэн халзан зүсмийн “” тамгатай соёолон насны морийг унаж эдэлж байгаад 2023 оны 07 дугаар сарын дунд үеэр гэрийнхээ ойролцоо чөдөр, аргамжаанд хийгээд маргааш өглөө нь очиход алга болсон байсан гэсэн. , нар хүрэн халзан морийг алдаад тухайн үед нь хайгаад олно гэж бодоод тэр дор нь надад хэлж мэдэгдэлгүй өөрсдөө тэр хавиараа хайгаад байсан байна лээ. Ингээд олохгүй болохоор нь 2023 оны 08 дугаар сарын эхэн үеэр над руу залгаад “таны  хүрэн халзан морийг аргамжаанд хийж орхисон чинь маргааш нь алга болсон байна, би энэ хавиараа эрэл хайгуул хийж явсан боловч олсонгүй” гэж хэлсэн. Ингээд би т хандаж "наад хавиараа сайн хайгаарай, болохгүй бол би очиж хайхыг бодъё” гэж хэлээд орхисон. ...Ингээд 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр шиг санаж байна /өдрийг нь санахгүй байна гэв/, манай хадам дүү над руу залгаад "таны алдсан хүрэн халзан морь Галт гэх хүний мал нядалгааны хашаанд уяатай байна, та хүрч ирээд адуугаа хар” гэж хэлсэн. Ингээд би өөрийн адууны тамгыг аваад мал эмнэлгийн газрын замын урд талд байх мал нядалгааны газрын хашаанд яваад очиход миний 7 дугаар сард алдсан хүрэн халзан зүсмийн "” тамгатай морь бойны хашаан дотор бас хэдэн тооны морьдтой хамт хашигдчихсан байсан. Намайг очиход манай хадам дүү , миний морийг ачиж ирсэн гэх танихгүй залуу, морийг маань ачуулсан гэх гэх залуу нарын хамт уулзаад зогсож байсан. Би тэр гэх залуугаас “яахаараа миний алдсан морийг та нар зардаг юм" гэхэд нь надад хандаж “ахаа хойноос хүн энэ хүрэн халзан морийг ачуулсан юм, та уучлаарай” гэж хэлсэн. Би алдсан морио тэнд байсан машинаар нь гэрийнхээ гадаа хүргүүлээд гэх хүнд “одоо энэ морио хойш нь ******* сум руу хүргүүлнэ, би ачих унаа машиныг олсон байгаа, чи бензин тосны мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Харин нөгөө нь надад морь ачиж явах зардал гэж 100,000 төгрөг өгсөн. Би ******* сумын гэх залууд 100,000 төгрөгийг өгч хүрэн халзан зүсмийн морио ******* сум руу хадам дүү ынх руу хүргүүлсэн. ...Би ******* гэх хүнээс өөрийн алдсан нэг тооны адууг бүрэн бүтэн хүлээж авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 20-23/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүргэн ах адуу манайд байдаг, би адууг нь хардаг юм. 2023 оны 07 дугаар сарын 13-аас 14-ний орчимд манай хамаатны дүү нь уналганы морь байвал унуулаач гэхээр нь би хүрэн халзан зүсмийн “” тамгатай соёолон морийг барьж өгсөн. ...7 хоног орчим унаж байгаад гэрийнхээ гадаа чөдөрлөж орхиод маргааш нь барих гэсэн олоогүй. ...2023 оны 10 дугаар сарын 19-нд жолооч Мөнхөө гэх найзынхаа хамт бойн дээр явж байтал 7 дугаар сард алдсан хүрэн халзан зүсмийн морь хашаанд байсан. ...ингээд адууны эзэн ахыг дуудаж харуулсан. ...******* сумын "би энэ адуунуудыг зарж байгаа” гэж хэлсэн. ...би манайхаас алдсан адуу байна гэхэд нь "энэ адууг ******* надад ачиж явуулсан" гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 28-30/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 17, 18-ны орчимд хамаатны ах аас уналганд хэрэглэх хүрэн халзан зүсмийн “” тамгатай морийг гуйж авсан. Ингээд ердөө 6, 7 хоногийн дараа гэрийнхээ зүүн хаяанд шахуу чөдөрлөж орхиод маргааш өглөө нь харахад алга болчихсон байсан. ...2023 оны 10 дугаар сард ахынд очиход нөгөө алдсан морийг аймагт зарагдсан байхаар нь олж ирсэн гээд байж байсан. ах “*******, гэх хүмүүс авсан байна, махны газарт өгчихсөн байхад нь олж авчирлаа” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *******ыг хүрэн халзан зүсмийн морийг хэнтэй хамт явж барьсан талаар огт мэдэхгүй. ******* манай гэрт ирж хоол унд идэж уугаад манайхаар л байдаг байсан. Хааяа хадмынхаа гэрээр очоод байдаг. Тэр өдөр /миний бие өвдөөд аймаг явдаг өдөр/ миний бие ажилтай болсон. Тэгэхэд ******* нь "манайх аймаг руу адуу ачуулах гэж байгаа, орой аймгаас ирж ачна, тэр машинаар та аймаг явахгүй юу даа" гэж байсан. Орой 20 цагийн үед аймгаас манай гэрт ирсэн. *******, нар манайхаас хойш байдаг /*******ын хадам эмээгийн хашаа гэв/ гэх хөгшний эзэнгүй хашаанаас адуу ачна гэж яваад 22 цагийн үед ирэхдээ 4 тооны адуу ачаад ирсэн. Ингээд би гийн хамтаар аймаг руу яваад 01 цаг 40 минутад Галт гэх хүний бойны газарт очиж адуугаа буулгаж орхисон. Маргааш нь *******ын эхнэр нь жирэмсэн байсан учир намайг очиж бойнд адууг оруулаад өгөөч гэж Нарангарав гуйхаар нь би өглөө 08 цагт бойны газарт очиход адуу нядалгаанд орох болоогүй байна гэж тэнд байсан нэг залуу хэлсэн. Би буцаж яваад өдөр 11 цаг өнгөрч байхад дахин бойны газарт очиход бид нарын ачиж ирсэн хүрэн халзан зүсмийн “” тамгатай адууны үндсэн эзэн нь гэх хүн адууныхаа тамгыг бариад ирчихсэн “Энэ миний алдсан адуу байна" гээд байж байсан. Хүрэн халзан зүсмийн морины эзнийг нь танихгүй юм билээ. Харин хамт явж байсан Ж. гэх залууг нь манай сумынх гэдгээр нь танина. Тэгээд би Ганбаа болон адууны эзэн нартай уулзаад өөрсдийн чинь адуу мөн бол ав гэж хэлсэн. Харин тэд нар "энэ морийг хэн ачуулсан, цаад эзнийг нь хэл" гэхээр нь би *******ыг хэлсэн. Тухайн үед Л.Хорлоо нь адуу, хонь зэрэг малыг ачиж ирсэн болохоор Хорлоог гуйж тэр хүрэн халзан зүсмийн адууг эзнийх нь хашаанд буулгаж өгсөн...” гэжээ. /хх-ийн 44-45/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 10-д гараад байхад манай нагац ах /Манайхан Улаан гэж дууддаг гэв/ над руу залгаад "манай охин банкны зээлээ төлөх гээд манайхаас үхэр адуу ачиж аймаг орно гэнэ, ахын дүү хөлсөөр ачиж явах уу" гэж асуухаар нь би “тэгье, хэдэн төгрөг нь хаа байхав, адуу малаа бариад байж байгаарай” гэж хэлсэн. Ингээд өдөр нь ах манай гэрт ирээд “ахын дүү хэзээ явах боломжтой байна” гэхээр нь би ахад хандаж “би өнөөдөр машин тэргэндээ юм хийнэ, маргааш л очиж авъя” гэж хэлсэн. Ингээд би ******* сум руу ахын гэр рүү очиж хүргэн *******тай нь уулзаж ахын өвөлжөөн дээрээс 4 тооны үхэр ачаад аймаг руу гарч шөнө ирээд Галт гэх хүний бойн дээр 4 үхрээ буулгаж орхиод гэртээ очиж хоносон. Маргааш нь 17 цагийн үед дахин ******* сум руу би ганцаараа гарч яваад 21 цагийн үед ахын гэрт очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд урд айл болох гэж дууддаг ахын гэрт очиход ахын хүргэн *******, гэх ах, гийн эхнэр нар байсан. Ингээд ******* бид хоёр гэх хүний өвөлжөөний хашаанаас 4 тооны адуу машин дээр ачаад гэх ахын хамтаар аймаг руу гарсан. Харин ******* болон ахын эхнэр хөдөө гэртээ үлдсэн. Ингээд би шөнө 2-3 цагийн орчимд аймагт орж ирээд нагац ах руу залгаад “энэ адуунуудыг хаана буулгах вэ” гэж асуухад ах "ахын дүү бойн дээр очоод буулгачих” гэж хэлсэн. Ингээд би гэх ахын хамтаар бойнд адуугаа буулгаж орхисон. ах ахын гэрт бууж үлдээд би харьсан. ...Би хөдөө очоод хүргэн *******тай нь уулзаж “гарал үүслийн бичгийг нь авсан юм уу” гэхэд ******* нь “авсан байгаа, утсан дээр код байгаа” гээд байсан...” гэжээ. /хх-ийн 47-48/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би одоо өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Миний багцаагаар 2023 оны 08 дугаар сарын орчимд өөрийн адуугаа хурааж байхад манай адууны захад хүрэн халзан зүсмийн морь байсан. Би тухайн үед тамгыг нь харах гэсэн чинь ойртуулахгүй адуу тойрч гүйгээд байсан. Тэр хүрэн халзан зүсмийн морь 2023 оны 09 дүгээр сар хүртэл байсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын дунд үеэр би хадлангийн ажилд яваад 10 дугаар сард ирж адуугаа бөөгнүүлсэн чинь нөгөө хүрэн халзан зүсмийн адуу харагдахгүй байсан. Би ******* гэх хүнд 2023 оны 10 дугаар сард хүрэн халзан зүсмийн морь өгч байгаагүй. Би хадландаа явж байгаад 2023 оны 09 дүгээр сарын сүүл үеэр гэртээ ирж, гэрийнхээ гадаа адуугаа бөөгнүүлээд морио сольж байхад ******* гэх ах манай гэрийн гадаа ирээд тэр хүрэн халзан зүсмийн морийг хараад “энэ хэний морь юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би ******* ахад хандаж “мэдэхгүй, манайд ирээд удаж байна” гэж хэлсэн. ******* ах өөр зүйл яриагүй, би ч морио юүлээд яваад өгсөн. ...******* ах манай адуунд байсан даагаар хүрэн халзан зүсмийн морийг сольж авъя гэхээр нь би ******* ахад хандаж “би яаж мэдэхэв дээ, наад адуу чинь эзэнтэй л байгаа, эзэн нь гарч ирвэл тэр хүнтэй нь яриад сольж авахгүй юу даа” гэж хэлж байсан. Тухайн үед ******* ах юм ярихгүй байсан, ийм яриа болоод салж байсан. Түүнээс би ******* ахад тэг гэж зөвшөөрсөн асуудал байхгүй...” гэжээ. /хх-ийн 56-58/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би ******* сумын 1 дүгээр баг, Үхэр чулуут гэх газарт өөрийн мал дээр байх үед хажуу талын саахалт айлын ирээд намайг морь солилцоод өгчих гэхээр нь би тэдний гэрийн гадаа очиж морийг нь сольж өгчихөөд тэй хоорондоо хэсэг юм яриад зогсож байхад хэлэхдээ “манай адуунд нэг хүрэн халзан морь 08 дугаар сард гүйж ирээд нийлчихээд байна, эзэн нь мэдэхгүй байна” гэж хэлж байсан. 2023 оны 10 дугаар сар гаргаад миний малчны зээл төлөх хугацаа болсон. 10 дугаар сарын 18-ны өдөр хажуу айлын гийн адуу манайхаас зүүн тийш 4 км орчимд байхаар нь би адуун дээр очоод гийн ярьж байсан гүйж ирсэн хүрэн халзан зүсмийн морийг өөрийн хашаа руу тууж аваачаад хашиж байгаад барьсан. Ингээд өөрийн 3 тооны адуутай нийлүүлж хадам ах гийн эзэмшлийн Портер маркийн машинд ачаад тэр орой 20 цагийн орчимд аймгийн төв рүү зарж борлуулахаар өгч явуулсан...” гэжээ. /хх-ийн 80-81/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-18/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДЦ-23-300 тоот, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ДЦ-23-322 тоот дүгнэлт /хх-ийн 71-74, 92-95/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83-84/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Барга овогт ******* ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт адуун сүрэгт бэлчээрлэж байсан хохирогч 1 тооны адууг ухаа зүсмийн наран саран тамгатай морийг уналга хэлбэрээр ашиглан хулгайлж, бусдад 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...10 дугаар сарын 18-ны өдөр хажуу айлын гийн адуу манайхаас зүүн тийш 4 км орчимд байхаар нь би адуун дээр очоод гийн ярьж байсан гүйж ирсэн хүрэн халзан зүсмийн морийг өөрийн хашаа руу тууж аваачаад хашиж байгаад барьсан. Ингээд өөрийн 3 тооны адуутай нийлүүлж хадам ах гийн эзэмшлийн Портер маркийн машинд ачаад тэр орой 20 цагийн орчимд аймгийн төв рүү зарж борлуулахаар өгч явуулсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...ын хамаатан гэх залуу миний хүрэн халзан зүсмийн “” тамгатай соёолон насны морийг унаж эдэлж байгаад 2023 оны 07 дугаар сарын дунд үеэр гэрийнхээ ойролцоо чөдөр, аргамжаанд хийгээд алдсан. ...Ингээд 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр манай хадам дүү над руу залгаад "таны алдсан хүрэн халзан морь Галт гэх хүний мал нядалгааны хашаанд уяатай байна, та хүрч ирээд адуугаа хар” гэж хэлсэн. Ингээд би өөрийн адууны тамгыг аваад мал эмнэлгийн газрын замын урд талд байх мал нядалгааны газрын хашаанд яваад очиход миний 7 дугаар сард алдсан хүрэн халзан зүсмийн "” тамгатай морь бойны хашаан дотор бас хэдэн тооны морьдтой хамт хашигдчихсан байсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.ын “...2023 оны 10 дугаар сарын 19-нд жолооч Мөнхөө гэх найзынхаа хамт бойн дээр явж байтал 7 дугаар сард алдсан хүрэн халзан зүсмийн морь хашаанд байсан...” гэх, гэрч ын “...Орой 20 цагийн үед аймгаас манай гэрт ирсэн. *******, нар манайхаас хойш байдаг гэх хөгшний эзэнгүй хашаанаас адуу ачна гэж яваад 22 цагийн үед ирэхдээ 4 тооны адуу ачаад ирсэн. Ингээд би гийн хамт аймаг руу яваад 01 цаг 40 минутад Галт гэх хүний бойны газарт очиж адуугаа буулгаж орхисон...” гэх, гэрч Г.Гантулгын “...би гэх ахын хамтаар бойнд адуугаа буулгаж орхисон. ах ахын гэрт бууж үлдээд би харьсан. ...Би хөдөө очоод хүргэн *******тай нь уулзаж “гарал үүслийн бичгийг нь авсан юм уу” гэхэд ******* нь “авсан байгаа, утсан дээр код байгаа” гээд байсан...” гэх, гэрч “...Миний багцаагаар 2023 оны 08 дугаар сарын орчимд өөрийн адуугаа хурааж байхад манай адууны захад хүрэн халзан зүсмийн морь байсан. Би тухайн үед тамгыг нь харах гэсэн чинь ойртуулахгүй адуу тойрч гүйгээд байсан. Тэр хүрэн халзан зүсмийн морь 2023 оны 09 дүгээр сар хүртэл байсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын дунд үеэр хадлангийн ажилд яваад 10 дугаар сард ирж адуугаа бөөгнүүлсэн чинь нөгөө хүрэн халзан зүсмийн адуу харагдахгүй байсан. Би ******* гэх хүнд 2023 оны 10 дугаар сард хүрэн халзан зүсмийн морь өгч байгаагүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ДЦ-23-300 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уналга ашиглан бусдын 1 тооны адууг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаагаас гадна шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нь 1,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн нэг тооны адуугаар хохирсон боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь хулгайд алдсан хүрэн халзан зүсмийн "” тамгатай морио буцааж авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч ******* нь 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй, ухаа зүсмийн наран саран тамгатай, есөн настай морийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, дээрх морийг битүүмжилсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 26 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ухаа зүсмийн морийг битүүмжилсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 26 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА