Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 43

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Энхням

                                Хохирогч Ч.Отгонбаатар

                                Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000051 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халх суманд 1969 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13 дугаар хороо, 1-03 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт эрхлэгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Балдангийн Баянмягмар /РД: ЖЮ69051362/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Баянмягмар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-29-нийг шилжих шөнө 03 цагийн орчимд 86-09 УНС улсын дугаартай цагаан өнгийн Rexton маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас түүний нөхөр Ч.Отгонбаатар, хүү О.Анхбаяр нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Баянмягмар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгаас Улаанбаатар руу гэртээ харих замдаа 31-р зөрлөг дээр зам тээврийн осол гаргасан. Тухайн үед нэг  том ачааны тэрэг гэрлээ шилжүүлээгүй ойртохоор нь хурдаа хасаад ойртож явахад гэнэт ардаас нь нэг гэрэл гарч ирсэн. Гэнэт сандарсандаа хажуу тийшээ дарснаас аваар гарсан гэв.

 

Хохирогч Ч.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговиос Улаанбаатар руу хүү, эхнэр, бид 3 цуг явсан. Хажуугаар машин зөрөөд замаас гарах гэж байх шиг болсон би хажууд нь сууж явсан, сайн мэдэхгүй байна, яах ийхийн завгүй машин унаж аваарт орсон гэв.

 

Шүүгдэгч Б.Баянмягмарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017 оны 01 сарын 28-29-нийг шилжих шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар орохоор 86-09 УНС улсын дугаартай цагаан өнгийн Рекстон маркийн автомашинтай явсан. Тухайн үед би жолоо бариад явж байсан ба замын аль хэсэгт явж байсан талаар сайн ойлгоогүй. Ямарч л байсан 31 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаас нэг том ачааны автомашин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Миний нүд гялбаад юм харагдахаа больсон, уг ачааны машины хажуугаар зөрөх үед манай машины урдуур цагаан саарал өнгийн зүйл гарах шиг болсон би сандрахдаа шороон хэсэг рүү дараад замын шороон хэсэг рүү ороод буцаад зам руугаа орох гээд дартал машины тэнцвэр алдагдан замын хажуу тал руу буюу ертөнцийн зүгээр зүүн тийш гарч онхолдсон. Тухайн үед машин суурин дээрээ 3, 4 удаа бөмбөрч унах шиг болсон ба нэг сэртэл машин онхолдчихсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх 43-44, 48-49/,

 

Хохирогч О.Анхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 28-29-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот явахаар өөрийн гэр бүлийнхэнтэйгээ машинтай гарсан. Тухайн үед би 86-09 УНС автомашины арын суудал дээр унтаад явж байсан учир яг юу болсон талаар мэдээгүй. Нэг мэдэхэд л машины зүүн талын цонхоор шидэгдсэн байсан .... гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

 

Хохирогч Ч.Отгонбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017 оны 01 дугаар сарын 28-29-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд өөрийн гэр булийн хамт Сайншандаас Улаанбаатар луу харихаар өөрийн эзэмшлийн 86-09 УНС улсын дугаартай цагаан өнгийн Рекстон маркийн машинтай явсан. Тухайн үед манай эхнэр Б.Баянмягмар жолоо бариад явж байсан ба Айраг сумын ойролцоо 31 дүгээр зөрлөг өнгөрөөгөөд явж байтал манай машины өөдөөс том ачааны тэрэг гэрлээ шилжүүлэхгүй нүд гялбуулсан. Тэгтэл уг автомашины гэрэлд гялбаад манай эхнэр бага зэрэг замын ирмэг хэсэг рүү шахтал шороон замаар орчихсон ба буцаагаад засмал руу орохдоо жолоогоо зүүн тал руу дархад машины тэнцвэр алдан замаас гарч өнхрөөд онхолдсон ... гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

 

Замын цагдаагийн шинжээчийн 2017.02.02-ны өдрийн 13 дугаарт дүгнэлт:

1. Киа Рекстон маркийн 86-09 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Баянмягмар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/ -ийн 15.1.а-д заасан ... Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Жолооч Б.Баянмягмар нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 603366 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

3. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Киа Рекстон маркийн 86-09 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Баянмягмар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/ -ийн 15.1.а-д заасан ... Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэжээ /хх 19/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.06-ны өдрийн 78 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. О.Анхбаярын биед бүсэлхийн L2-р нугалмын бяцарч шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 21/,

           

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.06-ны өдрийн 79 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ч.Отгонбаатарын биед өвчүү, баруун 5-р хавирганы өвчүүнд бэхлэгдэх мөгөөрс хэсгийн хугарал, баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 25/,

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэргийн газрын схем зураг /хх 3-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 10-11/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Баянмягмар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-29-нийг шилжих шөнө 03 цагийн орчимд 86-09 УНС улсын дугаартай цагаан өнгийн Rexton маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас түүний нөхөр Ч.Отгонбаатар, хүү О.Анхбаяр нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Баянмягмар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: …  Тухайн үед нэг  том ачааны тэрэг гэрлээ шилжүүлээгүй ойртохоор нь хурдаа хасаад ойртож явахад гэнэт ардаас нь нэг гэрэл гарч ирсэн. Гэнэт сандарсандаа хажуу тийшээ дарснаас аваар гарсан гэв, хохирогч Ч.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … хажуугаар машин зөрөөд замаас гарах гэж байх шиг болсон би хажууд нь сууж явсан, сайн мэдэхгүй байна, яах ийхийн завгүй машин унаж аваарт орсон гэв, шүүгдэгч Б.Баянмягмарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... 31 дүгээр зөрлөг өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаас нэг том ачааны автомашин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Миний нүд гялбаад юм харагдахаа больсон, уг ачааны машины хажуугаар зөрөх үед манай машины урдуур цагаан саарал өнгийн зүйл гарах шиг болсон би сандрахдаа шороон хэсэг рүү дараад замын шороон хэсэг рүү ороод буцаад зам руугаа орох гээд дартал машины тэнцвэр алдагдан замын хажуу тал руу буюу ертөнцийн зүгээр зүүн тийш гарч онхолдсон. Тухайн үед машин суурин дээрээ 3, 4 удаа бөмбөрч унах шиг болсон ба нэг сэртэл машин онхолдчихсон байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч О.Анхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Тухайн үед би автомашины арын суудал дээр унтаад явж байсан учир яг юу болсон талаар мэдээгүй. Нэг мэдэхэд л машины зүүн талын цонхоор шидэгдсэн байсан .... гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Отгонбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Тухайн үед манай эхнэр Б.Баянмягмар жолоо бариад явж байсан ба Айраг сумын ойролцоо 31 дүгээр зөрлөг өнгөрөөгөөд явж байтал манай машины өөдөөс том ачааны тэрэг гэрлээ шилжүүлэхгүй нүд гялбуулсан. Тэгтэл уг автомашины гэрэлд гялбаад манай эхнэр бага зэрэг замын ирмэг хэсэг рүү шахтал шороон замаар орчихсон ба буцаагаад засмал руу орохдоо жолоогоо зүүн тал руу дархад машины тэнцвэр алдан замаас гарч өнхрөөд онхолдсон ... гэсэн мэдүүлэг, Замын цагдаагийн шинжээчийн 2017.02.02-ны өдрийн 13 дугаарт дүгнэлтэнд: ... Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Киа Рекстон маркийн 86-09 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Баянмягмар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/ -ийн 15.1.а-д заасан ... Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэжээ ..., Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.06-ны өдрийн 78 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... О.Анхбаярын биед бүсэлхийн L2-р нугалмын бяцарч шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.06-ны өдрийн 79 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Ч.Отгонбаатарын биед өвчүү, баруун 5-р хавирганы өвчүүнд бэхлэгдэх мөгөөрс хэсгийн хугарал, баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэжээ, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэргийн газрын схем зураг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Баянмягмарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Отгонбаатарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ‎бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг, хохирогч О.Анхбаярын шүүхэд гаргасан надад санал хүсэлт, гомдол байхгүй гэсэн тайлбар болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмягмарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Тайж овогт Балдангийн Баянмягмарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмягмарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Б.Баянмягмар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

          ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД