| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0227/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/238 |
| Огноо | 2023-12-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/238
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******д холбогдох 2330000000224 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Буян-Овоо гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн, ЛЗ99111918 регистрийн дугаартай, Боржигон овогт Осгонбаатарын Баярхүү.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Шинэ булаг” гэх газарт ээж болох******* автомашинаар дайрлаа гэх шалтгаанаар иргэн******* нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух, хамарт зулгаралт, дээд эрүүний 13, 22 дугаар шүд, доод уруулын 42, 41, 31, 32 дугаар шүдний булгаралт /6 ширхэг шүд/, доод уруулын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
Мөн тухайн газарт байсан******* төрсөн ах болох******* тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамарт урагдсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр орой 23 цагийн орчим Дорнод аймгаас ирсэн. Тэгээд ээж дүүгээ авах гээд багийн өдөрлөг болж байсан газарт ирсэн. Тэнд байсан хүмүүс архи уусан байсан тул надаас архи байна уу гэж асуухаар нь надад унага тамгалахдаа хэрэглэх 2 шил архи байсан болохоор 1 шил архиа гаргаад бас өөр хүмүүстэй хувааж уусан. Тэгээд архи уугаад сууж байхдаа ам зөрөөд над руу дайраад маргаад байсан. Тэр үед манай багийн дарга ирээд биднийг салгасан юм. Гэтэл явахгүй эргэж ирээд байсан. Тэр үед олон хүмүүс байсан болохоор бид хоёрыг салгаад түүний машиныг асааж өгөөд одоо чи яв гэж хэлээд үлдээсэн. Би ээжийг аваад алхаж байхад машинаа бариад бидэн рүү чиглээд ирсэн. Бид хоёр руу огцом эргээд чиглээд ирсэн тул би яг намайг дайрах гэж байна гэж мэдсэн. Би залуу хүн учир би хурдтай хөдөлж зайлж чадсан. Ээж хурдан хөдөлж чадалгүй ард үлдээд дайруулсан. Би эргэж харахад ээж бөмбөрөөд ойчсон. Намайг очоод харахад ямар ч ухаангүй байсан тул би үхчихлээ гэж бодсон. Тэгээдг буугаад ирэх бол уу гэж бодсон бууж ирэхгүй байсан. Тэгээд биг буулгаж ирээд нэг цохиод хоёр өчиглөсөн. Тэнд олон хүн байсан тул түүнийг хүн дайрсан гээд бүгд дайраад байсан. Тэр үед манай дүү эмнэлэг цагдаа дуудсан” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шөнийн 01 цаг өнгөрч байхад буюу 2023.08.18-наас 19-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаж байхад******* төрсөн ах ирээд битгий нар маргалдаж муудаад бай гээд******* машинд нь суулгаад явсан. Тухайн үед******* машин нь тус бригадын төвийн баруун талд зүүн урд зүгт харж зогссон байсан. Тэгээд нь машинаа асаагаад хөдлөөд явахдаа бүтэн эргээд буцаад замдаа орохдоо манай ээжийг дайрч 2 хөлийг хугалсан учраас би******* цохиж зодох болсон. Тэр үед******* цохиж зодож байхад нь ирэхээр нь чи согтуу хүнийг машин барь гээд явуулснаас болоод нь манай ээжийг дайрчихлаа гэж хэлээд тухайн хүнийг бас цохиж зодсон. Анх бид хоёр хоорондоо зүгээр хэрэлдэж маргалдаж муудаж байхад нь******* яв гэж хэлээд явуулснаас болоод нь манай ээжийг дайрсан учраас миний уур хүрээд тухайн хүмүүсийг цохиж зодох болсон. Тэрнээс би тухайн хүмүүсийг зүгээр байхад нь огт цохиж зодсон зүйл байхгүй. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үүнээс гадна би, нараас өөрийн биеэр очиж уучлалт гуйсан бөгөөд нь надаас хүргэл уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хэргийн 73-76-р хуудас/
Хохирогч******* “...Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн залуучуудын өдөрлөг зохион байгуулагдсан учраас би тус арга хэмжээнд ээж, тус багийн иргэн Олонтүмэн нарын хамт оролцсон. Тус арга хэмжээнд 5-р багийн иргэд, малчдын ихэнх нь оролцсон бөгөөд би тус өдөрлөгт тэмцээн уралдаан зохион байгуулах ажилчнаар очсон. Тус өдөрлөг дууссан учраас иргэд, малчид бага зэргийн архи бөөндөө ууцгаасан бөгөөд оройны 23 цаг болж байхад тус арга хэмжээ дуусаж хүмүүс гэр гэр рүүгээ явж байхад ******* эхнэрийнхээ хамт ирээд ах Дорнодоос дөнгөж сая ирлээ ах ганц юм уух уу гэхээр нь зөвшөөрч бид хоёр *******гийн машины баруун хойд талд архи ууж байхад ирэхэд араас нь манай төрсөн ах ирээд надад хандаж хэлэхдээ “ээж чамайг машинд чинь хүлээгээд байна, чи яв” гэхэд ******* нь ахд хэлэхдээ “Та Зоригтбаатар бид хоёрыгд зээр алсан гэж хэлээдаар арга хэмжээ авхуулсан гээд ах бид хоёр руу дайраад байсан. Тэгэхээр нь би *******д уг асуудлын талаар тайлбарлаж хэлэхэд надтай маргалдаж миний өөдөөс дайраад байхад нь нь голоор нь орж салгасан, харин ах нь намайг машиндаа суу гээд суулгасан. Тухайн үед миний жолоодон явж байсан Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус багийн төвийн баруун талд ертөнцийн зүгээр зүүн хараад зогссон байсан учраас би машинаа асаагаад сум руу явдаг зам руу орох гээд бүтэн эргээд баруун урагшаа дарахад машины гэрлийн үзүүрт хүн орж ирж харагдаад машинд тухайн хүн мөргүүлж зүүн тийш шидэгдсэн учраас би машинаа зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад мөргөсөн хүн дээрээ очих гэтэл ******* нь чи муу миний ээжийг дайрчихлаа гэх шалтгаанаар миний нүүр рүү 2 удаа гараараа цохиж, газар татаж унагааж байгаад нүүр, толгой руу дахин 2-3 өшиглөсөн бөгөөд *******г хэн салгасан гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан *******гээс зугтааж машиныхаа доогуур мөлхөж орж байснаа санаж байна. Би тухайн үед машинаараа хэнийг дайрсан гэдгээ мэдэхгүй байсан учраас машинаасаа буугаад тухайн хүн дээр очих гэж байгаад *******д цохиж зодуулсан. 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож санамсар болгоомжгүй байдлаасаа болоод *******гийн ээж******* машинаар мөргөж 2 хөлийг хугалсан тэгэхэд ******* нь уурлаад намайг тухайн асуудлаас болоод цохиж зодсон бөгөөд намайг цохиж зодож байхад нь манай төрсөн ах ирээд салгах гэхэд мөн ахыг зодож ах бид хоёрын биед гэмтэл учруулсан. Миний хувьд *******д зодуулсны улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, харин ахын хувьд хөнгөн гэмтэл авсан. ******* нь надаас уучлалт гуйсан учраас одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 18-21, 23-24-р хуудас/,
Хохирогчий “...******* нь намайг хараад та дүүд намайг зээр алсан гэж хов зөөгөөд дүү чинь надад хуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар хэлэхээр нь би хуулийн дагуу л ажлаа хийсэн манай дүү мөн биш нь хамаа байхгүй өөр хүн байсан ч ялгаа байхгүй уг асуудлын талаар хэлж мэдэгдэнэ гэхэд ******* нь******* чи миний мөнгийг хувьцаа завшсан гээд уурлаж руу дайрахаар нь би дүүг “чи ээжийг аваад эртхэн шиг гэр рүүгээ яв” гэж хэлээд машинд нь суулгасан. Тухайн үед нь тус бригадын төвийн зогсоол дээр машинаа ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж зогссон байсан учраас бүтэн эргүүлж сум явах замдаа орохдоо урдаа байсан *******гийн ээжийг мөргөж машинаа зогсоосон. Тэгэхээр нь би дээр очиход нь босож чадахгүй байна, баруун хөл эвгүй байна гэж хэлж байсан. Тэр үед ******* ирээд миний хамар руу өшиглөөд руу явсан. *******д хамар руугаа өшиглүүлсний улмаас миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэр хооронд *******г хаана байгааг нь харахад******* газар унагааж нүүр рүү өшиглөж байсан бөгөөд нь *******гээс зугтааж машиныхаа доогуур мөлхөөд орсон. Буцаж ирээд миний хоёр хөл рүү ээлжилж өшиглөхөөр нь би тухайн хүнээс зугтаад явсан. 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай төрсөн дүү нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож *******гийн ээж******* мөргөж хоёр хөлийг нь хугалсан. Тэгэхэд ******* нь манай дүүг цохиж зодоод байхаар нь салгах гэхэд намайг хүртэл гараараа нүүр рүү цохиж, газар унагааж байгаад нүүр рүү өшиглөж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн манай төрсөн дүү******* зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. ******* нь надаас болон манай дүүаас уучлалт гуйсан учраас надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 29-32, 34-35-р хуудас/,
Гэрчгийн “...Хадам дүү ******* чи ээжийг дайраад хаячихлаа гээд******* машинаас нь буулгаж байгаад гараараа нүүр рүү 2 удаа цохихоор нь тус газарт байсан хүмүүс *******г салгаад хадам эгч дээр очиход баруун талын хөл нь бүтэн эргээд харчихсан байсан. Тэгэхэд эгчийн охин нь уг асуудлын талаар эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн., ******* хоёр анх маргалдаж муудахдаа нээх сүртэй зүйлээс болоогүй, нь тухайн үед илүү согтуу байсан учраас ******* рүү агсарснаас болоод хоорондоо маргалдаж муудсан. Тухайн үед хадам эгч нөхөртэйгөө, хадам дүү ******* эхнэртэйгээ, дүү нарын хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 38-40-р хуудас/,
Гэрч Г.Туяацэцэгийн “...Тухайн үед нөхөр ******* нь******* машинаас нь буулгаж чи ямар учраас ээжийг минь машинаараа дайрч хөлийг нь хугалж байгаа юм бэ гээд уурлаад тухайн хүнийг нүүр рүү нь 2 удаа гараараа цохиход нь зөрүүлээд нөхрийг огт цохиж зодсон зүйл байхгүй. Харин тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 42-44-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаартай “...1.******* биед дух, хамарт зулгаралт, дээд эрүүний 13, 22 дугаар шүд, доод уруулын 42, 41, 31, 32 дугаар шүдний булгаралт /6 ширхэг шүд/, доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 48-49-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай “...1.ий биед хамрын хянга ясны хугарал, хамарт урагдсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 56-57-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 47, 55-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын баримт /хэргийн 8-9-р хуудас/,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 90-р хуудас/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 91-р хуудас/
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 93-р хуудас/
Тус шүүхийн 2020.02.07-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 94-96-р хуудас/
Хохирогч ий тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 111-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж болох******* автомашинаар дайрлаа гэх шалтгаанаар иргэн******* нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух, хамарт зулгаралт, дээд эрүүний 13, 22 дугаар шүд, доод уруулын 42, 41, 31, 32 дугаар шүдний булгаралт /6 ширхэг шүд/, доод уруулын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол,
Мөн тухайн газарт байсан******* төрсөн ах болох******* тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамарт урагдсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч******* “...Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн залуучуудын өдөрлөг зохион байгуулагдсан учраас би тус арга хэмжээнд ээж, тус багийн иргэн Олонтүмэн нарын хамт оролцсон. Тус арга хэмжээнд 5-р багийн иргэд, малчдын ихэнх нь оролцсон бөгөөд би тус өдөрлөгт тэмцээн уралдаан зохион байгуулах ажилчнаар очсон. Тус өдөрлөг дууссан учраас иргэд, малчид бага зэргийн архи бөөндөө ууцгаасан бөгөөд оройны 23 цаг болж байхад тус арга хэмжээ дуусаж хүмүүс гэр гэр рүүгээ явж байхад ******* эхнэрийнхээ хамт ирээд ах Дорнодоос дөнгөж сая ирлээ ах ганц юм уух уу гэхээр нь зөвшөөрч бид хоёр *******гийн машины баруун хойд талд архи ууж байхад ирэхэд араас нь манай төрсөн ах ирээд надад хандаж хэлэхдээ “ээж чамайг машинд чинь хүлээгээд байна, чи яв” гэхэд ******* нь ахд хэлэхдээ “Та Зоригтбаатар бид хоёрыгд зээр алсан гэж хэлээдаар арга хэмжээ авхуулсан гээд ах бид хоёр руу дайраад байсан. Тэгэхээр нь би *******д уг асуудлын талаар тайлбарлаж хэлэхэд надтай маргалдаж миний өөдөөс дайраад байхад нь нь голоор нь орж салгасан, харин ах нь намайг машиндаа суу гээд суулгасан. Тухайн үед миний жолоодон явж байсан Патрол маркийн 31-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус багийн төвийн баруун талд ертөнцийн зүгээр зүүн хараад зогссон байсан учраас би машинаа асаагаад сум руу явдаг зам руу орох гээд бүтэн эргээд баруун урагшаа дарахад машины гэрлийн үзүүрт хүн орж ирж харагдаад машинд тухайн хүн мөргүүлж зүүн тийш шидэгдсэн учраас би машинаа зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад мөргөсөн хүн дээрээ очих гэтэл ******* нь чи муу миний ээжийг дайрчихлаа гэх шалтгаанаар миний нүүр рүү 2 удаа гараараа цохиж, газар татаж унагааж байгаад нүүр, толгой руу дахин 2-3 өшиглөсөн бөгөөд *******г хэн салгасан гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан *******гээс зугтааж машиныхаа доогуур мөлхөж орж байснаа санаж байна. Би тухайн үед машинаараа хэнийг дайрсан гэдгээ мэдэхгүй байсан учраас машинаасаа буугаад тухайн хүн дээр очих гэж байгаад *******д цохиж зодуулсан. 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож санамсар болгоомжгүй байдлаасаа болоод *******гийн ээж******* машинаар мөргөж 2 хөлийг хугалсан тэгэхэд ******* нь уурлаад намайг тухайн асуудлаас болоод цохиж зодсон бөгөөд намайг цохиж зодож байхад нь манай төрсөн ах ирээд салгах гэхэд мөн ахыг зодож ах бид хоёрын биед гэмтэл учруулсан. Миний хувьд *******д зодуулсны улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, харин ахын хувьд хөнгөн гэмтэл авсан. ******* нь надаас уучлалт гуйсан учраас одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй...” гэх,
хохирогчий “...******* нь намайг хараад та дүүд намайг зээр алсан гэж хов зөөгөөд дүү чинь надад хуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар хэлэхээр нь би хуулийн дагуу л ажлаа хийсэн манай дүү мөн биш нь хамаа байхгүй өөр хүн байсан ч ялгаа байхгүй уг асуудлын талаар хэлж мэдэгдэнэ гэхэд ******* нь******* чи миний мөнгийг хувьцаа завшсан гээд уурлаж руу дайрахаар нь би дүүг “чи ээжийг аваад эртхэн шиг гэр рүүгээ яв” гэж хэлээд машинд нь суулгасан. Тухайн үед нь тус бригадын төвийн зогсоол дээр машинаа ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж зогссон байсан учраас бүтэн эргүүлж сум явах замдаа орохдоо урдаа байсан *******гийн ээжийг мөргөж машинаа зогсоосон. Тэгэхээр нь би дээр очиход нь босож чадахгүй байна, баруун хөл эвгүй байна гэж хэлж байсан. Тэр үед ******* ирээд миний хамар руу өшиглөөд руу явсан. *******д хамар руугаа өшиглүүлсний улмаас миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэр хооронд *******г хаана байгааг нь харахад******* газар унагааж нүүр рүү өшиглөж байсан бөгөөд нь *******гээс зугтааж машиныхаа доогуур мөлхөөд орсон. Буцаж ирээд миний хоёр хөл рүү ээлжилж өшиглөхөөр нь би тухайн хүнээс зугтаад явсан. 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай төрсөн дүү нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож *******гийн ээж******* мөргөж хоёр хөлийг нь хугалсан. Тэгэхэд ******* нь манай дүүг цохиж зодоод байхаар нь салгах гэхэд намайг хүртэл гараараа нүүр рүү цохиж, газар унагааж байгаад нүүр рүү өшиглөж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн манай төрсөн дүү******* зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. ******* нь надаас болон манай дүүаас уучлалт гуйсан учраас надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй учраас дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй...” гэх,
гэрчгийн “...Хадам дүү ******* чи ээжийг дайраад хаячихлаа гээд******* машинаас нь буулгаж байгаад гараараа нүүр рүү 2 удаа цохихоор нь тус газарт байсан хүмүүс *******г салгаад хадам эгч дээр очиход баруун талын хөл нь бүтэн эргээд харчихсан байсан. Тэгэхэд эгчийн охин нь уг асуудлын талаар эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн., ******* хоёр анх маргалдаж муудахдаа нээх сүртэй зүйлээс болоогүй, нь тухайн үед илүү согтуу байсан учраас ******* рүү агсарснаас болоод хоорондоо маргалдаж муудсан. Тухайн үед хадам эгч нөхөртэйгөө, хадам дүү ******* эхнэртэйгээ, дүү нарын хүмүүс байсан...” гэх,
гэрч Г.Туяацэцэгийн “...Тухайн үед нөхөр ******* нь******* машинаас нь буулгаж чи ямар учраас ээжийг минь машинаараа дайрч хөлийг нь хугалж байгаа юм бэ гээд уурлаад тухайн хүнийг нүүр рүү нь 2 удаа гараараа цохиход нь зөрүүлээд нөхрийг огт цохиж зодсон зүйл байхгүй. Харин тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаартай “...1.******* биед дух, хамарт зулгаралт, дээд эрүүний 13, 22 дугаар шүд, доод уруулын 42, 41, 31, 32 дугаар шүдний булгаралт /6 ширхэг шүд/, доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай “...1.ий биед хамрын хянга ясны хугарал, хамарт урагдсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Шинэ булаг” гэх газарт ээж болох******* автомашинаар дайрлаа гэх шалтгаанаар иргэн******* нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух, хамарт зулгаралт, дээд эрүүний 13, 22 дугаар шүд, доод уруулын 42, 41, 31, 32 дугаар шүдний булгаралт /6 ширхэг шүд/, доод уруулын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн газарт байсан******* төрсөн ах болох******* тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамарт урагдсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчд хүндэвтэр хохирол,д хөнгөн хохирол тус тус учирсан, хохирогч нарын зүгээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон, бусад бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай 11 дүгээр бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив шинжийг бүрэн агуулсан нийгэмд аюултай үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнээр төгссөнд тооцогддог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь, нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Мөн хэрэгт хохирогч, С.Гөндөлгөөн нар нь өөрсдийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд тэдний тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 275,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон. Шүүгдэгч *******гээс 275,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч *******: Гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй гэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “ хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч******* нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух, хамарт зулгаралт, дээд эрүүний 13, 22 дугаар шүд, доод уруулын 42, 41, 31, 32 дугаар шүдний булгаралт /6 ширхэг шүд/, доод уруулын язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн газарт байсан******* тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамарт урагдсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналтай. Хохирогч, нарын зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгч *******гээс 275,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн...” саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн тодорхой ажилтай буюу мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1200 /мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2,000,000 төгрөгөөр шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчий биед хөнгөн хохирол, хохирогч******* биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй гэж хэрэгт мэдүүлжээ.
Хохирогч, нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд хохирогч С.Ганбулган, нар учирсан гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан ба уг зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 275,000 төгрөгийг зарцуулсан нь нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 275,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1200 /мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2,000,000 төгрөгөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 275,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, нар тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР