| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0012/э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321000000370 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, “ ” ХХК-д хийдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сар 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Еншөөбү овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,
мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” зах худалдааны төвийн зүүн талын эвдэрхий улаан тоосгон байшин дотор нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсний улмаас унтаж байсан ийн халааснаас Самсунг А12 маркийн гар утас, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,822,000 /нэг сая найман зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шөнө 02 цагийн орчим ирээд ******* сумын 1 дүгээр баг, Бунхны 3 тоотод байх аавынхаа гэр рүү очиж хоносон. Тэгээд аавындаа очиж нүднийхээ хорыг гаргачихаад өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 15 өдрийн 06 бил үү 07 цаг өнгөрч байхад гараад таксинд суугаад 24 дүгээр байр руу очиж өмнө танилцсан эмэгтэйтэйгээ уулзах гэж очсон. Тухайн газар *******, ******* гэх хоёр дүүтэй тааралдсан бөгөөд юм ярьж байсан чинь хоёр дүү нэг шил юм байна гээд ардын эмнэлгийн хашаанд очиж уусан. Түүний дараа дэлгүүрээс дахин нэг шил архи аваад *******ын гэрт очиж уусан. /хоч нь Шомпоро/ гэх залуу байсан. Тэгээд *******ын гэрт нэг шил архиа ууж дуусгачихаад *******, ******* бид 3 гарсан. Харин гэх залуу согтоод гэрт нь үлдсэн. *******ын гэрээс гараад ******* тэр хоёр зүүн тийшээ алхаад яваад байсан ба би араас нь дагаад явсан. Тэгээд явж байхад ******* миний гарт байгаа бөгжийг хараад “ахын бөгж гайгүй харагдаж байна шүү, тавьчихаач” гээд байхаар нь “үгүй үгүй, яаж буцааж авдаг юм” гээд бөгжөө хуруунаасаа сугалж аваад куртикнийхээ кармаанд хийчихсэн. Ингээд “” зах дээр очоод захын зүүн талд байдаг эзэнгүй улаан байшин дотор орж дахин нэг шил архи уусан. Би хөл муутай болохоор араас нь удаан дагаж явж байгаад очсон. Намайг очиход нэг шил архи гаргачихсан байсан. Хэн нь авсан юм бүү мэд. Эзэнгүй улаан байшин дотор дахин нэг шил архи уухад нэг танихгүй залуу бас ирчихсэн байсан. *******, *******, бас нэг танихгүй залуутай 4-лээ хамт архи ууж байсан юм. Тэгэхэд цаг 11 бил үү 12 өнгөрч байсан байх. Би архи ууж байгаад тасарчихсан байсан. Босоод ирсэн чинь хэн ч байхгүй, би ганцаараа үлдчихсэн байсан. Утсаараа залгах гэсэн чинь утас байхгүй, бөгж байхгүй, намайг дээрэмдээд сэгсрээд явчихсан байсан. ...Миний гар утас Самсунг А12 маркийн гар утас байсан. Би утсаа 2023 оны хавар 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин бөгж 10,8 граммтай монетон бөгж байсан. 1 граммыг нь 150,000 төгрөгөөр тооцож 1,620,000 төгрөгөөр тооцож авч байсан. ...Анх *******ын гэрт архи уугаад гараад явж байхад учрал миний бөгжийг хараад ахын бөгж гайгүй харагдаад байх юм тавьчихъя гээд байхаар нь би үгүй гээд хуруунаасаа бөгжөө аваад куртикнийхээ энгэрийн кармаанд утастайгаа хамт хийчихсэн юм. Тэгээд архи уугаад тасраад босоод ирсэн чинь л утас ч байхгүй, бөгж ч байхгүй дээрэмдүүлчихсэн байсан. Намайг *******, ******* хоёр л дээрэмдсэн байх гэж бодож байна. Яагаад гэвэл ******* миний бөгжийг хараад тавьчих гээд байсан болохоор *******, ******* хоёрыг хардаж байна. ...Над руу дайрч довтолсон зүйл байхгүй. Согтсон хойно л дээрэмдээд аваад явсан байна. ...Би утас бөгж хоёроо авч хохирлоо барагдуулсан болохоор надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэжээ. /хх-ийн 13-16/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” зах худалдааны төв дотор хувиараа алт мөнгөний дархан ажиллуулдаг. Намайг ажил дээрээ байхад буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим хоёр залуу орж ирээд монетон бөгж зарна гэж орж ирсэн. ...Би тухайн бөгжийг нь харж үзсэн чинь монет байсан. Тухайн хоёр залуу бөгжөө зарна гээд байхаар нь би тухайн бөгжийг нь 800,000 төгрөгөөр авбал авна гэж хэлсэн. Тэр хоёр залуу “болно болно, би адуу зарж авсан бөгж байгаа юм аа, миний бөгж мөн” гэж хэлсэн. Би тухайн үед “ямар учиртай бөгж вэ” гэж асуусан юм. Мөнгийг нь бэлнээр нь өгөөд тухайн бөгжийг нь авсан. ...2023 оны 10 дугаар сарын 20-нд билүү, 21-нд ч билүү бөгжөө буцаагаад авсан...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр архи уугаад *******ийн гэрт хоносон. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр босоод 11 цаг өнгөрч байхад сэрээд ******* рүү залгаад "чи хаана байгаа юм бэ, түлхүүрийг чинь аваачиж өгье” гэхэд ******* “захын улаан байшин дотор байна” гэж хэлсэн. *******ийн гэрийг нь цоожилчихоод “” зах дээр очиж дахин *******тэй утсаар ярьж байгаад улаан байшинг нь заалгаад гэрийнх нь түлхүүрийг өгчихөөд яваад өгсөн. Харин *******тай уулзаагүй, тааралдаагүй. ...Би улаан тоосгон байшин руу нь ороогүй. Хэнтэй архи ууж байсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 23-24/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд өдөр 12 цагийн орчим “” зах руу явсан. Зах дээр очоод шоон дээр очиж тоглосон. Шоон дээр тоглоод 10 гаруй мянган төгрөгтэй болоод дахин нэг шил архи аваад *******, , ахтай хамт 4-лээ захын зүүн талын улаан байшинд очиж уусан. Архиа ууж дуусаад ах согтоод тасарчихсан. ******* нь ахын куртикний кармаанаас утас, бөгж хоёрыг нь авсан. Би *******д "чи болох юм уу" гэсэн чинь "ямар хамаатай юм бэ, мэдэхгүй л байхад болно биз дээ” гэхээр нь “чи өөрөө мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд гарсан. Эргээд ардын эмнэлгийн хашааны ойролцоо явж байхад ******* надад ахаас хулгайлсан бөгжөө өгөөд "чи яваад зарчихаад ир” гэж хэлсэн. Тэр үед ******* нэлээн согтуу байсан болохоор нь би зөвшөөрөөд “” зах дээр байдаг алт, мөнгөний дарханд 800,000 төгрөгөөр зарсан. Зараад учралд мөнгийг нь аваачиж өгөөд хамт нэг шил архи хувааж уусан. ...Тухайн үед алт мөнгөний дарханы гадаа зүс харж байсан хүн байсан ба намайг дагаад миний араас ороод ирсэн. Тэгээд “уух юм байна уу” гэж асуухаар нь “зайл” гээд хөөгөөд явуулсан. Тухайн хүний нэрийг мэдэхгүй. Хаана байдгийг нь мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 47-48/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны гадна найз *******тэй хамт явж байхад таньдаг ах тэй тааралдсан. ...Тэгээд улаан байшинд очоод ах, *******, бид 4 байсан. ах ирэхээр нь ах “чи яв” гээд хөөгөөд явуулчихсан. Дараа нь ирээд *******т гэрийнх нь түлхүүрийг үлдээгээд яваад өгсөн. ах бас байж байгаад яваад өгсөн. Ингээд сүүлд авсан нэг шил 0,75 литрийн архиа *******, ах бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусах үед ах тасраад газарт унтаад өгсөн. Тэгэхээр нь би ахын кармаанаас нь утас, бөгж хоёрыг хулгайлчихсан. ахыг ******* бид хоёр орхиод явчихсан. ...Тэгээд дахин архи уух гэсэн боловч мөнгөгүй байсан болохоор би *******ийг “чи яваад бөгжийг нь зараад ир” гэж явуулсан. ******* “” зах дээр очиж зараад надад 800,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь архи уусаар байгаад дуусгасан. ...Би гар утас, бөгж хоёрыг дээрэмдэж аваагүй ээ. Согтсон байхад кармаанаас нь хулгайлж авсан. Ямар шалтгаанаар гэвэл бөгжийг нь зарж архи уух гэж л бөгж, утас хоёрыг хулгайлсан. ...Гар утсыг нь би яагаач үгүй, зарж борлуулсан зүйл байхгүй. Өөртөө байлгаж байгаад эргүүлээд буцаагаад өгсөн...” гэжээ. /хх-ийн 44-45/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ДЦ-23-283 тоот дүгнэлт /хх-ийн 28-31/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-90/
*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 83-84/
*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 67-68/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 69/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Еншөөбү овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “” худалдааны төвийн зүүн талын эвдэрхий улаан тоосгон байшин дотор архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсний улмаас унтаж байсан хохирогч ийн халааснаас Samsung galaxy А12 загварын гар утас, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,822,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...Архиа ууж дуусаад ах согтоод тасарчихсан. ******* ахын куртикний кармаанаас утас, бөгж хоёрыг нь авсан. Би *******д "чи болох юм уу" гэсэн чинь "ямар хамаатай юм бэ, мэдэхгүй л байхад болно биз дээ” гэхээр нь “чи өөрөө мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд гарсан...” гэх, *******ын “...Архиа ууж дуусах үед ах тасраад газарт унтаад өгсөн. Тэгэхээр нь би ахын кармаанаас нь утас, бөгж хоёрыг хулгайлаад орхиод явчихсан. ...дахин архи уух гэсэн боловч мөнгөгүй байсан болохоор би *******ийг “чи яваад бөгжийг нь зараад ир” гэж явуулсан. ******* “” зах дээр очиж зараад надад 800,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь архи уусаар байгаад дуусгасан. ...Би гар утсыг нь өөртөө байлгаж байгаад буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...Эзэнгүй улаан байшин дотор дахин нэг шил архи уухад нэг танихгүй залуу бас ирчихсэн байсан. *******, *******, бас нэг танихгүй залуутай 4-лээ хамт архи ууж байсан юм. Би архи ууж байгаад тасарчихсан байсан. Босоод ирсэн чинь хэн ч байхгүй, би ганцаараа үлдчихсэн байсан. Утсаараа залгах гэсэн чинь утас байхгүй, бөгж байхгүй, намайг дээрэмдээд сэгсрээд явчихсан байсан...” гэх, гэрч ын “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим хоёр залуу монетон бөгж зарна гэж орж ирсэн. ...би тухайн бөгжийг нь 800,000 төгрөгөөр авбал авна гэж хэлсэн. Тэр хоёр залуу “болно болно, би адуу зарж авсан бөгж байгаа юм аа, миний бөгж мөн” гэж хэлсэн. Мөнгийг нь бэлнээр нь өгөөд тухайн бөгжийг нь авсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ДЦ-23-283 тоот дүгнэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, эд зүйлийг буцааж хүлээлгэн өгсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах оршин суудаг болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 1,822,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь хулгайд алдсан Samsung galaxy А12 загварын гар утас болон монетон бөгжөө буцааж авсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Еншөөбү овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, *******, ******* нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА