| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 134/2017/0018/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-03-20 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 20
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж, Б.Баттулга, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Э.Анхболд, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
иргэдийн төлөөлөгч Ө.Энхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхболдын Анхболдод холбогдох эрүүгийн 201608000189 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 102-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ба тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны зөрчил гарган тус шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаар захирамжаар тэнсэж, хянан харгалзсан хугацааг хүчингүй болгож, түүнд оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн,
Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ89062814 дугаарын регистртэй, Боржигон овгийн Энхболдын Анхболд,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Анхболд нь урьд өмнө нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байлын хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах ТБ центерийн ресторанд үйлчлүүлж байсан иргэн Н.Энхсайханы Iphone5 маркийн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 205.000 төгрөгийн хохирол,
мөн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Геологийн зааланд шагайн харваанд оролцож байсан иргэн Г.Алтанхуягийн Самсунг галакси S5 маркийн гар утсыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 203.000 төгрөгийн хохирол,
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгт иргэн Г.Баянмөнхийн Самсунг Галакси Жи-5 маркийн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 658.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Анхболдын:
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Энхсайхантай ТБ центрт таарсан. Энхсайхан, Сарантогтохтой хамт пиво уугаад сууж байсан. Энхсайханы утсыг ярьчихаад өгье гээд аваад гарсан. Утсаар нь Сарантогтохтой яриад гараад ир гэсэн чинь Сарантогтох гараад ирсэн. “Юу хийж байгаа юм бэ дээшээ явах уу” гэсэн чинь явахгүй гээд эргээд орсон. Таксинд суугаад утсыг нь Мөнх-Эрдэнэ гэдэг залууд 15,000 төгрөгөөр зарсан. Энхсайхан бид хоёр өмнө нь бие биеэ таньдаг байсан.
2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Алтанхуяг ах намайг шагайн харваан дээр хоол хийгээд ир гэсэн. Би хоол хийж хүргэж өгөөд, шагай харвааны үүдэнд таньдаг 2 хүнтэй архи уугаад, Алтанхуяг ахын утсаар хүнтэй ярьчихаад, цаашаа авч яваад таксины жолоочид 50,000 төгрөгөөр зарсан нь үнэн.
Дараа нь 21 дүгээр зөрлөг дээр нөгөө ангийн залуу Отгонжаргалын эхнэрт жолооны крусст хамт сурч байсан Баянмөнхийн утсыг 80,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Эдгээр үйлдлүүдийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Энхсайханы:
“...Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд Сүмбэр сумын 2 дугаар багт байдаг ТБ центерийн паб-д найз Сарантогтохын хамт суугаад пиво ууж байтал таньдаг залуу Анхаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу гаднаас орж ирээд манай ширээн дээр ирсэн. Тэгээд надаас скайтелийн дугаарруу нэг удаа гар утаснаас чинь ярьчихаад өгье гэхээр нь ширээн дээр миний гар утас байсан болохоор нь би өөрөө Анхаа гэх залууд гар утсаа авч өгсөн. Тэгтэл Анхаа гэх залуу миний гар утсыг аваад гадагшаа гарсан. Тэгээд буцаж орж ирэхгүй 10 гаруй минут болохоор нь араас нь гартал ТБ центерийн гадаа Анхаа байхгүй байсан. Эргэж орж ирээд сууж байтал хамт явсан Сарантогтохын гар утасруу миний 99824776 дугаарын утаснаас залгахаар нь би аваад ярьтал Анхаа гэх залуу гадаа гарч ирээд утсаа авчих гэхээр нь ТБ центерээс гартал Анхаа гадаа байгаагүй. Тэгэхээр нь би буцаж ороод сууж байгаад Сарантогтохын гар утсаар өөрийнхөө 99824776 дугаарын утасруу залгахад Анхаа аваад тэгж байгаад гарч ирээд гар утсаа авчихаа гэхээр нь “юу гэсэн үг юм бэ? утсаа одоо авмаар байна гэж хэлсэн чинь одоо манай найз ирэхээр би чиний утсыг өгье гээд худлаа яриад байсан. Тэгээд удалгүй дахиад өөрийнхөө 99824776 дугаарын утасруу залгатал холбогдох боломжгүй болсон байсан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд ажлын газрын дугаарруу Анхаа миний дугаараас биш өөр дугаараас залгахаар нь би эргээд залгая гээд салгасан юм. Тэгээд Анхаагийн залгасан дугаарруу залгаад ярьтал чиний гар утсыг ажлыг чинь тарахаар уулзаж байгаад өгье гэж хэлээд тасалсан. Тэгээд би ажлаа тараад Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 5 давхрын ойролцоо явж байтал Анхаа дуудахаар нь хамт явж байсан Мөнхөө гэх хүнийг та явж бай гээд Анхаатай очиж уулзсан. Уулзаад гар утсаа авъя гэсэн чинь гар утсыг чинь машиныхаа урд хийгээд орхичихжээ миний машиныг хүн унаад явчихсан байна гээд миний 99824776 дугаарын сим картыг өгөхөөр нь симээ авчихаад “хурдан өгөөрэй” гэж хэлээд явсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд Анхаагийн аав Энхболдын гар утасны дугаарыг олж аваад Сарантогтохоор яриултал аав нь унтаж байгаа бололтой би юу болсныг нь мэдэхгүй гэж байна гэж надад хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Улаанбаатар хотод сургалтанд сууж байх үед Анхаа миний дугаарруу залгаад чиний гар утас миний машины урд байгаа миний машин хотод яваа юмаа, хотоос өнөөдөр, маргаашгүй ирэхээр нь өгье чи намайг цагдаад мэдэгдчихсэн юмуу гэхээр нь “тийм ээ би чамайг цагдаад мэдэгдчихсэн, чамайг зөндөө л харлаашдээ, өгнө өгнө гээд худлаа яриад байх юм маргаашнаас би Чойрт очно хурдан өгөхгүй бол цагдаад өргөдөл гаргаж өгнө шүү” гэж хэлсэн юм. Тэгээд өнөөдрийг хүртэл миний гар утсыг авчраад өгчих юм болов уу гээд хүлээгээд өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Ер нь Анхаа гэх залууг танина. Би өөрөө унаган Чойрын иргэн учраас аав, ээж нь хаана юу хийдэг гэдгийг нь мэддэг юм. Анхболд гэх залуу бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Анхболд гэх залуу миний гар утсыг санаатайгаар хуурч мэхлэн авсан болохоор гомдолтой байна. Өөрийн гар утсаа хурдан орж авмаар байна. Гар утсаа олоод авчихвал гомдол санал гэх зүйл байхгүй. Миний гар утас байхгүй бол гар утасны мөнгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 42 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч Н.Энхсайханы:
“...Тэр орой Анхболд миний утсаар Сарантогтохруу яриад баарны үүдэнд гарч ирж урж утсаа ав гэхээр нь би баарны үүдэнд очихол Анхболд байхгүй байсан. Би нилээн хүлээж байгаад эргээд бааранд орсон. Тэгээд нилээн байж байгаад Анхболд Сарантогтохын утасруу залгаад гараад ир гэхээр нь би баарнаас гарч ирсэн чинь Анхболд таксинаас буугаад ирэхээр нь би Анхболдоос утсаа авъя гэсэн чинь би машиндаа утсыг чинь орхисон өндөр худгийн хажууд миний машин байгаа гэхээр нь би тэр такситай хамт яваад Дугуй дэлгүүрийн хажууд зогсоод буусан чинь Анхболдын машин байхгүй, утас байхгүй болохоор нь би эргээд ТБ центер орсон. Тэгээд Сарантогтохын утсаар өөрийн утасруугаа залгасан чинь миний утас холбогдох боломжгүй болсон байсан. Намайг ажилтай байж байхад нөгөөдөр нь Анхболд ирээд миний утасны сим картыг өгөхөөр нь би утсаа авъя гэсэн чинь чиний утас миний машинд байсан чинь хүн унаад явчихсан байна. Утсыг чинь дараа өгье гэж байсан. Түүнээс хойш би Анхболдтой уулзаагүй. Анхболд надтай ямар нэг хувийн харьцаа байхгүй. Би утасны мөнгө болох 205.000 төгрөг авсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...” /хх-ийн 42 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Г.Баянмөнхийн:
“...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад Говийн зууч жолооны багш Амармэнд ах, Анхболд бас нэг залуугийн хамт машинтай ирээд хонхорт жолооны дром дээр ирсэн. Тэгээд надаар Амармэнд багш машинаа бариулаад шулуун замын дадлагад гарна гээд засмал замаар газан шатахуун түгээх станцаас урагшаа явж байгаад овоон дээр очоод Амармэнд багш, Анхболд цуг явсан залуу гурав архи уусан. Тэгээд архиа ууж дуусгачихаад буцах болсон чинь Анхболд машин барьж Чойр орно гэж хэлээд машин бариад шууд төмөр замын 21 дүгээр зөрлөг дээр ирсэн. Тэгээд Анхболд нэг айлд орсон ба Амармэнд багш, хамт явсан залуугийн хамт тэр айлд нь орсон. Би машин дотор сууж байхад Анхболд намайг дуудаад утсаа өгч бай ганц ярьчихаад өгье гээд миний утсыг авсан. Тэгээд Анхболд тэр айлд орчихоод гарч ирээд ах нь утсыг чинь зарчихлаа би Чойрт очоод утас аваад өгье гэхээр нь би өгөхгүй ажил хийж байж хөдөлмөрөөрөө олсон утас гэсэн чинь Анхболд миний утсыг өгөхгүй намайг зодох гээд зайндаа гарчих уу гээд байсан. Тэгээд Анхболд тэр айлруу буцаад орохоор нь Амармэнд багш, хамт явсан залуу бид гурав Анхболдыг орхиод явсан ба замдаа би Амармэнд багшид Анхболд миний утсыг авчихаад өгөхгүй байна гэсэн чинь Амармэнд багш буцаад нөгөө айлдаа очсон чинь Анхболд миний утсыг өрөндөө өгчихсөн гэж хэлээд өгөөгүй. Тэгээд бид нартай хамт Анхболд Чойр ороод Бэйбэн тракийн дэлгүүрээр орж архи авч гарч ирсэн. Тэгээд Чойроос хойшоо үдэлтийн хаалган дээр очоод нөгөө шил архиа уугаад Анхболд хойшоо Баянтал явна гээд намайг машин барь гэж Анхболд хэлээд би машиныг нь бариад Баянтал ороод би нөгөө хамт явсан ахтай Баянтал дээр үлдээд Анхболд Амармэнд багшийн машиныг унаад хойшоо засмал замаар явсан. Амармэнд багш машины ар суудал дээр согтуу унтаад хамт явсан. Тэгээд би хамт явсан залуутай Чойрт ирж цагдаад мэдэгдсэн. Анхболд миний утсыг яриад өгье гэж хэлж авсан. Гарнаас булааж аваагүй. Надаас Анхболд эхлээд утсаар ярьчихаад өгье гэж авсан. Тэгээд би утсаа авъя гэхэд Анхболд чи утсаа надад өгчих би Чойрт очоод утас өгье надад гэрт Галакси С-5 маркийн утас байгаа гэж хэлсэн. Түүнээс намайг цохиж зодсон зүйл байхгүй. Анхболд, Амармэнд багш нар намайг гэрээс авахад архи уучихсан байсан. Би Говийн зууч жолооны курст сурдаг. Сүүлдээ Анхболд нилээн сонтсон машин бариад яваад байсан. Миний утас Галакси Жи5 маркийн урд нүүр нь хар өнгөтэй, ар тал нь боронзон шаргал өнгөтэй утас байсан. Би 2016 оны 12 дугаар сарын эхээр Чойр Нокиа гар утасны дэлгүүрээс 240000 төгрөгөөр худалдаж авсан. Шинэ утас байсан юм. Би алдсан утсаа хүлээн авсан. Миний утас 2 симтэй байсан. Би 2 симний үнэ болох 10.000 төгрөгөө нэхэмжилнэ. Шүүх хуралд суухгүй...” /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн Г.Баянмөнхийн:
“...Анхболд намайг дарамталж хүч хэрэглэж байгаад утсыг маань аваагүй. Анхболд эхлээд утсаа өгчих утсаар чинь ярьчихаад өгье гэж авсан. Тэгээд миний утсыг авч явчихаад эргэж ирээд энэ утсаа ахдаа өгчих гэрт утас байгаа Чойрт очоод өгье гэхээр нь би хөдөлмөрлөж мөнгөөрөө олсон утас өгөхгүй гэсэн чинь Анхболд ах утсаар чинь ярьчихаад ирье гээд айлруу ороод явсан. Тэгээд Анхболд ах гарч ирээд миний утсыг өрөндөө өгчихлөө гэж байсан. Би цагдаагийн жижүүр дээр өөрөө ирж дуудлага өгсөн. Би дарамталж байгаад утас аваад явсан гэж хэлснээ санахгүй байна. Анхболд ах миний толгойг мөргөөгүй. Анхболд ах миний толгойруу мөргөх гээд байхаар нь би толгойгоо зайлуулсан. Түүнээс Анхболд ах миний толгойруу мөргөөгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...” /хх-ийн 45 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Г.Алтанхуягийн:
“...Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой Говьсүмбэр аймагт ирсэн юм. Тэр орой төмөр замын вокзалын зүүн талын шагайн харвааны клуб дээр тоглоод байж байтал манай ээж Арсэдийн эгчийнх нь зээ хүү болох Анхболд шагай харвадаг зүс таних залуутай цуг ирээд надтай уулзчихаад явсан. Маргааш өглөө 10 цагийн орчим намайг Геологийн заланд шагайн харвааны тэмцээнд оролцож байхад Анхболд ганцаараа ирээд юу хэрэгтэй байна ахаа гэхээр нь чи өдөр 7 хүний хоол хийгээд ирээч гэсэн чинь Анхболд за гэж хэлчихээд 11 цагийн орчим хоол хийгээд аваад ирсэн. Тэгээд надад утсаар чинь ярьчихаад өгье гэхээр нь би машинд орхисон байсан Самсунг С-5 маркийн гар утсаа гаргаж ирээд өгсөн чинь Анхаа нэг хүнтэй ярьчихаад буцаад надад өгсөн. Тэгээд би ороод тоглоод байж байхад Анхаа орж ирээд ахаа утсаа дахиад өгчих нөгөө хүнтэйгээ ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгсөн чинь Анхаа миний утсыг аваад гарч яваад дахиж ирээгүй. Тэгэхээр нь би Анхболдын ээжрүү яриад Анхболд гэртээ орж ирсэн үү, миний утсыг аваад явчихлаа гэсэн чинь манай хүү Анхболд өчигдрөөс хойш гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн. Тэгээд Цэцэгээ эгч би гарч Анхааг хайя гэж хэлсэн. Тэгээд намайг заалан дээр байж байхад цагдаа нар ирээд Анхболдыг барьчихсан гээд Цагдаагийн хэлтэс дээр намайг дагуулж ирсэн. Би Анхболдоос утсаа асуусан чинь таны утас надад байхгүй байна. Хүнд өгсөн эсвэл эмээгийн котейнерт, эсвэл хүний машинд байгаа гээд байсан. Анхболд надтай анх уулзахад архи үнэртүүлсэн байсан. Цагдаагийн хэлтэс дээр эрүүлжүүлэх байранд байхад нь утсаа асуухад нилээд согтуу байсан. Би өөрийнхөө алдсан утсыг буцааж хүлээж авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...” /хх-ийн 47 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Хишигзаяагийн:
“...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд гэртээ идшээ хийгээд байж байтал манай нөхөр Отгонжаргалын таньдаг залуу болох Анхболд, нэг /тарган бор/ залуутай манай гэрт орж ирээд манай нөхрийг асуухаар нь байхгүй байна гэж хэлээд юм яриад байж байтал Анхболд намайг гар утас авах уу Note 5 гэлүү нэг гар утасны нэр хэлэхээр нь авахгүй гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд удалгүй Анхболд манай гэрт ганцаараа орж ирээд дэлгэц нь хар өнгийн, таг нь бор шаргал өнгийн Самсунг Жи-5 маркийн гар утас барьж орж ирээд энэ утсыг авах уу гэхээр нь авахгүй гэж хэлсэн. Намайг авчих гээд байн байн шалаад байхаар нь хэдэн төгрөг юм гэсэн чинь 100000 төгрөг гэхээр нь хот явах гэж байгаа мөнгөний боломж тааруу байна 100000 төгрөгөнд авах боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл Анхболд шууд 80000 төгрөгөөр авчих гэхээр нь бэлэн мөнгө байхгүй байсан учир дэлгүүр орж худалдагч Гэрэлээгээс түр 80000 төгрөг зээлчихээд дэлгүүрээс гарах гэж байтал Анхболд араас орж ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад Анхболдод 80000 төгрөгөө өгөөд оронд нь Самсунг Жи-5 маркийн гар утсыг нь авсан юм. Тэгээд бид хоёр манай гэррүү орсон. Тэгээд уг Самсунг маркийн гар утсыг сонирхож байтал галлерей дотор нь Анхболдын биш өөр хүмүүсийн зураг байхаар нь би Анхболдод энэ гар утсанд чинь өөр хүмүүсийн зураг байна дараа нь цагдаа шүүх гээд бөөн асуудал болохвийдээ тэгвэл би авахгүй гэж хэлсэн чинь Анхболд “тийм юм болохгүй, наад утас чинь миний гар утас байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Анхболдыг манай гэрээс явсны дараахан цуг явж байсан хүмүүс нь ирээд байрны гадаа мал хийж байсан ааваас Анхболдыг асуучихаад явсан гэж аав надад хэлсэн. Би уг гар утсыг хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй. Анхболд энэ гар утас чинь хулгайн утас юм биш биздээ гэж асуухад үгүй миний гар утас гэж надад хэлсэн. Би Анхболд гэх залууг сайн танихгүй. Манай нөхөр Анхболд гэх залуутай мэнд устай явдаг хүмүүс байгаа юм. Анхболдоос 80000 төгрөгөөр худалдан авсан Самсунг Жи-5 маркийн гар утсыг нь хураалгасан тул 80000 төгрөгөө нэхэмжилнэ. Би Анхболдод гомдолтой байна...” /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Хишигзаяагийн:
“...Манай гэрт Ариунжаргал байсан. Өөр хүн байгаагүй. Миний утас авсан 80.000 төгрөгийг Анхболдын ээж надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /хх-ийн 50 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Цогтоогийн:
“...Би тэр өдөр таксинд явж байтал нэг залуу Өгөөж захын хажуугийн зам дээрээс гар өргөөд зогсоосон. Тэгээд би зогсоод тэр залууг хаашаа явах юм гэж асуусан чинь утас засвар орно гэсэн. Тэгээд би 2 давхар утас засварын гадаа ирсэн чинь тэр залуу таныг таньдаг юм чинь энэ утсыг худалдаж авах уу гэхээр нь би яадаг утас юм гэсэн чинь энэ миний утас байгаа юм мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Тэгээд надад 50000 төгрөгөөр зарсан. Тэр залуу өөрийгөө Энхболдын хүүхэд гэж байсан. Тэгээд тэр залуу машинаас буугаад явсан. Тэр залуу гар утсаа барьцаанд тавиагүй. Надад 50000 төгрөгөөр зарсан. Тэр залуу миний утас зүгээр зүгээр гээд дэлгэцийг нь нээж үзүүлээд байсан. Би гар утасныхаа 50.000 төгрөгийг эргүүлж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 52 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Цогтоогийн:
“...2016 оны 12 дугаар сарын эхээр өдөр 14-15 цагийн орчим намайг өөрийн эзэмшлийн 11-18 ГСА дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байтал Өгөөж захын хажуугийн зам дээр нэг эрэгтэй хүн гар өргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод тэр хүнийг авсан чинь машинд суугаад явж байгаад хөлдүү 12 дугаар байранд байдаг гар утас засвар орно гэхээр нь тэр газар хүргэж өгсөн чинь нэг утас гаргаж ирээд ах энэ утсыг авах уу гэхээр нь би ямар утас вэ хэний утас юм гэсэн чинь тэр залуу та 50000 төгрөгөөр авчих энэ утас үнэтэй утас байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад зарах гэж байгаа юм гэж асуусан чинь та зүгээр авчих манай аавыг танина биздээ гэхээр нь би чи хэний хүүхэд билээ гэсэн чинь Энхболдын хүүхэд гэхээр нь би таньсан. Тэгэхээр нь би уулгамч юм шиг 50000 төгрөг гаргаж ирээд утсыг нь авсан. Тэгээд тэр залуу утас засвар оролгүй Дугуй дэлгүүр дээр буулгаад үлдээсэн. Би маркийг нь мэдэхгүй хар өнгөтэй гараар илдэг утас байсан. Би тийм утас барьж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд би тэр утсыг охин утасгүй болохоор нь түр зуур барьж бай гэж хэлээд өгсөн ба 2 хоногийн дараа намайг явж байхад Отгоо цагдаа таараад та хүнээс утас худалдаж авсан уу гэхээр нь би авсан гэж хэлсэн чинь та маргааш цагдаа дээр очиж уулз гэхээр нь би маргааш нь охин Цолмонцэцэгээс өгсөн утсаа авахаар Шивээговь сумруу явж байсан чинь цагдаагаас нэрийг нь мэдэхгүй жижүүрийн офицер байна ирээд уулз гэхээр нь би Шивээговь оролгүй цагдаа дээр ирж нэг залуу офицертой уулзсан. Тэгээд Шивээговь орж охиноосоо нөгөө утсаа аваад буцаж ирээд нөгөө цагдаад утсаа өгсөн чинь надад зөрүүлээд 50000 төгрөг өгсөн. Би утсыг нь ямарч эвдэлж хэмхлээгүй бүтэн утас симтэй нь өгсөн. Тэр залуу надад хүнээс залилж авсан гэж хэлээгүй. Би хэргийн холбогдолтой утас байвал юу гэж авах билээ. Тэр залуу миний өөрийн утас байгаа юм. Утсаа зармаар байна, хэрэг болоод байна гэж байсан. Та манай аавыг таних юм чинь гэхээр нь би танимхайраад утсыг нь авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 55 дугаар хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн:
“...Намайг тэр өдөр гэртээ байж байхад шөнө манай хажуу талын байрны Анхболд манайд орж ирээд 200000 төгрөгөөр утас авах уу гэж орж ирсэн. Тэгээд Анхболд нөгөө утсаа асааж үзсэн чинь нөгөө утас нь асахгүй байсан. Тэгсэн чинь Анхболд нөгөө утсаа 15000 төгрөгөөр ав гэхээр нь 15000 төгрөгөөр авсан. Тэгээд би тэр утсыг найздаа засуулахаар явуулсан чинь нөгөө утас нь засах боломжгүй байна гэж манай найз Ган-Эрдэнэ хэлсэн. Би 15000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй...” /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Мөнх-Эрдэнийн:
“...Э.Анхболд 2016 оны 11 дүгээр сард намайг гэртээ байж байхад шөнө 00 цагийн орчим хүн хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Э.Анхболд орж ирээд утсаа зарах гэсэн юм авах уу гэж надаас асуухаар нь би утсыг чинь үзье гэсэн чинь Анхболд Iphone 5 маркийн цагаан өнгөтэй шиг санаж байна утас гаргаж ирэхээр нь би хэний утас юм гэсэн чинь миний утас гэж хэлсэн. Тэгээд Анхболдыг утсаа асаачих гэсэн чинь утас нь асахгүй байсан. Тэгэхээр нь би наад утас чинь эвдэрхий утас байна авахгүй гэсэн чинь би маргааш чихэвч, цэнэглэгчийг нь оруулаад өгье гэрт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хямдхан авна гэсэн чинь Анхболд тэг тэг гэхээр нь би 15000 төгрөгөөр авна гэж хэлсэн чинь тэг тэг гээд би Анхболдод 15000 төгрөг өгсөн чинь мөнгөө аваад гараад явсан. Тэгээд би тэр утсыг нь найз Ган-Эрдэнэд хот явна гэхээр нь би засуулаад ир гээд өгөөд явуулсан. Тэгээд би Ган-Эрдэнээс утсаа асуусан чинь хотод засварт өгсөн байгаа гэж байсан. Саяхан би Чойрт Ган-Эрдэнэтэй уулзаад утсаа нэхсэн чинь би чамд мөнгийг нь өгнө гээд салсан. Анхболдын өгсөн утас нь хуучин утас байсан. Дэлгэц нь зүгээр утас байсан. Надад Анхболд барьцаанд тавина гэж хэлээгүй. Миний утас байгаа юм зарна гэхээр нь би утсыг нь 15000 төгрөгөөр авсан. Анхболд тэр утсаа эхлээд 200000 төгрөгөөр зарна гээд байсан ба утас нь асахгүй болохоор надад 15000 төгрөгөөр зарсан. Анхболд утас өгсний маргааш билүү нөгөөдөр нь утсаа буцаагаад авъя гэхээр нь би утсыг хотруу хүнд өгөөд явуулсан гэсэн чинь Анхболд за за гээд гараад явсан. Дахиж Анхболд надтай уулзаагүй. Анхболд утсаа зарахдаа архи уучихсан халамцуу байсан. Анхболд надад хүний утас барьцаанд тавьж байна гэж хэлээгүй. Анхболд миний утас байгаа юм. Чихэвч, цэнэглэгчийг нь маргааш гэрээс аваад өгнө гээд байсан...” /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Сарантогтохын:
“...2016 оны 11 дүгээр сарын эхээр 20 цагийн үед ТБ центерт найз Энхсайханы хамт ороод сууж байхад Анхаа ирээд Энхсайханд нэг юм хэлэх шиг болсон чинь Энхсайхан утсаа Анхаад өгсөн. Тэгсэн чинь Анхболд Энхсайханы утсыг бариад гарсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь 10 минутын дараа Энхсайхан утсаа авахаар араас нь гарсан. Тэгээд Энхсайхан удалгүй орж ирээд Анхаа үүдэнд алга байна гэсэн. Тэгтэл миний утасруу Энхсайханы 99824776 дугаарын утсаар Анхаа залгаад Энхсайхантай ярьсан ба Энхсайхан гарч ирээд утсаа ав гэж байна гээд гарсан. Тэгээд нилээн удаж байгаад Энхсайхан орж ирээд Анхаа ирдэггүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад миний утсаар Энхсайханы утасруу залгасан чинь утас нь холбогдохоо больсон. Тэгээд бид хоёр авсан 4 пивоо ууж дуусгаад Анхааг хүлээж сууж байгаад гэр гэррүүгээ харьсан. Энхсайханы Iphone5 маркийн шаргал өнгийн гар утас байсан. Бааранд хөгжим чанга тавьсан байсан болохоор юу гэж хэлж авсныг мэдэхгүй байна. Анхболдыг утас аваад гарсан хойно Энхсайханаас юу гэж байна гэсэн чинь утсаар чинь ярьчихаад өгье гэж байна гэсэн. Анхаа Энхсайханаас гар утсыг нь булааж аваагүй гуйгаад авч гараад алга болсон...” /хх-ийн 56 дугаар хуудас/,
2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч З.Ариунжаргалын:
“...2016 оны 12 дугаар сард намайг Хишигзаяагийн гэрт байхад нэг танихгүй залуу орж ирээд гар утас авах уу мөнгөний хэрэг болоод байна Замын-Үүд явах гэсэн юм гээд Хишигзаяатай яриад байсан. Тэр залуу Хишигзаяагийн нөхрийг таньдаг юм шиг байсан. Хишигзаяа наад утас чинь хулгайн утас биш биз дээ гэсэн чинь тэр залуу хулгайн утас биш миний утас байнаа юм гэж байсан. Тэгээд Хишигзаяа тэр утсыг 80000 төгрөгөөр тэр халамцуу залуугаас авсан. Хишигзаяагийн худалдаж авсан утас Жи-5 маркийн гар утас байсан. Э.Анхболд нэг суудлын машинтай хүмүүстэй ирсэн. Би ямар хүмүүстэй ирснийг мэдэхгүй байна. Тэр залуу ганцаараа орж ирээд утсаа өгчихөөд гарсан...” /хх-ийн 57 дугаар хуудас/,
2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч П.Амармэндийн:
“...Би 2016 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн орчимд найз Анхбаяраар махны чингэлэг модоор хийлгэх гээд Сүмбэр сумын 1 дүгээр баг, Дэлгэрэх дэлгүүрийн зүүн талд очоод Анхбаярыг багажтай нь аваад хөдлөх гэж байтал манай хамаатны эгч Цэцэгээгийн хүү Анхболдтой ирсэн. Анхболд намайг юу хийж яваа юм та гэхээр нь хүнээр юм хийлгэх гэж байгаа юмаа гэсэн чинь дүү нь завтай явж байна туслалцаад өгье гэхээр нь машиндаа суулгаад гэррүүгээ явсан. Тэгээд доошоо уруудаж байтал манай жолооны курсийн Баянмөнх гэдэг залуу залгаад дромонд гаръя гэхээр нь хаана байгааг нь асуухад Хонхорт ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь замаараа Баянмөнхийг аваад дромонд хэд гаргаж байгаад дуусгаад Ус-Ду-гийн наана явж байтал Анхболд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд Анхболд бид 2 хувааж уусан. Тэгээд Анхбаяр архи уугаагүй цуг явж байсан болохоор нь машинаа бариулна гэж бодож байсан юм. Тэгээд би архи хувааж ууж дууссанаас хойш хаана, юу хийж явсан болон хаана, юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Анхболд намайг сэрээгээд ах машин чинь эвдэрчихлээ гэхээр нь машинаас буугаад хартал 14 дүгээр зөрлөгөөс хойш засмал зам дагуу миний 18-81 ГСА дугаартай автомашины хойд зүгрүү харсан байрлалтай зогсчихсон байсан. Тэгээд машинаа үзтэл аккумулятор суучихсан, астачер нь эвдэрсэн байсан. Тэгээд бид хоёр зам дээр зогсож байгаад портер маркийн машин гуйгаад 14 дүгээр зөрлөгийн тоочиг дээр Эрдэнэбаатар гэх таньдаг айлынхаа гадаа тавьчихсан юм. Тэгээд Анхболд бид хоёр 14 дүгээр зөрлөгийн тоочиг дээр байх замчин залуугийнд орж хоночихоод өглөө гарсан. Өглөө гараад Зил-130маркийн машинаар чирүүлж асаах гээд асааж чадаагүй. Тэгээд бид хоёр 12 дугаар зөрлөг дээр байдаг Болор гэх зоогийн газарт очиж байж байгаад Чойрруу унаанд сууя гэж бодоод зам дээрээс замын унаанд суугаад Болор орсон. Тэгээд Болор зоогийн газрын гадаа бие засчихаад Анхболдын араас Болор зоогийн газарруу ортол Анхболд бантан, 0,33 литрийн Ерөөл нэртэй архи захиалчихсан сууж байсан. Тэгэхээр нь би Анхболдыг чи мөнгөтэй байсан юм уу гэсэн чинь мөнгө байна гээд 20 гаруй мянган төгрөг гаргаж ирсэн. Тэгээд хоол идчихээд авсан байсан архиа ууж дуусчихаад сууж байтал Анхболд гараад явсан. Тэгээд араас нь хартал Анхболд зам дээр зогсчихсон нэг машин зогсоочихсон юм яриад байх шиг байсан. Тэгээд нэг харахад Анхболд зам дээр байхгүй болчихсон байхаар нь Болор зоогийн газраас гараад Анхболдыг ойр хавиар нь хайгаад олоогүй. Тэгээд би Чойрруу нэг том машины жолоочийг гуйж суугаад 17 цагийн орчимд Чойрт орж ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Анхболдын аавруу залгаж Анхааг сураглахад би мэдэхгүй байна Чойрт ирээгүй байхаа ирсэн бол гэрээрээ ирж үзэгдмээр юм гэж байсан. Бид хоёр хоёулхнаа явж байсан. Нэг мэдэхэд 14 дүгээр зөрлөгийн ойролцоо сэрэхэд би машины хойд талын суудал дээр сэрсэн. Анхболд миний машиныг жолоодож явсан. Тухайн үед Анхболд архи уучихсан согтуу байсан. Би анх Анхболдын гаргаж ирсэн 0,75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууснаасаа хойш юу болсныг санахгүй байна. Өлөн байсан, хүйтэн архи уусан болохоор амархан тасарсан байналээ. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Анхбаяртай уулзтал 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Анхболд та хоёр нэг шил архиа уучихаад чиний машиныг Анхболд жолоодоод 21 дүгээр зөрлөг орсон тэнд танай жолооны курсын Баянмөнх гэх залуугийн гар утсыг Анхболд аваад зарчих шиг болсон. Буцаад Чойр өнгөрөөд Баянтал сумын зам дагуу байдаг хоолны газрын гадаа Анхболд гэх залуу Баянмөнх бид хоёрыг буулгаад намайг машины данхраадаар цохино гэж хөөж гүйж байгаад чиний машиныг жолоодоод Улаанбаатар хот чиглэлдээ явсан гэж хэлж байсан. Чи ард нь согтуу унтаад үлдсэн. Би юу ч санахгүй байна. Тасарсан байсан юм...” /хх-ийн 58 дугаар хуудас/,
2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Цэцэгээгийн:
“...Би Анхболдыг танина. Би Э.Анхболдын ээж нь байгаа юм. 2016 оны 12 дугаар сард манай хамаатан Алтанхуяг шагайн харвааны тэмцээнд ирсэн. Тэгээд намайг гэрт байж байхад Алтанхуяг утсаар залгаад Анхболд гэртээ ирсэн үү, миний утсаар ярина гэж хэлж авчихаад орж ирэхгүй байна гэрээр нь би цагдаад дуудлага дуудсан. Тэгээд цагдаа Алтанхуягийн утсыг олж өгсөн. Анхболд Алтанхуягаас утсаар ярьчихаад өгье гэж хэлээд аваад явсан гэсэн. Алтанхуягийн утас ямар маркийн гар утас байсныг би мэдэхгүй байна. Би Анхболдыг таксины жолооч нараас асуухад Нарантуул захын архи уудаг хүмүүстэй нийлсэн явж байна гэж байсан. Бараг 10 гаруй хоног хотод тэнсэн байх. Манай хоёр дүү хотод байдаг. Дүү нарын гэрээр нэг ч ирээгүй гэсэн. Архи уухаараа нөхөр бид хоёрын үгэнд ордог. Сүүлийн үед юм уухаараа гэртээ орохгүй гадуур тэнэдэг болсон. Алга болдог өдрөө цагдаа явна гэж гараад дахиж ирээгүй алга болсон. Анхболд 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чойрт төрсөн. Тэгээд цэцэрлэгээр хүмүүжиж байгаад сургуульд орж ерөнхий боловсролын сургуулийн 2006 онд төгссөн. Тэгээд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер механикийн ангид сурч байгаад 2 дугаар курсээсээ сургуулиасаа гарсан. Тэгээд 2008 онд цэрэгт явж алба хааж ирээд эрхэлсэн ажилгүй Чойрт гэртээ байсан. Сургуульд байхдаа янз бүрийн хэрэгт ороогүй. Сургуульд байхдаа сайн сурдаг байсан. Гар бөмбөгийн спортоор хичээллэдэг. Тэмцээн уралдаанд байнга явдаг байсан. Хүнд тусархуу хүний өмнөөс өөртөө хариуцлага хүлээх дуртай. Энэ зан нь муу юмруу оруулсан байх гэж бодож байна. Хүнийг залилах сэтгэл байхгүй. Архи уухаараа ийм хэрэг хийсэн байх гэж бодож байна. Эрүүлдээ цагдаатай холбоотой хэрэгт холбогдож байгаагүй...” /хх-ийн 59 дүгээр хуудас/,
2.11. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Анхбаярын:
“...Би Амармэндийн найз нь байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Амармэнд гэрт ирээд мах хийдэг хайрцаг хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд Амармэнд бид хоёр гэрээс Амармэндийн машинтай явж байтал дэлгэрэх дэлгүүрийн хажууд Анхболдтой таарсан. Анхболд хөдөөний бололтой нэг залуутай нэг шил архи авчихсан явж байсан ба вокзалын урд талын тээш хадгалдаг газар очиж нөгөө архиа уусан. Тэгээд явж байгаад Амармэнд сургалтанд сурч байсан залууг аваад сургалтын талбай дээр очсон. Тэнд байж байгаад Баянмөнхийг шулуун замд дадлага хийлгэнэ гээд Баянмөнхөөр машин бариулаад засмал замаар урагшаа явсан. Тэгээд газан клонкын урд талд гараад Анхболд нэг шил архи гаргаж ирээд Амармэнд бид нар нөгөө архиа уусан. Тэгсэн чинь Анхболд би машин барина гээд жолоон дээр суугаад машин унаад шууд төмөр замын 21 дүгээр зөрлөг ороод нэг айлын гадаа очсон. Тэгээд тэр айлд орсон. Тэр айл гаднаа мал уясан байхаар нь би тэр айлын хүнээс мал авах гэж байгаа юмуу гэж асуусан чинь тэр айлын хүн үгүй наадах чинь 1 гар утас зарна гээд явж байна гэж хэлсэн. Бид Анхболдоос зугтая гэж бодоод Амармэнд машинаа бариад хөдлөөд нилээн явж байтал Баянмөнх миний гар утсыг Анхболд авсан очиж авъя гээд эргээд Анхболд дээр очиход гар утас нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй Баянмөнхтэй л юм яриад байсан. Ингээд Анхболд бидэнтэй хамт машинд суугаад Чойр ороод Бэйбэн тракаас нэг шил Чингис нэртэй архи, нэг шил ундаатай хамт бариад ангийнхаа охиноос авчихлаа гэж машинд орж ирсэн. Үдэлтийн хаалга ороод нэг шил архиныхаа талыг уусан. Ингээд машиныг Анхболд барьж явсан ба би машин жолоодъё гэсэн чинь намайг Анхболд бариулаагүй. Анхболд өөрөө машинаа бариад Баянтал орсон ба Монгол зоог гэдэг газрын үүдэнд очоод хоолонд оръё гэж хэлсэн. Тэгээд Баянмөнх бид хоёр тэр хоёроос салаад Чойрт ирж цагдаад мэдэгдсэн. Амармэнд машиныхаа ард тасраад унтсан байсан. Анхболд Баянмөнхийн утсыг яаж авсныг би хараагүй. Тэр үед би Амармэндтэй айлд орсон байсан...” /хх-ийн 60 дугаар хуудас/,
2.12. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Өөдөсийн:
“...Би Э.Анхболдыг Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд багшилж байхдаа 7-9 дүгээр ангийнх нь багш байсан. Э.Анхболд нь хүнд их тусархуу, зохион байгуулах чадвар сайтай, анги хамт олны дунд нэр хүнд сайтай, сурлагадаа сайн сурдаг байсан. 7-9 дүгээр ангид сурч байхдаа ангийн дарга хийж байсан. Хэлэх ярих юмаа бусдадаа ойлгуулчихдаг хүүхэд байсан. Сургуульд сурч байхдаа ямар нэгэн хэрэг зөрчилд орж байгаагүй хүүхэд байсан. Бүжиглэдэг дуулдаг, анги хамт олноо урлагийн үзлэгт зохион байгуулж орж дээгүүр байр эзэлдэг байсан...” /хх-ийн 61 дүгээр хуудас/,
2.13. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Мөнхзулын:
“...Би Э.Анхболдыг танина. Бага ангийн багш нь байсан. Би Анхболдыг 1 дүгээр ангиас нь 5 дугаар анги хүртэлх бага ангийнх нь багш байсан. Анхболд манай ангийн даргын үүрэгт ажил хийж байсан. Сурлагадаа сайн сурдаг анги хамт олны дунд нэр хүнд сайтай, сэргэлэн, дуу дуулах, бүжиглэх авьяастай. Анги хамт олныг удирдан зохион байгуулах авьяастай хүүхэд байсан...” /хх-ийн 62 дугаар хуудас/,
2.14. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Болдбаатарын:
“...Би Анхболдтой 10 дугаар ангиасаа нэг ангид хамт сурч байсан найзууд байгаа юм. Анхболд сурлагадаа сайн сурдаг. Анги хамт олондоо нэр хүндтэй, спортод авьяастай хүүхэд байсан. Гар бөмбөгийн спортоор хичээллэдэг нэг секцэнд явдаг байсан. Хүнд тусархуу. Архи хааяа уучихдаг. Архи уухаараа жоохон хэрэгт орооцолдох гээд байдаг. Архи уухаараа жоохон агсам тавьчих гээд байдаг. Тамхи татдаг байсан. Сургуульд байхдаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байсан...” /хх-ийн 63 дугаар хуудас/,
2.15. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Ган-Эрдэнийн:
“...Би одоо өдрийг нь санахгүй байна. 2016 оны 12 дугаар сард билүү 11 дүгээр сард билүү би Мөнх-Эрдэнийн гэрт очсон чинь энэ утсыг засаад өгөөч хүнээс хямдхан утас худалдаж авсан чинь асахгүй байна гэхээр нь би үзээд өгье гэж авсан. Тэгээд тэр утсыг нь засах гэж үзсэн чинь болохгүй байсан. Тэгээд тэр утсыг гэрт хүүхдүүд тоглож байгаад алга болгосон байсан. Би хаана алга болсныг мэдэхгүй байна. Хогоор гаргаад алга болгосон байх. Iphone 5 маркийн гар утас байсан. Би Мөнх-Эрдэнэд утас нь засагдчихвал 30000 төгрөг өгнө гэж хэлж байсан...” /хх-ийн 67 дугаар хуудас/,
2.16. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Энхболдын:
“...Би Э.Анхболдыг танина. Манай хүүхэд байгаа юм. Надад Анхболдын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай хүү Э.Анхболд 1989 онд Говьсүмбэр аймагт төрөөд төмөр замын цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1 дүгээр сургуульд орж 10 жилийн сургуулийг төгссөн. Тэгээд Хөдөө аж ахуйн их сургуульд ороод 2 жил билүү 3 жил сураад сургуулиас гарсан. Тэгээд ОХУ-ын уул уурхайн сургуульд сурч байгаад гарсан. Тэгээд 2009 онд цэрэгт яваад нэг жилийн цэргийн албыг хаагаад ирсэн. Сургуульд байхдаа сайн сурдаг, цовоо, сэргэлэн хүүхэд байсан. Архи уухгүй бол гэрээс гардаггүй хүүхэд байгаа юм. Архи уухаараа болохоо байчихдаг хүүхэд байгаа юм. Тамхи татдаг. Гэр орондоо архи, тамхи хэрэглэнэ гэсэн асуудал байдаггүй хүүхэд байсан. Манай хүү Анхболдод тусад нь гарвал плитка бэлдсэн байсан. Тэр плитка нь одоо манай амбаарт байгаа. Лисва нэртэй плитка байгаа. Тэр плиткаг битүүмжлэхэд татгалзах зүйл байхгүй...” /хх-ийн 68 дугаар хуудас/,
2.17. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Батхуягийн:
“...Би замын цагдаад 22 жил ажиллаж байна. Тухайн үед Э.Анхболдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож байхад нь цагдаа зогсоож шалгаж баримтжуулсан тэмдэглэл байхгүй, согтолтыг драгер багажаар үлээлгэн шалгасан тухай тэмдэглэл, байхгүй, мөн драгер багажаар шалгах боломжгүй тохиолдолд биенээс нь цусыг авч шинжилгээ хийлгэж согтолтын зэргийг тогтоосон дүгнэлт гараагүй болохоор зөвхөн хүний ярьсан мэдүүлгээр жолооны эрх хасах боломж байхгүй...” /хх-ийн 69 дүгээр хуудас/,
2.18. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Э.Анхболдын:
“...Би 2016 оны 11 дүгээр сард ТБ центр бааранд 23 цагийн орчим ороход Энхсайхан, Сарантогтох нарын хамт пиво уугаад сууж байхад нь Энхсайханаас утас өгчих гэж хэлээд авсан. Тэгээд гадаа гарчихаад Сараагийн утсаар Энхсайхантай ярья гээд яриад гараад ир гэж хэлсэн чинт Энхсайхан гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би дахиж Сарантогтоын утсаар залгаад би өндөр худгийн тийшээ явж байя араас хүрээд ир гээд ярьж байтал утас нь тасарсан. Тэгээд би нэг хэсэг хүлээж байгаад Сарантогтохын утасруу залгаад ирж утсаа авахгүй бол явлаа гэж хэлээд явсан. Тэгээд би гэррүүгээ явж байгаад манай байрны холбоо шар давхрын 1 номерын айлд ороод Энхсайханы утсыг 15000 төгрөгөнд маргааш өгье гээд барьцаанд тавьсан. Тэгээд гараад явсан. Би 15000 төгрөгөөр вокзал дээрээс архи авч 2 танихгүй залуутай уусан. Энхсайханы Iphone 5 улаан гэртэй утас байсан байх. Тэр үед утсаа Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд тавьсан. Би тэр хүнээс утсыг нь аваагүй. Би Энхсайханд өндөр худгийн хажууд зогсож байгаад утсаа ирж ав авахгүй бол явлаа гэж хэлээд явсан. 2016 оны 12 дугаар сард Геологийн зааланд шагайн харвааны тэмцээнд болж байхад орсон. Тэгэхэд Алтанхуяг ах ирчихсэн байсан. Тэгээд Алтанхуяг ахтай уулзсан чинь 5-6 хүний хоол хийгээд ир гэсэн. Тэгээд би гэрээсээ хоол хийгээд Алтанхуяг ахад өгсөн. Тэгээд би Төмөрөө ах, Шардов нартай нэг шил архи уусан. Тэгээд Алтанхуяг ах дээр очсон чинь Алтанхуяг ах машинаасаа юм авч байсан ба машины арын суудал дээр хүмүүсийн ууж байсан үлдсэн архи байхаар нь тэр архийг уучихаад Алтанхуяг ахын утсаар ярьчихаад өгье гэж хэлээд Самсунг маркийн утсыг нь аваад зам дээрээс такси зогсоогоод таксины Цогоо ахад 50000 төгрөгөнд тавьсан. Тэгээд мөнгөөр нь нэг шил архи авч уугаад тэр өдрөө баригдаад эрүүлжүүлэх байранд хоносон. Би зараагүй. Би 50000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд тэр утсыг нь буцаагаад Цогоо ахаас ээж, аав 2 авч Алтанхуяг ахад буцааж өгсөн. Тэгээд түүнээс хэд хоногийн дараа би төмөр замд явж байгаад Амармэндтэй таараад нэг шил архи уусан. Тэгээд хонхорт очоод хөшөөний хавьд жолооны сурагч дромон дээр машинаар хичээл хийсэн. Тэгээд дром нь дуусаад тэр залуугаар машинаа Амармэнд ах бариулаад архи уусан. Тэгээд архи ууж байгаад нэг мэдэхэд төмөр замын 21 дүгээр зөрлөг дээр очсон байсан. тэгээд би тэнд төмөр замд ажилладаг Онжийтой уулзаад машин бензингүй болоод тэр жолооны хүүхдийн цэнхэр өнгийн Самсунг маркын гар утсыг аваад Онжийд 50000 төгрөгөөр өгсөн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Чойрт ирж бензин хийсэн байх. Тэгээд нэг мэдэхэд би Амармэндийн машиныг барьчихсан 16 дугаар зөрлөг дээр зогссон байсан. 18 дугаар зөрлөг хүртэл жолооны хүүхэд Амармэндийн машиныг барьсан. Анхаа жолооны курсын хүүхэд хоёр үлдээд би Амармэндтэй хамт 14 дүгээр зөрлөг ороход машин бензингүй болоод зогссон. Тэгээд Амармэнд ах ард унтаж байгаад босоод бид хоёр айлд орсон. Тэгээд өглөө үүр цайхаар нь замруу очоод дэлгүүрээс архи аваад Амармэнд бид хоёр уусан. Тэгээд буцаад зөрлөг ороод зөрлөгийн жолоочоос бензин гуйсан чинь өгөхгүй байсан ба машинаар нь Амармэндийн машиныг холбуулсан чинь машин нь асаагүй. Тэгээд зам дээрээс автобусанд суугаад 12 дугаар зөрлөг орсон. Тэгээд Болор зоогийн газар нэг шил архи уугаад Амармэндийн таньдаг хүн таарч нэг шил архи дахиж уугаад юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд хотод явж байсан. Би машин бензингүй болохоор нь утсыг нь авч Отгонжаргалын эхнэрт 80000 төгрөгөөр зараад бензин хийгээд архи уугаад дууссан. Миний хэрэг дууссан байх гэж бодоод би Улаанбаатар хотод байсан. Энэ хугацаанд хотод архи ууж явсан...” /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Э.Анхболдын:
“...Би 2016 оны 11 дүгээр сард ТБ центр бааранд ороход танил Энхсайхан сууж байхад нь утсаа өгчих гээд Iphone5 маркын гар утсыг авч гараад Энхсайхантай хамт сууж байсан Сарааруу залшаап Энхсайханыг гараад ир гэж хэлсэн. Тэгээд гарч ирэхгүй болохооор нь Сараагийн утасруу залгаад Энхсайханыг өндөр худгийн хажууд Энхсайханыг хүлээж байсан чинь ирээгүй. Тэгээд дахиж Сараарууу залгаад гарч ирэхгүй бол явлаа гэж хэлээд явсан. Тэгээд гэрийн хажууд байдаг шар давхрын нэг давхарт байдаг Мөнх-Эрдэнийн гэрт нь ороод Энхсайханы утсыг алга болгочих байх гэж бодсондоо 15000 төгрөгөнд тавьсан. Тэгээд 15000 төгрөгөөр вокзал орж үл таних хоёр залуутай нэг шил архи уусан. Энхсайханы утас дэлгэц нь жоохон хагарсан байсан ба ажилладаг утас байсан. Мөнх-Эрдэнийн гэрт очиход утас нь асахгүй байсан. Миний халаасанд явж байхдаа хүйтэнд бээрсэн байсан байх гэж бодож байна. Би эхлээд утсаа ав гэхэд баарны гадаа Энхсайхан гараад ирэхээр нь хоёулаа явъя Сараатай битгий уу гэсэн чинь Энхсайхан өөрөө буцаад орсон. Тэгээд дахиад залгаад өндөр худгийн гадаа хүрээд ир ирэхгүй бол би явлаа гэж хэлсэн. Тэр үед би Энхсайхантай хувийн харьцаатай байсан юм. Би ямар айлд тавьсан гэдгээ биш утсыг нь аавын машины урд байгаа гэж хэлээд орой ажил дээр нь утасны сим карттай нь өгсөн. Би 15000 төгрөгөөр зараагүй. 15000 төгрөгөнд тавьсан. Маргааш нь би Мөнх-Эрдэнээс Энхсайханы утсыг авах гээд ороход Мөнх-Эрдэнэ утсыг нь засуулахаар хотруу хүнд өгөөд явуулсан ирэхээр нь оруулаад өгье гэсэн. Алтанхуяг ахын Самсунг Эс5 маркын гару утсыг утсаар ярья гэж хэлээд Цогоо гэдэг ахад 50000 төгрөгөнд тавьсан нь үнэн. Би зараагүй. Би согтуу байсан. Утсаа Цогоо гэдэг хүнд барьцаанд тавьсан гэж бодож байна. Би Амармэнд ахтай архи ууж байгаад хамт явж байсан жолооны курсын залуугийн утсыг машины бензин дуусаад 21 дүгээр зөрлөгийн айлд 80000 төгрөгөөр зарсан нь үнэн. Би утсаар ярих нь ярьсан. Энэ утсыг Амармэнд ахаас бензиний мөнгө болгоё гэж Амармэнд ахад хэлэхэд за тэг би аргалахаас гэж байсан. Амармэнд согтуу байх нь байсан. Гэхдээ ухаантай байсан. Амармэнд ах Чойрт ирээд Бэйбэн тракаас намайг нэг шил архи аваад түүнийг уухад Амармэнд ах нилээн больсон. Би 21 дүгээр зөрлөг ороход машин бариагүй. Харин 18 дугаар зөрлөг дээр байхад Амармэнд ах согтсон байхаар нь нэг танихгүй хүн гуйж машиныг нь бариулсан. Би архи уусан болохоор машин бариагүй...” /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд ял өөрчлөн сонсож яллагдагчаар мэдүүлсэн Э.Анхболдын:
“...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх Энхсайхан, Алтанхуяг, Баянмөнх нарын утсыг залилан мэхлэх зорилгоор аваагүй. Машины бензин хийж, ганц хоёр шил архи уух гэж барьцаанд гар утаснуудыг зарсан нь үнэн. Иймд уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч нарын гомдол, саналыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 139-140 дугаар хуудас/,
2.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд:
“...Г.Баянмөнхийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 71 дүгээр хуудас/,
2.20. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 201 дугаартай дүгнэлтэд:
“...Iphone5 маркийн гар утас 200.000, 99824776 дугаарын сим карт 5.000, нийт 205.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов...” /хх-ийн 74 дүгээр хуудас/,
2.21. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204 дугаартай дүгнэлтэд:
“...Самсунг галакси Жи-5 маркийн гар утас 240.000, 99659711 дугаарын сим карт 5.000, 88554369 дугаарын сим карт 5.000, нийт 250.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов...” /хх-ийн 77 дугаар хуудас/,
2.22. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 190 дугаартай дүгнэлтэд:
“...Самсунг галакси эс-5 маркийн гар утас, хүрээндээ хэрэглээний сэвтэй 200.000, 96651517 дугаарын сим карт 3.000 нийт 203.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов...” /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:
3.1. Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Самсунг галакси Эс-5/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Самсунг галакси Жи-5/, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /лисва плитка/, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үнэлгээ хийсэн үнэ тогтоох комиссын 28 дугаар шийдвэр /хх-ийн 28-39 дүгээр хуудас/,
3.2. Э.Анхболдыг сэжигтнээр баривчилсан, сэжигтэн яллагдагчаар цагдан хорьсон мөрдөн байцаагчийн тогтоол, прокурорын тогтоол, шүүгчийн захирамж /хх-ийн 83-91 дүгээр хуудас/,
3.3. Э.Анхболдын эд хөрөнгийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 353 дугаартай Э.Анхболдын оршин суугаа газрын тодорхойлолт, харилцагч банкууд дахь харилцах данс болон дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл /хх-ийн 98-106 дугаар хуудас/,
3.4. Шүүгдэгч Э.Анхболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай захирамжийн хуулбар, Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-118 дугаар хуудас/,
3.5. Э.Анхболдын жолоочийн лавлагаа, Э.Анхболдын сурагчийн хувийн хэргийн хуулбар, Э.Анхболдыг эрэн сурвалжилсан тухай лавлагаа, Э.Анхболдыг хайж олох тухай мөрдөн байцаагчийн 30 дугаартай даалгавар, Эрүүгийн төлөөлөгч Э.Түмэнбаярын 30 дугаартай даалгаврын биелэлтийн танилцуулга, илтгэх хуудас, ял өөрчлөн сонсгосон тухай тогтоол /хх-ийн 119-129, 138 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Анхболд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа, давтан үйлдлээр, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “ТБ” центерийн ресторанд үйлчлүүлж байсан иргэн Н.Энхсайханы “Iphone 5” маркийнн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 205.000 төгрөгийн хохирол,
мөн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, “Геологийн” зааланд шагайн харваанд оролцож байсан иргэн Г.Алтанхуягийн “Samsung Galaхsy S-5” маркийн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 203.000 төгрөгийн хохирол,
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгт иргэн Г.Баянмөнхийн “Samsung Galaхy J-5” маркийн гар утсыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 658.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч Н.Энхсайханы ...Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд..., ...ТБ центерийн паб-д найз Сарантогтохын хамт суугаад пиво ууж байтал таньдаг залуу Анхаа..., ...надаас скайтелийн дугаар руу нэг удаа гар утаснаас чинь ярьчихаад өгье гэхээр нь ширээн дээр миний гар утас байсан болохоор нь би өөрөө Анхаа гэх залууд гар утсаа авч өгсөн. Тэгтэл Анхаа гэх залуу миний гар утсыг аваад гадагшаа гарсан..., ...Би утасны мөнгө болох 205.000 төгрөг авсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...,
хохирогч Г.Баянмөнхийн ...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад “Говийн зууч” жолооны багш Амармэнд ах, Анхболд бас нэг залуугийн хамт машинтай ирээд хонхорт жолооны дром дээр ирсэн..., ...Би машин дотор сууж байхад Анхболд намайг дуудаад утсаа өгч бай ганц ярьчихаад өгье гээд миний утсыг авсан. Тэгээд Анхболд тэр айлд орчихоод гарч ирээд ах нь утсыг чинь зарчихлаа би Чойрт очоод утас аваад өгье гэхээр нь би өгөхгүй ажил хийж байж хөдөлмөрөөрөө олсон утас гэсэн чинь Анхболд миний утсыг өгөхгүй намайг зодох гээд зайндаа гарчих уу гээд байсан..., ...Түүнээс намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...,
хохирогч Г.Алтанхуягийн ...Анхболд за гэж хэлчихээд 11 цагийн орчим хоол хийгээд аваад ирсэн. Тэгээд надад утсаар чинь ярьчихаад өгье гэхээр нь би машинд орхисон байсан Самсунг С-5 маркийн гар утсаа гаргаж ирээд өгсөн чинь Анхаа нэг хүнтэй ярьчихаад буцаад надад өгсөн. Тэгээд би ороод тоглоод байж байхад Анхаа орж ирээд ахаа утсаа дахиад өгчих нөгөө хүнтэйгээ ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгсөн чинь Анхаа миний утсыг аваад гарч яваад дахиж ирээгүй...,
иргэний нэхэмжлэгч Н.Хишигзаяагийн ...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд... ...Тэгээд удалгүй Анхболд манай гэрт дахин ганцаараа орж ирээд дэлгэц нь хар өнгийн, таг нь бор шаргал өнгийн Самсунг Жи-5 маркийн гар утас барьж орж ирээд энэ утсыг авах уу гэхээр нь авахгүй гэж хэлсэн. Намайг авчих гээд байн байн шалаад байхаар нь... ...Анхболд шууд 80.000 төгрөгөөр авчих гэхээр нь... ...Анхболдод 80.000 төгрөгөө өгөөд оронд нь Самсунг Жи-5 маркийн гар утсыг нь авсан юм..., ...Миний утас авсан 80.000 төгрөгийг Анхболдын ээж надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...,
иргэний нэхэмжлэгч Д.Цогтоогийн ...Би тэр өдөр таксинд явж байтал нэг залуу Өгөөж захын хажуугийн зам дээрээс гар өргөөд... ...би зогсоод тэр залууг хаашаа явах юм гэж асуусан чинь утас засвар орно гэсэн..., ...тэр залуу таныг таньдаг юм чинь энэ утсыг худалдаж авах уу гэхээр нь би яадаг утас юм гэсэн чинь энэ миний утас байгаа юм мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Тэгээд надад 50000 төгрөгөөр зарсан...,
гэрч Д.Цогтоогийн ...тэр залуу нэг утас гаргаж ирээд ах энэ утсыг авах уу гэхээр нь би ямар утас вэ хэний утас юм гэсэн чинь тэр залуу та 50000 төгрөгөөр авчих энэ утас үнэтэй утас байгаа юм гэж хэлсэн..., би уулгамч юм шиг 50000 төгрөг гаргаж ирээд утсыг нь авсан...,
иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн ...Намайг тэр өдөр гэртээ байж байхад шөнө манай хажуу талын байрны Анхболд манайд орж ирээд 200.000 төгрөгөөр утас авах уу гэж орж ирсэн..., ...нөгөө утас нь асахгүй байсан..., ...Анхболд нөгөө утсаа 15000 төгрөгөөр ав гэхээр нь 15000 төгрөгөөр авсан..., ...Би 15000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй..., ...Шүүх хуралд суухгүй...,
гэрч Э.Мөнх-Эрдэнийн ...Анхболд Iphone 5 маркийн цагаан өнгөтэй шиг санаж байна утас гаргаж ирэхээр нь би хэний утас юм гэсэн чинь миний утас гэж хэлсэн..., ...би 15000 төгрөгөөр авна гэж хэлсэн чинь тэг тэг гээд би Анхболдод 15000 төгрөг өгсөн чинь мөнгөө аваад гараад явсан...,
гэрч С.Сарантогтохын ...20 цагийн үед ТБ центерт найз Энхсайханы хамт ороод сууж байхад Анхаа ирээд Энхсайханд нэг юм хэлэх шиг болсон чинь Энхсайхан утсаа Анхаад өгсөн. Тэгсэн чинь Анхболд Энхсайханы утсыг бариад гарсан...,
гэрч З.Ариунжаргалын ...2016 оны 12 дугаар сард намайг Хишигзаяагийн гэрт байхад нэг танихгүй залуу орж ирээд гар утас авах уу мөнгөний хэрэг болоод байна Замын-Үүд явах гэсэн юм гээд Хишигзаяатай яриад байсан..., ...Хишигзаяа наад утас чинь хулгайн утас биш биз дээ гэсэн чинь тэр залуу хулгайн утас биш миний утас байгаа юм гэж байсан. Тэгээд Хишигзаяа тэр утсыг 80.000 төгрөгөөр тэр халамцуу залуугаас авсан. Хишигзаяагийн худалдаж авсан утас Жи-5 маркийн гар утас байсан...,
гэрч Б.Цэцэгээгийн ...2016 оны 12 дугаар сард манай хамаатан Алтанхуяг... ...Алтанхуяг утсаар залгаад Анхболд гэртээ ирсэн үү, миний утсаар ярина гэж хэлж авчихаад орж ирэхгүй байна гэхээр нь би цагдаад дуудлага дуудсан...,
гэрч Т.Анхбаярын ...Анхболд би машин барина гээд жолоон дээр суугаад машин унаад шууд төмөр замын 21 дүгээр зөрлөг ороод нэг айлын гадаа очсон... гэх мэдүүлгүүд,
Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 201, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 190 дугаартай дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Анхболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Э.Анхболдыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд ялтай байхдаа давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэхээр байна.
Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Э.Анхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Анхболд нь урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд хянан харгалзах хугацаанд буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн учир энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялыг тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хорих ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Учир нь:
Шүүхээс шүүгдэгч Э.Анхболдод ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хүндрүүлэх нөхцөл тогтоогдсон, удаа дараа ял шийтгүүлж байсан ба засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй, мөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Анхболдын өмгөөлөгч Б.Батчимэг ...ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж өгнө үү... гэсэн тайлбарыг гаргаж байгаа ч шүүгдэгч Э.Анхболд нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд удаа дараа ял шийтгүүлсэн хэдий ч засрал хүмүүжлийг олоогүй, урьд хорих ял эдэлж байсан зэргээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Анхболдын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг ,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдахыг,
Мөн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Анхболдын эзэмшлээс 40.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширэмтэй, цагаан өнгийн хуучин “Лисва” плиткаг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн
290.3., 294., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуу мянга/ төгрөгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдод энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Анхболдын эзэмшлээс 40.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширэмтэй, цагаан өнгийн хуучин “Лисва” плиткаг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Энхболдын Анхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАТТУЛГА
Т.ЭНХМАНДАХ