Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 121/ШШ2018/0023

 

2018 оны 12 сарын 18                                   121/шш2018/0023                                        Арвайхээр сум

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Нэргүй би иргэн Ш.Э-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаартай захирамжийн О.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр О.А-г үрчлүүлсэн үрчлэлтийн асуудал дээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын захирамжийг гарган Улсын бүртгэлийн мэдээллийн санд нөхөн бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэн Ш.Э-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаартай захирамжийн О.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр О.А-г үрчлүүлсэн үрчлэлтийн асуудал дээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын захирамжийг гарган Улсын бүртгэлийн мэдээллийн санд нөхөн бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөштэй харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Иймд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.1 дүгээрт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан иргэн Ш.Э-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаартай захирамжийн О.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр О.А-г үрчлүүлсэн үрчлэлтийн асуудал дээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын захирамжийг гарган Улсын бүртгэлийн мэдээллийн санд нөхөн бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.