| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт******* сумын 8 дугаар баг, Эвдэрхий гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,*******,*******.
Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт******* сумын 5 дугаар баг Шинэ дэнж 805 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, ******* регистрийн дугаартай, Ням овогт Мөнх-Очирын.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн 2023 оны 07 сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Улаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах, олборлох зорилгоор тус газарт хүрз, лоом, металл хайгч зэрэг эд зүйлс ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгаль экологид нийт 544,542 төгрөгийн хохирол гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Амараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
2330003190248 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Шүүгдэгч*******гийн “...Би өмнө нь хүмүүсээс Баяндэлгэр сумын урдуур хад чулуутай газар байдаг гэж сонсож байсан юм. Тэгээд тийшээ явж алт бас чулуу үзье гэж бодоод найз машинтай хамт яваад өгчих гэж гуйхдаа Баяндэлгэр сум руу яваад өгчих бензин тосыг нь хийгээд өгье чулуунд явах гэсэн юм гэхэд зөвшөөрөөд түүний приус-20 маркийн машинтай явахаар болсон. Тэгээд би өөрийн эзэмшлийн Eclipse 950 гэх бичиглэлтэй металл хайгчаа аваад танил гэх хүнд металл хайгч байдаг гэдгийг нь өмнө хүнээс сонсож байсан болохоороос металл хайгчаар чинь юм үзчихээд өгье гэж гуйж авсан мөн өөрийн 3 хүрз, 2 лоом аваад явахаар болоод эхнэртээ хөдөө явчхаад ирье гэхэд эхнэр Адъяа хөдөө явах гэж байгаа бол хамт явж агаар салхинд гарчхаад ирье гээд байхаар нь би эхлээд дургүйлхээд хэрэггүй гэхэд гэртээ ганцаараа байж байснаас хамт агаарт гараад ирье гээд байхаар нь аваад гарсан. Тэгээд бид гурав 29-ний орой 21 цагийн үед Баяндэлгэр сум руу гарсан. Тэр шөнөдөө Баяндэлгэр сумын урдхан дээр машиндаа хоночхоод 2023 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед сумаас урагш 15 орчим километрт явж байтал хэсэг цагаан чулуутай газар таарахаар нь цагаан чулуутай газар алт байдаг гэж сонсож байсан болохоор бид тухайн газар очъё гээд тэнд очсон. Тэгээд металл хайгчаа тавьж үзээд газар дуугарахаар нь тухайн газрыг би ухаад надад тусалж шороог нь авч өгөх зэргээр бид хоёр хүрзээр 1 метр орчим ухаж үзэхэд дотроос нь юм гараагүй юм. Тэгээд тэр өдөртөө тэндээ хоноод маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өглөө тэр нүхээ булах гэж байтал нэг мотоциклтой хүн ирээд ямар учиртай нүх ухаж байгааг асуухаар нь би зөвшөөрөлгүй ухаж байгаа гэж хэлсэн. Тэгээд 1 цаг орчмын дараа сумаас цагдаа ирж бид нарыг саатуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 115-116-р хуудас/,
Шүүгдэгч *******гийн “...Бид гурав шөнийн 02 цагийн үед Баяндэлгэр сумын урд дээр машиндаа хоноод маргааш нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өглөө сумаас урагш 10 гаран км яваад цагаан чулуутай хадтай газрын хажуугаар явж байхад тухайн газар руу очъё гээд тэнд очсон. Тэгээд тэнд очоод айлын өвөлжөөний хажууханд металл хайгчийг тавиад энд ухъя гээд бид 2 хүрзээр ухаж байгаад металл хайгч тавьж үзээд газар 1 метр орчим ухаж үзэхэд дотроос нь юм гараагүй. Тэгээд тэр өдөртөө тэндээ хоноод маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өглөө тэр нүхээ ухаад байж байтал нэг мотоциклтой хүн ирээд ямар учиртай нүх ухаж байгааг асуухад нь зөвшөөрөлгүй ухаж байгаа гэж хэлсэн. Тэгээд 1 цаг орчмын дараа сумаас цагдаа ирж бид нарыг саатуулсан... Би тухайн газарт очиж ашигт малтмал олборлох зорилгоор явсан. Тухайн газраас ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 126-127-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг “Улаан дэл” гэх газарт 45° 37’ 13’’ N 112° 25’ 36’’ E солбилцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна...” гэх албан бичиг /хэргийн 16-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч “...Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25-р хуудас/,
Гэрч “...Манай өвөлжөө Баяндэлгэр сумын дүгээр баг “Улаан дэл” гэх газарт байдаг юм. Манай өвөлжөө блокоор барьсан байдаг юм. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр адуундаа явж байгаад өвөлжөөнд ойрхон гарахад манай өвөлжөөний блокон хашааны баруун талд Приус-20 маркийн машинтай 2 эрэгтэй хүн 1 эмэгтэй хүн нийт 3 хүн нүх ухсан байдалтай байж байсан. Би тухайн хүмүүс дээр очиход хар өнгийн төмөр багаж, хүрз, урт төмөр зэрэг барьсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31-33-р хуудас/,
Гэрч “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр нь Баяндэлгэр сумын нутгаар явж цагаан чулуу үзнэ, хөөрөг хийдэг чулуу байдаг гээд надад ярьж байсан тэгээд найз машинтай болохоор нь яваад өг гээд гуйчихлаа гээд авч явах юмнуудаа бэлдээд байсан. Баяндэлгэр сум руу, хоёрыг явах гэхээр нь би хамт явъя, салхинд гармаар байна гэж гуйж байгаад тэр хоёртой хамт 07 дугаар сарын 29-ний шөнө Баяндэлгэр суманд ирээд сумын урд дээр хоноод 07 дугаар сарын 30-ны өдөр өглөө сумаас урагш 10 гаран км-т хадтай газар явж байгаад замын хажуудах цагаан цагаан чулуу хараад тийшээ очихоор явж байгаад айлын өвөлжөөний хажууд зогсоод зогсоод металл хайгчаа ажиллуулж үзээд байсан. металл хайгчаа сайн ажиллуулж мэдэхгүй байсан. Тэр хоёр металл хайгч дугарсан газарт нүх ухаад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 43-45-р хуудас/,
Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2302230 дугаартай “...29-47 СҮҮ улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 8,358,300 /найман сая гурван зуун тавин найман мянган гурван зуун/ төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 49-59-р хуудас/,
Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2302231 дугаартай “...2 ширхэг металл хайгчний зах зээлийн үнэ 1,900,000 төгрөг, 3 хүрз, 2 лоомны зах зээлийн үнэлгээ 36,750 төгрөг нийт үнэ 1,936,750 төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 67-77-р хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2957 дугаартай “...Тус үнэлгээгээр эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-аар тус тус тооцсон болно. Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 544,542 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 85-102-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9-р хуудас/,
29-47 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-14-р хуудас/,
Шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэх, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй хураангуй лавлагаа /хх-ийн 133-134-р хуудас /,
Шүүгдэгч*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-р хуудас /,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-р хуудас /,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэх, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй хураангуй лавлагаа /хх-ийн 143, 145-р хуудас/,
29-47 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 146-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******,******* нар бүлэглэн 2023 оны 07 сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Улаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах, олборлох зорилгоор тус газарт хүрз, лоом, металл хайгч зэрэг эд зүйлс ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгаль экологид нийт 544,542 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг “Улаан дэл” гэх газарт 45° 37’ 13’’ N 112° 25’ 36’’ E солбилцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна...” гэх албан бичиг, иргэний нэхэмжлэгч Т.Цэдэвсүрэн, гэрч Д.Батбилэг, Б.Адъяа, хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2302231 дугаартай “...2 ширхэг металл хайгчний зах зээлийн үнэ 1,900,000 төгрөг, 3 хүрз, 2 лоомны зах зээлийн үнэлгээ 36,750 төгрөг нийт үнэ 1,936,750 төгрөг...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2957 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 29-47 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******,******* нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас байгаль орчинд 544,542 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй байна. Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******,******* нар нь холбогдох байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: “...Үйлчлүүлэгчид минь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргах зүйлгүй...гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Ашигт малтмал хууль бусаар олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нар хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.
Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 211 дугаартай “Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын4 дүгээр баг “Улаан дэл” гэх газарт 45° 37 13° N 112° 25 36 Е солиболцолтой газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байна” гэх албан бичгээр “Улаан дэл” гэх газарт эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуул хийх, олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна.
Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн ”, 5.2. “ Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ” гэж тус тус зохицуулжээ.
Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.
Прокуророос хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч *******,******* нарын Бэрс финанс ББСБ-ын эзэмшлийн 29-47 СҮҮ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Улаан дэл” гэх газарт Goldmaster бичигтэй металл хайгч 1 ширхэг, Eclipce-950 гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг, хүрз 3 ширхэг, 2 ширхэг лоом зэргийг ашиглан тус газарт ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******,******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй,
Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тус тус тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Монгол орны байгаль орчинд учирсан 1,109,084 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж байгаль орчин аялал жуулчлалын газарт төлүүлэх. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан Eclipce-950 гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг, хүрз 3 ширхэг, лоом 2 ширхэг зэрэг эд зүйлийг улсын орлого болгох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдлээ гүйцэтгэхэд ашигласан 29-47 СҮҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 8,358,300 төгрөгийг, мөн 1 ширхэг металл хайгчийн үнэ болох 950,000 төгрөгийг *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: “...Дээрх зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг.*******, ******* нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, одоо ч илэрхийлж байгаа. Мөн үйлчлүүлэгч нарын минь хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан олж авсан эд мөрийн баримтыг орлогын хэмжээнээс хамаараад хөрөнгийг үнэлж улсын орлогод хохирол төлбөрийг төлөхөд зарцуулж болно гэсэн зохицуулалт байгаа учир энэ зүйлчлэлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ашиглаж өгнө үү...”гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол болох 1.109.084 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******,******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгч нарын хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тэдгээрийн хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ...явуулсны улмаас байгаль орчинд шууд учирсан хохирол 544,542 төгрөгийн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2957 дугаартай “...Нөхөн сэргээлтийн зардал нь 544,542 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч Т.Цэдэвсүрэн, шүүгдэгч *******,******* нар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 544,542 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийн 2 дахь заалт, 6 дахь хэсэгт заасны дагуу газрын хэвлийд учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд 544,542 *2= 1,109,084 төгрөг байна.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 514,144 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийн 2 дахь заалт, 6 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирол 1,109,082 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч тус бүрээс 554.541 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 29-47 СҮҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Бэрс Финанс ББСБ-ын эзэмшлийнх болох нь “авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар / хх-н 146х/,, Goldmaster бичигтэй металл хайгч нь Н.Барсболдынх болох нь “...2021 онд Goldmaster бичигтэй металл хайгчийг хувь хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр******* нь металл хайгчтай хүн байна уу, нэг юм хаясан юмаа үзчихээд өгье гэхээр нь*******д металлаа хайгчаа өгч явуулсан. Тэгээд*******гаас металлаа хайгчаа авъя гэхэд “чиний металл хайгчийг Баяндэлгэр суманд алтанд явж байгаад цагдаад хураалгасан” гэж хэлсэн. Металл хайгч багажийг хүнээс худалдаж авсан учраас ямар нэгэн баримт бичиг байхгүй. Металл хайгчийг буцаан авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг, /хх-н 29х/ зэргээр тогтоогдож байх тул авто машины үнэ 8,358,300 төгрөг болон Goldmaster бичигтэй металл хайгч багажийн үнэ 950,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 9,308,300 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Eclipce-950 гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг, хүрз 3 ширхэг, лоом 2 ширхгийг улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ням овогт Мөнх-Очирын, Нордов овогт Халзанбухын нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******,******* нар дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******,******* нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийн 2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар газрын хэвлийд учирсан хохирол 1,109,084 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Eclipce-950 гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг, хүрз 3 ширхэг, лоом 2 ширхгийг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бэрс Финанс ББСБ-ын эзэмшлийн 29-47 СҮҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,358,300 төгрөг, Goldmaster бичигтэй металл хайгчийн үнэ 950,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР