Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/02599

 

      2020         09             28

                     183/ШШ2020/02599

                    

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....................оршин суух Ж овогт Д-ын Сувдаа /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. оршин суух Ц овогт Д-гийн Даваасүрэн /РД:.............../-д холбогдох,

хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие Д.Дтэй хууль ёсны гэр бүлийн баталгаагүйгээр 2014-2019 онд хамтран амьдарч байсан хугацаанд хоёр охин төрүүлсэн бөгөөд тэдгээр охид нь Д.Д, Д.Д нар болно. Д.Д-тэй  хамтран амьдарч байсан хугацаанд бид зан ааш тохирохгүйгээс болоод байнга хэрүүл маргаантай амьдарч, дунд нь олон удаа тусдаа салж амьдарч байсан. 2019 онд намайг зодож хөнгөн гэмтэл учруулж байсан бөгөөд энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Д.Д-д эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс түүнд торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Д.Д бид хоёр цаашдаа нэг гэр бүлд хамтран амьдрах сонирхолгүй болсон тул хамтран амьдарч байгаагаа дуусгавар болгож, цаашид миний бие хоёр охиноо өөрөө өсгөн хүмүүжүүлэх санхүүгийн чадвар байхгүй, надад эрүүл мэндийн хувьд удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул охин Д.Даваацэрэнд, Д.Даваадулам нарыг төрсөн эцэг болох  Д.Д-гийн нэр дээр асрамж хамгаалалтад хуулийн дагуу бүрэн шилжүүлэх хүсэлтэй байна. Хоёр охинд минь  эцэг тогтоолгох шинжилгээг заавал хийж Д.Д нь төрсөн эцэг нь мөн эсэхэд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж өгнө үү. Миний бие хоёр охиноо эцгийнх нь асрамжид шилжүүлэхдээ өөрийн санхүүгийн болон эрүүл мэндийн боломж чадвар муу байгаа, мөн охидынхоо ирээдүйг харгалзан үзэж эрүүл саруул дутагдах зүйлгүйгээр өсөж бойжоосой гэсэн бодлоос энэхүү шийдвэрийг гаргасан болно. Охидын эцэг Д.Д нь хоёр охиныг хүний зэрэгт хүргэж өсгөх санхүүгийн бүрэн боломжтой, ухаан санаа эрүүл хүн юм. Би Д.Д-д  хоёр охиноо зөв сайн иргэд болгон өсгөн хүмүүжүүлж чадна гэж бүрэн итгэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж тогтоол, захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Би иргэн Д.С-тай 2014-2019 онд  хамтран амьдарч  байсан бөгөөд энэ хугацаанд  охин Д.Даваацэнд, Д.Д нар төргсөн. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Д.С нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж охин Д.Д, Д.Д нарыг миний асран хамгаалалтанд бүрэн шилжүүлэх хүсэлт өргөдөл гаргасан байна. Би Д.С-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч хоёр охиноо өөрийн нэр дээр цаашид өсгөн хүмүүжүүлэх болно. Иймд Д.С-гийн өргөдөл хүсэлтийг би зөвшөөрч байгаа тул шүүхийн тогтоол гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие танай шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хоёр охины аав болох Д.Д нь ажил ихтэй учир бага насны охидуудаа өсгөхөд эцэг, эхийн хайр халамж дутуу дулимаг байх болоод байгаа учир Д.Д бид хоёр харилцан зөвшилцөж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хуулийн дагуу хоёр охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэв.

 

Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2014 оноос гэрлэлтээ батлуулахгүйгээр наана цаана амьдарч байсан. Бидний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Д, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин Д.Д нар төрсөн. Д.С нь зан ааш тогтворгүй, хүүхдээ дагуулаад явчихдаг. Сэтгэхүйн хувьд эрүүл бус юм болов уу гэж бодох болсон. Анх хоёр охиноо миний асрамжид шилжүүлнэ гээд нэхэмжлэл гаргасан. Дараа нь Д.С би хоёр охиноо авна, чи тэтгэмж төл гэхээр нь зөвшөөрч, чиний хэлсэнээр явъя гэсэн. Хоёр хүүхэд бага юм чинь ээж дээр нь үлдээх нь зөв гэж санал нийлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

               Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.Д-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, асрамж шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

         Зохигчид 2014 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Д, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин Д.Д нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэвч талууд зан харьцааны тааламжгүй байдал болон хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Д.Сг зодож хөнгөн гэмтэл учруулсанаас шалтгаалан 2019 оноос хойш тусдаа амьдарч, охин Д.Д, Д.Д нарыг эх Д.С асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд эцэг Д.Д-гээс хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

    Зохигчид охин Д.Д, Д.Д нарыг эх Д.С-гийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцож, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй  байх тул охин Д.Даваацэнд, Д.Д нарыг эх Д.С-гийн  асрамжид үлдээж, эцэг Д.Д-гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хийсэн эцэг тогтоох биологийн шинжилгээгээр охин Д.Д, Д.Д нарын биологийн эцэг нь хариуцагч Д.Д байх боломжтой байна, Д.Д нь Д.Д, Д.Д м нарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна гэсэн дүгнэлт нь Д.Д-г 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн охин Д.Д, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин Д.Д нарын эцэг мөн болохыг давхар нотолж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу тэрээр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үндэстэй юм.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.С-гийн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч Д.Д-д 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан тайлбар гаргаж, нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                     ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн охин Д.Д, 0000 оны 0 дугаар сарын 0 ны өдөр төрсөн охин Д.Д нарыг эх Д.С-гийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Д.Д, Д.Днарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Д нь тэжээн тэтгэсүгэй.

          5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамжинд 141.936 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                            

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР