Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шинэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121000130443 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, , эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* байсан одоо Дорнод Их ажилтай, ам ******* 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шинэн овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд Дорнод аймгийн ******* *******, ******* ******* ******* оор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын ажилчдын цалинг бодож олгохдоо ажилчдын цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийж өөрийн хаан банкны 5408003344 дугаартай дансаар шилжүүлэн авч хувьдаа завшиж нийт 2,734,014 /хоёр сая долоон зуун гучин дөрвөн мянга арван дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж яр зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Шинэн овогт ******* нь Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* газар оор байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд байгууллагын ажилчдын цалинг бодохдоо үндэслэлгүйгээр суутгал хийж уг суутгалаа ХААН банкин дахь өөрийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшиж, 2,734,014 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.туяагийн “...Цалин нэмэгдсэн гэх боловч дутуу цалин ороод байгаа юм шиг санагдаад байдаг байсан. Асуухаар нийгмийн даатгалын төлөлттэй холбоотой хэлбэлзэлтэй бодогдож байгаа гэж хэлдэг байсан. ...Бидний хооронд өр авлага байхгүй. Миний цалингаас мөнгө авах ёсгүй. Би 34,400 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-223/,

хохирогч “...Тухайн үедээ бол цалин бага ордог байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мөнгө төлдөг байсан учраас Шийдвэр гүйцэтгэх байгууллага мөнгөө татаж аваад байна гэж ойлгоод байсан. Сүүлд санхүүгийн шалгалт ороход миний цалингаас мөнгө авч байсан талаар мэдсэн. Манай байгууллагын ажилчид цалин бага орлоо гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228/,

хохирогч Г.туулын “...Манай байгууллагын ажилчид ер нь цалин тогтмол биш ордог гэж ярьдаг байсан. Манай байгууллагын ажилчдын цалин уг нь тогтмол байдаг боловч сар болгон тогтсон цалин ордоггүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/,

хохирогч “...Шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлттэй танилцахад миний цалингаас оор   байсан мөнгө авч байсан байна. Надад  санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-240/,

хохирогч “...Анх ажилд орсон үеэс *******ийг таньдаг болсон. 2020 онд аудитын шалгалт ирээд чиний цалин дутуу буруу бодогдсон байна гэж хэлж байсан. Надад санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-246/,

хохирогч “...Надад санал хүсэлт байхгүй. 108,408 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Гэхдээ 108,408 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-02/,

хохирогч “...Мөнгөн дүн нь бага хэмжээтэй учраас 39,400 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07-08/,

хохирогч “...Тухайн үед цалин бага орж байгааг мэддэг байсан. Ер нь ажилчид цалин бага ороод байна гэж ярьдаг байсан. Бидний дунд өр авлага байхгүй байсан. Би уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-14/,

хохирогч “...Цалин бага орлоо гэдэг яриа ажилчдын дунд бол гардаг байсан. Нэг удаа цалин бага орсон байна гэж хэлж байсан. Бидний дунд ямар нэгэн өр авлага хувийн асуудал байхгүй. Би уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20/,

хохирогч “...Би жижүүр ажилтай болохоор гараанаас шалтгаалаад цалин хэлбэлзэлтэй бодогдож ордог. Бидний дунд ямар нэг өр авлага хувийн асуудал байхгүй. Миний цалингаас мөнгө авах ёсгүй. Хэрэв миний авах ёстой цалингаас мөнгө авсан бол би дээрх хугацаанд авсан мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26/,

хохирогч “...Цалин дутуу орлоо гэж ид хэлдэг байсан. Нягтлан зөв бодсон гэж хэлдэг байсан. Бидний дунд ямар нэг өр авлага, хувийн асуудал байхгүй. Миний цалингаас мөнгө авах ёсгүй. 32,400 төгрөгийг нэхэмжлэхгүй. Мөнгөө бол аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/,

хохирогч “...Миний цалингаас мөнгө авах ёсгүй. Бидний дунд ямар нэг өр авлага байхгүй. Одоо болоод өнгөрсөн зүйл учраас 100,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Би 100,000 төгрөгийг ээс аваагүй. Санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-37/,

хохирогч “...Манай ажилчид дунд цалин бага орсон гэж ярьдаг байсан. Бидний хооронд өр авлага байгаагүй. Миний цалингаас мөнгө авах ёсгүй. Надад учирсан хохирол бага дүнтэй учраас 32,400 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-44/,

хохирогч “...Тухайн үед цалин дутуу орсон гэдэг маргаан гардаг байсан. Бидний хооронд өр авлага байгаагүй. Миний цалингаас мөнгө авах ёсгүй. Гэхдээ 32,400 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50/,

хохирогч “...Би ийг миний цалингаас мөнгө авч байсан гэдгийг мэдээгүй. Гэхдээ манай байгууллагад цалин бага орсон гэдэг яриа гардаг байсан. ...Мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55/,

гэрч “... нь ажилтанд тавигдах шаардлага буюу ажлын тодорхойлолтод заасан ажлын чиг үүргээ дутуу гүйцэтгэдэг асуудал гаргаж байсан. Намайг ажил авснаас хойш ийн ажлын байртай холбоотой гомдол байнга ирж  байсан. Цалин дутуу бодогдсон, ээлжийн амралтын мөнгө хугацаа сунжирч орж байгаа, тухайн цалин цаг хугацаандаа тавигдахгүй байна гэсэн асуудлыг ярьж байсан. Тэр болгон дээр надад өргөдөл гомдол гаргаад би түүнтэй танилцаад үндэслэлтэй гэж үзээд үүнийг залруулах чиглэл үүргийг ******* тогтмол өгч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/,

Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №25-01-96 тоот акт /1-р хх-ийн 7-11/, санхүүгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 тоот дүгнэлт /1-р хх-ийн 30-34/, Дорнод аймаг дахь Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 231 тоот албан бичгээр ирүүлсэн “Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүнгийн талаарх” материал /1-р хх-ийн 48-124/, Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* 2019 оны 02, 04, 12 дугаар сар, 2020 оны 01-08 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт /3-р хх-ийн 1-20/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* газар оор байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын ажилчдын цалинг бодохдоо үндэслэлгүй суутгал хийж, уг суутгалаа ХААН банкин дахь өөрийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшиж, хохирогч Э.туяа, , Г.туул, , , , , , , , , , , , нарт нийт 2,734,014 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.туяа, , Г.туул, , , , , , , , , , , , нарт нийт 2,734,014 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* “2019 оны Тушаал А” гэсэн бичиглэлтэй 148 хуудас бүхий 1 хавтас, “2019 оны Тушаал Б” гэсэн бичиглэлтэй, 35 хуудас бүхий 1 хавтас, “НДШ-ийн тайлан 2019 он” гэсэн бичиглэлтэй 24 хуудас бүхий 1 хавтас, “Цалин” гэсэн бичиглэлтэй 168 хуудас бүхий 1 хавтас нийт 4 хавтас санхүүгийн баримтыг Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шинэн овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,734,014 /хоёр сая долоон зуун гучин дөрвөн мянга арван дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар солыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* “2019 оны Тушаал А” гэсэн бичиглэлтэй 148 хуудас бүхий 1 хавтас, “2019 оны Тушаал Б” гэсэн бичиглэлтэй, 35 хуудас бүхий 1 хавтас, “НДШ-ийн тайлан 2019 он” гэсэн бичиглэлтэй 24 хуудас бүхий 1 хавтас, “Цалин” гэсэн бичиглэлтэй 168 хуудас бүхий 1 хавтас нийт 4 хавтас санхүүгийн баримтыг Дорнод аймгийн ******* *******, *******, ******* ******* буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.туяа, , Г.туул, , , , , , , , , , , , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА