Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2020/00253

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2020/00253

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* 3 дугаар давхарт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1*******.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2015 оны 0******* сарын 30-ны өдөр 57 тоот ******* үйлчилгээний гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг ******* гурвалсан үйлчилгээ болон 1*******5.000 төгрөгийн үнэтэй ZTE-HG /1 ширхэг/, Entone Kamai-500 /1 ширхэг/ төхөөрөмжийн хамт гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний болон төхөөрөмжийн төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. 2017 оны 08 сарын 10-ны өдөр үйлчилгээ зогссон. Б.******* нь үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй боловч төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасны дагуу төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 117.000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй. Иймд Б.*******ээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 1*******.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг нийт 115.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 57 дугаартай ******* овогтой ******* нь 2020 оны 04 сарын 28-ны өдөр 115.500 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь ******* овогтой ******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1*******.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.******* нь 115.500 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******-д төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1*******.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг /гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2.275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******ээс 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ