| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00580/И |
| Дугаар | 103/ШШ2020/00592 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2020/00592
| 2020 10 14 | 103/ШШ2020/00592 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, *******, дээд боловсролтой, ам бүл 3, 2 охины хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 10 онд Хэнтий аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******-, хариуцагч О., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.*******- шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 оны 3 дугаар сарын *******-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ихэр охид болох Б., Б. нарыг төрүүлсэн. 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо О. өөр хүнтэй гэр бүлтэй болсон. Бид хоёр 2000 онд анх Англи улсад танилцаж тэндээ хамт амьдарч байгаад 2005 онд Монгол улсад хамтдаа буцаж ирсэн. Бид ярилцаж байгаад Солонгос улсад очиж суулгац суулгуулж 2008 онд хоёр охиноо төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа энэ хүн хөдөө 2, 3 сараар явчихдаг, хөдөө явахаараа утас нь холбогддоггүй байсан, ерөнхийдөө энэ хүн надтай харьцаж, өөрийгөө нээж чаддаггүй байсан. Бүр эрт салах боломжтой байсан боловч хоёр хүүхдээ жаахан ухаан орог гэж бодоод салаагүй. Хамт амьдарч байгаа нэртэй бид тусдаа байдаг байсан. яг хувцсаа боогоод аваад явсан нь 2016 он, тэгэхээр 2016 онд салсан гэж хэлж болно. Бид Англид байхад ч, Монголд ирээд ч халуун дулаан уур амьсгалтай байсан. Бидний харилцаа хөндий байгаагүй, зүгээр л бид бие биенээсээ холдсон байсан. Энэ харилцаа яагаад ийм болсон гэдгийг ойлгодоггүй. Би энэ хүнийг олон удаа уучилсан. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь энэ хүн надад юу ч хэлдэггүй, түүнийг дуугүй, чимээгүй хүн гэж би лав хэлэхгүй. Би өөрөө хоёр ахтай хүн учраас эрэгтэй хүнийг тэдэн шигээ төсөөлдөг байсан. Энэ хүнийг хөдөө ажлаа хийгээд явж байхад нь араас нь утастаад яахав дээ гээд бүхнийг өөрөө зохицуулдаг байсан, магадгүй бүхнийг өөрөө хийдэг байсан маань миний алдаа байх, хүүхдүүд маань надад үнэ цэнэтэй олдсон учраас би хүүхдүүдийнхээ аавыг нь авч үлдэхийг маш их хичээсэн. Энэ үйлдэл нь сүүлдээ хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх болсон, хүүхдээ дагуулаад гадаад явахдаа аавыг нь олон удаа гуйж байж арай гэж гарын үсэг зуруулдаг байсан. Би Багануурын хүн биш г бүтэн харагдуулахын тулд түүнийг дагаад хөдөө явдаг байсан, хөдөө очихоороо бид хэдийг буулгаад морь, мал гээд алга болчихдог байсан, би хоёр ихэр хүүхэдтэй болохоор ядраад хэцүү байсан учраас 1, 2 жил дагаж яваад больсон. Мөн би хотоос найзуудаа авчраад найзуудтай хамт шинэ жилээ тэмдэглэдэг байсан. Багануурт таних хүнгүй надад найзуудаа дагуулж ирж шинэ жил тэмдэглэх шаардлага байгаагүй, энэ хүнд сайхан орчин бүрдүүлж өгөхийн төлөө л энэ бүгдийг хийдэг байсан. Тусдаа амьдарснаас хойш би энэ хүнийг байнга батлан даадаг, тусалдаг байсан. Надад энэ хүнээс хэдэн төгрөг авах чухал биш, би гэр бүлээ бүрэн бүтэн байлгах л надад чухал байсан, тийм учраас маш их хичээсэн. Би амьдралаа авч явахын тулд 2 нас хүрээгүй 2 жаахан хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийж байсан. Миний хүүхдүүд энэ жилээс Монгол сургууль руу шилжсэн, үнэхээр би ядарсан, аргагүйн эрхэнд хүүхдүүдээ Монгол сургууль руу шилжүүлсэн. Хүүхдүүдээ жаахан байхад нь энэ хүнээс надтай холбоотой байх шаардлагагүй бол би хүүхдүүдээ чамаар овоглох шаардлага байхгүй, чи энэ байраа аваад баталгаагаа салгуулж болно, надад хоёр охин маань л байхад хангалттай гэхэд тэгэх шаардлагагүй гэж өөрөө хэлдэг байсан. Тэр цагаас хойш би энэ хүний араас гүйж залхсан. Миний хоёр хүүхэд ахыг маань том болтлоо ааваа гэж дуудсан. Би хоёр охиндоо ааваар нь гарын үсэг зуруулах гэхээр олдохгүй хэцүү байх юм, бид хоёр салчих уу гэж хэлэхэд та хоёр хамт амьдардаггүй биз дээ, угаасаа салчихсан биз дээ гэсэн болохоор одоо хоёр охин маань аавыгаа ч тоохоо больчихсон юм байна гэж бодоод салах шийдвэр гаргасан. Хоёр хүүхэд маань аавынх нь талаар асуусан эхний асуултад хариулахдаа уйлсан байсан, уг нь наашаа ирэхдээ хоёр охин маань тоохгүй байх шиг байсан. Иймд цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хамт амьдарч байхдаа би хөдөө мал руугаа явчихдаг байсан, үүнээс болоод бид хоёр үл ойлголцох болсон, үл ойлголцол хэтэрснээс болоод салах болсон байх гэж боддог. Би 20******* оныг хүртэл буюу хүүхдүүдээ жаахан байхад гэр бүлдээ хайртай байсан. 2017 оноос хойш өөр хүнтэй гэр бүл болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******- нь хариуцагч О. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.*******-, хариуцагч О. нар нь 2004 онд гэр бүл болсныг 2007 оны 3 дугаар сарын *******-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Б., Б. нарыг төрүүлсэн болох нь Г-32 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-32, Г-32 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Гэрлэгсдийн аль алинд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж, байнгын хэрүүл маргаан үүсэж хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тус тусдаа амьдарч, хүүхдүүд өнөөдрийг хүртэл эх Д.*******-******* асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хариуцагч О. өөр хүнтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй нь шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байх ба шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдүүдийн санал, насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл зэргийг харгалзан охин Б., Б. нарыг эх Д.*******-******* асрамжид үлдээх нь зохистой.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч Д.*******-******* зүгээс хариуцагч О.ыг охин Б., Б. нартай уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг О.аас тэтгэлэг гаргуулж охин Б., Б. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч О. анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8.620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* *******-, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б., Б. нарыг эх Д.*******-******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ихэр охид болох Б., Б. нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг О.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******-д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 8.620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******-д олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ