| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00605/И |
| Дугаар | 103/ШШ2020/00609 |
| Огноо | 2020-11-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2020/00609
2020 11 4 *******3/ШШ2020/00609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, *******, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд аймгийн суманд төрсөн, 29 настай, , Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагч П., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 20******* онд П.ой танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүү М. төрсөн. Бид тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас салж 2012 оноос эхлэн тусдаа амьдарсан. Тэр үеэс эхлэн хүү маань миний асрамжид хүмүүжиж байгаа тул эцэг П.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. бид хоёр хүүхэдтэй болохоосоо өмнө 2 жил хамт амьдарсан, хүн хамт амьдрахаар зангаа таниулдаг юм байна лээ. Энэ хүн аймаг руу явж ажил хийсэн тэгээд хэрвээ чи энд ирж амьдарч чадахгүй бол хоёулаа салъя гэсэн би очиж чадахгүй гэдгээ хэлсэн, хөдөөнөөс ирээд ч надтай холбоо бариагүй, тэгээд салсан. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг анх авахдаа хүүгээ ааваар нь овоглосон, сүүлд хүүхдийнхээ овгийг аавынх нь зөвшөөрөлтэйгөөр солиулсан. Энэ хүнийг аймаг руу явах үед хүү маань 5 сартай байсан, тэрнээс хойш хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй, утсаар ярьж хүүхдээ асууж байгаагүй бас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаагүй. Хүүхэд маань одоо аавыгаа таних ч үгүй, аавынхаа талын хүмүүсийн талаар мэдэхгүй. Эдний гэрийнхэн нь намайг хүүхэд авч зугтаасан гэх мэтээр ярьдаг юм байна лээ, гэхдээ бид хоёртой гудамжинд таарчихаад дуугардаггүй. Хүүхэд маань 2 настай байхдаа аав маань намайг хаяад явахдаа баяртай байсан байхдаа гэж хэлж байсан. Би 2014 оны 3 дугаар сараас хойш одоог хүртэл сүүлд суусан нөхөртэйгөө хамт амьдарч байна. Энэ хүнийг хүүхэдтэйгээ уулзъя гэвэл уулзуулна өөрөө нэг ч удаа залгаж байгаагүй болохоор уулз гэж хэлдэггүй гэв.
Хариуцагч П. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би руу хөдөө ажилд явсан, тэнд очоод бид хоёр утсаар маргалдсан тэгээд 6 сар харьцаагүй. 6 сарын дараа хөдөөнөөс ирээд ******* ажил дээр уулзахаар очиход ажлынх нь хүн түүнийг хүнтэй сууж байгаа гэж хэлсэн, дараа нь тэй уулзах гээд хамаатных нь хүнд хэлсэн чинь түүнийг өөр хүнтэй суугаад одоо хамт амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд айл гэр үймүүлээд яахав дээ гээд уулзаагүй. Хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч П. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь хүү ийг өөрийн хүүхэд гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч Г., хариуцагч П. нар нь 2011 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү ийг төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Гүн галуутай цогцолбор сургуулийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байна.
2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү ийг эцэг оор овоглож захиргааны журмаар эцэг тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ******* болгон өөрчилсөн нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг П.оос тэтгэлэг гаргуулж хүү М.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар П.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгох нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ******* овогт ******* ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ