| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00476/И |
| Дугаар | 103/ШШ2020/00610 |
| Огноо | 2020-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2020/00610
| 2020 4 | 03/ШШ2020/0060 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 9******* оны 9 дүгээр сарын *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 30 настай, *******, ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дүгээр бранкын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 9 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 3 настай, эрэгтэй, ******* дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны *******в тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны ******* дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т., хариуцагч Д., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т. миний бие 200******* онд Д. танилцан улмаар 2008 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 онд хүү -, 20 онд , 205 онд - нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 209 оноос салж тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд маань миний асрамжид хүмүүжиж байна. Нөхөр маань 2009 оноос хойш надад гар хүрч зоддог болсон тул эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эвлэрүүлэх хугацаанд бидний харилцаа яг хэвээрээ л байсан, одоо ч хэвээрээ байгаа. Том хүүхэд маань аав дээрээ очиж амьдарна гээд явсан, харин би хоёр хүүхдээ өөрөө асарч байгаа. Том хүү маань өвдсөн гэхээр нь өчигдөр хүү дээрээ очсон тэгэхэд хүү маань хачин гутал өмсчихсөн, ийм хүйтэн болчихсон байхад малгай, ороолтгүй явж байсан. Тэгээд энэ хүнээс ганцхан хүүхдээ өөр дээрээ авчихаад ядаж хүүхдээ хувцаслаад өгөөч ээ гээд гуйсан, тэгэхэд цалин хөлс буухаар хувцас авч өгнө дөө гэж хэлсэн. Хүүхдээ авах хугацаандаа энэ хүн өөрөө харахгүй, ээж дээрээ орхидог болохоор бүх хүүхдүүдээ өөрийн асрамждаа авмаар байна. Одоо шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамждаа авч, хариуцагчаас тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эхнэрээ арай түргэдээд нэхэмжлэл гаргачихав уу гэж бодож байна. Эвлэрлийн хугацаа олгосноос хойш ямар нэгэн арга хэмжээ авсангүй, хааяа нэг утсаар ярьж, мессеж бичээд байж байтал 2 сар маш хурдан өнгөрчихдөг юм байна. Том хүүхдээ өөрийн асрамждаа аваад 2 сар болж байна, энэ хугацаанд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, сургуулиас нь авч байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Д. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Т., хариуцагч Д. нар нь 200******* оны 0 дүгээр сарын 2*******-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 2 дугаар сарын -ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.-, 20 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүү Б., 205 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүү - нарыг төрүүлсэн болох нь Г-3 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-, Г-96,0000******* дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Зохигчдын хамтран амьдрах 2 жилийн хугацаанд хариуцагч Д. нь архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байснаас шалтгаалан хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай байдаг байсан нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон байх ба хариуцагчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 9 дүгээр сарын 4, 2020 оны 0 дугаар сарын 8,9-ний өдрийн тэмдэглэлүүд, Нийслэлийн ******* дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эвлэрүүлэх арга хэмжээ авсан ажиллагааны дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 4.6-д Гэрлэгчид энэ хуулийн 4.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдийн насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл зэргийг харгалзан хүү Б.-, Б., Б.- нарыг эх Т. асрамжид үлдээх нь зохистой.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38. дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсэгт зааснаар эцэг Д.өөс тэтгэлэг гаргуулж хүү Б.-, Б., Б.- нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.өөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүдийг эцэг Д. байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 268.923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4.3 дахь хэсэгт тус тус зааснаар ******* овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар
2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.-, 20 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү Б., 205 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Б.- нарыг эх Т. асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсгүүдэд зааснаар 20 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү Б., 205 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Б.- нарыг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, нас хүрмэгц 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.-ыг 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Д.өөс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.д даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс улсын тэмдэгтийн хураамж 268.923 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ