| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00475/И |
| Дугаар | 103/ШШ2020/00490 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2020/00490
| 2020 8 19 | 103/ШШ2020/00490 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 6б тоотод оршин суух, ******* овогт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., хариуцагч Ж., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: А. би 2013 онд Ж.эй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны ******* дугаар сарын 3-ны өдөр хүү А. төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан тул хүүгээ би өөрийн нэрээр овоглосон. Хамт амьдрах хугацаандаа энэ хүн архины маш их хамааралтай байсан. Бидний салах болсон шалтгаан бол архи, өсөж яваа хүүд маань энэ хүний үйлдэл муугаар нөлөөлөх юм болов уу гэж бодоод салахаар шийдсэн. Ээж маань 201******* онд бөөрний хорт хавдраар өвдөж, би ээж дээрээ Эрдэнэт очиж амьдрах болсон. Ээжийгээ асарч байх хугацаанд хүүгээ ааваар нь арван хэдэн хоног харуулсан түүнээс хойш бид тусдаа амьдарч байгаад 2019 оны 02 дугаар сард буцаж нийлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа энэ хүн надад амьдралаа шинээр эхэлье гэх мэт олон амлалт өгсөн. Тэгээд 2, 3 сар болоод л дахиад муудалцаж эхэлдэг. Манай хүн 14 хоног ажилдаа яваад, гэртээ ирээд ******* хоног амардаг. Ажлаас ирсэн, ажилдаа явах өдрөө л эрүүл байдаг, бусад өдөр нь архи уучихсан байдаг. Архи уухаараа намайг барьж аваад зодоод байдаггүй ч хажууд согтуу хүн байгаад байх сэтгэл санааны хувьд ч хэцүү байдаг, хүү маань ч аав архи уугаад ингэсэн тэгсэн гээд л ярьдаг болсон. Энэ хүн өөр хүмүүстэй нийлж архи уудаггүй, ганцаараа л архи уудаг. Бидний маргалдсан хамгийн сүүлийн шалтгаан бол хадаг сүйний асуудал байсан. Уг нь сүйний асуудал тодорхой ёс заншилтай байдаг байтал энэ хүн манай ээжийг эмнэлэгт хэвтэж байхад нь очиж хадаг өгсөн. Тэр үйлдэл нь намайг доромжилж байгаа юм шиг эвгүй санагдсан. Ээжид хадаг өгчихөөд гарч ирээд над руу маш их уурлаад, тэр өдрөөсөө эхлээд архи уугаад эхэлсэн, архи уучихаад ээж рүү маань залгаж доромжилсон. Ээж маань энэ хүнд буруу зүйл хийсэн юм байхгүй, 2, 3 жил тусдаа байж байгаад гуйгаад ирэхэд нь хамт амьдар гээд намайг явуулсан. Тэгээд аргаа бараад тусдаа 3 сар амьдарч үзсэн. Тэр хугацаанд архи уухаа больчих юм болов уу гэж бодсон боловч болиогүй, хэзээ архи уучих бол гэсэн сэтгэлийн түгшүүртэй байдаг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ж. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр хэрүүлтэй байдаггүй байсан. Би архи уудаг нь үнэн, миний буруу уг нь эвлэрэх хүсэлтэй байна гэхдээ энэ хүн ийм бодолтой байгаа бол салъя гэж бодож байна. Бид хоёр 2020 оны ******* дугаар сарын 09-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Би уг нь архи их уугаад байдаггүй, бидний харилцаанд гадны нөлөө их байдаг. Би өдөр хоногийг нь харж байж бэр гуйдаг гэдгийг мэдэхгүй байсан учраас хадам ээжийг эмнэлэгт байгаа дээр, ажилдаа явахаасаа өмнө хадаг тавья гэж бодоод хадаг аваачаад өгчихсөн юм. Тэгээд хадам ээж хадаг авахгүй гэхээр нь эхнэр рүүгээ залгаад болно гэж хэлээ биздээ гээд уурлачихсан юм. Хүү маань миний хүүхэд, эцэг тогтоолгох болон тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. нь хариуцагч Ж. холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч А., хариуцагч Ж. нар нь 2013 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2015 оны ******* дугаар сарын 03-ны өдөр хүү А.г төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч А., хариуцагч Ж. нар нь гэрлэлтээ батлуулаагүйн улмаас хүүгээ ээжээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хариуцагчийн хариу тайлбар, 6**************0 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
хүү А.г төрмөгц гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдээ эх А.ээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хариуцагч Ж. нь өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул эцгээр нь тогтоох үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ж.ээс тэтгэлэг гаргуулж хүү А.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Ж. анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******6.068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь хэсэгт зааснаар 2015 оны ******* дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* гийн эцэг ******* овогт мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны ******* дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, тэтгэлгийг тогтоон эцэг Ж.ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.т даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамж *******6.068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ