Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0432

 

2019 оны 07 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2019/0432 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:  МТ П ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар тэмдэглэл /шийтгэлийн хуудас/-ийн тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн МТ П ХХК-д 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , С.Ц , Г.М , хариуцагч Ж.Э , Л.Н , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагч МТ П ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нар нь татварын төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Уг тэмдэглэлээр 84,169,635.46 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар 64.184.826.1 төгрөгийн татвараас чөлөөлж 19.984.809.30 төгрөгийн төлөх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.

 

Манай компанийн зүгээс Татварын маргаан таслах зөвлөл тогтоол дээрх 19.984.809.30 төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дараах утга бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Тэмдэглэлийн ...тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 2-д заасан 209,536,577.94 төгрөгийн газарт элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцсон тухай зөрчлийн тухайд: Манай компанийн нэр дээр байгаа өрөнд авсан хоёр газар нь өмчлөх эрхийн бус эзэмших эрхийн гэрчилгээтэй тул дараах үндэслэлээр нягтлан бодох бүртгэл, татварын тайланд тусгагдсан. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д татвар төлөгч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй байна. Тиймээс Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-38-д НББОУС-аар биет бус хөрөнгийн бүртгэлийг тодорхойлдог. Биет бус хөрөнгө нь биет бус шинж чанартай, тодорхойлж болохуйц (гэрээ болон бусад хуулийн эрхээс үүсэлтэй) мөнгөн бус хөрөнгө байна. Тодорхой нөхцөлийг хангасан биет бус хөрөнгийн анхны бүртгэл нь өртгийн аргаар байх ба явцын дунд өртөг болон дахин үнэлгээний аргаар бүртгэгдэж болно. Биет бус хөрөнгийн хугацаа нь тодорхой бус байгаа тохиолдолд хорогдол тооцохгүй ба бусад тохиолдолд өгөгдсөн хугацаа (гэрээ. гэрчилгээний хугацаа) жигд тааруулж тооцно /38.12. 38.1, 38.8/. Нэгэнт хуулиар даалгасан үүргийнхээ хүрээнд бүртгэл хөтлөлт, тайлан тэнцлээ гаргасан байх тул эдгээр газар эзэмшлийн гэрээгээр ашиглаж байгаа, төрийн өмчийн газар учраас бидэнд ямар нэг байдлаар өмчлөх эрх үүсээгүй учраас түүнийг өөрийн өмчлөлд байгаа мэтээр бүртгэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан НББОУС-ын дагуу энэхүү газруудыг биет байдлаар нь бус харин гэрээний үндсэн дээр бий болсон гэрчилгээг даган өртгөөр биет бус хөрөнгө гэж үзэх ёстой юм. Иймээс ААНОАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь хэсэгт Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/, Хүчин төгөлдөр байх хугацаанд гэж зааснаар элэгдлийг байгуулах ёстой байх тул энэхүү 1,383,372.80 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийн хамт төлөх үндэслэл байхгүй байна.

Тэмдэглэлийн ...тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 3-д заасан 32,713.960.00 төгрөгийн С аяга, хашааг хамаарал бүхий этгээдэд борлуулахдаа НӨАТ ногдуулаагүй гэсэн зөрчлийн тухайд: Манай компани С " ХХК-д шатахуун борлуулсан бөгөөд шатахууны авлагаа барагдуулахгүйн улмаас нилээн хугацааг өнгөрөөсөн бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа ч төлбөр хийгдэхгүй байсан тул С " ХХК-аас авах авлагаа М т ХХК-д борлуулсан. Үүний дараа тухайн авлага барагдуулах ажлыг М т ХХК гүйцэтгэсэн бөгөөд тухайн компаниас С аяга, бетонон хашааг авсан. Энэхүү ажил манай компанид хамааралгүй бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ: 7.1.2.гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; 7.1.3.Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж тус тус заасан бөгөөд үүнээс харахад зөвхөн бараа, ажил, үйлчилгээнд НӨАТ-ыг ногдуулахаар заасан байна. Манай тохиолдолд борлуулалтын гэрээний дагуу авлагаа зөвхөн мөнгөөр авах байсан бөгөөд дээрх зүйлд мөнгөнд НӨАТ ногдуулахааргүй байна. Иймээс авлагаа борлуулсан ажил гүйлгээнд НӨАТ ногдох ёстой гэсэн татварын байцаагчдын тайлбар нь үндэслэлгүй байна. Тухайн аяган С болон хашааг жинхэнэ борлуулагч манайх биш тул магадгүй С " ХХК борлуулсан учраас тэдний орлогод НӨАТ ногдохыг үгүйсгэхгүй юм. Иймд энэхүү 4,929,159.60 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийн хамт төлөх үндэслэл байхгүй байна.

Тэмдэглэлийн ...тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 4-д заасан А с с ХХК-ийн 206.635.000.00 төгрөгийн, Б о ХХК-ийн 93,296.000.00 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг орон сууцыг хамаарал бүхий этгээдэд борлуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварыг ногдуулаагүй гэсэн зөрчлийн тухайд: Манай компани А с с ХХК болон Б о ХХК-иудад шатахуун борлуулсан бөгөөд авлагаа мөнгөн хөрөнгөөр борлуулах боломжгүй гэсэн байдлаар цаашид хугацаа алдаж байсан учраас бид М т ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр уг авлагуудыг шилжүүлсэн бөгөөд үүний дараа М т ХХК нь тухайн компаниудаас шилжин ирсэн авлагадаа 3 ширхэг орон сууц авч, өөрийн ажилчиддаа бэлэглэсэн байдаг. Тухайн орон сууцнуудыг А с с ХХК болон Б о ХХК борлуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шууд М т ХХК-ийн ажилчдын нэр дээр бүртгүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварыг уг орон сууцнуудыг борлуулсан тухайн А с с ХХК болон Б о ХХК нарын аль нэг нь хариуцах нь зүйтэй байх. Бид авлагаа М т ХХК-д өртгөөр борлуулсан учраас ямар нэгэн олз гараагүй бөгөөд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлого болох юм. Иймээс уг татварыг төлөх ёстой хариуцагч нь манай компани биш тул 9,038,390.60 төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.

Тэмдэглэлийн ...тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 5-д заасан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэсэн зөрчлийн тухайд: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн хуулийн үйлчлэх цар хүрээ, цаг хугацааг маш тодорхой заасан байдаг. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хунд хамаарна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт энэ хуулийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна гэж заасан байх тул 2015 оны 29,717,076.00 төгрөгийн зөрчлийн эхний хагаст хамаарах хэсгийг өршөөлд хамруулж өгнө үү. Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нар нь татварын төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 тоот тэмдэглэл (шийтгэлийн хуудас)-ны тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн МТ П" ХХК-нд 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Улсын төсвийн орлого, хяналтын газартай харьцдаг МТ П ХХК-ийн 2012-2016 оны ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нар хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөртэй холбогдуулан тус компаниас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Тэмдэглэлийн ... тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 2-д заасан 209,536,577.94 төгрөгийн газарт элэгдэл байгуулан хасагдах зардалд оруулан тооцсон тухай зөрчлийн тухайд: Тус компани Ж о ХХК-иас Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2180 тоот захирамжаар 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар МТ П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж о ХХК-д холбогдох газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр ... гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариуцагч Ж о ХХК-ийн өмчлөлийн дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт тооцуулан нэхэмжлэгч МТ П ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд: .... 3. Ж о ХХК ШТС-42 /шатахуун түгээх станц/ барилга, хаяг: Завхан аймаг Улиастай, Жинст баг хуучнаар тэмүүлэл захын урд, 120 м.кв талбай, эд хөрөнгө бүртгэсэн он сар өдөр -2013.04.29, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар-000186..., улсын бүртгэлийн дугаар Ү-0918001..., ... 9. Ж о ХХК/газар/, хаяг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд НТМ ШТС-13-ын ард 738 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0003300..., улсын бүртгэлийн дугаар гэсэн 2 газар шилжүүлэн авсан. Шүүхийн шийдвэрээр авсан дээрх 2 газрыг 2016 оны 05 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 2-ны хооронд биет хөрөнгийн бүрэлдэхүүнд оруулан тооцож газар буюу 2001-01-400-000-000 тоот дансанд 209,536,577.94 төгрөгөөр орлого авч бүртгэн тухайн онд 9,182,992.4 төгрөгийн элэгдэл байгуулсан. Татвар төлөгч гомдолдоо дээрх 2 газраа биет бус хөрөнгө гэж үзэх ёстой гэх боловч биет хөрөнгийн ангилалд оруулан бүртгэсэн байна.

Сангийн яамнаас баталсан Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар-т: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа банкнаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү дансны үлгэрчилсэн зааврыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэнэ гэж зааварчилсан байдаг. Татвар төлөгч гомдолдоо дээрх хоёр газраа биет бус хөрөнгө гэж үзэх ёстой гэж ААНОАТ-ын хуулийн 13.2.5 дахь хэсэгт Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/, Хүчин төгөлдөр байх хугацаанд гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд энэ нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хамааралтай болохоос энэ компанийн газарт хамааралгүй гэж үзэж бид 2016 онд данс бүртгэлдээ тусгасан 209,536,577.94 төгрөгийн үнэлгээтэй газарт 9,182,992.4 төгрөгийн элэгдэл байгуулж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох 13.9. Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Тэмдэглэлийн ...тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн гуравт заасан 32,713,960.0 төгрөгийн С аяга, хашааг хамаарал бүхий этгээдэд борлуулахдаа НӨАТ ногдуулаагүй зөрчлийн тухайд: Тус компанийн МТ П тооцоо нийлсэн акт 2016 он гэсэн 62 тоот дугаартай бор хавтаст үдэгдсэн материалд / хуудсыг дугаарлаагүй/ 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хууль зүйн хэлтсийн дарга Г.Э гийн албан бичгийн дагуу М т ХХК-руу дансны авлагыг 32,713,960.0 төгрөгөөр шилжүүлэн бичилт хийж хөрөнгийг М т ХХК авсан байсан. МТ П ХХК болон М т ХХК нь тус тусдаа тайлан баланстай, бие даасан компаниуд бөгөөд харилцан хамааралтай компаниуд болно. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл Харилцан хамаарал бүхий этгээд, 6.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ: 6.1.1. энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг; 6.1.2. ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй; 6.1.3. аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог. Тус компани С ХХК-иас авах авлагыг М т ХХК-руу шилжүүлсэн болох нь нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээр харагдаж байгаа хэдий ч нотлох баримтаас харахад МТ П ХХК шүүхийн шийдвэр гарсны дараа, С ХХК-с авах авлагаа мөнгөөр аваагүй бөгөөд авлагадаа 32,713,960.0 төгрөгийн үнэлгээтэй С аяга, бетон хашааг авч өрийг нь хааж, М т ХХК-руу барааг шилжүүлсэн байх тул НӨАТ тооцогдох нь зүйтэй. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа борлуулалт, ажил, үйлчилгээний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 11.1-д Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно гэж заасан. Тиймээс МТ П ХХК 2016 онд шүүхийн шийдвэрээр С ХХК-аас авлагадаа авсан 32,713,960.0 төгрөгийн үнэлгээтэй С аяга, бетон хашааг өөрийн хамаарал бүхий М т ХХК-руу үнэ төлбөргүй шилжүүлэхдээ орлогод тооцон татвар ногдуулаагүй нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; 11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна. гэж заасныг зөрчсөн гэж үзсэн болно.

Гурав. Тэмдэглэлийн. ... тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн дөрөвт заасан А с с ХХК-ийн 206,635,000.0 төгрөгийн, Б о ХХК-ний 93,296,000.0 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг орон сууцыг хамаарал бүхий этгээдэд борлуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварыг ногдуулаагүй гэсэн зөрчлийн тухайд: МТ П тооцоо нийлсэн акт 2016 он гэсэн 62 тоот дугаартай бор хавтаст үдэгдсэн материалд МТ П ХХК, А с с ХХК-иудын хооронд хийгдсэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 152/16 тоот төлбөр барагдуулах гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103/16 тоот бартерын гэрээгээр 206,635,000.0 төгрөгийн 2 ширхэг орон сууцаар газрын тосны бүтээгдэхүүний төлбөрөө барагдуулахаар гэрээ хийгдсэн байсан. Мөн дээрх бор хавтсанд 2016 оны 05 дугаар сарын 27-нд Хууль зүйн хэлтсийн дарга Г.Э гийн албан бичигт Б о ХХК-иас 93,296,000.0 төгрөгийн 2 өрөө орон сууцыг газрын тосны бүтээгдэхүүний төлбөрөө барагдуулахаар өрөнд суутгасан гэсэн байсан. Гэтэл МТ П ХХК өрөндөө авсан 3 ширхэг орон сууцыг үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгахгүйгээр М т ХХК-руу шилжүүлсэн гэх боловч М т ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Эдгээр 3 байранд одоо тус компанийн 3 ажилтан амьдарч байгаа талаар хуулийн хэлтсийн дарга болон санхүүгийн албаны хүмүүстэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд дурдагдсан бөгөөд 3 ажилтан барилга барьсан компанитай захиалгын гэрээг шууд хийсэн. Тиймээс нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөхгүй, компаниудын хооронд хоорондын тооцоо гэсэн данс ашиглан хийдүүлж байгаа явдал харагдаж байна. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүрэг 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж заасныг зөрчсөн байх тул 2016 онд бартер болон/ төлбөр барагдуулах гэрээгээр хийгдсэн А с с ХХК-ний 206,635,000.0 төгрөг, Б о ХХК-ний 93,296,000.0 төгрөг, нийт 299,931,000.0 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг орон сууцыг өөрийн хамаарал бүхий М т ХХК-руу шилжүүлэхдээ орлогод тооцон татвар ногдуулаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох 16.3-д Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно: 16.3.3-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого; 17.2-д: Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна: 17.2.5-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар; гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Дөрөв. Тэмдэглэлийн ...тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 5-д заасан Хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлийн тухайд: Тус компани ногдуулсан татвараа хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүрэг 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасан байх тул 2015 онд 29,717,076.0 төгрөг, 2016 онд 39,328,170.0 төгрөг, нийт 69,045,246.0 төгрөгийн ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал. урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйл Татвар ногдуулах. төлөх, тайлагнах журам-ийн 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухай төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйл Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах-ийн 26.1-д Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална: 26.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар. 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар; 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх, 26.3. Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзсэн болно. Татварын Ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны 31 тоот тогтоолын 5 дахь заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 47,488,797.0 төгрөгийн зөрчилд ногдох 314,106.6 төгрөгийн торгууль, 163,335.4 төгрөгийн алданги, нийт 477.442.0 төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн байна. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч МТ П ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар тэмдэглэл /шийтгэлийн хуудас/-ийн тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн МТ П ХХК-д 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нар нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21171000230 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу МТ П ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.

Дээрх тэмдэглэлийн тогтоогдсон нөхцөл байдал-ын 2 дахь хэсэгт 2016 онд данс бүртгэлдээ тусгасан 209,536,577.94 төгрөгийн үнэлгээтэй газарт 9,182,992.4 төгрөгийн элэгдэл байгуулж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил ..., 3 дахь хэсэгт 2016 онд шүүхийн шийдвэрээр С ХХК-иас авлагадаа авсан 32,713,960.0 төгрөгийн үнэлгээтэй С аяга, бетон хашааг өөрийн хамаарал бүхий М т ХХК-руу үнэ төлбөргүй шилжүүлэхдээ орлогод тооцон татвар ногдуулаагүй ..., 4 дэх хэсэгт 2016 онд бартер болон төлбөр барагдуулах гэрээгээр хийгдсэн А с с ХХК-ийн 2016,635,000.0 төгрөг, Б о ХХК-ийн 93,3296,000.0 төгрөг, нийт 299,931,000.0 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг орон сууцыг өөрийн хамаарал бүхий М т ХХК-руу шилжүүлэхдээ орлогод тооцон татвар ногдуулаагүй ..., 5 дахь хэсэгт 2015 онд 29,717,076.0 төгрөг, 2016 онд 39,328,170.0 төгрөг, нийт 69,045,246.0 төгрөгийн ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй ... нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болох нь тогтоосон байна.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 211830026 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар МТ П ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0.0 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 130,99.265.6 төгрөгөөр баталгаажуулжээ.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаас 477,442.10 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 1,214,690,650.40 төгрөгийн зөрчилд ногдох 8,901,811.20 төгрөгийн нөхөн татвар, 6,951,810.90 төгрөгийн торгууль, 4,131,187.20 төгрөгийн алданги, нийт 19,984,809.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн байна.

МТ П ХХК нь 2016 онд данс бүртгэлдээ тусгасан 209,536,577.94 төгрөгийн үнэлгээтэй газарт 9,182,992.4 төгрөгийн элэгдэл байгуулж, татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2016 онд шүүхийн шийдвэрээр С ХХК-иас авлагадаа авсан 32,713,960.0 төгрөгийн үнэлгээтэй С аяга, бетон хашааг өөрийн хамаарал бүхий М т ХХК-руу үнэ төлбөргүй шилжүүлэхдээ орлогод тооцон татвар ногдуулаагүй, 2016 онд бартер болон төлбөр барагдуулах гэрээгээр хийгдсэн А с с ХХК-ийн 2016,635,000.0 төгрөг, Б о ХХК-ийн 93,3296,000.0 төгрөг, нийт 299,931,000.0 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг орон сууцыг өөрийн хамаарал бүхий М т ХХК-руу шилжүүлэхдээ орлогод тооцон татвар ногдуулаагүй, 2015 онд 29,717,076.0 төгрөг, 2016 онд 39,328,170.0 төгрөг, нийт 69,045,246.0 төгрөгийн ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан ярилцлагын тэмдэглэлүүдээр нотлогдож байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.3-т нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж тус тус заасныг заасантай нийцжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр МТ П ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар тэмдэглэл /шийтгэлийн хуудас/-ийн тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн МТ П ХХК-д 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч МТ П ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э , Л.Н нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар тэмдэглэл /шийтгэлийн хуудас/-ийн тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн МТ П ХХК-д 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА