| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,улсын яллагч Ховд аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр /томилолтоор/,шүүгдэгч Н.*******,Б.******* тэдний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2336003460016 дугаартай, 178/2024/0019/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух,урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ээмдээ ургийн овогт *******ын *******,
2. Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд эх баригч ажилтай, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух,урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржгон ургийн овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэж Киа Бонго пронтер (Kia Bongo Fronter) загварын улсын дугаартай ачааны автомашин жолоодсон зөрчлийг гаргаж тухайн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Б.*******тэй бүлэглэн “тус сумын иргэн Н.******* нь 37 настай, эрэгтэй уушгины сүрьеэ өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байдаг нь үнэн болно” гэх утга бүхий хувийн байдлыг тодруулсан баримтыг хуурамчаар үйлдсэн, уг “тодорхойлолт” нь хуурамч баримт гэдгийг мэдсээр байж зөрчлийн шийтгэлээс зайлсхийх зорилгоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргаж өгсөн буюу ашигласан,
Шүүгдэгч Б.******* нь Н. ******* 2023 оны 7 дугаар сарын 21-нөдөр Ховд аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэж Бонго пронтер / Kia Bongo Fronter / загварын улсын дугаартай ачааны автоамшин жолоодсон зөрчлийг гаргаж, тухайн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд “тус сумын иргэн Н.******* нь 37 настай, эрэгтэй уушгины сүрьеэ өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг нь үнэн болно" гэсэн утга бүхий хувийн байдлыг тодруулсан баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэж Киа Бонго пронтер (Kia Bongo Fronter) загварын улсын дугаартай ачааны автомашин жолоодсон зөрчлийг гаргаж тухайн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Б.*******тэй бүлэглэн “тус сумын иргэн Н.******* нь 37 настай, эрэгтэй уушгины сүрьеэ өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байдаг нь үнэн болно” гэх утга бүхий хувийн байдлыг тодруулсан баримтыг хуурамчаар үйлдсэн, уг “тодорхойлолт” нь хуурамч баримт гэдгийг мэдсээр байж зөрчлийн шийтгэлээс зайлсхийх зорилгоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргаж өгсөн буюу ашигласан, шүүгдэгч Б.******* нь Н. ******* 2023 оны 7 дугаар сарын 21-нөдөр Ховд аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэж Бонго пронтер / Kia Bongo Fronter / загварын улсын дугаартай ачааны автоамшин жолоодсон зөрчлийг гаргаж, тухайн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд “тус сумын иргэн Н.******* нь 37 настай, эрэгтэй уушгины сүрьеэ өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг нь үнэн болно" гэсэн утга бүхий хувийн байдлыг тодруулсан баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 2-р хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ЗШ/366 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 4-5-р хуудас),баривчлагдсан хүний хувийн хэрэг (хавтаст хэргийн 12-22-р хуудас),шинжээчийн дүгнэлт,гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 55-60,64-67-р хуудас), зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нарт наймайн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг наймайн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэглэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2336003460016 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ээмдээ ургийн овогт *******ын *******, Боржгон ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ээмдээ ургийн овогт *******ын *******, Боржгон ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******,Б.******* нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв)сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******,Б.******* нарт тайлбарласугай.
5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******,Б.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6.Эрүүгийн 2336003460016 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдусгай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС