Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч хохирогч Ч.Б,

шүүгдэгч хохирогч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Б, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлэж ирүүлсэн Т овогт Л-ийн Г нарт холбогдох эрүүгийн 2317000000123 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 03-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, ....... Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын салбарт.......... ажилтай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ......... дүгээр баг, .......... тоотод оршин суух хаягтай, одоо ............. аймаг ........ сум ........ дугаар баг, ............ тоотод оршин суух, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ч-ийн Б /РД:................../,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-д туслах ажилтай, ........00 аймгийн ...... сумын .......... дүгээр баг, ...... тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Т овогт Л-ийн Г. /РД:.........../,                          

                                                                                             Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг хувцас хунар авлаа гэж уурлан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний гар, хацар, толгой, гэдэс, хөл хэсэгт гараараа удаа дараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь зүүн нүдний доод зовхинд хүзүүнд, баруун зүүн эгмийн доод хэсэгт, баруун бугалгад, баруун шуунд, зүүн бугалганд, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Яллагдагч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийн хувцас хунар авлаа гэж уурласан үйлдэлд дургүйцэн улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний цээж мөр хэсэгт удаа дараа гараараа цохих, аяга шидэж толгой нүүр хэсэгт нь онох зэргээр зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгмийн гадна хэсэгт, өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, ....... дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  Шивээговь сумын 1 дүгээр дугаар байрны ......... тоотод Л.Гийн хамар уруул хэсэгт тус бүр нэг удаа гараараа цохих, мөн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, ........ дугаар байрны ........ тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Л.Г холбогдох мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000123 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр

бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, хохирогч болж байсан. Өнөөдөр энэ хүний гурван хүүхдийг гаргаад амьдрах гээд хичээгээд байхад энэ хүн сүүлд 02 дугаар сард намайг зодчихоод ээжийн дээ ороод хэвтчихдэг. Байнга толгой руу цохиод авдаг. Нялх хүүхдээ тэвэрсэн байхад хоолой боож хүүхэд газар уначхаад байхад зодсон. Тэгээд би өөрөөсөө холдуулаад гал тогооны өрөөнд ороход араас орж ирэхээр нь дахиад зодох байх гээд ширээн дээр байсан аягыг аваад шидсэн. Тухайн үед аяга яг хаашаа шидэж байгаагаа ч мэдээгүй. Тэгээд энэ хүн зодохоо больсон. Сүүлийн үед би өөрийгөө хамгаалж өөдөөс нь цохидог түлхдэг болсон. Энэ хүн их бага хэмжээгээр байнга цохиж зоддог. Үүнээс болоод ажил хийж чаддаггүй. Ийм асуудлыг тэсэж тэвчээд өнгөрөөж явсаар байгаад өөрөө гэмт хэрэгтэн болоод зогсож байгаадаа харамсаж байна. Тэгэхдээ би өөрийгөө зөвтгөхгүй. Хүний өөдөөс аяга авч шидсэн нь миний буруу. Энэ үйлдлийг зогсоохын тулд ийм зүйл болсон. Надад туслах хэн ч байгаагүй. Миний тэвчээр барагдаж байна гэв.

  1. Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр

Б бага охинтойгоо Чойр яваад ирсэн. Тэгээд чемодан авсан оруулаад өг гэсэн. Гэрт оруулаад хэдээр авсан юм бэ? гэхэд 200 000 төгрөгөөр авсан гэсэн. Гэтэл дотор нь дүүрэн хувцас зээлээр авсан гэж хэлсэн. Тухайн үед ажилгүй зээлээ төлж чадахгүй байсан учраас ийм юм зээлээр авлаа гээд маргалдсан. Гэм буруугаа ойлгож байна. Одоо нас 40 хүрлээ одоо хийж бүтээсэн юм алга  3 хүүхэдтэй болчхоод амьдрал ч үгүй болох нь гэв.

  1. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...

Тэгээд бид 2 маргалдаж эхэлтэл Г гараараа миний хацар, толгой, гэдэс, хөл хэсэгт хэд хэдэн удаа цохиод авахаар нь  би зөрүүлээд гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон юм.  Тэгтэл миний хоолойг гараараа боогоод тавихгүй байсан. Би гомдолтой байна. Эм авч уух мөнгө нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/

  1. Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тэгэхээр

нь би чи хүүхдүүддээ хувцас хунар, хоол ундыг нь бэлдэхгүй байж өөрийгөө яах гээд гангалаад байгаа юм бэ, би банкны зээлтэй хүрэлцэхгүй байхад гэж хэлтэл надруу уурлаад би чамаар төлүүлэхгүй өөрөө чадна гээд хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь би гарах гээд үүдэн дээр иртэл араас ирээд намайг заамдаж аваад хаачих гээд байгаа юм гээд гараараа миний цээж хэсэг рүү байнга цохиод байсан. Тэгээд намайг гаргахгүй байхаар нь гал тогооны өрөө рүү ортол араас дагаж орж ирээд ширээн дээр байсан аягыг над руу авч шидээд миний толгой хэсэгт оноод хагарсан. Б уурлаад ширээн дээр байсан хутгыг аваад чамайг ална чи муу амьд яваад яадаг юм гэж хэлээд миний зогсож байсан газрын ар талын хананд зоосон. Би гомдолтой байна. Би Баас тусдаа амьдраад 1 жил болж байна. Тусдаа амьдарч байхад хүртэл намайг заналхийлж шорон оронд явуулна гэж хэлдэг. Би өмнө нь хуулийн дагуу арга хамжаа авахуулж байхад Ч.Б нь намайг цохиж зодсон асуудлууд зөндөө байдаг байсан. Би тухай бүрт нь бага охин нялх учир цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй ганцаараа хэргээ хүлээгээд явдаг байсан. Ч.Бд одоо хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...Дээрх асуудлууд нь дандаа манай гэр буюу Говьсүмбэр аймаг, Шивээговь сум 1 дүгээр баг 2-2-28 тоотод болсон юм, тэр үедээ манай эхнэр Б намайг хардах, эсвэл гэр бүлийн үл ойлголцолоос  болж маргалдаж байх үед Б намайг цохиж зоддог байсан. Ер нь бол манай эхнэр Б байнга л намайг шоронгийн хадаас болгоно, ямар нэг аргаар чамайг шоронд явуулна гэх мэт зүйлээр маш их дарамталдаг хүн байгаа юм. Дээрх асуудлууд болж байх үед Б бид 2-оос өөр хүн байгаагүй хааяа хүүхдүүд байдаг байсан. Тухайн үедээ миний уруул язрах, дух орчим булуу үүсэх, хамраас цус гарах зэрэг гэмтлүүд учирдаг байсан хэдий ч би эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би тэр үед эхнэрийгээ өрөвдөөд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19, 23 дугаар хуудас/,

4. Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Л.Г нь миний төрсөн хүү бөгөөд 1986 онд айлын 3 дахь хүүхэд болон төрсөн бөгөөд, бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 1994 онд Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж байгаад 2000 онд эрүүл мэндийн шалтгаанаас болж сургуулиаас гарсан. 2008 онд Ч.Бтай гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. 2023 оны 02 дугаар сараас хойш Ч.Баас салаад манайд 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Биеийн байдлаас болоод цэргийн алба хааж байаагүй бөгөөд архи дарс хаа нэг уудаг. Төлөв даруу зантай Бтай амьдарч эхэлснээс хойш уур уцаартай болчихоод байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дугаар хуудас/,

5. Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Манай дүү Б төлөв, дөлгөөн зан араншинтай хүн байгаа юм. Г гэж залуутай гэр бүл болж амьдраад 10 гаран жил болж байна дундаасаа 3 хүүхэдтэй. Манай дүү Гтай сууснаас хойш огцом ууртай болсон байсан. Би дүүтэйгээ жилд ганц нэг удаа тааралддаг бөгөөд амьдралыг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар дүгнэлтэнд:

- Л.Гийн биед хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгмийн гадна хэсэгт, өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 22-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 288 дугаар дүгнэлтэнд:

- Ч.Бын биед зүүн нүдний доод зовхинд, хүзүүнд, багуун зүүн эгмийн доод хэсэгт, баруун бугалганд, баруун шуунд, зүүн бугалганд, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 73-74, 98, 101-103 дугаар хуудас/,

9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,  Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/93 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 77-95 дугаар хуудас/,

10. Гэрэл зургийн хуулбар, Г.Г, Г.Г, Г.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар,  /хх-ийн 100-103,  121-123 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 2-28 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий нөхөр Л.Гийг хувцас хунар авлаа гэж уурласан үйлдэлд дургүйцэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг гэрээс гаргахгүй гэж гарах үйлдлийг таслан зогсоож түүний цээж нүүр хэсэгт гараараа цохих, аягаа авч шидэх, нүүр хэсэгт онох зэргээр зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, баруун, зүүн эгэмний гадна хэсэгт өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны 28 тоотод Гийн хамар, уруул хэсэгт гараараа нэг удаа цохих, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны 28 тоотод Гийн хамар хэсэгт тус тусдаа нэг удаа цохих, мөн 10 сарын 8-ны өдөр мөн 28 тоотод Гийн хамар хэсэгт гараараа нэг удаа цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Гийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн үндэслэл бүхий хохирогч Гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 287, 288 дугаартай дүгнэлтүүд, нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г, Б нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г мөн гэмт хэрэг үйлдсэн талаараа Бын тодорхой ярьсан мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн харилцаа хамааралтай нөхөр Гийг байнга зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

“Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэр Быг хувцас хунар авлаа гэх зүйлээр маргалдан улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 287, 288 дугаартай дүгнэлтүүд, нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г, Б нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Гийг гэр бүлийн харилцаатай буюу эхнэр Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийн хувцас хунар авлаа гэж уурласан үйлдэлд дургүйцэн улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний цээж мөр хэсэгт удаа дараа гараараа цохих, аяга шидэж толгой нүүр хэсэгт нь онох зэргээр зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгэмний гадна хэсэгт, өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар уруул хэсэгт тус бүр нэг удаа гараараа цохих, мөн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг хувцас хунар авлаа гэж уурлан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний гар, хацар, толгой, гэдэс, хөл хэсэгт гараараа удаа дараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь зүүн нүдний доод зовхинд хүзүүнд, баруун зүүн эгэмний доод хэсэгт, баруун бугалгад, баруун шуунд, зүүн бугалганд, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Л.Гийг  байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ш.Мийн мэдүүлэг болон хохирогч Л.Гийн гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар хуулбарлан авсан тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын сарын 28-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтээр,

Шүүгдэгч Ч.Г нь  2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг хувцас хунар авлаа гэж уурлан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Ч.Б, гэрч Ч.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 288 дугаар дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн  шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Л.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б, Л.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Гийг гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг зодсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г, Ч.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Б, Л.Г нар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн  11.7 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг байхгүй мөн бага насны 3 хүүхэдтэй амьдардаг зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг мөн хуулийн  5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,  зорчих эрхийг хязгаарлах ялыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хязгаарлах” гэх дүгнэлтийг,

“Шүүгдэгч Л.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирол хор уршиг байхгүй зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б, Л.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Б, Л.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 07 /долоо/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.Гийг 06 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Л.Г нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Ч.Б, Л.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                               ТОГТООХ нь

1. Шүүгдэгч  Б овогт Ч-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд,

 Шүүгдэгч Т овогт Л-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 07 /долоо/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.Гийг 06 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Л.Г нар нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ч.Б, Л.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Л.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ

 2024        01         10                                        2024/ШЦТ/08

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч хохирогч Ч.Б,

шүүгдэгч хохирогч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Б, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлэж ирүүлсэн Т овогт Л-ийн Г нарт холбогдох эрүүгийн 2317000000123 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 03-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, НИК-ХК-ний Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын салбарт түгээгч ажилтай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ......... дүгээр баг, .......... тоотод оршин суух хаягтай, одоо Говьсүмбэр аймаг Сүмбэр сум ........ дугаар баг, ............ тоотод оршин суух, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ч-ийн Б /РД:................../,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Мөнхийн эрчим хүчний нөөц” ХХК-д туслах ажилтай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын .......... дүгээр баг, ...... тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Т овогт Л-ийн Г. /РД:.........../,

                                Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг хувцас хунар авлаа гэж уурлан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний гар, хацар, толгой, гэдэс, хөл хэсэгт гараараа удаа дараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь зүүн нүдний доод зовхинд хүзүүнд, баруун зүүн эгмийн доод хэсэгт, баруун бугалгад, баруун шуунд, зүүн бугалганд, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Яллагдагч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийн хувцас хунар авлаа гэж уурласан үйлдэлд дургүйцэн улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний цээж мөр хэсэгт удаа дараа гараараа цохих, аяга шидэж толгой нүүр хэсэгт нь онох зэргээр зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгмийн гадна хэсэгт, өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар уруул хэсэгт тус бүр нэг удаа гараараа цохих, мөн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Л.Г холбогдох мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000123 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр

бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, хохирогч болж байсан. Өнөөдөр энэ хүний гурван хүүхдийг гаргаад амьдрах гээд хичээгээд байхад энэ хүн сүүлд 02 дугаар сард намайг зодчихоод ээжийн дээ ороод хэвтчихдэг. Байнга толгой руу цохиод авдаг. Нялх хүүхдээ тэвэрсэн байхад хоолой боож хүүхэд газар уначхаад байхад зодсон. Тэгээд би өөрөөсөө холдуулаад гал тогооны өрөөнд ороход араас орж ирэхээр нь дахиад зодох байх гээд ширээн дээр байсан аягыг аваад шидсэн. Тухайн үед аяга яг хаашаа шидэж байгаагаа ч мэдээгүй. Тэгээд энэ хүн зодохоо больсон. Сүүлийн үед би өөрийгөө хамгаалж өөдөөс нь цохидог түлхдэг болсон. Энэ хүн их бага хэмжээгээр байнга цохиж зоддог. Үүнээс болоод ажил хийж чаддаггүй. Ийм асуудлыг тэсэж тэвчээд өнгөрөөж явсаар байгаад өөрөө гэмт хэрэгтэн болоод зогсож байгаадаа харамсаж байна. Тэгэхдээ би өөрийгөө зөвтгөхгүй. Хүний өөдөөс аяга авч шидсэн нь миний буруу. Энэ үйлдлийг зогсоохын тулд ийм зүйл болсон. Надад туслах хэн ч байгаагүй. Миний тэвчээр барагдаж байна гэв.

  1. Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр

Б бага охинтойгоо Чойр яваад ирсэн. Тэгээд чемодан авсан оруулаад өг гэсэн. Гэрт оруулаад хэдээр авсан юм бэ? гэхэд 200 000 төгрөгөөр авсан гэсэн. Гэтэл дотор нь дүүрэн хувцас зээлээр авсан гэж хэлсэн. Тухайн үед ажилгүй зээлээ төлж чадахгүй байсан учраас ийм юм зээлээр авлаа гээд маргалдсан. Гэм буруугаа ойлгож байна. Одоо нас 40 хүрлээ одоо хийж бүтээсэн юм алга  3 хүүхэдтэй болчхоод амьдрал ч үгүй болох нь гэв.

  1. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...

Тэгээд бид 2 маргалдаж эхэлтэл Г гараараа миний хацар, толгой, гэдэс, хөл хэсэгт хэд хэдэн удаа цохиод авахаар нь  би зөрүүлээд гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон юм.  Тэгтэл миний хоолойг гараараа боогоод тавихгүй байсан. Би гомдолтой байна. Эм авч уух мөнгө нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/

  1. Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тэгэхээр

нь би чи хүүхдүүддээ хувцас хунар, хоол ундыг нь бэлдэхгүй байж өөрийгөө яах гээд гангалаад байгаа юм бэ, би банкны зээлтэй хүрэлцэхгүй байхад гэж хэлтэл надруу уурлаад би чамаар төлүүлэхгүй өөрөө чадна гээд хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь би гарах гээд үүдэн дээр иртэл араас ирээд намайг заамдаж аваад хаачих гээд байгаа юм гээд гараараа миний цээж хэсэг рүү байнга цохиод байсан. Тэгээд намайг гаргахгүй байхаар нь гал тогооны өрөө рүү ортол араас дагаж орж ирээд ширээн дээр байсан аягыг над руу авч шидээд миний толгой хэсэгт оноод хагарсан. Б уурлаад ширээн дээр байсан хутгыг аваад чамайг ална чи муу амьд яваад яадаг юм гэж хэлээд миний зогсож байсан газрын ар талын хананд зоосон. Би гомдолтой байна. Би Баас тусдаа амьдраад 1 жил болж байна. Тусдаа амьдарч байхад хүртэл намайг заналхийлж шорон оронд явуулна гэж хэлдэг. Би өмнө нь хуулийн дагуу арга хамжаа авахуулж байхад Ч.Б нь намайг цохиж зодсон асуудлууд зөндөө байдаг байсан. Би тухай бүрт нь бага охин нялх учир цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй чимээгүй ганцаараа хэргээ хүлээгээд явдаг байсан. Ч.Бд одоо хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...Дээрх асуудлууд нь дандаа манай гэр буюу Говьсүмбэр аймаг, Шивээговь сум 1 дүгээр баг 2-2-28 тоотод болсон юм, тэр үедээ манай эхнэр Б намайг хардах, эсвэл гэр бүлийн үл ойлголцолоос  болж маргалдаж байх үед Б намайг цохиж зоддог байсан. Ер нь бол манай эхнэр Б байнга л намайг шоронгийн хадаас болгоно, ямар нэг аргаар чамайг шоронд явуулна гэх мэт зүйлээр маш их дарамталдаг хүн байгаа юм. Дээрх асуудлууд болж байх үед Б бид 2-оос өөр хүн байгаагүй хааяа хүүхдүүд байдаг байсан. Тухайн үедээ миний уруул язрах, дух орчим булуу үүсэх, хамраас цус гарах зэрэг гэмтлүүд учирдаг байсан хэдий ч би эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би тэр үед эхнэрийгээ өрөвдөөд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19, 23 дугаар хуудас/,

4. Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Л.Г нь миний төрсөн хүү бөгөөд 1986 онд айлын 3 дахь хүүхэд болон төрсөн бөгөөд, бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 1994 онд Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж байгаад 2000 онд эрүүл мэндийн шалтгаанаас болж сургуулиаас гарсан. 2008 онд Ч.Бтай гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. 2023 оны 02 дугаар сараас хойш Ч.Баас салаад манайд 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Биеийн байдлаас болоод цэргийн алба хааж байаагүй бөгөөд архи дарс хаа нэг уудаг. Төлөв даруу зантай Бтай амьдарч эхэлснээс хойш уур уцаартай болчихоод байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дугаар хуудас/,

5. Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Манай дүү Б төлөв, дөлгөөн зан араншинтай хүн байгаа юм. Г гэж залуутай гэр бүл болж амьдраад 10 гаран жил болж байна дундаасаа 3 хүүхэдтэй. Манай дүү Гтай сууснаас хойш огцом ууртай болсон байсан. Би дүүтэйгээ жилд ганц нэг удаа тааралддаг бөгөөд амьдралыг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар дүгнэлтэнд:

- Л.Гийн биед хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгмийн гадна хэсэгт, өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 22-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 288 дугаар дүгнэлтэнд:

- Ч.Бын биед зүүн нүдний доод зовхинд, хүзүүнд, багуун зүүн эгмийн доод хэсэгт, баруун бугалганд, баруун шуунд, зүүн бугалганд, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 22-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 73-74, 98, 101-103 дугаар хуудас/,

9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,  Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/93 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 77-95 дугаар хуудас/,

10. Гэрэл зургийн хуулбар, Г.Г, Г.Г, Г.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар,  /хх-ийн 100-103,  121-123 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 2-28 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий нөхөр Л.Гийг хувцас хунар авлаа гэж уурласан үйлдэлд дургүйцэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг гэрээс гаргахгүй гэж гарах үйлдлийг таслан зогсоож түүний цээж нүүр хэсэгт гараараа цохих, аягаа авч шидэх, нүүр хэсэгт онох зэргээр зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, баруун, зүүн эгэмний гадна хэсэгт өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны 28 тоотод Гийн хамар, уруул хэсэгт гараараа нэг удаа цохих, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны 28 тоотод Гийн хамар хэсэгт тус тусдаа нэг удаа цохих, мөн 10 сарын 8-ны өдөр мөн 28 тоотод Гийн хамар хэсэгт гараараа нэг удаа цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Гийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн үндэслэл бүхий хохирогч Гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 287, 288 дугаартай дүгнэлтүүд, нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г, Б нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г мөн гэмт хэрэг үйлдсэн талаараа Бын тодорхой ярьсан мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн харилцаа хамааралтай нөхөр Гийг байнга зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

“Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэр Быг хувцас хунар авлаа гэх зүйлээр маргалдан улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 287, 288 дугаартай дүгнэлтүүд, нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г, Б нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Гийг гэр бүлийн харилцаатай буюу эхнэр Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийн хувцас хунар авлаа гэж уурласан үйлдэлд дургүйцэн улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний цээж мөр хэсэгт удаа дараа гараараа цохих, аяга шидэж толгой нүүр хэсэгт нь онох зэргээр зодож биед нь хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хацарт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгэмний гадна хэсэгт, өвчүү орчмоор, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар уруул хэсэгт тус бүр нэг удаа гараараа цохих, мөн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод Л.Гийн хамар хэсэгт гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Л.Гийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Быг хувцас хунар авлаа гэж уурлан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний гар, хацар, толгой, гэдэс, хөл хэсэгт гараараа удаа дараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь зүүн нүдний доод зовхинд хүзүүнд, баруун зүүн эгэмний доод хэсэгт, баруун бугалгад, баруун шуунд, зүүн бугалганд, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Л.Гийг  байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ш.Мягмарсүрэнгийн мэдүүлэг болон хохирогч Л.Гийн гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар хуулбарлан авсан тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын сарын 28-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтээр,