Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/02960

 


 

 

   2020         11           02                                       183/ШШ2020/02960

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.Э холбогдох,

           

            Хариуцагч: Д.Д холбогдох,

           

            Хариуцагч: “Г э т” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 102.513.119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г э т” ХХК-ийн барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Б.М, Г.А, хариуцагч “Г э т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Г э т” ХХК-ийн захирал Б.Энь Х б тай 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1540000132 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 500.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 408.000.000 төгрөг, зээлийн хүүд 174.042.918 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.888.590 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 92.000.000 төгрөг, зээлийн хүүд 9.418.540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.094.579 төгрөгийг төлөөгүй байх тул зээлдэгч “Г э т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 102.513.119 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1540000 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220613547 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000101697 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид Харш /17011/ 3 дугаар байр, 81 тоот хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ15400001-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-р Д.Дөмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220603 дугаар, Үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн 000322 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ1540000132- тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр С.Энхтуяагийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220100 дугаар, Үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн 000050 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иймд хариуцагч “Г э т” ХХК-иас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй бөгөөд барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрх учир нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ154-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ний дагуу С.Энхтуяагийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009012 дугаар, Үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн 000050697 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

            Хариуцагч “Гранд элекро техноком” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь 500.000.000 төгрөгийн зээлээс 408.000.000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 92.000.000 төгрөг болсон байгаа. Барьцааны доорх хөрөнгүүд нь тус компанийн хөрөнгө биш бөгөөд дээрх иргэдийн орон сууцанд холбогдох үүргийг компаниас бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид Харш /17011/ 3 дугаар байрны 81 тоот хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Дөмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр, 14 тоот хаягт байршилтай 92.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С.Энхтуяагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьыааны зүйлээс чөлөөлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Компанийн барьцаалсан бусад зүйл болох техник, тоног төхөөрөмж болон автомашинууд нь нэхэмжлэгчийн шаардагын төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь

 

“Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэбаатар, Д.Д, “Г э т” ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 102.513.119 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Г э т” ХХК-ийн барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч “Г э т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 102.513.119 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “...2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ1540000132-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ний дагуу С.Энхтуяагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдав.

 

1. “Хасбанк” ХХК, “Г э т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1540000132 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Хасбанк” ХХК нь 500.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлдэгч “Г э т” ХХК-д зээлдүүлэхээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Хасбанк” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500.000.000 төгрөгийг зээлдэгч “Г э т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэг болон эргэн төлөлтийн хуваарийг тус тус зөрчиж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 92.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9.418.540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.094.579 төгрөгийг зээлдэгчид төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч “Г э т” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102.513.119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

2. “Хасбанк” ХХК болон Б.Эрдэнэбаатар, Д.Д нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1540000132-01 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр барьцаалуулагч Б.Энь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 3 дугаар байрны 81 тоотод байшилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, мөн 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн “2012 оны 1540000132 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” болон “2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ1540000132-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр барьцаалуулагч Д.Дөмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/2 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг тус тус барьцаалагч “Хасбанк” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Г э т” ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болно.

 

3. Хариуцагч “Гранд элекро техноком” ХХК-ийн “...барьцаалуулагч Д.Д, Б.Эрдэнэбаатар, С.Энхтуяа нарын орон сууцанд холбогдох үүргийг компаниас бүрэн төлж барагдуулсан тул Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид Харш /17011/ 3 дугаар байрны 81 тоот хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Дөмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр, 14 тоот хаягт байршилтай 92.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С.Энхтуяагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцааны зүйлээс чөлөөлж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Хасбанк” ХХК болон “Гранд элекро техноком” ХХК, Б.Эрдэнэбаатар, Д.Д, С.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1540000132-01 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”, 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн “2012 оны 1540000132 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт”, “2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ1540000132-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”, 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БГ1540000132-01 дүгээр “Барьцааны гэрээ” болон дээрх гэрээний хавсралтаар “Хасбанк” ХХК, “Г э т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1540000132 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч Б.Энь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид Харш /17011/ 3 дугаар байрны 81 тоот хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар, барьцаалуулагч Д.Д нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр, 14 тоот хаягт байршилтай 92.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар, барьцаалуулагч С.Энхтуяа нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т заасан хүчин төгөлдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 236 дугаар зүйлийн 236.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар дээрх гэрээний үүрэг болон барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тул хариуцагч “Гранд элекро техноком” ХХК-ийн “...барьцааны зүйлийг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Г э т” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102.513.119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, хариуцагч “Г э т” ХХК нь үүргээгүй гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 3 дугаар байрны 81 тоотод байшилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, Д.Дөмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/2 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, хариуцагч “Гранд элекро техноком” ХХК-ийн “...барьцааны зүйлийг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагч Б.Эрдэнэбаатарт нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, хариуцагч Д.Дт нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус гардуулсан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Б.Эрдэнэбаатар, Д.Д нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүхээс хариуцагч Б.Эрдэнэбаатар, Д.Д нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч “Г э т” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102.513.119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 3 дугаар байрны 81 тоотод байшилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, Д.Дөмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/2 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан хариуцагч “Гранд элекро техноком” ХХК-ийн “...барьцааны зүйлийг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 740.716 төгрөгийг, хариуцагч “Гранд элекро техноком” ХХК-иас  2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Гранд элекро техноком” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 740.716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД