| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2024-01-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Г.Э, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас И д овогт Г Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А овогт Н А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317001130121 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, И довогт Г Э/РД:...1/, Д аймгийн Б.суманд 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинч мэргэжилгүй, УБТЗ-ын харъяа Сайншанд татах хэсэгт туслах машинч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон ......... дугаар байрны ..... тоотод оршин суудаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, А овогт Н АТ /РД:.............../, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГазрын “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон ........ дүгээр байрны ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:
Яллагдагч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 06 цагийн орчимд Г.. аймгийн С..сумын ...дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .. дүгээр байрны .. дугаар орцонд Н.Аурьд бий болсон таарамжгүй харилцааны улмаас, үл ялих зүйлээр шалтаглан, түүний толгой, нуруу, гар луу нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, хоолойг нь боох, газар унагах зэргээр зодож, биед нь гүүр, уртавтар тархи, дагз, хүзүүний 1, 2-р нугалам, тархины зүүн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
яллагдагч Н.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр Г... аймгийн С. Сумын.. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны .. дугаар орцны гадна талд болон 1 дүгээр байрны 3 дугаар орцонд Г.Этай урьд бий болсон таарамжгүй харилцааны улмаас, үл ялих зүйлээр шалтаглан, түүний хамар луу гараараа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хүзүү, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, зулай, дух дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай найз Т Бор-Өндрөөс ирээд орой хэдэн найзуудтайгаа уулзаж ууж байгаад үүрээр маргаан болсон. Би хажууд сууж байсан найзтайгаа юм ярьж байтал манай найз АТ агсраад байхаар нь боль гээд маргалдахад миний хамар луу цохьсон. Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ, болиоч гэж хэлээд машинаар Тг хүргэж өгөөд явсан. Төд удалгүй утсаар ярьж байгаад гэрийнх нь гадаа очоод Т гэрээсээ гарч ирээд маргалдаж байгаад орцонд нь дээр доороо ороод бие биеэ цохиж зодолдсон. Нэгэндээ гомдоод л уурласандаа учир холбогдлоо ойлгоогүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Буруугаа ойлгосон гэв.
2. Шүүгдэгч Н.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа ирээд найзнартайгаа уулзацгаасан. Нэг найзыгаа хүргэж өгөх гээд явж байгаад 8 дугаар байрны гадаа ирж маргалдаад Аг би цохьсон. Тэндээс хөдлөөд дэнж рүү явж байгаад намайг хүргээд өгчих гээд би гэр лүүгээ хүргүүлсэн. А араас залгаад хаана байгаа юм уулзъя, гэрийн чинь гадаа байна гараад ир гэсэн. Тэгээд уулзаад муудалцсан. Тухайн үед өөр хүн яриад байхаар нь наадхаа яриад яахав гэтэл А би Т ярьж байна чамтай яриагүй гээд байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
3. Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамар хугарсан эмчилгээ хийлгээгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Амьсгаа авахад дүүрэн авч чадахгүй бага багаар авч байгаа. Хамар хугарсан эмчилгээний зардлыг АТгээс нэхэмжлэхгүй гэв
4. Хохирогч Н.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед тархины дагзанд цус хуралттай гээд гэмтлийн эмнэлэгт 1 сар гаран хэвтсэн. Чойрын прокуророос шинжээч томилоод гайгүй гэдэг дүгнэлт гарсан. Эмчилгээний зардал бэлнээр 4 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Эмнэлэгт хэвтэж байхад 1 000 000 төгрөг өгөөд, дараа нь 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 3 сарын цалин 7 000 000 төгрөгийг нэхэмжилснээс 4 000 000 төгрөгийг өгсөн. 3 000 000 төгрөг өгөөгүй байгаа. 3 сар ажилгүй байсны цалин нэхэмжилнэ гэв.
5. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г.Э, Н.Анар уг хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1 487 000 төгрөг зарцуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/
6. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “АТ М гэх найзынх руу яваад удахгүй ирнэ гээд 22 цаг өнгөрч байхад гарсан. Манай нөхөр гэртээ ирээгүй байхаар залгатал архи уусан бололтой одоо очлоо гэсэн. Өглөөний 5 цагийн орчим АТ гэрт орж ирэхдээ утсаар хүнтэй маргалдаад байгаа бололтой Эчи одоо боль гэх утгатай зүйл яриад байсан. Би архи уусан юмуу гэхэд манай нөхөр үгүй шар айраг л уусан гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Эгадаа ирсэн байна гээд гарсан. Би хүнтэй муудалцаад байсан болохоор санаа зовоод араас нь гарсан. Гэтэл АТ орцны хаалганы дунд хэвтчихсэн, түүний дээр Эархи уусан байдА хоолойг боогоод дарсан байсан. Манай нөхрийн нүд нь хөхөрсөн, царай хөхөрсөн амьсгалж чадахгүй байдА байсан. Эманай нөхрийн энгэрнээс татаж босгоод нуруу, гар орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн. Би дундуур нь ороод Э-Аг түлхтэл хойшоо алхаад манай нөхрийг хэвтэж байхад толгой ар дагз хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Манай нөхөр толгойгоо бариад газар хэвтээд ёолоод босохгүй байсан. Би Эяв гэж хэлтэл явахгүй танай нөхөр амнаасаа боллоо гэсэн. Манай нөхөр босоод Э-Атай маргалдахад Эбосч ирээд дахин манай нөхрийн хувцасны энгэрээс нь бариад доош нь дарж байгаад хөл, гар, бие рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би дундуур нь ороод салгасан. Манай нөхрийн хамар, амнаас цус гарсан байхаар нь Эхандан яв цагдаа дуудлаа гэхэд яваад өгсөн. Манай нөхрийн нүд нь хөхөрсөн доод уруул нь язарсан байдА байсан ба толгой өвдөөд байна гээд унтсан. Манай нөхөр гэрээс гарахдаа ямар ч гэмтэлгүй явсан. Шөнийн 5 цагийн орчим буцаж ирэхдээ түүний биед ил харагдах гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37, 51-52 хуудас/
7. Гэрч Ч.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой гэртээ унтаж байтал 01 цагийн орчимд Эзалгаад Мгийн гэрт хүрээд ир гэхээр нь очтол Э-А, АТ, М, М, Т нар Мгийн Портер машин дотор Сэнгүр нэртэй шар айраг ууж байсан. Тэд нар нэлээд халсан байсан. Тухайн шар айргаа ууж дуусгаад гэр лүүгээ харьцгаасан. Гэртээ ирээд унтаж байтал АТгийн эхнэр залгаад Э-А, АТ 2 зодолдоод байна гэсэн. Би тэр 2 дээр очтол Э-А, АТгийн гэрийн орцны гадна зогсож байсан. Харин АТ гэр лүүгээ орсон байсан. Би Э-А, АТ 2 зодолдсон тухай АТгийн ээж Сараа эгчид утсаар хэлээд гэртээ харьсан. Бид нар гэр лүүгээ явах үед тэр 2-ын биед гэмтэл учирсан зүйл байгаагүй, мөн муудалцаагүй зүгээр байсан. Намайг АТгийн гэрийн гадаа ирэх үед Эхэлэхдээ АТ миний хамар руу цохичихлоо гэж ярьж байсан. Тухайн үед тэр нэлээд согтсон байсан гэхдээ гуйвж дайвахгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/
8. Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Бор-Өндөр сумаас 20 цагийн үед Мгийн гэрт иртэл АТ эхнэр хүүхэдтэйгээ бас Энар ирсэн байсан. Би Мгийн гэрээс гарч иртэл АТ, Э-А, Т нар 0.5 литрийн шар айраг ууж байсан. М бид 2 хамт ууцгаасан. Тэгтэл Энэлээд согтсон байдА АТ бид хоёр луу надтай зодолдох уу, би та хоёрыг бол барна шүү гэх мэтээр агсараад байхаар нь би муудалцаад яахав гээд гэртээ харихаар явж байтал араас Эгартаа юм барьчихсан дуудаад байхаар нь сонсоогүй юм шиг яваад өгсөн. Намайг байх үед Эагсам тавих гээд байсан болохоос биш зодоон болоогүй. Тухайн үед АТ хэн нэгний биед халдсан зүйл байхгүй. Эагсам тавих үед АТ түүнд хандан чи намайг барахгүй шүү гэх утгатай зүйл яриад маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/
9. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “23 цаг өнгөрч байхад гэрээс гарч ирэхэд миний Портер машины дотор АТ, Э-А, Ацасчихэр болон үл таних залуу нар лаазтай шар айраг уугаад сууж байсан. Тэд нартай юм ярьж байгаад гэрт байсан 2.5 литрийн Сэрүүн нэртэй шар айраг гаргаж өгсөн. Тэр үед манай найз Сүхтулга ирсэн. Би жаахан сууж байгаад гэртээ орж унтсан. Маргааш нь АТгийн эхнэр ирээд АТг үүрийн 06 цагийн орчим гэрийн гадаа Эзодсон, одоо гэрт ороод ирсэн байна, гэрээс гаргаад өг гэхээр хамт гэр лүү нь яваад очтол АТ унтаж байсан бөгөөд Эболон урьд шөнө хамт байсан залуу нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой сууж байсан. Би тэр хоёрыг авч гараад манайх руу явъя гэхэд Эүгүй гээд нөгөө залуутай хамт 15 дугаар байрны гадна буусан. АТгийн гэрт ороход хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн байсан тул ямар гэмтэл учирсан талаар мэдэх боломжгүй байсан. Харин Э-Агийн хамар дээр нь маажуулсан шархтай, хүзүүн бас шархтай байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45-46 хуудас/
10. Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө Сүхтулга 06 цаг 30 минутын орчим залгаад Э-А, АТ, Мичидмаа нар хоорондоо зодолдоод байна, хүмүүс цонхоороо хараад байна гэхээр нь хувцасаа өмсөөд шууд очоод М юу болсон талаар асуутал Э-А, АТг дуудаж гаргаад зодолдсон, би арай гэж салгасан гэсэн. Тухайн үед миний хүүгийн баруун нүд нь хөхөрсөн байсан. Түүнийг унтаж байсан болохоор би гараад явсан. Тэгээд би Э-Атай уулзах гээд гэрт нь очтол архи уусан байдА унтаж байсан. Бэр залгаад АТ хоол, эм ууж чадахгүй байна, толгой дагз өвдөөд байна түргэн дуудъя гэхээр нь би түргэн дуудаад гэрт очсон. Түргэн нэгдсэн эмнэлэг рүү яарА явах хэрэгтэй гээд АТг аваад явсан. Тархины битүү гэмтэл гэсэн оноштой Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед цохилтын улмаас тархинд цус харвалт үүссэн байна. Хүндрэл ихтэй хэвтэж эмчүүлэх хэрэгтэй гээд хэвтүүлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа дахин үзүүлэх үед менигет болсон байна гээд нугаснаас нь ус аваад сэхээн амьдруулах тасагт 3 хоног хэвтүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 18-нд дахин шинжилгээнд ороод уушиг нь агааржилтгүй болсон байна гээд гуурс тавиад 5 хоног эмчлүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймагт ирээд нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48-49 хуудас/
11. Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 225 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: “Г.Эгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хүзүү, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, зулай, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Б.Долгормаа гэжээ. /х.х-ийн 70-71 хуудас/
12. Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11731 дугаар дүгнэлтэнд: “Н.АТгийн биед гүүр, уртавтар тархи, дагз, хүзүүний 1, 2-р нугалам, тархины зүүн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь өвчний түүх нээгдсэн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Э.Баасанжав гэжээ. /х.х-ийн 77-78 хуудас/
13. Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1057 дугаар дүгнэлтэнд: “2023.09.18-ны №11731 шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Н.АТгийн биед тухайн үед гүүр, уртавтар тархи, дагз, хүзүүний 1, 2-р нугалам, тархины зүүн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ө.Сарангэрэл, Б.Долгормаа, Н.Эцолмон гэжээ. /х.х-ийн 100-105 хуудас/
14. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-12 хуудас/
15. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх, хохирогч Н.АТгийн хохиролтой холбоотой баримтууд, өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 175-179, 182-206, 210-224 хуудас/
16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 143-152 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Яллагдагч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 06 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 3 дугаар орцонд Н.Аөөрийг нь зодсон гэх шалтгаанаар маргалдаж түүний толгой, нуруу, гар луу нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, хоолойг нь боох, газар унагах зэргээр зодож, бие махбодид нь гүүр, уртавтар тархи, дагз, хүзүүний 1, 2 дугаар нугалам, тархины зүүн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
яллагдагч Н.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны үүрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 3 дугаар орцны гадна талд болон 1 дүгээр байрны 3 дугаар орцонд Г.Этай маргалдаж түүний хамар луу гараараа цохих, газар унагах зэргээр зодож, бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хүзүү, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, зулай, дух дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.АТгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э, Н.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Э, Н.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, гэрч М., Ч.С Б.А, Б.М, Т.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 225 дугаартай нэмэлт дүгнэлт, шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1057 дугаар дүгнэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгааг дурдлаа.
Мөн прокуророос шүүгдэгчдийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдгээрийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.Э, Н.А нар нь шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э, Н.Анар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Г.Э, Н.Анар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан хэрүүл маргаан үүсгэн бие биедээ халдсан үйлдлээс үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.А учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох саналыг гаргасан,
шүүгдэгч Г.Э, Н.АТ: эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд санал хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Г.Э бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Н.Атохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Г.Э, Н.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлсэн хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрийг торгох ялаар шийтгэж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.АТгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Г.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учиржээ.
Шүүгдэгч Н.Ань гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Г.Э нь шүүх хуралдаанд хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгч Н.АТг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Харин хохирогч Н.Ань шүүх хуралдаанд эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин 7 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа болохоо илэрхийлжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Н.Ань 3 833 685 төгрөгийн эмчилгээний зардлын баримт өгсөн ба шүүгдэгч Г.Э нь нийт 8 000 000 төгрөгийг хохиролд төлсөн байна.
Мөн хохирогч Н.Ань тухайн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Н.Ань 3 833 685 төгрөгийн эмчилгээний зардалд гаргасан болох нь баримтаар тогтоодсон ба шүүгдэгч Г.Э нь түүнд нийт 8 000 000 төгрөгийг хохиролд төлсөн байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар тогтоогдсон хохирлоос илүү төлбөрийг төлсөн учир шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Эг гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгч Г.Э, Н.Анар гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1 487 000 төгрөг зарцуулсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүхийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Эгаас 1 367 000 төгрөгийг, шүүгдэгч Н.АТгээс 120 000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгох зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И довогт Г Э-Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овогт Н АТг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.АТг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Н.А нарт оногдуулсан торгох ялыг тус бүрт 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.Э, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.А бусдад төлөх гэм хорын төлбөргүй, шүүгдэгч Г.Э гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Ань ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Эгаас 1 367 000 /нэг сая гурван зуун жаран долоон мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.АТгээс 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Н.Анарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА